Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 2023 оны 03 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, усны салбарт анхаарал хандуулж ажиллах дараах дөрвөн чиглэл, шийдлийг онцоллоо.
1.Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах шаардлагатай байна.
2.Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийг ашиглахыг хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна.
3.Усны салбарын хөгжлийн томоохон төслүүдийн техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчны стратегийн үнэлгээг яаралтай эхлүүлж, санхүүжилтийг зөв шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
4.Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал хээрийн бүс нутагт усыг хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудад түлхүү анхаарч зохих шийдэл гарган ажиллах шаардлагатай.
Сэтгэгдэл(11)
Монголчууд хар ус гэдэг юм.
Зөв 4 чиглэлийг онцолжээ. Үүний дагуу ажиллаж, үр дүн гаргах хэрэгтэй шүү
эхлээд Путинаас зөвшөөрөл авсан юм уу
\ Энэ тэнэг еранхийлөгч тэрбум мод ярьж тэнэгдэхийн оронд борооны усаа хадгалж үлдэх, гадагш гарахыг тогтоон барих усан сан байгуулах ажлыг шаардаач ээ
Оросуудаас авлига авсан Бат-Эрдэнэ аварга барьж авч зодоод энэ талаар яриулахгүй байгаа..
Хүний бэлдэж өгсөн үг штэ. Найз нараа
Terbum modoo tarichihsan uu? Hunsnii huvisgal? Usnii huvisgal? Ungasnii huvisgal?
Энэ онд зарим аймагт ус хомсдоно
Бас гарч буй усаараа далан барьж усны нөөцөө нэмэгдүүлэсэй. Монголоос өөр газар бүрт л байдаг юм билээ
Монгол хүн "хэрэг гартаа дээр" гэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч усны асуудлыг гартаа авч байна. Баярлалаа. Бодлогоо зөв гаргаж бна лээ. ОХУ 2700 усан сантай, энэ орны жилийн урсацын 8%, БНХАУ 84600 усан сантай жилийн урсацын 17%, манай орон жилийн урсацын 5%ыг л хуримтлуулахад 35 Гэгээ нууртай болох бөгөөд 2050 оны усны хэрэгцээг 14 дахин хангана. Ямар их нөөц бололцоо байдаг гээч.
Энэ онд зарим аймаг усгүйднэ