"Хуучин 30 жил нуран унаж байна" гэж хаа сайгүй ярих болжээ. Энэ цаг хугацаанд хөгжиж дэвжсэн тогтолцоо хүнтэйгээ, авлигатайгаа "хөдөлж" эхэлжээ. Энэ нь ч мэдрэгдэж л байна. Ингээд бужигнаад ирсэн чинь "Бид ямар нийгэмд амьдарч ирсэн юм бэ" гэдгээ илүү тод ойлгоцгоолоо. Ер нь бидний монголчууд "хуучин 30 жил"-дээ бүр дасал болчихсон байжээ. Мэлхийг эхлээд хүйтэн усанд хийдэг. Тэгж дасгаж байгаад галыг нь аажмаар нэмсээр ус буцалж, мэлхий шалзарч үхдэгтэй л ижил аж. Өөрөөр хэлбэл, "Авлига байх л зүйл. Би өгч, дарга, албан тушаалтнууд авах ёстой" гэдэгтээ бүр дасал болчихсон.
Одоо яригдаад, ил тод болсоор байгаа баялгийн том хулгайг "Харалгүй, сонсолгүй, мэдэлгүй" явсаар өнөөдрийг хүрэв. Эцэст нь улс улайсан данстай, газар нутаг цөлжсөн, онгойсон нүхнүүдтэй, иргэд хоосон халаастай хоцрохдоо тулсан. Яг л буцалж буй усан дахь мэлхий шиг болж орхижээ.
Тэр байтугай, эмчид очиж, мэс засал хийлгэвэл "Баярлалаа" гэдэг нэрээр гар цайлгах ёстой. Төрийн албанд орвол түргэн хөлждөг дүрэмтэй. Сардаа сая төгрөгийн цалинтай ч тэрбум тэрбумын хауст тухална. Эрхэм гишүүн болох юм бол энгүй баяждаг номтой. Улсын төсөв ч, байгалийн баялаг ч эрхэм гишүүнийх болно. Төрийн бүтээн байгуулалтад хүртэл "дабль стандарт" тогтчихсон. Хууль хяналтын байгууллагын оффис гэж хааны харш шиг барилга гэрлийн хурдаар босдог. Хөөрхий, эмнэлэг сургууль болохоор жилийн жилд "царцаж" орхидог.
Шүүх гэхэд л эрхтэн дархтануудад зөөлөн, энгийн иргэдэд хатуурхдаг. Улс төрийн намууд нь сонгууль бүрээр "Шударга ёс" гэж лоозогнодог. Гэвч зүгээр л ингэж "хий" гаргаж аргалдаг. Ерөөсөө л шударга бус 30 жилийг бид өнгөрөөсөн байгаа юм. Тиймээс бидний "Алтан дээр суусан гуйлгачин" гэдэг нэр "хуучин 30 жил"-д олон улсад улам дуурслаа.
Үнэхээр ч байгалийн баялгийн дийлэнх нь цөөхөн хүний мэдэлд оччихсон. Төрд үлдсэнийг нь "нөгөө хэд" маань сааж амьдарна. Тэгээд бас бид чинь "Муухай дээрээ улцан" гэдэг шиг үйлдвэрлэгч биш зүгээр л хэрэглэгч улс юм. Хойд хөрш бензиний крантаа, урд хөрш хилийн боомтоо хаахад л Монголын амьдрал "0" зогсолт хийнэ.Харин нийгмийн өчүүхэн хэсэг болсон хэдхэн хүн "үрээгээ тоолохооргүй" баяжиж гадаад далайд арал худалдаж авах хүртлээ Монголыг цөлмөв. "Хуучин 30 жил"-ийн дүн ийм л байна. Уг нь шударга ёс гэдэг маань төр хийгээд нийгмийг түшиглэсэн хүндэтгэл, тэгш байдал эрх чөлөө юм. Албан ёсны утгаараа шударга ёс гэдэг нь эрх бүхий байгууллагуудаар дамжуулан нийтийн эрх ашгийг хөндсөн үйлдэл, эс үйлдэхүйг дарангуйлж, хүндэтгэлгүй хандах үед төрөөс зааж, хэрэгжүүлж, хориг арга хэмжээ авдаг кодчилсон хэм хэмжээг хэлдэг.
Харин өнөөдөр өнөөх шударга ёсны гэрэл тэртээд жаахан ч гэсэн ёлтойж байна. Хаалганы завсар шиг хариугүй зайгаар үзэгдэж эхэллээ. Тэгэхээр шударга ёсны хаалгыг цэлийтэл нээх л хэрэгтэй юм. Гэхдээ энэ хаалгыг нээхэд маш их эрсдэл гарна. Эр зориг хэрэгтэй. Цаг хугацаа ч шаардана. Үүний нэг жишээ гэж болохуйц үйл явдал сүүлийн хэд хоног үргэлжлэв.
Ерөнхий прокурор нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа гурван гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргасан. УИХ өчигдөр эцэслэв. Гишүүд хууль тогтоох эрх мэдэл буюу парламентын засаглалыг хамгаалах талд зогслоо. Гэхдээ хаалттай чуулганаар гишүүдийн 53 хувь нь "Ажнай" Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, чуулган тарсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсчид МАН-д ч, АН-д ч ямар гүнзгий орсныг харлаа. Авлигын эсрэг тэмцэл амар байхгүйн том нотолгоо боллоо. Хэн хэн хаана байгааг ч мэдэж авлаа. Таамаглаж байснаар болж байна. Тэмцлээ улам эрчимжүүлж, эцсээ хүртэл явна" гэжээ. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хувьд "Тэмцлээсээ сөөм ч ухрахгүй" гэж олон удаа хэлсэн. 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ "Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна.
"Эрдэнэт"-ийн 49 хувь, Оюу Толгой, Хөгжлийн банк, Тавантолгой, "Эрдэнэс Тавантолгой" дээр эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж, бүх хүчээрээ эргэн ноцож буйг би бүрэн ойлгож байна. Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ч гүнээ ухамсарлаж байна.
Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ" гэж байв. Үүний учир нь түүнийг "ордон"-ы гаднаас олон нийт л илүүтэй дэмждэг гэсэн үг. Тиймээс цухалзан ёлтойж буй шударга ёсны хаалгыг буцаагаад хаавал Монгол Улс, монголчууд бид "хуучин 30 жил"-дээ л үлдэнэ. Үлдэх ч биш, ирээдүйгээ хэдхэн хулгайчид тонуулсаар дуусна. Яг л буцалж буй усанд чануулах мэлхий мэт л болно.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(27)
bitgii shantraarai Elbegdorjiig barix xeregtei
Нийгмээрээ авилгал хулгай луйвраас татгалзахгүй бол авилгал луйвар байсаар л байна.
хулгайч луйварчид авилгачидыг олж илрүүлж шийтгэж цэвэрлэнэ үү гэхээс биш цаадуул чинь өөрсдөө ухамсараараа татгалзана гэж хэзээ ч байхгүй шүү
Оюунэрдэнэ тэгж хэлсэн нь албан ёсных юм уу , ҮНЭН - тэгээд албан ёсных бол одоо ОДОО ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО л үгүйлэгдэж байна даа - олхиогүй олон нийт ....
Шударга ёсыг үгүйлж буй хүн цөөхөн.Гэхдээ байгаа нь бас бахархууштай хэрэг.Нийгмийн гишүүд олонхи нь энэ авлига,худал хуурмаг,хулгайд дассан,бор хоногоо өнгрөөж байвал боллоо гэх сэтгэхүйтэй болчихсон.
Дэмжиж байна
ХУЛГАЙЧ НАРТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ОЮУНЭРДЭНИЙГ ДЭМЖИЕ. ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДЭМЖИЕ. ЖАГСАЯ. ШААРДЛАГАТАЙ БОЛ ЗЭВСЭГЛЭЕ. ХУЛГАЙЧ НАРЫГ ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТҮҮДТЭЙ НЬ ХАМТ УСТГАЯ.
Данх хулгайч нараа намаасаа хөөхгүй энхрийлэн хайрлаад байдаг нь ямар учиртай юм бэ? Хулгайч нартаа хошногодуулаад амтанд нь орчихсон уу..
Кофи Аннан гэдэг чинь дэлхийн хэмжээний хүн, гэтэл чи муу бясаа ингэж сайн хүний нэрийг бузарлаж , бөгс бөөр руу оруулах хэрэггүй!!Огиудас хүрч бна.
Хахаха хурган коммунистыг үхснийг нь долоодог юм
Ажнай шоронд орохгүйн тулд их мөнгө амлана шүү. Нүүрсний том хулгайч шүү. 2009 оноос эхэлж хулгай хийж долларын тэрбумтан болсон. Өөр бизнес байхгүй хийж чадахгүй. Харин хулгай луйварыг сайн хийнэ
Нүүрсний хулгайн Загалмайлсан эцэг Ажнай Батэрдэнэ .
Ажнайгаа авч үлдэж чадахгүй бол ирэх сонгульд ардчилсан нам өрсөлдөх боломжгүй болно доо. Мэддэг л байгаа даа энэ ардчиллынхан.
МАНшударга ёсыг улаан намын суртлаар солиод 100 жил Ард түмний нэрээр хуурмаглаж нидэр дээрээ Монголыг улаан намын дарга анги засагласны 100 жил болждээ Хуучин цагийн худал хуурмаг явсаар шинэ цагт улаан цагаандаа гарсан хулгай луйвар болж МАН нь хулгайч улс төрчид дарга нарын бүлэглэл болох дэарээ тулжээ
Яасан??? Өмөөрдөг хэдэн луйварчид чинь илэрчих гээд сандраад байна ууккк. Энд аль нэг намын тухай хэн ч яриагүй, хулгай луйврын тухай л ярьж байна
ЕРӨНХИЙ САЙДАД АМЖИЛТ ХҮСЧ ДЭМЖИЦГЭЕ.
Ёстой олж хэлж ёлтойж л байна. Ёлтойж байгаа ч гэсэн найдвар урамыг төрүүлж байна.
МАН хулгайч нараа намаасаа хөөхгүй энхрийлж байлгаад байдаг нь ямар учиртай вэ?Худлаа шүү өмхий малууд аа..
Xuviin ongots gej sonsoj baisan yum. Gadaad dalaid aral, arai arai. 12-20 Jileer shiitgedeg boloo BIZDEE.
Шударга ёсыг тэртээд ёлтойлгох хэрэггүй яг өнөөдрөөс энэ нийгэмд гэрэлтүүлэх цаг болсон.
Л.Оюун-эрдэнэ, У. Хүрэлсүх нарыг төгс төгөлдөр хүмүүс гэж хэлэхгүй ч, өнөөгийн цайрчихсан луйварчдын хөл доороос мултрахын тулд эднийг дэмжихээс өөр аргагүйг олон түмэн арга буюу ойлгож эхэлж байгаа нь өнөө цагийн гэрэл гэгээ, алсад сүүмэлзэх итгэл найдварын од гэж бодох юм.Бид нар өөрсдийгөө боддоггүй юм гэхэд үр хойчсоо бодоод энэ хоёр намын архаг луйварчидтай тэмцэхээс аргагүй болжээ.
ОДОО ДЭЛХИЙД ОРОС ОРОН Л ЖИНХЭНЭ ШУДРАГА БАЙНА ОИГГАРХУУД НЬ ГАДАГШ АРСАН БҮХ МӨНГӨТЭЙГЭЭ СӨНӨЖ УЛСАА Ч ХОХИРООЛОО ОРОС ОРНЫГ АРДЧИЛАЛ СӨНӨӨХ ШАХЛАА УМАР ЗҮГЭЭС НАР МАНДЛАА УЛААН ОРСЫН ШУДРАГА ЁС УЛАМ УЛМААР БҮХ ДЭЛХИЙГ БҮРХЭН УЛААН ТАВАН ХОШУУ КРЕМЛИЙН ОРЙГООС ОРЧЛОНГИЙН ОРОЙД ГЭРЭЛТЭН АЛТАН ГАДАС ШИГ ТЭНГЭРТ ЛУУЖИН МЭТ ГИЙГҮҮЛНЭ ҮНЭН АЛДАРТ БУРХНЫ ШАШИН МАНДТУГАЙ
ТОЛГОЙЛОГЧДООС НЬ ЭXЭЛЖ ГЯНДАНД 30 ЖИЛ ӨГЧ БАЙЖ Л АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ, XАМГИЙН БАЛАЙ НЬ ЦААЗЫН ЯЛАА УСТГАЧИХСАНД ЭНЭ БИРДҮҮД ИНГЭЖ ОЛШИРЛОО, СЭРГЭЭX XЭРЭГТЭЙ !!!
Тэгж Сү Ба гишүүнийг ч бас авч хэлэлцээрэй.Орхигдуулж хэрхэвч болохгүй
Тэмцэлгүй ард түмэн мөхдөг гэж хэлсэн нь баынаа. Ирээдүй хойчийн төлөө гал,усан дундуур явах цаг болсоон. Нийгэм яаж бохирдсоныг адгийн дүнхүү толгойт ч ойлгож олон бүхэлдээ доргин чичирч эхлэх шиг боллоо. Ард түмээн цэвэрлэгээнд бүгдээрээ гараарай!!!
энэ тэмцлийнхээ арл нь гарвал ОЭ түүхэнд арилшгүйгээр үлдэнэ
Шударга ёсны гэрэл сүшмэлзэж байгаа хаалныг цэлийтэл нээхэд дэмжлэг болж залуу сайдыгаа түшицгээе,нэгдэцгээе.