Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр / 2022.09.23/ нийслэлийн хамгийн том буюу 346 мянган иргэн оршин суудаг Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Засгийн газрын зарим гишүүд оролцов.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа- 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд болон дэлхий дахинд өрнөж буй үйл явц, улс орны нийгэм, эдийн засгийн бодит байдал, дэлхийг хэрсэн санхүүгийн хүндрэл дотоодод хэрхэн нөлөөлж болзошгүй байгаа талаар, ихэнх улс орныг хамраад байгаа санхүүгийн хямралт байдлыг Монгол Улс хэрхэн хохирол багатай даван туулахад чиглэсэн Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.
УИХ-аар баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2020-2030 он хүртэл хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилго нь эдийн засгаа богино хугацаанд сэргээх зорилготой бөгөөд өнгөрсөн 30 жилд манай улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг арилгахад чиглүүлж уг бодлогыг боловсруулсан гээд Засгийн газраас 2023 оны улсын төсвийг боловсруулахдаа ч шинэ жишгийг бий болгож, зарлага тал буюу халамжаа багасгаж, орлогоо дэмжих хөрөнгө оруулалтуудаа нэмэхээр төлөвлөж байгааг онцлов.
Манай улсын экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг. Эрчим хүчний салбарын ачаалал 118 хувь болж, жил бүр 140 тэрбум төгрөгөөр хэрэглээнийхээ 20 хувийн эрчим хүчийг импортолдог. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг ч газар нутгийнхаа ердөө 0.3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг учир замын түгжрэл, утаа, тоосжилт зэрэг өнөөдрийн хүндрэлтэй асуудлууд ужгирсан гэдгийг дурдлаа. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг засахын тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гээд үүнд тусгагдсан томоохонтөсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудынүр дүнд 2030 он гэхэд ДНБ багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 мянга гаруй ажлын байр нэмэгдэхээр байгааг холбогдох тоо баримтаар тайлбарлав. Тухайлбал,2030 он гэхэд уг бодлогын үр дүнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна хэмээн тодотгоод 2021 онд 43 их наяд байсан ДНБ гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4599 ам.доллар байсан бол 12.054 ам.долларт хүргэхээр зорьж байгаа. Хүндрэл, бэрхшээл бүхэн өөр хоорондоо ямар нэг байдлаар холбоотой байдаг учир цогцоор нь шийдэх учиртай. Шинэ сэргэлтийн бодлого бол зөвхөн Засгийн газрын ажил биш. Нийслэл, дүүрэг, орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар энэхүү цогц бодлогыг хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэлээ.
Цар тахлын амаргүй цаг үеийг ч Засгийн газар амжилттай давж гарсан бөгөөд зөвхөн 2021 онд л гэхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхэд 1.3 их наяд, хатуу хөл хорионы үед иргэн бүрд 300 мянган төгрөг олгоход 1.1 их наяд, цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс хариуцахад 1.1 их наяд төгрөг зарцуулсан гэдгийг ч тодотгов.
Тэрбээр, өнөөдөр ч цар тахал болон геополитикийн хямралт нөхцөл байдал бидэнд дарамт үүсгэсээр байна. Ачаа тээврийн гацалт, газрын тосны бүтээгдэхүүн, ам.долларын ханшийн өсөлт зэрэг нь Монгол Улсын инфляц 14.4 хувьд хүргэхэд нөлөөлөөд байна. Инфляцийн 50 хувийг импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байна. Үүний дотор, шатахууны үнэ 58.6 хувь, махны үнэ 16 хувиар нэмэгдсэн нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн.Валютын орох урсгал буюу Монгол Улс гаднаас хэрхэн валют олдогвэ гэдэг асуулт гарч ирнэ.Экспортын орлого болвалют цуглуулдаг хамгийн гол суваг.Экспортодзэс, нүүрс, алтголлож ордог. Үүний 90 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Тэгвэл олсон валютаа бид юунд зарцуулдаг вэ гэхээр импортын төлбөрт хамгийн их зарцуулдаг.Бензин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хүнс зэрэг бүтээгдэхүүнгэсэн үг. Тэгэхээр цаашдаа бид яах вэ? Энэ хэвээрээ л яваад байх уу? Монгол Улс үйлдвэрлэгч улс болж, түүхий эдээ дотооддоо боловсруулдаг бол бидний валютын гарах урсгал багасаж, орох урсгал нэмэгдэнэ. Байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсантай холбоотой. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс, ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.Зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох учиртай. Хотын түгжрэлийг бууруулахын тулд хөдөө, орон нутгийн хөгжлөө бодлогоор дэмжих учиртай. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын, Эрчим хүчний, Аж үйлдвэржилтийн, Хот, хөдөөгийн, Төрийн бүтээмжийн, Ногоон хөгжлийн сэргэлтүүд чиглэх болно” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар, Баянзүрх дүүргийн удирдлагууд нийслэлчүүд төдийгүй тус дүүргийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудын хүрээнд илэн далангүй ярилцаж, 28 иргэний сонирхсон асуултад хариулж, хүсэлтийг нь газар дээр нь шийдвэрлэв. Нийслэлчүүдийн дөрөвний нэг нь оршин суудаг Баянзүрх дүүргийн хувьд гэр хорооллын авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж тааруу, боловсролын хүртээмж буюу цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байдаг, төрийн байгууллагын анхан дунд шатанд хүнд суртал их байгаа, сүүлийн хэдхэн жилийн дотор улстөржилтөөс болоод хөгжлийн үзүүлэлтээрээ бусад дүүргүүдтэй харьцуулахад сүүл мушгих болсон, ахмадуудын хувьд хөнгөлөлттэй эмийн асуудал зэрэгт Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарах шаардлагатай байгааг иргэд хэлж байв.
Иргэдийн санал, хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Баянзүрх дүүргийн хэмжээнд санхүүжилт нь тодорхойгүйгээс “царцаасан” 31 обьект байдгаас зураг төсөв нь бүрэн байгааг нь ирэх оны төсөвт тусгуулах, мөн сургууль, цэцэрлэгийн дөрвөн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, гэр хорооллын зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын зураг төсвийг бэлэн болгоход зориулж Ерөнхий сайдын багцаас дөрвөн тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл0
Төр эх орон үнэт зүйлс гэж байна уу.
Энэ мангар боол дахиад 8 жил удирдая тэгвэл үр дүн гарна гэж шааж байна боол удамтай юмнуудаас удирдуулаад байгаа болохоор ухаан дутаж улс орон сүйрч байна. Үр хүүхдийнхээ толгойг залгих гэвэл эд нараа дахиад сонго тэгээд үр хүүхэд чинь ажил хайгаад гадагшаа явахаас өөр сонголт чамд үлдээхгүй. Их идэж ханасан энэ новшуудыг одоо зайлуулж ял асуух цаг болсон үе удмаар дарга болох ёстой юм шиг амьдрал үзээгүй даргын бацаанууд төрөөр төсвөөр тоглодог боллоо. Боол хүнд эрх битгий өгөө гэж чаддаггүй юм боолоор удирдуулж сүйрч дуусаж байвал чи өөрөө жинхэнэ боол заяат новш байна.
Хүүхдийн мөнгө гэж зүгээр тарааж байхаар хөдөө орон нутаг цэцэрлэг. Дэд бүтэц бариасай . Чааваас хүүхдийн мөнгө ч гэж та нарын бол 100г кофены мөнгө л биздээ
Нэр нь л "хүүхдийн" болохоос хүүхдэд очдоггүй залхуу анхиагүй хүмүүсийг улам бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж Монголын ард иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж ахуй амьдралаа өөд татах хүсэл эрмэлзэлгүй болгож янаглан хорлож байгаа бузар мөнгө.
Та нар монголыг хөгжүүлэхгүй тодорхой болсон зүгээр зайлаад өгөөсэй
2030 онд энэ хурдаараа явбал гадаад өр 90н тэрбум болно бас хужаагийн колон болох нь тодорхой МАНыг татан буулгаж ялал
Дээр нь төгрөгийн ханш нь бүүр суларна.
БЗД бол ёстой хог новшоор дүүрэн дүүрэг.Эмнэлэгийг хурдан барьж ашиглалтанд оруулаачээ.Хөдөөнөөс ирсэн оршин суугчид ихтэй.Эмнэлэг гь тусламж үйлчилгээ муу өмхий үнэртсэн газар бдаг.Орохоос ч сэжиг хүрмээр ааштай эмч авгай нартай.
АРД ТҮМНЭЭ ДООРД ҮЗСЭЭР . МЭДЭГДЭХҮЙЦ ҮРД ТҮН ГЭЖ НЭР ТОМЬЁ ДЭЛХИЙД ҮГҮЙ БОЛСОН . ОДОО АЛИЙН БҮР ХУУРТАХ БИЛЭЭ
МАН ямар ч чадваргүйгээ илт харууллаа. 2 сонгууль дараалан булхайгаар ялж, төрийн бүх эрх мэдлийг гартаа авсан ч өөрсдөө идэж ууж, улсын мөнгөөр тансаглан, өөрсдөө тусгай хангамж бий болгож, ард олныг шаварт унагалаа! 2024 онд эднийг төрөөс зайлуулж байж ард түмний нуруу тэнийнэ дээ.
Оюунэрдэнэ сайдаа ажилаа хийж чадахгүй байна Яагаад ингэж дүгнэж байна гэхээр 1. ажилгүйдэл өндөр байна. 2. инфляци өндөр байна. Мөн үндэсний үйлдвэрүүд зогсож баййгаа мэдээлэл гарч байна. Суурь үнэ гурил, мах, тос, шатахууны үнэ байнга өссөөр байна. Экспорт импортын татвараар зохицуулахгүй байна. Татвараар дарамтлахаа болих хэрэгтэй. Тэр НӨТ өө болисон нь дээр гэж үзэж байна
Дахиад 8 жил бүсээ чангал гэж шааж байна.
Өөрөө дахин 8 жил Ерөнхий сайдаар үлдэх санаархлаа илэрхийлж байгаа юм
Улс төр нь бохир нийгэм нь бохир байхад монгол яг сэргэж харагдаач.
монголын төлөө төрсөн хүн шүү
15 сая арьс, шир хаягдаж байна гэдэг мөн харамсалтай тоо шүү! Дарханы арьс, шир боловсруулах үйлдвэрээ яаравчлан ашиглалтанд оруулаач! Хамгийн эхэнд мал аж ахуйн бүдээгдэхүүнээ иж бүрэн боловсруулах үйлдвэрээ барих ёстой байсан шүү! Халхын ухаан хойно оо!” гэгчээр одоо л нэг үйлдвэр гэж ярих болжээ. Итали улсын технологи нэвтрүүлээд, маш чухал үйлдвэртэй болох гэж байгаа гээд л хэчнээн жил ч ярив даа?! Ямар ч ажил нь нэг л бүтэмж муутай байх юм! Ямар шалтгаантай байдаг юм бол доо! Эдийн засгийн хүчин чадал дорой, хүчирхэгжүүлж чадаагүйн зовлон их байдаг юм болов уу даа?!
Хоноцийн хүүхдээр удирдуулсан азгүй ардууд бид
pizdaa chin 2030 ch geh shig, togloom hiigeed bgaan baihdaa lalar chin
Энэ тэнэгтэй уулзалтанд орж цагаа гарздаад яахын бэ монголчууд аа! Засаг төрийг тэр чигт нь бойкотлох хэрэгтэй!
1930 on hyrtel eh ornoo bid bainga demjine,Minii eh oron ene chag yetei dabhachaj zailsgyi hegjine,eerchilegdej ediin zasag niigemiin amidrald agyy ikhe ahich garna,hyn byr hicheechgeeye!hooson hajuugaas ni haraad hii amaan biluudeheen baichgaa:!eh oroniihoo telee jaahan ch bolob?gegeeleg ygeer yarij helj syrchgaa!!!Ene l bidnii ireedyi yum!zaya myyt zabagt gesen yg bii suu!!!ta nar hichneen ene tor zasagiig myylsan ch ta nar eersdeen amidraad l yr hyyhed chini esseer l baigaa syy!!!!!ene ni eh orniihoo yilsiin sim ni yum!!!!!Mongol oron mini mandah gejine!itgeltei baina./////ene toroon ch demjine?.....
Yychilaarai,2030 on suu!!!!Hegih ni labtai suu!!!!
Одоогоор Оюун-Эрдэнэ дэлхийн хямралыг бодоод Ерөнхий сайдын үүргээ нэлээд сайн гүйцэтгэж байна. Тэр мэдээж Монголоос гадуурх хүчин зүйлээс болоод өмнөх Засгийн газрын алдаанаас болоод гайхамшгийг бүтээж чадаагүй. Гэхдээ асуудлыг засахад цаг хугацаа хэрэгтэй. Юуны өмнө Монголд дэд бүтэц, чадварлаг боловсон хүчин дутагдаж байна. Бодит бус үр дүн амлаж, төсвийн мөнгийг хяналтгүй төлдөг популистуудад Монголын ард түмэн дуртай. Төсвийн хомсдолтой мөнгийг үр дүнтэй зарцуулахад юу хэрэгтэй вэ.
Түүнийг шүүмжлэх биш зүгээр л туслаач гэхэд монголын бүхий л хүчин чармайлтаар шийдэгдэх олон асуудал Монголд бий. Шүүмжлэх нь амархан
30 on hurehguichuuded zoriulav
Улаанбаатар хот метротой болоод 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” байгуулагдаж "Агаарын такси” гэж нэрлэгдэх Агаарын дүүжин тээвэртэй болж Тусгай замын автобус буюу BRT (Bus Rapid Transit) явах замын зурвасыг ашиглалтанд оруулаад даруй 6 жил болжээ. Цахилгаан соронзон галт тэрэг явуулснар болсноор түгжрэлийг 90 хувь буууруулсан дэлхийн анхны нийслэл болов. Харин сумтай дарга дээрх төслүүдээс алийг нь ч үргэлжлүүлэх бодолгүй байгаа бөгөөд дээрх төслүүдээс огт өөр, шинэ “Тэнгэрийн тойрог” төсөл амжиллтай хэрэгжиж Улаанбаатар хот бүтэн нэг тойрог замтай болсон. Гайхамшиг үргэлжилсээр, төсвийн мөнгө урссаар...
Hugjih yah ve dain samuun bolohgui bol baruunii medeelel mongoliig dainii hursund buulgaj odoo dollars hebeed zebsegtei ilgeehed oros ruu daihaar zehsen humuus tsagaar nemegdej ba
Миеэг зайлуулаад сайхан болно гэсэн одоо 2030 он гэж шааж байхын
Iheehen daajignaj bna aa ene ats