Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерын мэдлэг, ур чадварыг харуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний штабын удирдах албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Огнооны Нацагдорж нарын зургаан алба хаагчийг;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Цэргийн багийн ажиллагааны удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг чадварлаг зохион байгуулсан дэд хурандаа Нармандахын Гэрэлбадрах нарын 17 алба хаагчийг;
ЭНХИЙН ТӨЛӨӨ МЕДАЛИАР:
-Энхийг сахиулах ажиллагаанд анх удаагаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн ахмад Батсүхийн Хишигсүрэн, ахлах дэслэгч Ганбатын Симбажав, ахлах ахлагч Галчигийн Октябрь, дэд ахлагч Пүрэвсүрэнгийн Мөнхсаран нарын 417 алба хаагчийг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад баяр хүргэв.
Мөн үүргээ сэтгэл хоёрдолгүй гүйцэтгэх боломж бүрдүүлэн, бат бэх ар тал нь байж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрдэг гэр бүлд нь талархал илэрхийлэв. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчид 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 11 ээлжийн багт 9,500 гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн юм. Эдүгээ 12 дахь ээлжийн бие бүрэлдэхүүн тус улсад үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл(2)
Медалиас илүү ахуй амьдралыг нь дээшлүүлээсэй!! Медалийр эм авахуу?
2050on,Delhiin hamgiin saihan hiigeed Saar,gesen nomiig zohiogch Puer le rou,Pranziin Delhiin az jargaliin indeksiig byteegch gedegeeree aldartai erhem bichjee,1941ond tersen ene erhem Pranziin Bretoniin tariachinii hyy songodog zohioliin chigleleer meregssen sinjleh yhaanii gynzgii sydlaj tegssen Jak Sirak(hyychin erenhiilegch asan)hedee aj ahuin said nariin zebleheer ajillaj baisan hedee aj ahyin talaar olon toonii nom zohioluudiig bichej heblyylsen hyn yum!men Glorco interneteer jil byr hebledeg az jargaliin indeks1-iig byteegch yum,pranziin byhel sain setgyylyyded tyynii bicheseng gargadag baina.Terbeer 2050 ond bid delhii deer baina?....Manai garag deer amidarch baigaa (barag)10 terbym hyn ,tyynii dotor 1 terbym hyn targalaltiin ebchintei,300saya garyi hyn nastangyyd zyynii beznesiin holbootoi medeeleld sanaa zobj baina gejee....men medeej chag yyriin nehchelees gadna,Terrorist handlaga bayn ba yadyygiin ,chagaachilaliin sine birys,yunii tyryynd Delhiin sine ezed bolson Hyatadyyd