Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна.
Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл өгөв.
Улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 39 зүйлийн мод, сөөгний 12 тонн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн. Мөн 306 мод үржүүлгийн газар 46 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.
Уул уурхайн компаниуд 608 сая мод тарьж ургуулахаа илэрхийлж бэлтгэлээ хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэхэд л 1,000 тн багтаамжтай модны үр, тарьц суулгац хадгалах агуулах, үрийн чанар, биотехнологи, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төвийг ашиглалтад оруулсан.
Мөн жилд 500 м3 үржил шимт хөрс бэлтгэх төв, жилд 10 сая тарьц бойжуулах хүчин чадалтай, бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулж байна.
Холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамтран 1,000 гаруй сургагч багш бэлтгэж, 24 орчим мянган хүнийг танхим, дадлагын сургалтад хамруулжээ.
Монгол Улсын их сургууль гэхэд л бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж, 52 оюутныг сургаж байна. Цаашид ойн чиглэлээр мэргэших сонирхолтой оюутнуудыг сонгон Бүгд Найрамдах Унгар Улсад суралцуулах юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө есөн зорилттой.
Энэ хүрээнд:
Үндэсний хөдөлгөөнийг удирдлага, зохицуулалтын нэгдсэн бодлогоор хангах эрх зүйн орчин бий болгох;
Судалгаа, шинжилгээ, хүний нөөц, ойн эрдэм шинжилгээний хүрээлэн;
Модлог ургамлын үр, мөчрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуй хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг төрөлжүүлэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тарьц, суулгацаар хангах юм.
Мөн:
Ойн хомсдол, доройтлыг бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр 416 сая;
Цөлжилт, газрын доройтол, шороон шуургыг бууруулах, элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 165 сая;
Агро-ойн аж ахуй, жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 37 сая;
Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг, шанд орчмыг ойжуулах замаар усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр 154 сая;
Төв, суурин газрын ногоон байгууламж, өрхийн жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл амьдрах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр 88 сая;
Авто зам, төмөр зам, тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах, ногоон дэд бүтцийн сүлжээг бий болгох чиглэлээр 140 сая мод тарьж ургуулна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нийт 680 сая мод тарьж, ургуулна. Нийслэл хот гэхэд 2030 он хүртэл 13 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж 20 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас бүхий 3,500 га талбайд 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3,750 га талбайд 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 30 сая, нийт 120 орчим сая мод тарьж, ургуулна.
Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөх бөгөөд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгоно. Банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж ургуулах юм.
Тарьсан модны тооллого, бүртгэл, мод үржүүлгийн газруудын байршил, тарьц, суулгацын нөөц, үнэ ханш, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, мод тарих сонирхол бүхий иргэд, аж ахуйн нэгж, санхүүжүүлэгч байгууллагуудын бүртгэл зэрэг мэдээллийг https://terbummod.mn, modlog.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Сэтгэгдэл0
Ylam ikhe amjiltiig hysye?nob nogoon Pranz oron saya erenhiilmegch ni manai erenhiilegchiig dyyriagaad terbym mod tarina geb.bi tanidag Pranz naizdaa egyylsen chini ted yamar saihan ajil be?....gechgeeh yum!!!Pranz oron minii bodoloor bol mod dytaad baigaa yum alga haragdana,gebch ylam l byr nogooroh jil byriin baigaliin saarmagjiltaas garah gesen saihan hereg ajee.teheer bid chini erdee ch nogooroogyitei adilhan oron suu!!!hatyy siruun yyr amisgaltai bid hicheeh ni chyhal sanagdana.
Худлаа шаахаа боль ста гэж. Самарчидийн 80% үхдэг, кофи анандтай уулзсан гэдэг шиг сонсогдож бна.
Сэлэнгийн хятад иргэн Баярцогтын лооеэ Хүрэлсүхийн тэрбум мод уулын модыг маш их сүйдэлж байна. Ууланд очихоор энд тэндгүй ухсан нүхнүүд... Хүрэлсүх Баярцогттойгоо цуг ногоо сармисаа тарьж гахайгаа маллавал ямар вэ..
Уулын мод хөрөөдөж зардаг хулгайн бүлгүүдтэйгээ тэмцэж чадахгүй байж үхсэн ацны тэрбум мод. Байгаагаа арчилж хамгаалж чадахгүй хэвтэж 1 тэнэгийн худлаа бүлтэрсэнээс болоод нийтээрээ солиорчих юмаа. Нөгөө тэнэгийгээ дагаж гүйдэг далдаакууд нь дүйвээнээр нь мөнгө хийх гээд чичрээстэй кккк. Энэ жил 10 сая мод суулгачихлаа гэнээ хахаха. Хэн нь тэр их суулгацыг услаж, арчилж, тордож мод болгох юм бэ? Холоо хэвтэнэ, 80 90 хувь нь үхээд тоо нь цаасан дээр л нэмэгдэнэ биз. Хэсэг луйварчин л мөнгө хийх биз
Хүрэлсүхийг Сэлэнгэд аваачиж сонгино сармис тарих гахай маллах ажлыг хүчээр хийлгэе.Баярцогт хужаатайгаа цуг ийм ажилд яг тохирно..
Баярцогт буюу хятад нэр нь Лео Шю данжаад Хүүктэй их дотносоод хэргээ цагаатгуулад авсан..Энэ хоёр ороолон бас ямар бузар нүгэл хийхээр тохиролцоо бол.
Лю Шю данжаад битүүмжлэгдсэн 1 сая долларынхаа талыг Хү Сюи Жанд өгваа гэж наймаа хийгдсаан шоо.Хү Сюи далгаа мөнгига банкнаса гарагажа өгаха асудала харуцсаан шоо...Чи мэдэхээгүй баа..
Иргэд хийж зүтгэнэ. Тэд худлаа чалчина. Ажилд нь саад болно.
Модоо ярьсаар модоо барьсан монгол боловоо хөөрхий.Эзэн хүнгүй бол энэ модоор яахым.Эх орноо зарж байж энэ модоор яахын.