ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нар ирэх наймдугаар сарын 30-ны өдөр Цагаан ордонд уулзана гэж тус ордны хэвлэлийн албанаас лхагва гарагт мэдээлэв.
“Энэхүү айлчлал нь ОХУ Донбасс, Крымд түрэмгий хандлага гаргаж буй энэ үед Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг АНУ тууштай дэмжиж буйг нотолно” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.
Мөн хоёр орны төрийн тэргүүн нар эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагаа, Украин дахь авлигатай тэмцэх хүчин чармайлтын талаар хэлэлцэнэ хэмээн уг мэдэгдэлд дурдсан байна.
АНУ, Герман “Умардын урсгал-2” хийн хоолойн асуудлаар зөвшилцөлд хүрсний дараа дээрх мэдэгдэл гарсан бөгөөд Украины хувьд уг төслийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж буй юм.
Энэхүү 1230 километр урт хийн хоолойгоор Оросоос Герман руу Балтын тэнгисээр дамжуулан жилд 55 тэрбум шоо метр хий нийлүүлэх төлөвтэй байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
The US signalled it was close to a deal with Germany to resolve a longstanding dispute over the Nord Stream 2 pipeline, including a pledge to punish Russia if it were to use energy as a weapon against its neighbours.