sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс Тайванийн хоолойд томоохон хэмжээний цэргийн сургууль хийсний дараа өөрийн эрэг хавийн бүсүүдэд сургуулилалтаа үргэлжлүүлэхээр болж, Шар тэнгисийн баруун хойд хэсэгт Бохайн булангийн зарим хэсгийг сарын хугацаатай хаасныг тус улсын Далайн аюулгүй байдлыг хангах газар мэдэгджээ. 
 
Цэргийн сургууль наймдугаар сарын 8-наас есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. “Бохайн тэнгисийн зарим хэсэгт цэргийн даалгаврууд гүйцэтгэх тул энэ бүсэд нэвтрэхийг хориглоно” гэж БНХАУ-ын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Далянь хот дахь Далайн аюулгүй байдлыг хангах газар мэдээлсэн байна. Хятад улс мөн наймдугаар сарын 6-наас 15-ны хооронд “өдөр бүр байлдааны буудлага хийх” зорилгоор Шар тэнгисийн зарим хэсгийг хаажээ.  
 
Хятадын Ардын чөлөөлөх арми АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосиг Тайваньд айлчилсантай холбогдуулан пуужин, нисэх онгоц, байлдааны хөлөг онгоцууд ашиглан томоохон хэмжээний сургуулилалт зохион байгуулсан. Сургуулилалт арлыг тойрсон зургаан бүсэд наймдугаар сарын 4-нд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 7-нд дуусах ёстой байсан боловч БНХАУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дор хаяж нэг хоног үргэлжилнэ.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг