Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн удирдлагуудтай уулзлаа.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, малын түүхий эд, арьс ширийг боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах уг төсөлд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, бизнес инкубатор төв, агуулахтай буюу аж үйлдвэрийн парк хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж байна.
Тус паркийн удирдлагууд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, Засгийн газраас тогтоол гаргах зэрэг шаардлага үүсэж буй талаараа ЗГХЭГ-ын даргад танилцууллаа. Нийслэлд байрлах арьс ширний үйлдвэрүүдээс шалтгаалж Туул голд сөрөг нөлөө үзүүлж, ойр орчмын оршин суугчдын эрүүл мэнд, тав тухтай амьдрах эрх нь зөрчигдөж эхэлсэн. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдийг яаралтай хотоос гаргах, цогцолборыг эхлүүлэх шаардлага тулгараад байна.

Арьс шир боловсруулах цогцолборыг Дархан-Уул аймагт барьж байгуулахтай уялдуулан судалгаа явуулахад үйлдвэрүүдийн 63 хувь нь зөвшөөрөхгүй, тээвэр, ашиглалтын зардал нэмэгдэх учраас зам, дэд бүтэцтэй газар руу нүүх саналаа илэрхийлжээ. Тиймээс Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь хамгийн боломжит хувилбар гэж төслийн удирдлагууд үзэж байна. ЗГХЭГ-ын даргын зүгээс төрийн уялдаагүй, ойлгомжгүй, давхардуулсан шийдвэрүүд улс оронд нэн шаардлагатай асуудлуудад чөдөр тушаа болдог учраас нэгдсэн бодлогоор арьс ширний цогцолборыг нэг л газар барьж байгуулахаар ажиллах нь чухал байгааг онцож, төслийг эрх зүйн орчноор хангахад анхаарахаа илэрхийллээ. Мөн паркийн бүтээн байгуулалтын ажлуудыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийх нь зүйтэй гэлээ.
Сэтгэгдэл(14)
Тээр жил тэмээн жилийн хавар шийдчихээгүй билүү.
mash zuv tuul goloo bohirdloos avaraya
Darhand jenkogiin ehluulsan Aris shirnii tsogtsolboroo ehleed duusgahgui yunuu
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг Баян олгийд ажиллуулж Улаанбаатар хотын тугжрэлийг бууруулахад нэмэр болгое эсвэл УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
ЭМЭЭЛТЭД БОЛ БҮР ЯГ САЛХИН ДЭЭР НЬ ҮМХИЙ , ХИМИЙН БОДИС ЦАЦАЖ БНА ГЭСЭН ҮГ БАС ХОТЫН ЦЭВЭР УС ХӨРСИЙГ БАЙХГҮЙ БОЛГОНО ДОО !
Эмээлт орчим чинь хэдхэн жилийн дараа бас л хотын төв болчих байх даа. Яасан ч харалган дарга вэ дээ чааваас. Арай хол бас салхины дор хотоос ургаш гаргаж болохгүй юу? Даргаа. Бас нэг худлаа попордог нөхөр шивдээ. Энэ асуудлыг аль дээр үеээс л яриад байдаг байдаггүй дээ.
Арай дэндүү хотод ойрхон юм биш үү?! Дарханы Арьс ширний гэх цогцолбороо яах гээд байгаа юм бэ?! Дахиад нэг хэсэг хүмүүсийн амин хувиа бодсон ашиг сонирхол гэж харж байна!
Лагаанууд худлаа ярьсаар л сууна уу. Бүрэн эрхийн 8 жил чинь дууслаа. Дараа нь коронаг ялах гэсээр шаахуу. Сэлэм гялс толгой бөндгөс гэх өдөр ирнэ дээ та нарт.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ингэж яриад миний мэдэхийн л 10 гаруй жил болж байна даг. Хэлэхээсээ хийх нь гэж...
30n jil yrilaa, gargaagui umuu, barilgaiin material, narantuul, tehnikiin zahaa bas gargana geseer 30n jil ungurluu ene turiin hurd arai yst melhii shig umaa neeree
Миний мэдэхийн 20 жилийн өмнө ингээд ярьж л байсан. Ерөөсөө болж бүтэж байгаа юм алга. Чалчаад л бн чалчаад д бн.
Yamr sonin um bee Uul ni hotoos hol bh tusam tuuhii ediinhee baazad oir ochino bizdee.Tuuliig bohirloj tuuliin usiig ashiglah gejil ingej hotod oit bh gerd bn busuu.Neg shiidber zorigtoo gatgaj hotoos holfuulj uz Amarbayasgalan dargaa.Gehdee mash sn sudalgaag Erdem shinjilgeenii baigulaguudtai hamtarch hiigeerei
Бохироо гол руу асгах нь бүдүүлэг хэрэг лус хилэгнэдэг