СӨҮЛ. /Yonhap/. БНСУ ойрын долоо хоногт хиймэл дагуул хөөргөх БНАСАУ-ын төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд, хөөргөсөн тохиолдолд Пёньянаар “зохих төлөөс”-ийг нь төлүүлнэ гэж “хатуу анхааруулжээ”.
“Бүс нутгийн энх тайванд заналхийлсэн өдөөн хатгасан үйлдлүүдийн талаарх БНАСАУ-ын мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа хатуу анхааруулж, пуужин хөөргөх хууль бус төлөвлөгөөгөө нэн даруй цуцлахыг уриалж байна” гэж Сөүлийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лим Со Сук мэдэгдсэн байна.
Хэрэв хиймэл дагуулаа хөөргөвөл Умардын тал “зохих төлөөсөө төлөхөөс өөр аргагүйд хүрнэ” гэдгийг тэрбээр анхааруулжээ. Пёньян тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 11-ний хооронд хиймэл дагуул тээгч сансрын пуужин хөөргөхөө Токиод мэдэгдсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлээд байгаа юм. Хиймэл дагуул хөөргөхөд баллистик пуужингийн технологи ашигладаг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын дагуу ийм ажиллагааг хориглосон байдаг.
БНСУ өнөө өглөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Пёньян цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулаа пуужинд суурилуулах бэлтгэл ажил дууссаныг зарласантай холбоотойгоор зургаадугаар сарын эхээр хөөргөж магадгүй гэсэн таамаглал гараад байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(3)
Битгий хуц гэж үгийг энэ хангү нар мэддэггүй бололтой. Япон улс баллистик пуужин хэрэглэж сансарт хиймэл дагуул хөөргөж болж байгаа бол энэ эрх Азийн бүх улс үндэстэнд байх ёстой.Хойд Солонгос бол маш өндөр хөгжилтэй хүчирхэг гүрэн. Өмнөд хангү нар бол түүхийнхээ туршид умардын Чосон эздийнхээ боол болж явсан төрмөл боолууд болохоороо язгуурын эзэддээ өшөөрхөн тэрсэлж байна. Дээдсийнх нь сүнс эднийг гэсгээх болно.
пёнъян хурдан хөөргө монголд пёнъян эмч нарыг ирүүлж ө гнө үү мөн олон монгол хүний амийг хойт солонгосын эмч нар аварсан
Одоо хойдын пуужин Амёрикийн баруун эрэг хүрчих чадалтай болсон болохоор амёрикууд шээс нь гоожоод байгаа юм тэгээд Нүб мэтийн тоглоомын байгууллагаараа дамжуулж хориг мориг гэж новширдог юм !