МОСКВА. /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаргийн өглөө ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ, хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр холбогдох зарлигт хэдийнэ гарын үсэг зурснаа мөн мэдээлсэн байна. "Дайчилгааны арга хэмжээ өнөөдрөөс эхэлнэ" гэж В.Путин мэдэгдээд, Украин дахь байлдааны нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хяналтдаа оруулсан нутаг дэвсгэрт "бүх нийтийн санал асуулга" явуулахад дэмжлэг үзүүлэхээ амлав. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, Орос улсад “дайчилгааны асар том нөөц бий”. Нөөцөд байгаа 300 мянган хүнийг дайчлахаар төлөвлөж байна.
В.Путин юу хэлэв
"Зөвхөн нөөцөд байгаа иргэд, юуны түрүүнд зэвсэгт хүчинд алба хааж байсан, тодорхой цэргийн мэргэжил эзэмшсэн, зохих туршлагатай хүмүүсийг цэргийн албанд татна" гэж В.Путин хэлэв.
Тэрбээр ард иргэддээ хандаж хэлсэн үгээ эхлүүлэхдээ хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлох шийдвэрээ зөвтгөсөн үндэслэлүүдийг дахин давтсан байна. Байлдааны нөхцөл байдлын талаар В.Путин хэлэхдээ, “Бүгд Найрамдах Луганск Ард Улс неонацистуудаас үндсэндээ бүрэн цэвэрлэгдсэн. Бүгд Найрамдах Донецк Ард Улсад тулаан үргэлжилж байна. Энд найман жилийн туршид Киевийн эзлэн түрэмгийлэгчдийн дэглэм урт хугацааны бэхлэлтийн гүн гүнзгий цуваа шугамыг бий болгосон. Тэдэн рүү халз дайрах нь асар их алдагдал хүлээхээр байсан тул манай цэргүүд мөн Донбасс дахь Бүгд Найрамдах Улсуудын цэргийн ангиуд системтэй, чадварлаг ажиллаж, техник хэрэгслийг ашиглан, бие бүрэлдэхүүнээ хамгаалж, Донецкийн газар нутгийг үе шаттайгаар чөлөөлж байна” гэв.
Үүнээс өмнө өөрийгөө зарлан тунхагласан БНДАУ, БНЛАУ, мөн эзлэгдсэн Херсон, Запорожье мужуудын захиргаа ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мэдэгдсэн юм. В.Путин санал хураалт явуулах "аюулгүй нөхцөл" бүрдүүлнэ гэж амласан байна. Оросын цэргүүд эдгээр нутаг дэвсгэрийн зөвхөн зарим хэсгийг хянаж байгаа юм. Тэрбээр ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа явуулах Батлан хамгаалах яам, Ерөнхий штабын саналыг дэмжихээр шийдсэн гэж иргэддээ мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр “хэсэгчилсэн” гэдгийг дахин онцлон тэмдэглэсэн байна. “Цэргийн албанд дуудагдсан хүмүүс анги руу илгээхээс өмнө цэргийн тусгай ажиллагааны туршлагыг харгалзан цэргийн нэмэлт сургалтад заавал хамрагдана" гэж В.Путин хэлжээ. Үгийнхээ төгсгөлд В.Путин цөмийн аюулын тухай сэдвийг хөндсөн байна. “Биднийг цөмийн зэвсгээр сүрдүүлэхийг оролдож байгаа хүмүүс салхины чиг тэдний зүг эргэж болзошгүй гэдгийг мэдэх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Ингээд Орос улс зад үсрэх замруугаа алхаад орчлоо хөөрхий. Манай Монгол улс яаралтай хойд хилээ тас хаахгүй бол ядахдаа доллар Юань огт олохоо больчихлоо шүү дээ.Бурийдууд бол хил даваад явганаар ороод ирэх байх
Оросууд хэзээ ч зад үсрэхгүй. Оросуудыг задлах нохой ажиллагаа явагдаж байгааг захын Орос иргэн ойлгоно. Оросын Ард түмэн Төр засаг "Тусгаар тогтнол Эх орныхоо төлөө" ДАРХЛААТАЙ !
монгол латав литов эстон шиг ёвропийн холбооны гишүүн натогийн гишүүн бишээ
Одоо л гое юм эхлэх нь дээ. 11сарын 20 ны vеээс жинхэнэ тоглолт эхлэх байх.
УКРИАНЫ ОЙ ШУГУЙ, НАМАГ ӨВӨЛ ХӨЛДӨХӨД БҮГДИЙГ НЬ ЭЗЛЭХ БОЛНО.
Ямарч дарангуйлагч дэглэм мөхдөг энэ бол цаг хугацааны асуудал
Түрэмгийллээ чөлөөлөх л гээд солиороод байхын удахгүй галзуурах байхаа энэ эзэрхийлэгч
Галзуурцан байгаа гэсэн
Ингээд "Цэргийн тусгай ажиллагаа" нь дайн руугаа шилжэв ээ. Энэ олон сайхан залуусын амийг золиосолж байгаагийнхаа горыг чухам яаж амсах бол доо энэ хүн.
украйн байгаа цагт америк ёвроп ам руу нь доллар ёвро мөнгө чихэж пуужин танк живилин м777 гарпуун рс 30 хиймэл дагуул холын тусгалт зэвсгээр шүдээ хүртэл нь зэвсэглэж орсыг алуулах юм байна нэг ёсондоо захиалгаар украйн найман жил алсан одооч цаашид ална зөвхөн захиалгаар алан хядах бүхэл бүтэн террорист улс блохоо зарлаад байна ийм улсыг яадгийг орос л мэдэх байхдаа
Аль түрүүн эхлэх байсан юм заавал баахан хориг арга хэмжээ авахуулах гээд
Нэг ард түмний төлөө нөгөө ард геноцед үйдвэл нөхөж барахгүй хүлээнэ.УКРАЙНА НАЦ УКРАЙН туршилт болов
Оросын ард түмэн монголчууд шиг нялцгай биш. Олон дайнд үхэл хагацал үзсэн энэ уудам газар орноо хамгаалж ирсэн хамгаалсаарч байх болуу.
Монгол ээж нар хүүхдээ цэрэгт явуулахгүй гээд бөөн юм болдог. Орос ээж нар хатан зоригтой.
Чи орос ээж нараа дагаад дайнд яваач...украйн хүүхэд эмэгтэйчүүдийг алж таашаал авах нь уу. Монгол ээж нарыг битгий оролдоод байгаарай тэд чинь тэнгэрийн хүмүүс юм шүү. Бусадтай дайн хийх гэж байдаг нэгэн юу дутлаа гэж өөрийн амбийцаа гүйцэлдүүлэхийн тулд бусдын хүүхдийг золиос болгогч бх гэж...
Нацистуудыг үтэр түргэн сөнөөх нь зөв өө
Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөтэй, олон эх сурвалжаас мэдээлэл авах боломжтой улс оронд амьдарч байж ийм ч юм бичээд суух гэж дээ. Боолын заяа гэдэг нь л байх даа
украйн бол тоглоом болсон Үнэндээ НАТО Орос --и хооронд Украйны дэвсгэр дээр дайн болж байна. Америк хүний гараар могой бариулж байна. Эцэстээ украйн хохирно шүү дээ Атомын цахилгаан станц дэлбэрвэл украйнчууд л хохирно
украйн 1914 онд майдан хийж нацист улс болж өчнөөн хүн алагдаж байхад орос ороогүй хятад тен ан миний талбайд дарсан украйны засгийн эрхэнд гарсан үе үеийн еврей ерөнхийлөгч нар засгийн эрхэнд гараад домбаассын 15 мянган орос иргэнйг алсан ёвропийн америкийн сорос шиг мөнгөтэй евречүүд ддарга сайд нар юу ч дуугараагүй ОРСОО ХАМГААЛААД орсын сайн дурынхан украйныг цэрэг зэвсэггүй улс болгоно гэж дайрахаад орсыг буруутгаж бүх санкц тавьсан зүй нь энэ үед ардчилал зах зээл байдаг гэсэн нь худлаа гэдэг нь илэрсэн одоо украйны нутаг дээр жинхэнэ цэрэг цэргийн зэвсэггүй болтол байлдах юм украйны бүх нутаг ийг самнаж цэрэг зэвсэггүй болгоно
сүүлчийн украйн хүн хүртлээ тэмцэнэ гэсэн украйн тэмсээр байхнээ орсын нутаг орсын ард түмэн байсаар байхад орос хэл орос биш гэж украйныг полигон плацдарм болгосон гадаад америк ёвроп даргатай украйны улс төрийн хиймэл дэглэмийг колончлогчдыг түлхэн унагаж украйны ард түмэн өөрийн нутаг дээр засаг төрөө байгуулна ОРОС хүнийг нацистуудаар тас татуулж алуулахгүй гэж путин хэлээ биз дээ
слава РОССИИ
Путляр гэгч тэнэг өвгөнөөс болж Орос орон сөнөх шатруугаа орж байна даа.
Орос хэзээ ч сөнөхгүй! Харин монгол сөнчөөд байгаагаа мэддэггүй!!!!
yanaa dain garlaa daaa
Путин аргаа барж байна дөө. Дэндүш олон жил дизтатор хийгээл бодит өмьдралааё холдоод солиорчээ. Олон айлийн хүүхэд нөгөө ёртөнц үрүү илгээлээ. Гаагынмшүүхжл очноо. Узраинчууд тусгаар тогтнолоо авч үлдэх болно. Путиныг цөмийн зэвсэг хэргэлбэл АНУ НАТО эргүүлж өрга хэмжээ өвах болэо гэж өнхааруулсан. Ыүх обкектуудын жирийн пуужингаар буулгана гэсжн. Энэ тэнэгээс болж орос орон дууслаа да
Putin durakiin umnuus hen ur huuhed,er nuhur,etsgee yavuulah ve de!
Odoo hurdan duusga putin ih alguurallaa oros irged suurishsan nutgaa negtgeed duusga
ene mongolin setgegdel biched bga lalrudaa ta nart oros ulain tui ch hamagui shu de malnud min ihsen hatsani chin oros pizda mar min mongolin min ali mundag sehetnudig helmegduled aцsan uls shde... ta nar shig hog sharud uldsen yum
Afghanistan
украйны бүх нутаг даяар самнан цэрэг цэргийн холбогдолтой бүх зэвсгийг устгаж алан хядах ажиллагааг таслан зогсоож цэрэг зэвсэггүй бүс болгох нь зөвөө киевийн дэглэмийг баривчлан шүүж ард түмнээр шүүлгэх нь зүйтэй эсэргүүцсэнийг газар дээр нь устгах нь зүйтэй ёвропийн холбооны улсуудад байгаа нацист фашистуудыг тодорхой болгох хэрээгтэй
Darbaguolagch uls hurdan uheesei. Bid ch gsn tusgaar togtnoloo olj avmaat bn
Энэ хүмүүс ОХУ-ын юм уу, эсвэл Украины иргэн мэт зүйл бичих юм. Монголын эхчүүд нялцгай, орос эхчүүд дайн үзчихсэн, хатан зоригтой ч гэх шиг.Цэрэг татлага, дайчилгаа гэдэг чинь ямар ч оронд эхчүүдээр мэдүүлэх гэж юу байх вэ дээ! Ерөнхийлөгч гарын үсэг зурсан бол төрийн хууль болон хэрэгжинэ. Хууль биелүүлэхгүй бол яадаг билээ? Ялангуяа энэ дайны цагийн үед маш хатуу, чанга хэрэгжинэ шүү дээ! Харин монгол, орос эхчүүдийн” хатан зориг нялцгай зан авир” энд ямар ч хамаа байхгүй! Дайны цагийн хууль л үйлчилнэ. Одоо ойлгов уу?
Путин алдаагаа засах гэж аргаа барж байна. Юу л болж төгсдөг бол? Цөмийн дайн л бүү дэгдчихээсэй бурхан минь.
Путин очигдор хэрэв НАТО энэ дайнд шууд цэрэг зэвсгээрээ оролцож эхэлбэл ОХУ цомийн зэвсэгээ хэрэглэнэ энэ бол хоосон айлгалт биш гэдгийг сануулья гэж телевизээр ярихыгнь сонссон.