Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.07.24) Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын үе үеийн засаг захиргааны зүгээс Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг гүнзгийрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг байгуулах болон тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд илэрхийлэв.
Тэрбээр, 2011 онд Улсын Их Хурлаас Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг батлахдаа Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогод гуравдагч хөрш гэж тусгагдсан, дотнын түнш орон гэж бид үздэг бөгөөд хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Манай хоёр улс ардчилсан ёс, хуулийг дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй болохыг тэмдэглэв. Мөн Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, Стратегийн түншлэлд хүрснийг тэмдэглэхэд таатай байна гэлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Шерман Монгол Улсын гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна гээд, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсад айчлал хийснийхээ дараа танай улсыг зорьж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойтойгоо золгож буй Монгол Улс бол залуу хүн амтай, ардчилсан орон. Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш”, Стратегийн түнш АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Энэ хүрээнд бид эдийн засгийн томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажилахад бэлэн байна. АНУ-ын Конгресст өргөн баригдаад буй “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хууль батлагдвал манай улсын эдийн засгийн чухал салбар болох ноос, ноолуурын салбарт томоохон дэмжлэг болно гэлээ.
Талууд ардчиллын үнэт зүйлс, эдийн засаг, нийгэм болон хоёр улсын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон албаны бусад хүмүүс байлцав.
Сэтгэгдэл0
Гуравдагч том хөрш ч гэх шиг.
Монголчууд бол Азийн хамгийн ДОРОЙ, ХҮЧГҮЙ, ГУЙЛГАЧИН, бас түүнээ мэддэггүй, хүлээн зөвшөөрхийг хүсэдэггүй ЭРГҮҮ ТЭНЭГ УЛС. Дэлхий даяараа Монголыг ГУЙЛГАЧИН болчоод ардчилал гэж эргүүтхийг хараад шоолдог, инээдэг. Улс орон нь ГУЙЛГАЧИДААР дүүрчээд, нохойн хол идэж байхадаа түүнийгэ болж байна гэж үздэг МУНХАРСАН хүн амтай улсад хэн дуртай нь ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ЛУЙВАР хийгээд инэээгээд явдаг Гэмт хэрэгтнүүдийн ДИВААЖИН улс.
Бодит байдлыг үнэнээр нь шулуухан хэлж чадсан байнаа. Бараг чиний хэлснээс ч долоон дор байгаа шүү монголчууд.
Welcome to Mongolia.
Шерман хатагтай Азид туршсан Ардчилалын Баянбvрд нь яаж дампуурч дуусаж байгааг ардчилалыг удирдсан АН нь яайжгий модон жорлон болцоныг , Харвард тегссен алтан хараацайнууд нь улсаа нурааж идэж дуусгахын телее хоорондоо нойр хоолгvй дайтаж байгааг хегшин Жо- д дуулгаасай!!
Америк биш Женкогийн Оросууд харин 30 жил Монголыг дампууруулж байгаа. Монголд Оросын их өр гэгчийг Энхбаяр тохоод Эрдэнэт,Төмөр замын 49%-г төрлүүддээ өгсөн. Женко Оросуудтайгаа 13 жил Монголын төмөр замыг саатуулахдаа манай 10 тэрбумын орлогыг хаасан.Женко Таван толгойг Оросуудадаа өгөн алдаад Батболдын хүчинд амжаагүй. Эрдэнэтийн 49%-г Оросууд Монголд ганц сарын хугацаа өгч шахаанд хийгээд Дорнодын төрөл Сайханбилэг нь ХХБ-н Эрдэнэбилэгт өгөн алдсан.
Харин ч зориудаар сонгож, Харвард төгсүүлээд, улс орныг нь эзэлж, уул уурхайн баялагийг нь цөлмөхийн тул сургаж, захиалсан шүү дээ
Ардчиллын баян бүрд нь авилгал албан тушаалын баян бүрд болсон. АНУ - ын дэмжлэгтэй АН - ын лидерүүд нь толгой дараалан гэмт хэрэгтнүүд болчхоод байхад хадагтай Шерман юугаар нь бахархаад байгаа юм бол? Улс орныг дампууруулах төсөл нь амжилттай хэрэгжсэн байгааг хараад бахархаж баяр хүргэж байгаа юм уу?
ANU-iin toriin nariin bichgiin dargiin orlogchtoi manai ulsiin toriin yamar alban tushaaltan ijil tuvshind bdag yum bol. manai tomchuul gadniihan ailchlahaar l bugdeeree l golog ayatai guij ochood l bh yum. Zereg zindaa bh estoi sh dee. Zasgiin gazariin tovshind huleej avaad daraa ni ted oorsdoo Eronhiilogch bolon UIH-iin dargad baraalhah estoi sanagdana. Oorsdoo dooshoo orj jijigreed bh yum.
Zindaa jindaa yalgadag bolchihood hutsaarai!
Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалах гадаад харилцааны гурав дахь тулгуур бол Америкийг гэж үзнэ.
АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ
ANU manai 3 dahi horsh baigaadaa bayarlaad baina genuu zov orchuulsan biz?
АНУ-д ажиллаж амьдарч аялж зугаалахад хэр аюулгүй амар амгалан орон бэ? Мэдэх хүн байна уу?
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрий
Aguu Amerikt manaihan ingej toogdoj baigaad n bayarlaad barshgui yum daa huurhii, saihan l baina