Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт төмөр замчид, инженер, техникийн ажилчид, уурхайчид, баялаг бүтээгчид ээ,
Хүндэт зочид оо,
Та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Аливаа улс орны төдийгүй хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүхэнд авто зам, төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт асар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 21 аймаг, 110 сум, суурин газрыг улсынхаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож чадсан. Энэ бол багагүй амжилт. Тэгвэл өнөөдөр манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, та бид хамтдаа энэ түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч туйлын их баяртай байна.
Монгол Улс тэртээ 1955 онд хуучнаар ЗХУ-ын инженер, техникийн ажилчдын тусламжтайгаар хойд, урд хилээ холбосон 1,111 км төмөр зам барьж ашиглалтад оруулж байсан бол 70 шахам жилийн дараа 5,000 гаруй монгол инженер, монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж ашиглалтад оруулж чадлаа. Энэ төмөр зам нь 2 өртөө, 6 зөрлөг бүхий, хагас автомат хориглолтой, уулзваргүй, жилд 50 сая тн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай, хөгжлийн хурдасгуур болсон анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Сүүлийн жилүүдэд цар тахалтай, олон улсын геополитикийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдалд байсан хэдий ч энэ төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхэнд гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе. Энэ бүтээн байгуулалт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөв менежмент, оновчтой бодлого, хариуцлагатай байдал ямар чухал болохыг тод харууллаа. Тавантолгой -Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас юм. Хөгжлийн энэ зам монголчууд бидэнд өндөр үр ашиг, өргөн боломж нээж, ирээдүйд хөтлөх үүд хаалга байх болно.
Төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэн, эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд асар их хувь нэмэр, боломж бололцоо бий болно. Тухайлбал, Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дунджаар 4 дахин буурах нөхцөл, бололцоо бүрдэж байна. Цаашдаа тээвэрлэлт жигдэрч, ачилтын байгууламж, хилийн төмөр зам бүрэн ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадал 10 сая тн-оос 50 сая тн хүртэл нэмэгдэж, нүүрсний экспортын орлого 2 дахин өсөх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. Мөн төмөр зам дагасан шинэ амьдрал бий болж, суурьшлын бүсүүд шинээр сүндэрлэн, ажлын байр нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх амьдралын зам байх болно.
Төмөр зам ашиглалтад орсноор 2,000 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.
Түүнчлэн бэлчээрийн доройтол, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол зэрэг экологийн хохирол 74 хувиар буурах тооцоо судалгаа гарсан бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төмөр замын дагуу мод тарьж, ургуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай эрчимжүүлэх явдал чухал юм. Эх орон, ард түмний язгуур эрх ашгаас дээгүүр аливаа эрх, ашиг сонирхол гэж хэзээ ч байх ёсгүй.
Энэ төмөр замын бүтээн байгуулалт олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, үнэт цаг хугацаа алдаж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг монголчууд бид хэзээ ч мартах ёсгүй. Тийм учир 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, бүтээн байгуулалтын ажлыг түргэн шуурхай эхлүүлж, зоримог, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байснаа эргэн дурсахад таатай байна.
Цаашид экспортыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг хийж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Ийнхүү Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.
Сэтгэгдэл0
2008 оноос төлөвлөж эхлээд 280 сая доллар зарцуулчихсан (Женко) энэ зам одоо бас тэрбум доллар нэмж зарцуулаад (Голомтын Баясгалан) ашиглалтанд орж байгаа нь дэндүү харамсалтай.2014 онд ашиглалтанд хэрэв орчихсон бол Монгол жилд тэрбум доллар нүүрсний тээврээсээ хэмнэх байсан.
Ядаж Хятадтай холбочихоод тууз хайчлаач ээ. 200 км авто зам дээр 4 жил болж бгаа хмс үлдсэн 20км төмөр зам дээр нь хэдэн жил ч болоо юм билээ.
Төмөр замгүй байхад МАН-ынхан Хятадын хил гаалийн түшмэлүүдтэй хуйвалдан 2 сая гаран тонн нүүрс хулгайлан зөөж Хятад руу гаргаад зарж хувьдаа идэцгээсэн.Төмөр замтай болсноор МАН-ынхны хулгайлан дээрэмдэх нүүрсний хэмжээ хэдэн зуу дахин өсөж нь таргалж баяжих нь тодорхой.Тэгээд таргалж баяжсан шалтгаанаа Солонгосоос эгч мөнгө явуулсан гэж тайлбарлаад зогсоцгоож байх вий дээ.
Төмөр замын нээлтийг тэсэн ядан хүлээж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг МАН-ынхан урьсангүй
Оросын бууны нохой,Арслан хотын хужаа Билли Лимийн барлаг,Ши хуандигийн 3 түмэн хоньчин түвд ламын шээс 17 чингэлэг нарийнхан төмөр замын танкчин женко батлагад яасан гэж баярлаад байна ?
Сайхан мэдээ Гол нь монголчууд томор замаа оорсдоо барьж чадлаа Цаашид юу ч хийж бутээж чадахаа харууллаа Томор зам гацаасан туухээ ч мартаж болохгуй Сургамж авах естой Ямар сургаммж аэ гэвэл Еронхий сайд ябаярын уед зориг гаргаад тосвоос монго гаргаж моннгол байгууллагууддаа найдахгуй Гонконг Хятадтай хамтаардаг ятаван толгойг ашиглана гэж барьцаалсан гадны кампанитай хамтрагч хувийн кампанид зовшоорлийг огч тэр нь олон нийтийн шуумжлэлд ортож УИХ аас оорчлогдож хугацаа алдсан Оройтсон ч монголчууд хожлоо Таван Толгой нийт ард иргэдийн эзэмшилд очиж томор замаа оорсдоо барилаа Аль нэгэнд замын толбор толохгуй гэсэн уг
өргөн царигийн төмөр зам Гашуун Сухайт хүрээд дуусна. Цаашаа яах юм. Шуудайгаар зөөх юм уу.
Төмөр замгүй байхад МАН-ынхан Хятадын хил гаалийн түшмэлүүдтэй хуйвалдан 2 сая гаран тонн нүүрс хулгайлан зөөж Хятад руу гаргаад зарж хувьдаа идэцгээсэн.Төмөр замтай болсноор МАН-ынхны хулгайлан дээрэмдэх нүүрсний хэмжээ хэдэн зуу дахин өсөж нь таргалж баяжих нь тодорхой.Тэгээд таргалж баяжсан шалтгаанаа Солонгосоос эгч мөнгө явуулсан гэж тайлбарлаад зогсоцгоож байх вий
Тархиа Оросуудад мөлчийтлөө угаалгачихсан Монголчууд Женког нүүрсээ байхгүй төмөр замаар Оросын хил хүртэл 1000 км зөөгөөд дахиад цааш нь 5000 км Оросын төмөр замаар даялуулан зөөж Ванинод аваачиж зарна гэхэд нь итгэж байсан. Орос нь турхирдаг Хятададаа нүүрсээ зарж Монголын нүүрсний үнийг унагадгийг бүгд мэдэж байсан мөртөө шүү.
Yeah, we were and even NOW, we're ALL deluded as if undergoing "BRAIN CASTRATION". YEAH, WE have failed big time without this strategic railway just due to ONE man. Are we human- beings or creatures, wanna ask. Today we have been spotted by "spitting to our father law".Don't you find this style very familiar and accept it alive still dictating n dominating the society? Doesn't care at all about the Rule of Law. Sad to mention it. Lack of foreign policy expertise also plays big in a bid to reverse everything out here.
Төмөр замгүй байхад МАН-ынхан 2 сая гаран тонн нүүрс хулгайлан зөөж Хятад руу гаргаад зарж хувьдаа идэцгээсэн.Төмөр замтай болсноор МАН-ынхны хулгайлан дээрэмдэх нүүрсний хэмжээ хэдэн зуу дахин өсөж нь таргалж бяжих нь тодорхой.
МАН хан хорьж цагдах, авилга өгөх, татвар хураамж нэмэх, хүнд суртлаас өөр хийж чадах юм үгүй.
!4 жилийн өмнө барийгүйдээ баярлаж байна Төрийн оролцоогүй стратегийн төмөр замыг нэгэн хувь хувьсгалынх нь мэдэгдэхгүй коипани барчихаад өчнөөн тн нүүрсний орлогоо алдчихсан хэрэлдээд байж байх байлаа Харин өнөөдөр Үндэсний төмөр замаа бариад нээж байна сайхан мэдээ энэ монголчуудын зам бидний мэдлийнх гэдгээрээ онцлог юм
Төр бизнест оролцдоггүй юм.
Орос буриадуудын саадыг давж Монголчууд чадлаа.Одоо тэдэнд социализм шиг хорлуулахгүй.
Нэг хужаа хаа сайгүй л орос буриад гээд шүлсээ үсчүүлээд явах юм
ОРОС НАРИЙН ЦАРИГААР ТАВИАД ЭКСПОРТОО 10ДАХИН ИХЭСГЭСЭН ЖАНКУУ ЛАЛР БАНТСАНДАА ӨРГӨНӨӨР ЭХЛҮҮЛСЭН БОЛЖ ГОЛОМТЫН БАЯСГАЛАНГААР МӨНГӨ ШААДАГ ЛАЛРЫН ПСДАК НӨГӨӨ ДҮНКҮҮ НЬ ААН ҮАБ ХАЛХАВЧААР МӨНГӨ ШААЖ БОЛДОГ АРГА БОЛГОЖ СУРААД ДАРАА НЬ ЮУ ШААХГЭЖ БГАА БОЛДОО
Сайхан мэдээ байна. Баяр хүргэе.
Баттувгад хар уцлага хүлээлгэх ёстой Оросууд Монголыг хорлосон Үүнд Баттулгад ядаж хуулийн хариуцлага хүлээлгэх ингэж Монгол өөрийн бодолтой тусгаар улс орон гэдгээ харуулах ёстой
Баттулгыг Оросынхоо хүргэн гэж дэмждэг буриадууд Орос нь өөрөө Хятад руу төмөр замаа нарийн царигаар тавьсаныг бүгд мэдэж байгаа.
Хятадын талтайгаа тохирч цааш ачих аргаа шийдсэн юм үү.Бид хичнээн хашгаоаад цааш гарахгүй бол я ар ч хэрэггүй.Шууд нариН байсан бол өдийд ажиллаж байгаа.Баттулга өргөн болгоо б з дээ.Хэзээ нүүрс нь гарах юм?Дэлхий нүүрс хэрэглэхээ больж байхад манайх нэгюм өргөн царигаар бариад яа х ч юм билээ дээ…
ene sduuk hun yum hiinguut garch ireed umnuus ni solirood unadiin. erguu har sdaaaa
Хятадын нарийн царигтай төмөр зам руу өргөн царигтай зам тавиад яах гэж байгаа улс вэ??? Эсвэл зам тавьсан гэж рекламдах нь чухал юм уу??
Убтз-ын хойд хэсгийн зам согтуу хүнээс дор трасстай байхад дархан улаанбаатарын автозам шулуун байдаг нь хачирхалтай
Анх төмөр зам тавьж байгаад трассаа алдчихсан
Миний бодлоор согтуу хүнээс дор зам байх
Сүнс чөтгөрийг тарниар зайлуулж байгаад бүтээн байгуулалтаа хийх нь зүйтэй
Хот хөдөөгийн хөгжил тэнцвэржинэ
Зам дагаж хөгжил ирнэ
Замаасаа гардаггүй галт тэргийг төгс галт тэрэг гэж хэлэх байх
Төмөр зам бол төгс тээвэр
БАТТУЛГА ҮХЭЭСЭЙ ГАЦААГЧ ПЗДА
Ардчилал нэрээр монголын хөрөнгийг хувааж, хулгай хийсэн нь аль намынхан билээ. Ц.Элбэгдэорж" Хулгайч хулгайчаа барьдаггүй юм. Харин хамгаалдаг юм. Баттулгаа" гэж хэлж байсан сан.