Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов.
Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.
Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов.
Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.
Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.
Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ.
“Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов.
Түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван улсын хүчин чармайлтыг нэгтгэж, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг уялдуулан, Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэлээ.
Энэ хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болов.
Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв.
Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.
Талууд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн гэдгээ дүгнэн тэмдэглэв.
Монгол Улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай гурван талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан болно.
Стратегийн түнш, хөрш орнуудын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилго бүхий энэхүү уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалт болон шинжээчдийн түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ.
Гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд гурван улсын дэд сайд нарын уулзалтыг тогтмол зохион байгуулж байна.
Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт нь КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн 2019 оноос хойш түр хугацаанд завсардаад байв.
Энэ жилийн Төрийн тэргүүн нарын уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан бөгөөд ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч даргална.
Сэтгэгдэл0
Oros ukriane iig yalsan dohioldold yaduu buurai oronuud dollars ezediin kolonchlol oos salna mongol dollars kolonchlol d baigaa 9 onoos buh zuilee dollars oor soliod ur dahiad ur
Монгол,Орос,Хятад улсын торийн тэргуун нарын уулзалт болсон нь ггурван улсын хамтын ажиллагааг хогжлийн шинэ тувшинд гаргах ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Энэ нь гурван улсын эдийн засгийн коридорыг бий болгох ажилыг эрчимжуулэж, уг ажилыг хариуцсан ажилын хэсгуудийн ажилыг тогтмолжуулан, явцыг нь ойр ойрхон дугнэж, удааширал, доголдол гаргуулахгуй байх асуудлыг гурван талын засгийн газрууд гартаа авч ажиллах нь зуйтэй. Дэлхий дахинаараа эдийн засгийн хямралд орсон оноо уед жил бурийн толовлогоондоо эдийн засгийн коридорын бутээн байгуулалтад холбогдох хоронгийг бурэн суулгаж, санхуужилтээр тасалдалгуй байх арга хэмжээг гурван тал гол бодлогоо болгон ажиллах. Гурван улсын хоорон дахь экспорт, импортын барааны эргэлтийг нэмэгдуулэх, зарим торлийн бараануудын экспорт, импортын татваруудаа эргэн харж, хямдруулах хуртэл арга хэмжээнуудийг авч узэх шаардлагатай юм
Мөнхийн мөсөнд хучигдсан тив гэгддэг Антарктидын мөс жилээс жилд маш хурдацтай хайлж, хүн амьтанд аюул занал учруулж, дэлхийн дулаарлын хурдыг нэмэгдүүлсээр байна. Ингэхдээ тус тивийн мөс хурдны дээд хэмжээгээр хайлж байгаа бөгөөд энэ нь дэлхийн байгаль, экологид ноцтой сүйрэл авчрахыг үгүйсгэхгүй аж. Антарктид нь асар том хэмжээтэй, дөрвөн километр орчим зузаантай мөсөөр битүү бүрхэгдсэн байдаг ба дэлхий дээрх цэнгэг усны 90 хувь нь энэ тивд хадгалагддаг гэж үздэг. Энэ нь цагаан тивийн мөс урьд өмнө үзэгдэж дуулдаагүй хэмжээгээр хайлж, далайд цутган орсноор далайн түвшин тэр хэрээр нэмэгдэж байгаа гэсэн үг юм. 2012 онд антарктидын мөс жилд 70 тэрбум тонноор багасч байсан бол энэ жил 219 тэрбум тонноор хорогджээ.Эрдэмтдийн үзэж байгаагаар улс орнууд нэгдэж яаралтай арга хэмжээ авахгүй бол дараагийн арван жилд хайлах мөс далайд цутган орсноор 2030 он гэхэд манай гаригийн далайн түвшин 25 сантиметрээр нэмэгдэх аюул хүн төрөлхтөнийг хүлээж байна.
Болж байна
Ih undur saihan nudend dul;aahan hun yum aa, manai erunhiilugch!
маасайтал инээмсэглэх нь илүүц юмдаа, нөгөө хоёрыг хар даа, ямар гоё даруухан атлаа ихэмсэг бна аа?
Монголчууд бусад орнуудын иргэдийн адил зөвхөн Америкийн цагаан арьстнуудтай сууж, удамтай болох мөрөөдөлтэй юм.
Ерөнхийлөгч Хүрэлсүх Ленин Мао нартай уулзасан гэж хэлэх байхдаа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)