“Нар хажид” сүмийн үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Мэндбаяр “ТВ 5” телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцсоныг сийрүүлэн хүргэж байна.
Монгол Улсад байгаа буддын шашны сүм, хийдүүд нэгдэж шинэчлэл хийх талаар ярьж байна. Ямар учраас ингэж нэгдэх болов? Юуг шинэчлэх гэж зорьж байна вэ?
Бурхны шашны үзэл онол, түүний ном сургаалийг шинэчилнэ гэж бид яриагүй. Сүүлийн 30 жилд Монголын бурхан шашны салбарт үйл ажиллагааны шинэчлэлт эрс дутагдаж байсан байна. Үүн дээр санал нийлсэн хэсэг хүмүүс чуулганаа хийе гэж санал тавьсан. 1992 оноос хойш Монголын бурхан шашны чуулган хуралдсангүй. 30 жил боллоо. Уг нь 4 жил тутамд хуралдаж, чуулганаа хийж, бүтцээ зохион байгуулах ёстой. Тэр бүтэц нь бурхан шашны нэгдсэн удирдлага болдог, шашны хуулиа ярьдаг, бодлого, үйл ажиллагаагаа тодорхойлдог. Гэтэл ийм зүйлгүйгээр 30 жил явлаа.
Дүрмээрээ 4 жилд нэг удаа хийх ёстой юм байна шүү дээ. Яагаад чуулганаа хийдэггүй юм бол?
Чуулганыг огт хийлгэдэггүй, хийлгэхийг хүсдэггүй бүлэг үүсчихсэн байна. Ловонгийн зөвлөл гэж байгаа нь сүүлийн хэдэн жил оромдсон үйл ажиллагаатай явж ирсэн. Чуулган хийвэл сонгууль болно. Сонгууль болох юм бол хэний эрх ашиг хөндөгдөх вэ? гэхээр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн удирдлагууд гэх хэдэн хүний эрх ашиг, ялангуяа Д.Чойжамц хамбын суудалд харшлах учраас л чуулганыг хийлгэдэггүй. Чуулган бүү хэл дотоод хурлаа ч хийдэггүй. Өнөөдөр тэнд ямар ч дүрэм журам алга. Шашны ч бай ямар ч бай бүх байгууллага өөрийн гэсэн дотоод дүрэм, журамтай байх ёстой. Тийм зүйл байхгүй. 1992 оноос хойш П.Очирбат тэргүүтэй тухайн үеийн Ерөнхийлөгч нарын оролцоотойгоор, төрийн гүйцэтгэх ажиллагааны шугамаар хийсэн Д.Чойжамцыг хамбаар тавьсан улстөрийн үйл ажиллагааны үр дагавар өнөөдөр 30 жилийн турш гарч байна. Бурхан шашинтны төв ийм байхад бусдыг нь ярих хэрэг байхгүй. Дүрэм, журам байхгүй, хэдхэн хүний эрх ашигт үйлчилж байдаг. Үүнд санаа зовж, сэтгэлээ чилээж байгаа олон хүн бий. Гэтэл Гандантэгчинлэн хийдийн мафи маягийн хэдхэн хүний дарангуйлал тогтчихоод 30 жил болж байна. Эд нар нь улстөрийн, эдийн засгийн нөлөө бүхий хүмүүстэй холбоо, сүлбээтэй болчихсон байдаг юм байна. Бидний тэмцлийг дэмжиж байгаа хүмүүс их байна. Гэвч ил гарч, үгээ хэлж чадахгүй болчихож. Тэднийг мохоодог, дарамталдаг тохиолдлууд ч бий.
2014 онд Гандантэгчинлэн хийдийн дотоод лам нарын хурлыг тагнуул, хууль хүчний байгууллагын оролцоотойгоор тараагаад, хүмүүсийг нь хүчээр албан бичигт гарын үсэг зуруулж, зарим хамба нарыг гадагшаа хуралд явуулахгүй, Тагнуулын газарт аваачиж байцааж, мохоосон тохиолдол бий. Одоо тэр дарамтлуулсан хүмүүс нь байж л байна. Үүнийг ганц л хүн сөрж зогссон байдаг юм. Яагаад ийм хэмжээнд хүрчихэв гэдэг нь маш ноцтой асуудал.
Би энэ салбарт 40 жил зүтгэж байна. Үүнээс Гандантэгчинлэн хийдэд 10 орчим жил ажилласан. Ахмад хүний хувьд сэтгэл өвдөж байна. Үндэсний оюун санааны тусгаар байдал, үндэсний ижилсэл алдагдчихаж. 1990 онд Бурхны шашин 100 хувь байсан гэж үзвэл өнөөдөр 50-иас доош хувь болчихоод байгаа нь нууц биш. Хүн бүр ярьж байна. Гэтэл өнгөрсөн 30 жилд юу хийсэн бэ? гэхээр Д.Чойжамц хамба өөрийнхөө суудлыг бэхжүүлж, тэнд өөрийнхөө бүлэглэлийг бий болгох ажлыг л хийж. Д.Чойжамц хамба бид хоёрын хооронд хувийн асуудал байхгүй. Гэвч шашнаа гэсэн сэтгэлийн үүднээс өнөөдөр дуугарахаас өөр арга алга.
Бурхны шашны шинэчлэл гэсэн хэр нь ганцхан хамбын суудал яриад байна гэж харах хүмүүс гарч магадгүй юм. Шинэчлэлийн хүрээнд яг юуг хийх гэж зорьж байна вэ? Энэ асуудлаар хаана хандсан бэ?
Хамгийн түрүүнд чуулганаа хийх хэрэгтэй. Бөхийн холбооны, олимпийн хорооны чуулган гээд болдог шүү дээ. Түүнтэй адилхан шашны тулгамдсан асуудлуудаа ярилцая. Эдгээр асуудлуудыг шийдэх, тал талаас цуглаж бүрдсэн удирдлага, бүтэц хэрэгтэй байна. Тэр бүтцэд хууль, дүрэм хэрэгтэй. Бодлого хэрэгтэй. Шашнаа хэрхэн хөгжүүлэх юм бэ? гэдгээ ярих хэрэгтэй. Шашин хөгжихөөр яадаг вэ? гэхээр ард иргэдийн оюун санааны нэгдмэл байдалд тустай. Энэ асуудал дээр 30 жил юу ч хийсэнгүй. Гэтэл энэ 30 жил чинь 7-8 удаа хуралдаад, асуудлаа ярилцаад, гарц шийдлээ олоод явчих хангалттай хугацаа шүү дээ. Яагаад Д.Чойжамц гэдэг хүнийг яриад байна вэ? гэхээр энэ хүн 30 жил зөвхөн өөрийн суудлаа л хамгаалж ирсэн. Суудлаа хамгаалахын тулд улстөрчдийг, УИХ-ын гишүүдийг ч ашигласан байдаг юм билээ. Энэ бүхэн баримттай. Хэдхэн лам нарын хэрүүл биш шүү дээ. Энэ асуудлаар бид хандаагүй биш хандсан. Төр сүмийн харилцааны тухай хууль гэж байдаг. Уг хуулийн ач холбогдол, нөлөө нь сүүлийн 30-аад жилд буурсан юм байна. Тийм учраас уг хуульд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээд сонгууль болдог, тайлан тавьдаг болох гэх мэт зүйлүүдийг оруулсан хуулийн төсөл байж л дээ. Гэтэл уг хуулийн төслийг 2022 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх байсанг хасаад, хэлэлцэхгүй болгочихож. Үүнд Д.Чойжамцын нөлөө орсон гэж үзэж байна. Үүнээс өмнө ч олон хуулийн төсөл явж байсан. Нэг нь ч хэлэлцэгдээгүй. Энэ бүхнийг яагаад хассан бэ? гэвэл аливаа удирдлагаа сонгуулиар сонгоно, сонгуультай байна гэдгээс айгаад байгаа юм.
Одоогоор энэ асуудал хуульчлагдаагүй учраас л удирдлага нь солигдохгүй байгаа гэж ойлголоо. Уг асуудлаар УИХ-ын даргад ч юм уу, хандаж үзсэн үү?
Төрийн гурван өндөрлөгт албан бичгээ өгчихсөн. Үүсээд байгаа асуудлуудыг маш тодорхой хэлсэн. 2021 оны 12 сарын 22-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт лам нарыг хүлээн авч уулзсан. Сүүлийн 10-аад жил ингэж уулзаж байгаагүй. Тухайн үед дотооддоо хурлаа хийгээд, асуудлаа шийд, нууцаар ч хамаагүй хуралд гэсэн. Гэвч хурал болоогүй. Ер нь энэ хурлыг болгохгүй, хийлгэхгүй юм шиг байна лээ. Үүнийг Д.Чойжамц, түүний удирдлага л хийж байгаа. Бидний хэсэг лам нар юу ч гэж дуугарлаа гээд Д.Чойжамц намайг яаж ч чадахгүй гээд суугаад байна.
Соёлын Яамнаас соёлын өвийг бүртгэх ажлын хэсэг байгуулагдаж байгаа юм билээ. Энэ ажлын хэсэг нь цагдаа, хууль хүчний байгууллага, тагнуултайгаа хамтраад маш олон жил яригдсан соёлын өв, үнэт зүйлс алга болсон гэдэг яриануудын үнэн худлыг тогтоох хэрэгтэй. Санхүүгийн байдалд нь шалгалт хийх хэрэгтэй. Үүнийг төр, засаг гүйцэтгэх ёстой.
Шашин төр тусдаа гэж зарим хүмүүс ярьж магадгүй. Тэгвэл тусдаа биш юм байна. Үндсэн хуулиндаа шашин нь төрөө дээдлэх, төр нь шашнаа хүндлэх гэсэн заалт байна. 2014 онд болсон лам нарын дотоод хуралд Тагнуулын байгууллагаас оролцож байсан байдаг. Өндөр Богдын хийцтэй 200 орчим бурхан, тахил алга болсон байдаг. Эрдэнэсийн санд байсан 12 авдар зүйлийг хадгалуулдаг байсан. Намайг Гандантэгчинлэн хийдийн боловсон хүчин байхад жилдээ 12 кг мөнгөн эдлэл, 1 кг алтан эдлэл жил бүр хадгалуулдаг байсан. Анх 12 авдар байсан. Сүүлдээ 8 авдар болчихсон. Тэгээд бүр 6 авдар болоод, дараа нь түлхүүр нь алга болсон .Одоо бүр байхгүй. Үүнийг асуухаар төрийн нууц гээд байдаг. Г.Занданшатар дарга үүнийг сонсох хэрэгтэй. Яагаад үүнийг төрийн нууцад оруулчихсан юм. Шамшигдуулсан эзэн, холбогдогчдыг нь төрийн нууц гээд хамгаалж байгаа юм уу?
Хэрэв бурхны шашны чуулган хуралдах болбол тал бүрээс, хөдөө орон нутгаас гээд бүх сүм хийдүүдийн төлөөлөл ирж оролцох байх. Иргэдийн шашинд шүүмжлэлтэй ханддаг, мөн шинэ лам нарыг бэлтгэх гээд тулгамдсан асуудлуудаа ярилцах уу?
Тийм. Түүнээс гадна өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс хөрөнгө оруулсан Батцагаан, Жанрайсэг дуганууд, сүсэгтэн олны хандив гээд энэ бүхний тооллого, шилэн данс гээд ямар ч тайлан тооцоо байхгүй. Энэ талаар хэзээ ч тайлан тавьж байгаагүй. 30 жилийн турш хэдэн тэрбум төгрөг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус. Энэ бол маш ноцтой асуудал. 1944 оноос хойш Монголын ард түмэн Гандан хийдээ л гэж ирсэн. Гэтэл үүн дээр 30 жилийн турш хэдхэн хүн бугшчихсан. Энэ хооронд соёлын үнэт өв алга болгсон, судар ном шатааж үрэгдүүлсэн гээд олон асуудал байгаа. Сүүлийн үед бүр газрын наймаа ч сонсогдох болсон. Хүмүүс намайг худлаа ярьдаг гэж бодож магадгүй. Гэсэн ч би өөр дээрээ эрсдэл хүлээгээд үүнийг хэлэхээс өөр аргагүй.
Энэ асуудал дээр түгшүүрийн харанга цохиоч ээ, төрийн байгууллагууд анхаарч ажиллаач ээ. Айж ичилгүй орж шалгаад, үнэн худлыг тогтоогооч ээ. Би шашнаа гэсэн, олноо гэсэн итгэл үнэмшилтэй учраас дуугүй сууж чадахгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүний асуудал ярих нь зохимжгүй. Д.Чойжамц 30 жил Монголын ард түмнийг хуурч байсан юм билээ. Хэрэв хэрэгцээ, шаардлага гарвал ярих л болно.
Эдгээр асуудлыг ил ярьдаг цөөн хэдхэн хүн л байдаг гэж ойлгогддог. Гэтэл ард нь маш олон хүн дэмждэг юм байна?
Айгаад дуугардаггүй. Бас нөгөө талд Д.Чойжамц хамбаас цалин авдаг юм уу, авилга авдаг юм уу, олон жил тэр хүний суудлын төлөө ажиллаж байсан хүн ч бий. Тэр хүмүүс итгэл үнэмшлээрээ ажилласан гэхэд хэцүү. Ийм ийм хүмүүс гээд би зааж чадна. Өөрсдийнх нь эсрэг юм ярьсан хүний үгийг холбируулж, олонд үнэ цэнгүй болгодог тийм тактик Д.Чойжамцын багт бий. З.Санждорж, С.Нэргүй гээд хамба нарыг бүгдийг нь тэр аргаараа олон нийтэд нэр хүндгүй болгох ажил хийсэн. Намайг хүртэл Д.Мэндбаяр 10-р Богдыг тодруулах ажилд саад хийж, гадны гар хөл болж байна гэж саяхан ярьсан байсан. Намайг гэмт хэрэгт гүтгэсэн байна. Төр, шашин тусдаа юм бол яагаад Д.Чойжамц өөрийгөө ҮАБЗ-ийн шинжээч гэж яриад явдаг юм бэ? Төрийн нууцтай холбоотой байдаг байгууллага яагаад Д.Чойжамц хамбаар шинжээч хийлгэдэг юм. Төр шашин ингэж холилдож болохгүй ээ. Хэрэв холилдох юм бол шалгаж холилдох хэрэгтэй.
Ярилцлагын төгсгөлд миний асууж чадаагүй, таны хэлэх гэсэн зүйл байвал?
Бидний зан заншил, дадал шашинтай холбоотой байдаг. Оюун санааны нэгдмэл байдал ч үүнтэй холбоотой. Тусгаар тогтнолд ч нөлөөлж болох шашин гэдэг зүйл маш үнэ цэнтэй шүү. Шашин нь дотроо асуудлаа шийдээд, эв зүйгээ олоод явах юм бол бидний ирээдүй үед хэрэгтэй. Үүсээд байгаа асуудлыг шалгаж тогтоогоосой, ард түмэн минь шүүн тунгаагаасай гэж хэлье даа.
Сийрүүлсэн: Sonin.mn
Сэтгэгдэл0
Өөрийгөө огцруулах огцорсон хойноо шалгуулах хурлыг Чой хамба юу гэж хийх вэ дэ тэнэг юм ярих юм ! Хүүк байгаад ч нэмэргүй !
Энэ хүн АН-ын молекул Батбаярын дүү. Молекул Монгол улсын гутлын үйлдвэрийг луйвардаж аваад сөнөөсөн. Одоо дүү нь шашныг сөнөөх нь.
ЭНЭ ХҮН ЮУ ЮМ? ЛАМ ЮМ УУ?ЖИР ИРГЭН ҮҮ?ЮУНД БОЛООД ЧОЙ ХАМБА РУУ ДАЙРААД БАЙНА.МӨНГӨ Л НҮДЭНД НЬ ХАРАГДААД БАЙНАА ДАА.
Лам нарын зодоон эхлэх нь энэ үү?
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн.Тиймээс ганданг хөгжүүлнэ гэж байхгүй.Харин ард түмнээс хуурч,зальдаж авсан мөнгөөр улам ихийг авахыг хүсэж байгаа шунал нь тэр
Энэ хүн өөрөө Бурханы шашныг тэтгэх юм юуу хийсэн бэ Харагдахгүй байна хувийн хийд нь өргөл барьц аваад хөгжсөн зүйл алга. ХАРИН ЧОЙЖАМЦ ХАМБА ОДОО ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙДИЙГ ОДОО ЯМАР БОЛГОСОН БАЙНА . ХУУЧИН ДАЦАН ГУУД ТОМОРЧ ЭНЭТХЭГТ ЭРДЭМ БҮРЭН СУРСАН ЗАЛУУ ЛАМ НАР ЭЭЛЖ ДАРААЛАН ХИЙДИЙН ЧУХАЛ АЛБАН ТУШААЛАА АВЧ БАЙНА . Зөв хөгжүүлж байгааг харж л байна Бие даасан байдалтай болж байна. ЧОЙЖАМЦ ХАМБА нэргүй санж Дорж мэнд гэж та нар шиг эхнэр авч Хувийн хийд байгуулж гаднын шашны урилгаар боол шиг гадагш дураараа явж санхүүжилт авч Том толгойлж хэрүүл хэл ам хийгээгүй байна . МОНГОЛООС БУСАД ОРНЫ ХИЙДИЙН ХАМБА ЛАМ НАР ЭХНЭР АВЧ ХУВИЙН ХИЙД БАЙГУУЛЖ ДУРААРАА ААШИЛЖ БАЙГАА ХАЧИН ЮМНУУД БАЙНА УУ хаана ч байхгүй 10 Богд яаж тодрох нь хувийн хийдийн эзэд болох та нарт Хамаа ч байхгүй шүү . МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНГ ЭВДЭГЧ
Энэ лам маш зөв ярьж байна. 30 жилийн дотор нэг ч хурал хийж шинэчлэл яриагүй нь үнэн бол маш том асуудал. Гандан төв хувьчлагдчихаагүй бол нөөд Чойжамц өвөөгөө тэтгэвэрт нь гаргаж шинэчлэлээ хийх нь зөв өө
Монголын бурхны шашин Чойжамцын хувийн өмч биш. Айгаагүй юм бол чуулганаа хуралдуулах хэрэгтэй. Үнэхээр сайн ажилласан бол дахиад сонгогдоно шүү дээ.
ккк. энэ улс даянаараа солиорсон бн аа. нам нь ч , лам нь ч, бөө нь ч, бөх нь ч, уяач нь ч, морь нь ч, ямаа нь ч,
Тэр үнэн шүү!
Чойжамц Ми овогтын хамба,Бат Эрдэнэ бол түүний бөх.
Хамбын суудалд санаатай шар хувалзнууд мэр сэр бийдэгээ !
Ardyydaa,ta nar sasinii talaar yuch medehgyi s dee!!demii bitgii bylter l dee!!sasin chini bidentei adilhan bas l zahirgaa yndsen zarchyylalt tailan toozoo geed ene niigemiin yed chini adil tegs l baih yostoi biz dee!!!ene hyn ynen yarij baina,Choijamchad ychir baina?gej oilgoloo.
Ковидыг эртний сударт бичсэн байсныг олсон Бүрэнгийн ахыг битгий доошоо чихээд бай. Миеэ хүчтэй хэвээрээ байгаа шүү.Үрэл залгиад чимээгүй байцгаа.Алдас болно доо та нар.
Хамгийн чухал асуудал нь алга болсон гээд байгаа соёлын үнэт өв, хөрөнгүүд маш их анхаарал татаж байна шүү.
Манай хамба чинь бас нэг хөгжлийн банкнаас зээл авдаг нөхдүүд шиг ЛҮД юмаа, сэтгэл нь яаж ариун нандин байдаг юм бол, ард түмнээ шулсан хөрөнгө мөнгөөр, татвар төлөхгүйгээр хувалз шиг яаж амьдардаг чаддаг байнаа. Манай хамба лам одоо ичээсэй, яасан их эд хөрөнгө, эрх мэдлийн шуналтай хүн бэ.
Хурлаар яадаг юм. Хүрэлсүхийн үгийг заавал дагах албатай юм уу. Хэрүүлч новш вэ
55 дугаар сургуулийн 9, 10 дугаар ангийнхан хэрүүл зодоон хийгээд болохоо байлаа. Ухна Хүрэлсүх гуай хурал зохион байгуулж өгөөч
Kkkkk evleruuleh hural hiine gebel ireh baihoo huuk
Тэнэгрэл. Далай ламыг 4 жил тутам солиод байдаг гэж сонсоогүй. Ийм тэнэг зүйл лам хүний толгойд ордог нь сонин юм. Хонзогносон хачин гаж амьтад их болжээ. мэндбаяртай нийлээд яваа Бээжингийн гар хөл болсон нэргүй гэж Налайхын нэг лам нэр зүүсэн этгээд бий. санждорж гэж бас нэг ландарм бий.Дашчойлонгийн дамбажав,Манбын нацагдорж хоёр ухаарсан ч юм уу арай намжаа юу даа. Ийм гаднын гар хөл болж биеэ худалдсан муу хүмүүст шашны эрхийг өгч болохгүй.
Энэ Лам нар чинь албан тушаал авгай хүүхэн хөөцөлддөг болоо юу. Одоо өөрийгөө хамба гээд байгаа нэг нөхөр гандан хийдээсээ хулгай хийгээд баригдсан гээд л шуугаад байсан . Уг нь сүсэгтэн олноо зөв зүгт залмаар юм та нарыг албан тушаалын төлөө лам багшаа золиослон орилолдохыг хараад гутарч байна.
диктатор нийгэм хүсээд байна уу үхрүүдээ Оросд диктаторын гай яаж ирж байна Хараач,,,шар хувалзууд мунххруулах ажлуудаа хэрүүлээ өөрсдөө л хий Битгий түмэн олонд нэмж гай бол
Энэ хун Чуулганаа хийгээчэээ л гэсэн байна шуу дээ? Тор засаг Монголын соелын ов Ондор Гэгээний бутээлууд алга болсон байна Шалгуулья гэсэн байх шиг.. Яагаад болохгуй гэж ?
Энэ нөхөр албан тушаал, мөнгө бодохоос цаашгүй амьтан байна. Би хөдөө их явдаг шашин нэг их шүтдэггүй хүн хөдөөгүүр явж байхад бүх аймгийн хийдийн тэргүүнүүд жил бүр чуулганаа хийдэг юм байна лээ. Өөр ямар хурал яриад байгаа нөхөр вэ. Энэ нөхөр болоод хулгайч Санждоржийн гол зорилго бол шашиныг хутган үймүүлж албан тушаал эрх мэдэл горилсон нь тодорхой юм байна.
2014 он бас л нөгөө АН ыхан засаг барьж Хурц тэргүүтэй хүчний байгуулга Эбигийн фракцын үед завхрал явж байж дээ
Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж шашины талаар дэлхийн нэрт эрдэмтэдийн хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!
Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд болон барууны суртал ухуулгад мансуурсан ард иргэдэд зориулж шашины талаар дэлхийн нэрт эрдэмтэдийн хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!
Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг/
Бурхан бол шашин шүтэгчдэд ямарч ухаан бодлынх нь өмнө байдаг бол байгаль судлаачдад төгсгөлд нь байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн Макс Планк/
Шашины хэл нь шинжлэх ухааны хэлийг бодвол уран зохиол, яруу найрагтай төрөл нэг юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Нильс Бор/
Бурхан миний хувьд зөвхөн хүний сул тал юм, харин бурханы сургаал бол бараг хүүхдийн гэмээр үлгэр домгийн алдартай эмхэтгэл юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн/
Надад бурхан хэрэггүй. Гэвч хүн шүтлэг-итгэлгүй байж болохгүй. Миний итгэл үнэмшил бол шинжлэх ухааны хөгжил дэвшил хүн төрөлхтөнд аз жаргал өгнө гэсэн тэр итгэл үнэмшил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов/
Байгаль бол оригиналь (эх нь) нь харин бурхан бол түүний копи (хуулбар). /Людвиг Фейрбах/
Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. /Питер Дж Меролла/
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. /К.Маркс/
Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/
Мухар сүсэг нь айдсын нэг хэлбэр юм. Энэ нь мөн харанхуй бүдүүлэг байдлын тэмдэг. Өргөн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрдэг ба тэд юунаас ч айдаггүй. /Наполеон Хилл/
Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд болон барууны суртал ухуулгад мансуурсан ард иргэдэд зориулж шашины талаар дэлхийн нэрт эрдэмтэдийн хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!
Өнөө цагийн мангар хүмүүс БУРХАН, ШАШИН хоёроо ялгадаггүй. Тэгвэл БУРХАН гэж юу вэ? "Хүний хувь заяа тухайн хүний өөрийнх нь гарт байдаг" гэсэн байгалийн хуулийг нээсэн агуу их эрдэмтэн, суут ухаантан Буддаг БУРХАН гэж хүн төрөлхтөн хүндэлдэг. Тэгвэл ШАШИН гэж юу вэ? "Хүний хувь заяа тухайн хүний өөрийх нь гар бус дээд тэнгэрийн гарт байдаг" гэж мунхруулан ард түмний хөлс, хүч, цус, нулимсыг сорон мөлжиж амьдардаг шар хувалзнууд болох лам нарын үйл ажиллагааг ШАШИН гэдэг.
За одоо лам нарыг ёрөнхийлнгч захирах болоо ву
ЭНЭ ХҮН ХЯТАДТАЙ ОЙР УЛААНЫ ШАШИНГИЙН ХҮН ,ЧОЙЖАМЦ НЬ ДАЛАЙ ЛАМТАЙ ОЙР ШАРЫН ШАШИНТНУУД ЮМ ШИГ БГА ЮМ ШАШНЫ САЛБАР БАС УЛС ТӨРИЙН НАМ ШИГ ИНГЭЭД ФРАНКЦЛААД БАЙГАА БОЛТОЙ ЮМ БИЛЭЭ ЯАГААВ ТЭР ЭМСИЭСИЙН ЭНХ АМГАЛАН АЛГАДУУЛДАГ ГЭХ МЭТ БОЛТОЙДОГОО
hutsaa pissda
Бух салбарт хуваагдмал! Дандаа арчаагуй юмнууд толгойд нь гарчихсан, яг ШУА шиг!!!
Хүрэлсүх лам нарын асуудалд холилдох ёсгүй шүү.Ганданд бас хамбын суудал булаацалдсан хүмүүс байдаг л юм байна.Монголын лам нар шиг дураараа хүмүүс байхгүй шүү.Энэ лам нар Монгол улсын хөгжил цэцэглэлтэд ер нь юу хийсэн юм бэ.
Богдгүй шашин, Хаангүй төр хоёрыг явуурүй гэж улс орнууд үл тоодог гэсэн.
ЗӨВ ЗӨВ ЗӨВ, Х БОГДОО ТОДРУУЛАХ
Энэний лам гэж юу байхав. Сахил санвааргүй, худал үнэн гүрэм засал хийсэн хүний сүсгийн мөнгөөр энэ насаараа амьдарч арчаагүй амьтан. Далдгар, залуугийн л ийм байсэн. 70 хүрээд ч томоождоггүй. Лам нарын хурал гэж юу байдаг юм. Ямар нам, эвлэлийн гишүүд биш. Сахил санваараа сахиад ертөнцийн явдлаас аль болох хол байх ёстой бусуу.
АРД ТҮМЭЭН ЭНЭ ШАШНЫ ЯМАР НЭГЭН ОНОЛД ИТГЭГЧ НЬ ӨӨРТӨӨ ИТГЭЛ МУУГААС Л БОЛДОГ ТЭДЭНД НЭГ Ч МӨНГӨ БҮҮ ӨГ ТЭД ЯГ ТА НАРААС МӨНГӨ ИРЭЭД БАЙДАГ БОЛХООР ОРШИН ТОГТНООД БАЙГАА ЮМ ДОТРОО Л ЗАЛБИР ХАР ШАР ХУВАЛЗНУУДАД БҮҮ МӨНГӨ ӨГ ӨӨРТӨӨ ЗАРЦУУЛ