Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш чимээ сураггүй байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд “айлчлал” хийв.
Учир нь энэ боомт нь Монголын эдийн засгийн урсгалын гол “хаалга” бөгөөд түүгээр манайхаас гарахгүй, урдаас орж ирэхгүй болоод байсан юм. Монголд орж ирэх ачаа Хятадын Эрээнд овоорч, Монголоос гарах ачаа хилийн наана гацчихаад байв. Хилээр нэвтрүүлэх ачаа тээврийн хөлс өдрөөр, бараг цагаар өсөөд сүйд болж байлаа. Ерөнхий сайд гэнэт Замын-Үүдийг зорьсон шалтгаан нь энэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Замын-Үүдэд ажиллах үед тус боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийг ариутгадаг хаалга “олны танил” болсон. Тэр нь дориухан малчны хонь “угаах” хэмжээний төхөөрөмж байв. Ариутгалын хаалгын “бүтээн байгуулалт”-ын зардлын нүд бүлтийлгэсэн тоо сэлт нь хэвлэлээр гарлаа. Арай үгүй байлгүй гэмээр өндөр өртгөөр бүтжээ.
Харин Ерөнхий сайд тэр ариутгалын хаалгыг харчихаад “...Ийм юм байхаар аргагүй шүү дээ” гэчихээд л яваад өгсөн. Хэн нэгнийг загнасангүй, заамдсангүй.
Тэгээд Замын-Үүд дэх төрийн хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцчихаад буцсан тухай Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн.
Гэхдээ эх сурвалжуудын мэдээллээр Ерөнхий сайд буцахдаа “...Та хэд албаар нугалаа үүсгэж, энэ бөөгнөрөлийг бий болгосон бол надад битгий гомдоорой. Ерөнхий сайд энд ирж байгаа нь арга барсан хэрэг шүү” гэж Замын- Үүд дэх хууль хяналтын байгууллагынханд хэлчихээд хөдөлжээ.
Тэгж ирээд даваа гаригт нь Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, Зам-Үүдийг цэгцлэх ажлын хэсэг томилов. Хуулийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж, долоон албан тушаалтныг саатуулан шалгаж эхэлсэн.
Ингээд Замын-Үүдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг гол байгууллага болох мэргэжлийн хяналт, гааль, хилийн цэргийн дарга нарыг солив. Одоо шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж. Олон нийт шалгалтын дүнг анхааралтай ажиглаж байна. Үнэхээр ч Замын-Үүд зэрэг боомтууд авлигагүй нээгдэж, монгол хүн бүр чөлөөтэй нэвтэрч байх нь өнөөдөр нэн чухал болоод байгаа юм.
Мөн Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу АТҮТ-өөс олгодог олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийн ар дахь авлигын асуудлыг АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг албан ёсоор шалгаад эхэлжээ.
Үүнээс гадна Засгийн газрын энэ хуралдааны өмнөх өдөр, бүтэн сайны өглөө С.Ганбат генералыг саатуулсан нь Замын-Үүдийн асуудалтай холбоотой гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна.
Хамгийн гол нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг дунд, доод шатны авлигатай хийх тэмцэл хэмээсэн агуулгатай мэдэгдлүүдийг удаа дараа хийв.
Тэгэхээр цаашдаа төрийн дунд, доод шатны албан тушаалтнуудтай холбоотой авлигын асуудал шахагдаж гарах бололтой.
Замын-Үүд эхлэл нь бөгөөд цаашлаад Гашуунсухайт, тэдгээр дэх гааль, мэргэжлийн хяналтынхны булхайнууд дэлгэгдэж мэдэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо “...Авлигын индексийг бууруулна” гээд маш энгийн зүйл яриад эхэллээ. Авлигын индекс гэж дэлхийн улс орнуудын төрийн албан тушаалтан, улстөрчдийн дунд авлига хэрхэн газар авсан талаарх авсан судалгааны дүнгээр байр эзлүүлдэг үзүүлэлтийг хэлдэг. Засгийн газар авлигын индексийг нэгтгэн тооцоолдог “Транспэрэнси Интернэшнл” байгууллагатай хамтарч ажиллаад эхэлжээ.
Одоогоор манай улс авлигын индексээрээ дэлхийд 111 дүгээрт бичигдчихээд байгаа. Үүнийг урагшлуулах учиртай. Тэгж байж авлигын индекс сайжирна. Тэгэхийн тулд одоо эхлүүлээд байгаа дунд, доод шатны албан тушаалтнуудын авлига авдаг явдлыг таслах нь авлигын индексийг сайжруулахад нэг л салаа ажил нь болдог аж. Дээрээс нь төрийн өмчийн компаниуд, тэдгээрийн худалдан авалт, төрийн томилгоо, хүнд суртал, улс төрийн намын санхүүжилт зэргийг хатуу хянаж, тэндэх авлигыг байхгүй болгох тал дээр анхаарна гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Авлигатай тэмцэж, индексийг бууруулахад тэгдэг ёстой юм байна.
Анхаарал татсан нэг үг нь “...Авлигатай тэмцэхийн тулд намынхаа нөхөдтэй тэмцэх болж байна” гэв. Жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулган дээр Замын-Үүд дэх нөхцөл байдлыг яриад “...Тэндэх завхралын гол зохион байгуулагчид нь энэ ордонд орчихсон байдаг” гэж байв. Тэгэхээр Замын-Үүд дэх авлигын тогтолцооны эзэд нь МАН-ын гишүүнчлэлтэй улстөрчид байдаг гэсэн дүгнэлт үүсч байгаа юм.
Эндээс үзвэл энэ намар авлигын асуудлаас болж ширүүхэн юм болох бололтой дог.
Уг нь Монгол Улс авлигатай тэмцэх тусгай албатай. Тэр нь хуулиар олгогдсон эрхтэй, үүрэгтэй. Харин Ерөнхий сайдын өчигдрийн ярианаас харахул Засгийн газар АТГ-т “галын дэмжлэг” үзүүлж буй аж.
Тэрбээр өчигдөр “...Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ” гэдгээ зургаан сарын дараа дахин хэлэв.
Хагас жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо дөрвөн зорилт танилцуулж байсан. Тэгэхдээ цаашид зарим шийдвэр нь давс мэт шорвог байна гэдгийг ч хэд хэдэн удаа хэлсэн байдаг.
Тэр дөрвөн зорилт нь “Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө”, “Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө”, “Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо”, “Шударга ёс, цахим засаглал” гэж бий.
Монгол Улс цар тахлын эсрэг вакцинжуулалтыг 60-аас дээш хувиар хийчихсэн. ДЭМБ-ын дүнгээр бол сайн үнэлэгдээд яваад байдаг. Гэхдээ Монгол дотроо янз бүрээр дүгнэнэ. Муулах нь олонтаа. Гэтэл вакцины ачаар хэчнээн монгол хүний амь аврагдаж, хэдэн монгол хүн халдвараас ангид явж байгааг тоолбол сонин л тоо гарах байх.
Эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлсэн. Үр дүн нь ямар явж байгаа юм бэ гэхээс Монголын эдийн засагт томоохон хэмжээний эргэлт үүссэн гэдгийг бүгд мэднэ.
Сүүлийнх нь болох “...Авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно” гэдгээ одоо хэрэгжүүлээд эхэлж байх шиг байна.
Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг харахад царай, дуу хоолой нь зөөлөн хүн гэж харагдуулдаг. Анх Ерөнхий сайд болоход нь ч тэгж голцгоож байв. Гэтэл тэр харагддаг шигээ биш аж. Нэг их эмоци үзүүлээд байдаггүй.
Гэвч тэр нь худлаа. Гаргаж буй шийдвэр нь эвгүй. Их хатуу. Тэгчихээд тэрийгээ биелүүлж байж салдаг.
Замын-Үүдээс эхэлсэн дунд, доод шатны албан тушаалтнуудтай холбоотой гаргаж эхэлсэн шийдвэрүүд нь үүнийг харуулж байгаа юм.
Эргэж харвал, Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа ийм байдлаар ажиллаж иржээ. Эрдэнэтийн 49 хувь зэрэг хэд хэдэн асуудал дээр нөхдүүд энэ зөөлөн царайлсан залууг үл тоож байгаад баллуулсан байдаг юм.
Тиймээс улстөрчид, тэгээд төрийн дунд, доод шатны албан тушаалтнууд Ерөнхий сайдаасаа болгоомжлох хэрэгтэй болж байна даа.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Oyunerdene bol orchin ueiin udirdagch sain hun baina ajil uils n butemjtei baih boltugai !
Тэнэг хүмүүсийг хуурч тэр хүн муухай авилгалч хулгайч би өөрөө ариун цагаан тэмцэгч баатар мэтээр өөрийгөө рекламдаж өгнө. Шууд тэрбэм тэрбумын хөрөнгөтэй болгодог ид шидтэн амьдрал дээр байхгүй оюун-эрдэнэ бол жинхэнэ авилгал хээл хахуулийн үүр уурхай аруун цагаан амьтан бол биш хэдхэн жилийн дотор яаж тэрбумтан болдог аргаа монголчуудад зааж өгч баяжуулмаар байна даа. Хулгайч хулгайчтайгаа тэмцэнэ гэж ямар үлгэр байх вэ дээ хулгайчтай тэмцмээр байвал эхлээд өөрөө хулгайчын үл мөргүй байх ёстой үлгэр зохиогоод хүн амьтан молгодчих гээд явах юм.
Бүгд худалч. Нам дагах нь амьдрах арга нь болсон өнөө цагт бүгд худлаа. Сонгууль луйвардаж Засгийн эрх авч байвал бусад нь худлаа ярьсаар дуусна
Энэ бичсэн шиг төлөвлөсөн, хийсэн ажил нь бүтээд байгаа бол сайхан л байна. ЕС-д итгэхийг хүсэж байна. Гэхдээ...
Itge demj zutge sain saihan gerelt ireedui aisui!
бүх зүйлийг хуулийн хүрээнд ажлын хэсэг нь шударга л байвал ажил урагшлах байх хийрхээд байхгүй байх хэрэгтэй амжилт
Залуу хүн зориг гаргавал хол явж түүхэнд үлдэнэ дээ
Eronhiilogchiig bari yaaj 1.4 terbumiig shaasnig shalga
Demjij bn.
Дээд тушаалтнуудыг яах вэ
Гаалийн салбар дахь хариуцагагүй байдал, авилгаас салахын тулд ГЕГ-ын дарга Асралтыг солихоос эхлэх ёстой ...
хажууд чинь суугаа сайд нар чинь хамар дор чинь авлигын гэмт хэрэг үйлдэж байгаа шүү, Оюун-Эрдэнэ ээ. Тухайлбал ямар замаар олж авсан нь тодорхойгүй өөрийн гэсэн орон байр, хаустай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гэгч шуналтай генерал хариуцсан салбарынхаа анги салбарт ажилладаг эгэл жирийн мянга мянган офицер ахлагч нарынхаа албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл болсон сүүлийн 15 жилд ашиглалтанд орсон төөвлөрсөн халаалттай албан тушаалын орон сууцнуудаас авч охиноо суулгаж улмаар бусдад түрээслэн ашиг олж сайд болонгуутаа зах зээлээс хамаагүй доогуур үнээр хувьчилж авсан.Түүнтэй хамт тус салбарын тэтгэвэрь гарсан гараагүй шинэ хуучин нийт 25 генерал 50 хурандаа бас ийм үйлдэл хийсэн.Өнөөдөр тус салбарын анги салбарт офицер ахлагч нар тогтвортой ажиллахгүй байгаагын нэг шалтгаан бол орон байрны асуудал юм шүү.Өөрийн гэсэн орон сууцтай зарим бүр хаустай, хэд хэдэн орон сууцтай генерал хурандаа нар улсын мөнгөөр баригдсан орон сууцыг хямдхан аваад дамлан зарж ашиг олж байна.Үүнтэй
Дорнод аймгийн удирдлагуудыг хуулийн дагуу шалгаад хариуцлагад тооцоорой. ЗД, агентлагийн дарга, АИХТ, цагдаа прокурор нь оролцсон бүхэл бүтэн мафи оршин тогтноод удлаа. АТГ ч дийлэхээ больсон төрийн албан тушаалтангууд хэрээс хэтэрлээ. Аймагт өргөдөл гомдол гаргахаар ЗАсаг дарга, цагдаагийн дарга нар нийлээд нуун дарагдуулдаг. Авлига, төрийн сангуудаас мөнгө завших, хятад ххк уудаас их хэмжээний авлига авах, ажлын байрны бэлгийн дарамт, төрийн албыг ор хөнжил завхайралд хутгах ... хууль бус үйлдлүүд газар авсаар. ФБ, ТВ, хэвлэл мэдээллийг, троллууд ажлуулан асар их мөнгөөр санхүүжүүлж зөвхөн өөрсдийн хяналт шүүлтүүртэй мэдээлэл тараах. ХХҮГ ын дарга авгайн гэмт хэргүүдэд аймгийн дарга удирдлага, прокурор, хуульч оролцсон болхоор хэргийг хаасан. ... - Гэмт хэрэгтнүүдийг гишгэх газаргүй болгох цаг ирлээ.
Ёсайдаа дэмжиж бн сайн юманд садаа мундахгүй шүү тууштай зоригтой бгарай 30н жил хулгай луйвар урвалт хийсэн бузрууд юуч хийж магд шүү болгоомжтой бай
Тийм гэдгийг мэдэж,засна гэж амалж гарч ирснээ мартаж болохгүы,авилагчид маш их эсэргүүцэж байнаДэмжлэг хэрэгтэй
Аймгуудын засаг дарга нар авилгалын анхны том төлөөлөл мөн үү гэвэл Мөн. Шалгах хэрэгтэй улиран сонгогдсон хүмүүс ямар хөрөнгөтэй байгааг бодож үзээгүй. Нэг удаа 4 жил ажилласан засаг дарга 20 тэрбумыг олдог гэсэн тооцоо судалгаа байдаг. Ард түмэн ярьж байсан шүү. Анхааралдаа аваарай !!!!
Хэнд хэрэггүй олон зуун саяар, тэрбумаар боссон Андлалын өргөөг бодвол Короногийн үед хэрэг болох эд...
gashuunsuhait deer energygiin abilga ih bga shu bayarbileg gej har nuhur ih hor hiideg dee tend
Маш эрчимтэй ажиллаж байгаа Ерөнхий сайдаа , түүний удирдаж байгаа Засгийн газрыг монголын ард түмэн дэмжинэ гэдэгт ямарч эргэлзээ байх ёсгүй. УИХ гишүүдийн зүгээс л маш их эсэргүүцэл , ЗГ-ыг унагаах улангассан дайралтууд гарч болзошгүй!! Тийм дээрээ хүрвэл тэднийг ИЛЧЛЭН ЗАРЛАЖ , АРД ТҮМНИЙХЭЭ МАНАН-гийн эсрэг тэмцлийг дэмжиж АВИЛГААС ЭРЧИМТЭЙ САЛАХ бодлогоо улам л хүчирхэгжүүлэх хэрэгтэй . Е рөнхий сайдаа дэмээрэй ард түмэн минь...
Зөв.Сайн дэмж
Чаднаа.Төөрөг нь тийм юм.Цаг нь ирж байна. Тэнгэр ивээг.
Еронхий сайд аа дэмжиж байгаа Харин цар тахалыг гаргуунд нь хаячихлаа хумуус ухээд байдаг
Амжлилт хүсье.Мэдээж сайлуулахаасаа илүү муулуулах нь тодорхой.Үгүйлэгдэж буй олон зөрчил алдаа дутагдалыг засах амар биш нь тодорхой.Хуулийг гууль болгогч анхан ба дунд шатныхан их л ард иргэдийг чирэгдүүлсэн дээ.
МАНАН-с гааль,мэргэжлийн хяналт,цагдаа,хил хамгаалахыг Монгол авч чадна.Ганцхан урд нь хүсэл байгаагүй.
Гутамшгийн самбар гэдэг ойлголтыг бий болгож хуулиндаа суулгах хэрэгтэй Тэгээд авмлга авсан нөхдийг төгссөн сургууль төрсөн сум газар амьдардагдаг газар нь зургийг нь хийсэн хэрэгтэй нь хадах хэрэгтэй
ЕС огт эрүүл хүн биш ээ. Өдөр бүр өөр өөр юм ярьж сенсаци үүсгэх донтой хүн
Eрөнхий сайдыг магтах ч яахав. Тэр замын үүдийн авлигаас болж бараа, материалын үнэ хэд дахин өсчихөөд байхад юуч болоогүй юм шиг kovid, авлигаар халхавчилж засийн газар дуугүй суухгүй. Хэдхэн тооны монопол komпани авлигаар далимдуулж үнээ нэмээд түүнийг нв чэнжүүд дахин дахин дамжуулан нэмж ядуу, дундаж иргэд дунд нв нэрвэгдэж байна. Засгийн газар иргэдээ боддог юм бол зохиомол үнийнхөөрөгдөлтэй л тэмцэх ёстой. Үгүй бол иргэд орон байртай болох асуудал өнгөрсөн. Засгййн газар огцрох ёстой.
Дээд шатны авилгачид, ЖДҮ хулгайлагчдаа яах гэж бодож байгаа юм бол доо?
Эгзэгтэй үед ЕС гэдэг нь заавал эдийн засгийн бодлоготон л хаших ёстой төрийн онцгой алба юм. Монголыг хүнд байдалд байхад эдийн засагч ЕС-д авч гарсан. байдаг.
Сү.Батболд болон бусад Оффшортонтойгоо тэмцээд баривчлаад ,хөрөнгө мөнгийг нь улсын орлого болгоод эхлэвэл хоёр гараа өргөөд л дэмжээд гүймээр байх юм .. Авлигыг дээрээсээ эхэлж л нураах хэрэгтэй шдээ
Ерөнхий сайддаа найдлага тавьж байгаа шүү. Бид энэ цаг хугацаанд л авлигатай тэмцэж амжуулахгүй бол хожимдоно.
авилгын индекс буурах нь сайн уу, муу юу. авилга буурахаар индекс нь өсдөг юм шиг байх юм. тэгээд бууруулж 2 оронтой тоонд оруулна гээд байх юм. манай индекс 35 гэдэг нь 2 оронтой л байгаа биш үү.
Ene zaluugaas yuch hyleeegeed hereggyi Menget zovloj baigaa nadad tiim medeelel bna gehees oor yuch chadahgyi Mongol ulsig syiryylej baigaag bid harahaaraa neg bolj bna
manaid baidag Transparency international n jinhen avilgaldaa idegdsen trollud baidag gej oilgson
Аав нь Монгений цонцолбор сургуулийг яаж авсаныг шалгаад үзэхэд гэмгүй л бх.