2022 он улиран өнгөрч, 2023 он гараад хэдхэн өдөр өнгөрч байна. Улиран одсон жилийн хувьд нэгэн сонирхолтой үзэгдэл ажиглагдсан нь Монгол Улсад дэлхийн маш олон орны өндөр албан тушаалтнууд өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн явдал байв.
Гадаад Харилцаан Сайд Б.Батцэцэг энэ тухай: “Сүүлийн 30 гаруй жилд бид жилд дунджаар 2-3 том айлчлал хэрэгжүүлдэг байсан бол энэ жил өндөр, дээд хэмжээнд 10 гаруй айлчлал хийлээ. Хоёр хөрш, гуравдагч хөршүүдийн гадаад харилцааны зургаан сайдыг эх орондоо айлчлууллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчиллаа. Эдгээр айлчлалын үр дүнд харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүллээ.” хэмээсэн юм.

Дахин сануулахад 2022 онд Монгол Улсад Япон Улсын Гадаад Хэргийн Сайд, Канад Улсын Гадаад Хэргийн Яамны Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал, Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Ази, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан Төрийн Сайд, Шведийн Хаант Улсын парламентын тэргүүн дэд дарга, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад Хэргийн Сайд, НҮБ-ын ЕНБДаргын энхийн ажиллагаа хариуцсан орлогч, Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин Штабын дарга, ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд, ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирал, БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд, Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сайд, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад Хэргийн Сайд, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад Хэргийн Сайд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан Хамгаалахын Сайд, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны Сайд, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын Хорооны Дарга, Канад Улсын парламентын сенатын танхимын дарга, Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, Аялал Жуулчлалын Сайд тус тус айлчилжээ.
Сэтгэгдэл0
Bas l ololt shu
ГЭЛЭНМАА Л БАЫВАЛ ТААРНА ЭНЭ ХУД АВГАЙ
Уг нь гадаад харилцаа гадаад худалдааг харицаж байгаагаараа та л гадагшаа явж хөрөнгө оруулалт чирч ирэх ёстой юм биш үү. Манайхтай ойролцоо хөгжилтэй улсуудын өөртэй тань адил албан тушаалын улсууд гадагшаа явж байж л амжилт олж байх юм
БАЯР ХҮРГЭЕ. САЙН БАЙГАА ШҮҮ. АТААРХАГЧИД БОЛ ЧИНИЙ БАНДАГАНЫ РЕЗИН Ч БАЙЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ
Оюунлаг, зарчимч жинхэнэ тусгаар улсын гадаад хэргийн сайд шиг том бага ямарч орны томчуултай эрхэмсэг харьцаж чаддаг дипломатич, төрийн сайд юмдаа. Сайдыг харлуулах гэж бичээд байгаа хүмүүс зүгээр л бүх юмыг харлуулах ӨВЧИНД ДОНТЧИХСОН амьтад. Ийм хүмүүс ээж ааваа ч харлуулна тэгж байж таашаал авч амрана харин иймэрхүү хүмүүсийн үр хүүхэд гэр бүлд энэ их хар муу муухай зүйл нөмрөөд очно гэдгийг мэдээсэй дээ
Үа шаалдаа балай авгай минь казиночин балай янхан
Монголыг дэлхий сонирхож байгаа нь тэр