сонин mn
ТОКИО. /Kyodo/. Япон-Америкийн эвслийг бэхжүүлэх нь Японы хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд улам бүр чухал болж байна гэж тус улсын Ерөнхий сайд К.Фүмио парламентын доод танхимын нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
 
“Япон-Америкийн холбоог бэхжүүлэх нь Японы аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд улам бүр чухал болж байна. Бид цаашид тогтоон барих, хариу арга хэмжээ авах боломжоо бэхжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
 
 
Үүнээс гадна К.Фүмио Дөрвөн талын аюулгүй байдлын яриа хэлэлцээний (Quad-Австрали, Энэтхэг, АНУ, Япон) хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн "чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг" үзэл санааг урагшлуулах нь чухал болохыг тэмдэглэсэн байна. Парламентын чуулганы нээлтэд Японы Ерөнхий сайд Засгийн газрын гадаад, дотоод бодлогын гол зорилго, үндсэн суурийн талаар илтгэл тавьдаг уламжлалтай.
 
 
Д.Жаргал
Эх сурвлаж: "Монцамэ" агентлаг