Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2022.01.14) “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Тэрбээр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гээд Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д "Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгзэ, худалдаа, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлэх”, 4.5-д заасан “Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.” гэсэн зорилтын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.5.14-т "Чөлөөт бүсийг хөгжүүлж, хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулна” гэж тусгасан.
Мөн Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.1.17-д “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллана" гэж заасан.
Дээрх зорилт, бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2021 оны 234 дүгээр тогтоолоор Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдан ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар:
- Нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөрт таавар бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүстэй болох;
- Шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болох;
- Ази-Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү эдийн засгийн зангилаа “Транзит Монгол Улс" болох зэрэг олон боломж бүрдэнэ гэж үзэж байна.
“Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон түүний үзэл баримтлалд заасан “чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх” гэсэн шаардлагад нийцэж байгаа юм. Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Самраа күүр бас бүтэхгүй л юм ярьж яваа биз ккк дүүжин тээвэр, зөөврийн оргилуур нтр гээд л. Авгай нь карантинаас шууд гарсан, хүүхэд нь авах эрхгүй бж тэтгэлэг авсан...
ам ажил 2 чинь зөрөх юм. ал боов 2 чинь ядахдаа бүү зөрөөсэй
Махан толгой Данк авлига авч боовоо хөхүүлж байж томилсон мэргэжлийн бус хар авгайгаа хэзээ зайлуулах вэ?
МАН-ын мангайсан нүүртэй дарга нар алны нүх ,ацны нүхээ олохгүй оцгонодог болоод байгаа шүү. Эднийг заазлах цаг нь болоод байна.
munkhnaran eej
Чөлөөт бүс нэрээр мөнгө угаах ажил сэджээ. Энэнээс дандаа үл бүтэх санаа гарна шүү
За ичиж үхлээ. Замын үүд Алтанбулагийн чөлөөт бүс гэж цааснаас цаашгүй байж
орос- хятад-энэтхэг гэсэн эдийн засгийн тэнхлэгтэй шхабын бүлэглэл ддэлхийд байхгүй шинэ шинэ мега төсөл гарч ирнэ СИБИРИЙН эрчим хүчний нэгдсэн төсөл байгалийн хийн нефтийн хоолойн төслүүд бүс ба замууд хэрэгжинэ алс дорнот хятадын энэтхэгийн хурдан галт тэрэгний төслүүд хэрэгжинэ нэг хүний нөөц хоёр байгалийн баялаг гурав ёвроп хүрэх дэд бүтэц хурдны ба ачааны төмөр замын сүлжээ орно дөрөв цэрэг ба цэргийн техникийг дайнд биш бүтээн байгуулалтад цэргийн шинжлэх ухаан хэрэгжүүлнэ азийн эдийн засгийн тэнхлэгт шхабын орнууд зүүн хойд ази идэвтэй оролцоно ЗАСГИЙН ГАЗР энэ дэлхийн гол эз-ийн тэнхлэгт эргэлтэнд нь орох тул эртнээс бэлтгэх нь чухал юмаа хүссэн ч эс хүссэн ч шууд дайруулнаш дээ шхаб-ын гол зорилго бол ёвроп шүү
Одоо энэ ажлаа л жинхэнэ хэрэгжүүлээрэй! Амьдралд биеллээ олбол яах аргагүй ач тустай ажил шүү! Яаж хэрэгжихийг л хармаар байна.
Донор, тэд чамаас илүү мөнгө нэхэхгүй. Тэдэнд 765 доллар төлсний дараа. Учир нь таны 390,000 долларын гүйлгээг ерөнхий менежер болон Засгийн газар зөвшөөрсөн.
Донор, тэд чамаас илүү мөнгө нэхэхгүй. Тэдэнд 765 доллар төлсний дараа. Учир нь таны 390,000 долларын гүйлгээг ерөнхий менежер болон Засгийн газар зөвшөөрсөн.
Сайн л чөлөөтэй боломжууд нээж өгөхгүй бол манай улсын чөлөөт бүсийг хэн сонирхохов дээ!! Арай өөр юм бодсон нь дээр байхаа!! Манайхыг тойроод арааны шүлсийг нь савируулсан чөлөөт бүсүүд олноороо байхад ! Олон юм руу самраад хэрэггүй!! Зүгээр л нүүрсээ ахиухан шиг зөөхийг бодооч ээ!! Яасан юм мэдэрдэгүй юмб дээ!!