Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгуулж, Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллана. Үүнтэй холбогдуулан Б.Жавхлан сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллараар төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бусад бондын хөрөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өмнөх бондын өрүүдийг төлөхөд зарцуулсан. Тиймээс манай ажлын хэсгийн шалгалтын хүрээ цомхон. “Чингис” бондын хөрөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдгийг шалгаж, өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно. Энэ бондын хөрөнгийн 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон. Бид өрийнхөө хэмжээнээс илүү зарцуулалтыг нь анхаарах ёстой.
Өрийн асуудал маш эмзэг. Дефолт болох нөхцөл байдал үүсээгүй гэдгийг дахин хэлье. Манай улсын нийт гадаад өр өнөөдөр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Сингапур улсын гадаад өр ДНБ-ийхээ 420 хувьтай тэнцэж байгаа. Англи улсын гадаад өр ДНБ-ээсээ гурав дахин, Япон улсынх ч түүнээс ч олон дахин их байна. Гэтэл яагаад дефолт зарлах асуудал яригддаггүй вэ гэхээр зээлийнх нь зарцуулалт чанартай байдаг.
Тэр нь эргээд эдийн засагтаа үр өгөөжөө өгч байна. Харин манайд зээл үр дүнгээ өгөхгүй байна. Тиймээс үүнийг шалгана. Ирэх долоо хоногт шалгалтынхаа явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэлээ.
Боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл авна
Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ төрлийн гомдол, саналтай холбоотой ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Ажлын хэсэгт Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг ажиллах юм.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.
Тодруулбал, стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм.
Гуравдугаарт, сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Тодруулбал, залилан, бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд цахим орчинд их гарч байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орох, биеийг нь үнэлүүлэх, түүнийг зохион байгуулах гэмт хэрэг ихээр гарч байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, үүний эсрэг хөтөлбөр гаргаж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” гэлээ.
Сэтгэгдэл0
Super!!! Tur uls bn ingemeeeer dee! Shantaj aar hool idedeg deeremchded eruu uusgeh heregtei
тий
НӨГӨӨ АДГИЙН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ АМ БААТАР ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ХУУ ШАЛГАЖ ХУЛГАЙЛСАН БОЛГОНЫГ НЬ ХУУ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ТААРЧ ТОХИРСОН ХАТУУ ЦЭЭРЛЭЛ ҮЗҮҮЛЖ ГЭМТ ХЭРГҮҮДИЙНХ НЬ ХҮРЭЭНД ХОРЬЖ ХҮМҮҮЖҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЖ Л БАЙЖ ШУДАРГА БАЙДАЛ ТОГТОНО.
маш сайн байна ингээд эрч хүчтэй ажилла залуусаа дэмжиж цагаа эзэлцгээ
Амжилт хүсье. Монгол ялна.
Улс төрчдийн урд нь дуугарч байгаагүй чихэнд чимэгтэй үг байна.Одоо дээр нь Монгол төрөөс хулгайлсан хулгайчдаас илүү хулгайлуулсан төрийн албан хаагчид буруутай гэдгийг сануулчихвал ч.
Одоо л нэг..... ашгүй дээ
Зээл ур дунгээ огохгуй байна гэдэг унэн дээ Торийн бодлого хэрэгжихгуй байна гэсэн уг Шалтгаан нь торийн бодлогыг арилжааны банкны хэдэн хун шийддэгтэй холбоотой Банк бол бодлого мэдэх алба ч угуй Монгоо яаж тургэн эргуулэхээ л бодно Бодлоготхэрэгжуулэхтбух шатанд тор оороо орооцож хяналтаа тогтоох естой Арилжааны зээл бол оор
"Ажлын хэсэг " , " түр хороо " л байгуулаад байх юм , ийм юмны тоо ч замаа алдлаа л даа . Ажил хариуцсан яамд нь юу хийдэг байна аа - яамд үгүгй зүгээр л ажлын хэсэг байгуулдаг УЛС баймаар болж дээ .
танк орж ирнэ хэмээн олныг мунхруулж нүүрс тээвэрлэх төмөр замын бүтээн байгуулалтыг 14 жил гацаасан хүнийг яах юм бол???
МАН-ынхны Тавантолгойгоос хулгайлсан 2 сая тонн нүүрсний хулгай гэмт хэрэгт тооцогдохгүй болсон уу? Үүнийг яах вэ?
Кофи гэх мэт АНы ацнуудын шээс алдаж байгааг хараач хахаха
БУУДАХ ёстой шүү !!!
Зөв сургуулийн газар дээрээ орон сууц бариулж авилга авсан захирлуудыг хэзээ шалгах юм бэ тухайл орос монголын 3 сургуулийн захирал Соронзонг
Ажнайн Батэрдэнээс эхэлж нүүрсний мафийг шалгах хэрэгтэй
Данх ацаараа шалгаж харагдана даа.өөрөө хам хэрэгтэн хулгайч юм чинь
МАШ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА
Боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн эрхлэгч бүр хахууль авч хүүхдийг цэцэрлэгт авдаг, хавар бүр сургууль төгсөгчид бөөн мөнгө цуглуулж нийллэг нэрээр зохион байгуулсан багш, ээж аавууд иргэдийн кармаанд гар дүрдэг байдал монголд зуршил болсон. Хэзээ ч арилгахад чиглэсэн арга хэмжээ авдаггүй, сүржин ярьж тэмцэнэ гэж зарлаад өнгөрдөг.
Ажлын хэсэг байгуулахаас цаашгуй.. 1111 - д дээд боловсролын хегжил биш ухралтын асуудлаар хандсан, хариу ч байхгуй. Дандаа худлаа, хариуцлага хяналт гэж алга!
Дэмий балай юм хуцаад шударга дүр эсгээд сууж байхаар Тавантолгойгоос 2 сая тонн хулгайлсан хулгайч нараа бариач ээ.Данхан толгойт сдаа минь.
АНы өцнууд шээс алдаад эхэллээ хөөрхий
Дэмий балай юм хуцаад шударга дүр эсгээд сууж байхаар Тавантолгойгоос 2 сая тонн нүүрс хулгайлсан хулгайч нараа бариач ээ.Данхан толгойт сдаа минь.
АНы өцнууд шээс алдаад эхэллээ хөөрхий
МАН-ынхны Тавантолгойгоос хулгайлсан 2 сая тонн нүүрсний хулгай гэмт хэрэгт тооцогдохгүй болсон уу? Данхан толгойт оо..
Шантаажчин гарууд даанч их болцон амьдрах арга нь шантааж байгаад байсан юм. хэдэн хүн цуглуулаад нутгийн иргэд гээд шоудаад бдг.улс нь хөгжилгүй буурай байвал урт хугацаандаа гадны өгөөш болно гэдгийг ухаарахгүй гаруудад зориулсан хууль хэрэгтэй
Усан цахилгаан станц саатуулсан тэр сумын удирдлагуудыг улс орны эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр эрүү үүсгэж цаазлах хэрэгтэй.
монголд байтугай ОРСОД красноярскд гол мөрний тээвэр ус нэг метрээс доош орсноос хайргадаад хойи мөсөн далай хүрэх ачаа тээвэр явахгүй байна усгүй орон усан цахилгаан сианц гэж байгаад намыг онхолдуулуузай ан-д итгэж болохгүй уур амьсгал жилийн дотор өөрчлөгдөж байна нуурын ус гол гэнт л газар доор орчихоол байна эсвэл мөнх цувдэг хайлж байна дайн байгалаас болж гардаг
Төрд үнэн юм алгаа.бүгд хулгайч худалч гэмт хэрэгтэнгүүд генерал дарга баатар гавъяатууд .
Худалч новшнуудаа тэгээд Гадаадын Хэвлэл мэдээллийн нэр бүхий хэрэгслүүдээр та нарыг гүтгээд байгаа ХЭРЭГ үү ? Тэгвэл байдаг юм бол Нэр төрөө Сэргээлтээч
Газар ус,нутгаа хамгаалж тэмцэж байгаа ард тумний тэмцлийг ЗГ нь сур далайлган дарж авах нь ардчилсан ямарч оронд байж болшгуй уйлдэл!Ямарч улс оронд ард тумэн ЗГ ынхаа у/а шуумжилж болохгуйг нь залруулж ЗГ ууд нь ч гаргасан шийдвэрээ эргэн харж байж нийгмийн ардчилал улс орны бурэн бутэн байдал бий болдог!Манай засаг торийн уйл ажиллагаа хэтэрхий ардчиллын,ард тумнийхээ,газар нутгийнхаа бурэн бутэн байдлын эсрэг байна шуу!
Авилгал барилаа л гэдэг өгсөн авсан нь бүгд сжл чөлөөтөй явж бдг
Эд нар ам нээх болгондоо Ажлын хэсэг ажлын хэсэг гэдгийн, Ажлын хэсэг томилох ажлын хэсэг, ажлын хэсгийн ажлыг шалгах ажлын хэсэг удахгүй Ажлын хэсгийн өдөр гэж нийтйин амралт зарлавал таарна. Гавьяат Ажлын хэсэгч цол тэмдэг бас хэрэгтэй болж бх шиг бна. Гол нь ийм юм хийлээ, тийм асуудлыг шийдлээ, тийм хэрэгт холбогдсон ийм нөхөрт энэ хуулийн тйим заалтын дагуу шийтгэл хүлгэлээ гэх маягийн ганц ч мэдээ сонсож байгаагүйм бна, нэг ч өгүүлбэр уншиж байгаагүй. Ажлын хэсэгтэнгүүд ээ сдаакууд аа
25м тэг дугуй гүн худаг үүсчих юм орсын хойт мөсөн далайн гол мөрөн усан станц атомын нүүрсний хийн 960 электро станц трилон квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байхад монголыг холбоод зээлээр урсгаж л байг лдаа юу шалих вэ хар ба өнгөт төмөрлөгийн үйлдвэрүүдээ хурдан бариачээ
Одоо муу Жонхуу сдакийг төрийн төмөр нударгаар хэмх цохиж үгүй хийх хэрэгтэй.
Одоо эргээд харахад чиний тэр Жонхуу гээд. Доромжлоод байгаа ерөнхийлөгчийн чин үед бүх том төслүүд хөдөлгөөнд орж төмөр зам ийг хүртэл өөрсдөө баоиад , гадаад харилцаа хүртэл сайжраад , авилгачдийн муу муухай ил болж байсан шүү. Одоо яаж байна. Ямар ч хийсэн зүйлгүй хүмүүсийн амидрал улам доройтоод Тэвчиж чадахгүй энд. Тэнд жагсаал цуглаан болоод байна даа.
Үр дүнгүй худал үг л болчихгүй бол ч яахав
Зөв зүйтэй арга хэмжээ авч бна даа. Төргүй.засаггүй юм шиг даварсан шүү нэг хэсэг нь. Төрийн төмөр нүүр шударга ёсыг л авчирна.сайн бна. Дэмжиж бна
Оюун Эрдэнээ өөрөө дэндүү их яриад л байх юм. Яг юу хиисэн юм бэ? Өөрөө жагсаал хийж байж ард олний дэмжлэгээр төрд гарч ирсэн шүү. Өөрийг чин шударга залуу бидний төлөө зогсож чадна гэсэн ард олний итгэлийг хөсөрдүүлээд бүр давраад үг дуугарсан хүн болгонийг барьж хориод , яллаад баймааргүй байна шүү. Урдах өрөө төлж дийлэхгүй байж ахиад өр зээл тавьж бүтээн байгуулалт хийнэ гэдэг чин тэнэглэл шүү. Ард олнийхоо үгийг сонсвол өөрт чин өлзийтэй байхдаа.
Монгол оронд зэвсэгт бослого гарах ямар ч үндэс байхгүй! Тийм нөхцөл илэрсэн бол шалгах л ёстой! Харин ч тагнуулын байгууллага ажлаа хийгээд эхэлсэн юм биш үү? Улс орны эсрэг чиглэсэн ямар ч үйлдлийг таслан зогсоох ёстой шүү дээ! Дур зоргоороо тонгочиж, “ Ардчиллын нэр барин, эх орноо хохироож байгаа болон хохироохыг оролдож буй бүхэнтэй ширүүн тэмцэл хийх нь зөв шүү!
ЗГ-ын үйл ажиллагааг дэмжиж байгаа. Том төслийг ганц нэг хүн гацаана гэж юу байхав. Хотод чинь хөнгөн галт тэрэг явуулахыг чинь харья л даа гээд улаан цайм мэдэгдэл хийгээд байгаа хүн бүлгүүдтэйгээ тэмцмээр юм даа.
Авилга хээл хахууль Өмч хөрөнгө идсэн уусан залилан Албан тушаал эрх мэдлээ буруу ашигласан Төрийн албан хаагчдын хүнд суртал ёс зүйгүй байдал зэргийг шалгах ажлын хэсэг байгуулах арга хэмжээ авах талаар яриад бгаа боловч үр дүн гарсан юм огт алгаа Ер нь МАН ын дарга нар төр барьж чадах юм уу Үгүй юм уу Улс орон чинь дампуурал руу Ард иргэд нь ядуурлын туйл руу ороод бгааг харах нүд сонсох чих алга уу Болж бүтэж бгаа мэтээр найр наадам шагнал урамшуулал ууланд очиж хүртэл улаан хивсэн дээгүүр алхаад байхаасаа ичдэггүй нөхдүүд вэ Хийж чадвал чад Чадахгүй бол чаддагт нь өгч болохгүй юу Хийх байх гэж иргэд чинь цөхөртлөө харлаа
Гадагшаа харилцах ганц л хаалгатай байх ёстой. ГЯЯ. Хувь хүний тавьсан асуудлыг төрийн бодлого гэж хүлээж авч саатуулна гэж байхгүй дээ. Жаахан мэдлэгтэй асуудалд хандаж сурмаар юм.
" Японы тагнуул " гэж үзнэ ...
Бүтээн байгуулалт нэрээр шороон түмэн хятад оруулж ирэхийг эсэргүүцэж байна.хятад хилээ хаасан байхад энд тэндгүй гадагш урсгасан боомт гаргахын эсэргүүцэж байна.өр зээлийг эсэргүүцэж байна
орсын засгийн газар шиг ""технологийн тусгаар тогтнол гэдэг шиг орсоос салан тусгаарлах биш орсоо дагаж хөгжүүлээчээ хажууд байгаа орос хэлээ мэдэхгүйгээс ард түмэн социализмын үе шиг ухаантай биш цөм англи хэл гэсэн зомбинууд үүслээ АМЬД СЭРҮҮН Ленин СТАЛИНЫ байгуулсан монгол улс ленин сталины хөшөөг буулгаад онгон сүнсийг нь устгалаа гэж хөшөөг хөсөр онхолдуулж чулуудсан чинь ЛЕНИН СТАЛИНЫ хөшөөтэй хамт монгол улс устаж байна монгол улсын хүчирхэг хөгжил цэцэнлэл ленин сталины кодод байжээ украйныг ленин байгуулсан лениний хөшөөг устгаж толгойг нь тасалж буулгасан чинь араас нь украйн устлаа ЕР нь байгалаас заяасан эко хүн эко ухааныг хүчээр устгаж болдоггүйг нүдээр хүмүүс үзлээ
bayar hurgie, zavhruulaad hayachihgui bol zuv sanaa baina. Ard tumen yarisan heden deeremchin shantaajchin uls smarch duuslaa. meddeg ni duugai suugaad meddeggui teneguud ni tolgoi deer gishgecheed arai l bailaa shuu
МАН шалгасан нэртэй гурилдаж нь. Шалгалтын багт төрийнхэн 20 хувь, 80 хувь нь иргэний хялтынхан байх хамтарсан шалгалт хийвэл тодорхой үр дүн гарна. Төр өөрийн шалгасан асуудлаа дахин шалгахаар ямарч үр дүн гарахгүй.
Уул санаа нь маш зөв!! Даанч хий хоосон яриа сүрдүүлэг болоод өнгөрөх вий дээ?!! Ажлын хэсэг огт хэрэггүй ээ, наадуул чинь замаас нь хуйвалдаад замируулна шүү!!! Харин түүний оронд Тагнуул, Прокурортоо хатуу үүрэг өгч хүчтэй шалгуулах хэрэгтэй!!!
амыг чинь бага багаар хамхин гэж энэ дээ ардчилал үг хэлэх эрх чөлөөгүй номхон борлог болох замруугаа орцгоо