sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. Флорида муж улсын захирагч Рон Десантис АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ зарлах гэж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээллээ.
 
Р.Десантис лхагва гарагт “Twitter Spaces”-ээр Илон Масктай ярилцах бөгөөд энэ үеэрээ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлах төлөвтэй байна. Өдгөө 44 настай түүнийг нам доторх сунгаанд Ерөнхийлөгч асан Дональд Трампын хүчтэй өрсөлдөгч болно гэж шинжээчид үзэж байгаа юм.
 
“Миний бие Рон Десантистай ярилцлага хийнэ, тэрбээр чухал мэдэгдэл хийх болно. Ийм зүйлийг нийгмийн сүлжээгээр дамжуулан шууд асуулт хариулттайгаар, урьдчилан бэлтгэхгүйгээр анх удаагаа хийх гэж байна” гэж “Twitter”-ийн эзэн И.Маск мягмар гарагт ярьжээ. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, одоогоор хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжээгүй байгаагаа илэрхийлсэн байна. Үүнийхээр дараа тэрбээр "Р.Десантис “SpaceX”-ийн үүсгэн байгуулагчтай “Twitter Spaces”-ээр дамжуулан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлана" гэж мэдээлсэн “Fox News” телевизийн сэтгүүлчийн жиргээг хуваалцсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг