сонин mn
Хятад улс ямар ч тохиолдолд бусад улс руу халдан, ноёрхлоо тогтоохыг оролдохгүй гэж тус улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжлэлд видео хэлбэрээр үг хэлэхдээ дурьдсан байна.
 
Тодруулбал тэрээр: "Энх тайван хөгжсөн дэлхий ертөнцөд өөр өөр соёл иргэншлийг хамт хөгжүүлж, орчин үеийн хөгжлийн замаар замнах хэрэгтэй. Ардчилал нь аль нэг орны тусгай эрх биш, харин олон орны ард түмний эрх ашиг юм. Гаднын цэргийн оролцоо болон ардчиллаар өөрчлөх хэмээгчийн хор хөнөөл хязгааргүй гэдгийг сүүлийн үеийн олон улсын байдал нотолж байна.
 
Бид энх тайван, хөгжил, эрх тэгш, төв шударга, ардчилал, эрх чөлөөг эрхэмлэсэн бүх хүн төрөлхтний хамтын үнэ цэнийг эрхэмлэн, жижиг явцуу эрх ашиг  болон ямар ч аз туршсан тоглоомоос татгалзах хэрэгтэй. Нэг орон амжилт олбол, нөгөө орон заавал ялагдана гэсэн үг биш.
 
Олон орны хамтын хөгжил дэвшлийг энэ дэлхий багтааж чадна. Бид зөвшилцөхөөс биш сөргөлдөхгүй, багтаахаас биш гадуурхахгүй байхыг баримталж, харилцан хүндэтгэсэн, нээлттэй шударга, хамтран ажиллан хамтдаа амжилтад хүрсэн олон улсын шинэ хэлбэрийн харилцааг байгуулж, хамтын ашиг сонирхлоо өргөжүүлж, түмэн олон сэтгэл нэгтэй хамгийн том төвлөрсөн тойргийг зурах хэрэгтэй. Хятад улс энх тайван, найрсаг зохицонгуй байхыг эрэлхийлсээр ирсэн. Бид бусдыг дарлаагүй, ноёрхон эзэрхийлээгүй. Хойшид ч түрэмгийлэхгүй, бусдыг дарлахгүй, ноёрхон эзэрхэхгүй ээ. Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын хэм хэмжээг хамгаалагч, олон нийтийн эрэлт хэрэгцээг хангагч байж, цаашид ч Хятадын шинэ хөгжлөөр дэлхий дахинд шинэ боломж нээсээр байх болно " гэжээ.
 
М.Цогт