ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар Токиод уулзах үеэрээ Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь чухал болохыг нотолж, БНАСАУ болон Украины байдлын талаар хэлэлцсэн байна. Энэ тухай Японы Засгийн газрын тэргүүн баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Бид Хятад, Умард Солонгос, Украины байдал зэрэг олон улсын хэд хэдэн сэдвээр санал бодлоо солилцсон. Үүнээс гадна, бид Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана гэдгийг нотолсон" гэж К.Фүмио хэлжээ. К.Фүмио, Н.Пелоси нарын уулзалт ажлын өглөөний цайны хэлбэрээр болсон байна.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга пүрэв гарагт Японд хүрэлцэн иржээ. Тэрбээр өнөөдөр үдээс хойш Японы парламентын доод танхимын дарга Хосода Хироюкитай уулзсаныхаа дараа тус улсыг орхин явж, Азийн орнуудад хийсэн айлчлалаа өндөрлөнө. Америкийн төлөөлөгчид Сингапур, Малайз, Тайвань, Өмнөд Солонгост айлчилсан билээ. Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлал Хятадын зүгээс эрс шүүмжлэл дагуулсан юм.
Хэрэв түүнийг Тайваньд айлчилбал хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ Бээжин АНУ-д удаа дараа анхааруулсан. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн айлчлалын хариуд Хятадын Ардын чөлөөлөх арми пүрэв гарагт Тайванийг тойрсон зургаан бүсэд байлдааны буудлагатай, томоохон хэмжээний сургуулилалт эхлүүлсэн. Цэргийн сургууль орон нутгийн цагаар 12:00 цагт эхэлсэн бөгөөд ням гаргийн үд дунд хүртэл үргэлжилнэ.
Сургуулилалтын үеэр байлдааны буудлага хийх тул БНХАУ-ын эрх баригчид иргэний агаарын тээврийн нисэх онгоцууд болон хөлөг онгоцуудыг дурдсан зургаан бүсэд нэвтрэхгүй байхыг анхааруулсан байна. Энэ удаагийн сургуулилалт цар хүрээгээрээ 1996-1997 оны Тайванийн хямралын үеэр хийж байсан ийм сургуулилалтынхаас давна гэж шинжээчид үзэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
ХЯТАД ДОТРОО ХЭЦҮҮ БАЙГАА Ч МОНГОЛЫГ ӨРӨНД ОРУУЛЖ, ХЯТАДУУДЫГ СУУРЬШУУЛАХААР УЛАЙРЧ БАЙНА. Хятадын эдийн засаг хүнд байна. Барилгын том компаниуд нь дампуурч, банкнууд нь иргэдийн хадгаламжийг өгч чадахгүй байна. Орон сууцандаа орж чадаагүй иргэд, насаараа хадгалсан мөнгөө авч чадахгүй байгаа хятадууд гудманд гарч жагсаал үймээн дэгдээж байгаа нь дэлхийд ил болсон. Нийгмийн сүлжээнд бичлэгүүд нь ч зөндөө байна. Хятадын ЗГ хүнд байдалд орж, барилгын компаниудаа аврахын тулд 150 тэрбум доллар гаргах гэж байна. Гэвч Хятад дотроо хүнд байгаа ч Монголыг асар их өрөнд унагаж, гартаа оруулахын тулд ямар ч мөнгө харамлахгүй гэдэг нь тодорхой болов. Ялангуяа хятадууд олноор Багануурт суурьших гэж байна. Ирэх 8 сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд ирж Монголыг өр зээлэнд нэмж оруулаад, Багануурт олон хятад ажилчин байршуулах хор урхагтай яриа хэлэлцээ хийнэ. Монгол улс улам хүнд байдалд орох нь. Ван И Монголыг хоёр дахь Шриланк болгоно.
Зохицоод болоод байсан газарт нөхцөл байдал хурцадмал байгаа гэдгийг мэдсээр байж өөрсдөө ирж үймээн дэгдээчихээд одоо энхтайван тогтооно гэнэ шүү. Хятад Тайванийг өөрийн улсын нэг хэсэг гэж үзэж л байгаа юм бол үүнээс цааш хараад хараад суух боломж байхгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам асуудал улам л хүндэрнэ. Америк үүнийг мэдсээр байж ийм алхам хийж байгаа нь цаанаа өөр далд санаатай. Магадгүй Тайваний чипний үйлдвэрлэлийг Хятадуудаар зогсоолгож байгаад Apple-ийн шинээр хийж эхэлсэн чинийг дэлхийд гаргаж ирэх бодолтой байх!
Харин тийм. Өөрсдөө ирж айлчилж нөхцөл байдлыг хүндрүүлчихээд бид Тайваны хоолойд энх тайваныг хамгаалахын тулд Японы талтай нягт хамтран ажиллана гэнээ. Ёстой нэг хийсэн хэргээ эсрэгээр нь тайлбарлаж яриад сурчихсан хүмүүс юм.
ANU hoid solongos d eruul gazar uldeelgui bumbugduud amid amitan uldsengui bumugugduugui gazar uldengui geed niseh huchin ni buuj baisan 5say irgediig ustgasan ch hiod solongos teseed garsan hun am ni 17 say hurch