sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: "АН-ыг нэгтгэх ажлын хэсгүүд хуралдаж, долоо хоногийн Баасан гарагт Үндэсний Бодлогын Хороо(ҮБХ) хуралдах шийдвэр гаргасан. Хуралдаанд ҮБХ-ны 300 гаруй гишүүн оролцох төлөвтэй байна. Үүн дотор Х.Баттулгын, С.Эрдэнийн талын хүмүүс байгаа. Тус хуралдаанаар АН-ын даргад нэр дэвших журмыг батална." гэв.
 
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "2016-2020 оны УИХ-ын үед, ялангуяа У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулах асуудал дээр тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга манай намын гурван нөхрийг өөр санал өгүүлж, авч үлдсэн. Үүгээрээ 2021 он хүртэл өнөөгийн эрх баригчидтай хамтран тоглож, УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдуулах бүх зүйлийг хийсэн. Энэ хүн дахиад л 2024 онд АН-ыг ялагдуулах ажлыг хийж байна. Х.Баттулгыг С.Эрдэнийн тал эсэргүүцдэг. УИХ-ын 2020 оны сонгуульд АН-ыг ялагдуулсан гол хүн нь Х.Баттулга. Ийм учраас энэ хүнийг АН-ын дарга болгохгүй хэт хатуу байр суурьтай хүмүүс С.Эрдэнийн талд байсан. Өнөөдөр энэ хоёр нийлээд, хамтраад явах тухай ярьж байна. Ийм гэмт хэргээрээ барьцаалагдсан увайгүй нөхдүүд АН-ыг ялагдуулахаар хамтран алхаж байна" гэлээ.
 
М.Чой