Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев энэ сарын 29-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын 2013 оноос хойш 10 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлал бөгөөд Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргахад чухал ач холбогдолтой болно.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхахаар төлөвлөж байна. Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол, Киргизийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Гадаад харилцааны яамд хоорондын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Сэтгэгдэл(8)
Хиргисүүд ингэж байгаад Азийг доорд үздэг Орос ахдаа алгадуулах вий дээ.
"" азийг доорд үздэг орос"" ахдаа алгадуулах гэнэ үү хүн итгэмээргүй мянгуужин шиг худал ярих юм
Азиатчина гэж Монголоор юу гэж байгаа юм бол тайлбаррлаж өгөөч Буриадаа.
ОДОО НЭГ УЛС БОЛМОРОО АЯДАЖ ЯДАЖ ЯВАА АМЬТАД. КИРГИЗ ГЭЖ ХЭЗЭЭ Ч УЛС БАЙГААГҮЙ
киргиз олон сая хүнтэй улс байхаа монгол шиг гэртэй монгол шиг царайтай улс тв гээр гардаг енисей мөрний эхээр байсан гэдэг баруун монголд киргис нуур киргис сум киргисүүд гэсэн маш их чулуу уул овоо шиг овоолсон газрууд байсан манай монгол газар нутаг дээр маш олон хаант улс байгаад бүгд баруун зүг нүүсэн болтой
Оросууд хичнээн доош чихдэг ч Киргизүүд үргэлж Монголчуудын хөрш байсан эртний үндэстэн.Төрт улсаа яривал Оросоос өмнө Түрэг Монгол овгуудын Хүннү гүрэн үүссэн түүхтэй.
оростоо хамгийн дотно улс киргиз байх шүү киргис киргис нуур гэдэгчинь эртний киргизүүд байсан газар байлгүй
Киргизүүдийг Оросууд хүн гэж үздэгийг мэдэхгүй юм байна. Хамгийн дотно ч гэх шиг Оросын шээс буриад архичид.