Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрлөө. АН дахиад л ялагдал хүлээв. 2016, 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд тахимаа өгсөн. Энэ удаа тав дахь сонгуульдаа тахимаа өгөв. Гэхдээ энэ удаагийн ялагдал нь нэр дэвшигчээс бус нам доторх хагарал, зөрчилдөөнтэй нь холбоотой байлаа. Тодруулах юм бол 2024 оныг тооцоолж, намаа гартаа авах гэсэн хуучин “бурхи”-нуудынх нь тавьсан урхи байсанд гол учир бий. Хэн гэдэг ч тодорхой. Намын даргын сунгаа, Ерөнхийөгчид нэр дэвшигчийг тодруулах хурал угтаад экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-д буцаж ирж намын гишүүнчлэлээ сэргээсэн. Бие дааж нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон Н.Алтанхуяг нь эргээд ирсэн. Ингэхдээ С.Ганбаатарыг хөтөлж авчирсан. УИХ-ын дарга асан, намын экс дарга З.Энхболд ч далдаас зүгээр байгаагүй дуулдсан. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэгчээр бүрэн эрх нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Х.Баттулга ч дараагийн нүүдлээ тооцоолчихсон хөшигний араас намын дотоод руу оролцож байсан гэх. Олон сонирхлын огтлолцож буй цорын ганц цэг нь С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-аас холдуулах байсан гэж байгаа. Тэгэхээр С.Эрдэнэ Төрийн тэргүүний сонгуульд эрх баригч том хүчин МАН, гадны томоохон дэмжлэгтэй “Зөв хүн электорат эвсэл”, тэднээс нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчээр зогсохгүй Ардчилсан нам дотроос өөрийг нь эсэргүүцэж, эрх мэдлийн төлөө нийлсэн том “нэгдэл”-тэй ганцаараа шахам өрсөлдсөн. Ялангуяа Ардчилсан нам дотроос эрх мэдэл горилж, С.Эрдэнээг зайлуулахыг хүсч байгаа нөхдүүд нэр дэвшигчээ хамгийн шившигтэйгээр ялагдуулж, нэр нүүргүй болгон гутааж зайлуулахыг туйлаас хүсч дороо дэвхцэж, сонгуулийн хэд хоног нойргүй хонож байсан гэдэг.
Төв талбайд Н.Алтанхуягаар удирдуулж, дээрээс том дэмжлэгтэйгээр өлсгөлөн зарласан УИХ-ын нэр бүхий гишүүд л гэхэд сонгогдсон тойргууд дээрээ очиж С.Эрдэнээг эсэргүүцэх аян зарласан. Иргэдтэй хийх уулзалт, мөрийн хөтөлбөр танилцуулах цуглааныг нь хэн тасалдуулж, үймээн самуун дэгдээж байсан бэ гэвэл тэдний гар хөл бологчид. АН-аас сонгогдсон зарим УИХ-ын гишүүн аймаг, суман дахь АН-ынхаа байрыг цоожилчихсон, “Цагаан сонгууль хий” хэмээн тулгаж, жирийн гишүүд нь учраа олохгүй, нэр дэвшигчээ дэмжих, зохион байгуулалтад орж чадахгүй байгаагаа илэрхийлж байсан. Эцэст нь С.Эрдэнэ биш АН л ялагдав. Хаа ч очиж ардчиллын шуурган дундуур асаалттай танк шиг сөрж ирсэн, улс төрийн тэмцэлд хат суусан хувь хүн С.Эрдэнийн ноён нуруу хугарсангүй сонгуулийн ард гарлаа.
АН-ынхан сонгуулийн маргаашаас л энэ ялагдлын хариуцлагыг хэн хүлээх вэ, албан тушаал хүлээлцэх ёстой, тамга тэмдгээ өг гэх мэтчилэн үг хэл гарч буй сурагтай. Гэтэл намынх нь дотоодод бодит байдал ийм байхад чухам хэн нь хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг сонин. Улс төрийн жишгээр бол Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг нэр дэвшигч бус нам нь хүлээдэг. Тэгэхээр нам минь гэж наалдаж ирчихээд эргээд намаа ялагдуулсан эксүүдийнх нь "нэгдэл” нь яах бол. Хэн хэрхэн хариуцлага тооцох юм бол тэдэнд. Уг нь АН-ыхан энэ асуудалдаа л анхаарлаа хандуулмаар.
Саяын сонгуулиар бүх зүйл түмний нүдэн дээр болж өнгөрсөн. Хэнд ч ойлгомжтой, нийтээрээ ийн дүгнэж, ингэж л ярьж байна. Ийм байтал жирийн үед “Намаа шинэчилнэ, цэвэрлэнэ” гэж жагсч, цуглаж, хэвлэлийн хурал хийгээд байдаг Ардчилсан намын өөрсдийгөө нэр алдартай, ухаантай, боловсролтой гээд байдаг залуус таг чиг. Уг нь одоо л тэдний дуу хоолойгоо өргөж байх ёстой цаг үе нь байлтай. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл, АН-ын залуус бүгд “цүнх баригч” л юм байна. Цүнхийг нь бариад дагаж гүйдэг, далбаан дор нь том дуугардаг лидерүүд сүүдэрт нуугдчихсан учраас дагаад таг чиг болсон бололтой.
Өмнө нь хийгээд байсан хэвлэлийн хурал, энд тэнд “цод, цод” дуугарч өгдөг ярилцлага нь дагуулж гүйдэг даргынх нь л өгсөн үүрэг даалгавар байж. Түүнээс намаа шинэчлэх, цэвэрлэх, шударга ёс тогтоох гэгч нь хоосон “дүрэмдлэг” юм байна. Зүй нь дагаж гүйдэг даргыгаа уурлахаар уурыг нь гаргах гэж үзүүлдэг “саатуулах тоглоом” л юм даа.
Энэ бүхнээс харахад АН хаашаа нүүж яваа нь тодорхойгүй байна. Олзоо барихаар ангайлдан давхиж яваа цөөвөр чонын сүрэг шиг эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болсон “эксүүдийн нэгдэл” гээч нь 2024 оны сонгуульд нэгийгээ удирдагч болгож, улмаар Ерөнхий сайдаар сонгож, 2027 онд бас нэг нь Ерөнхийлөгч болж жаргалын алимыг тал талаас нь хазах тухай зураг зураад сууж байна гэцгээх юм. Өнөөдөр намын ажил, алба хашиж буй хэсэг нь “Социализмын эсрэг тэмцэнэ” уриатай хэвлэлийн хурлууд хийж өөрсдийн байгааг, АН амьд гэдгийг илтгэх маягтай. Аль аль нь АН хэмээх сөрөг хүчний том намын тухайд нэг л биш харагдана. Уг нь 2016 оноос хойшхи сонгуулиудад ялагдсан шалтгаан, үр дүнг нэгтгэж дүгнээд, намынхаа ирээдүйг том зургаар харж байж л АН урагшаа явах бус уу. Бас АН-ын залуус бусдаар тэжээлгэж бус тархины дасгал хийж чангарвал яасан юм бэ.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
zaluuchuudyg turxirch bui xulgaich obgodoosoo l exleed sal
АНы нусан тагнуул өрөвдөлтэй ч юм аа даа
эрдэнээ мөнгө төлов бололтой ооо
УСТАЖ АЛГА БОЛНО
Улс терийн модон жорлон болсон АН гэгч бузар бvхний vvр уурхайг бvрэн дарж устгачаад цааш явахаас еер гарцгvй ээ!!! Шинэ юм байгуулах хэрэгтэй!! Одоо ийм нэр нvvргvй болчихсон газар ямар тэнэг нь орж ирэх юм бэ??!!
Ардчилал устана гэж байхгүй.. Харин элдэв шалдавын ардчилалын нэр барьсан наманцарууд төрийн шалгуур даахгүй бол устах нь бүү хэл там уруу зүглэх нь гарцаагүй эээ.....
Гэмт хэргийн мөнгөөр санхүүждэг байдлаасаа гараачээ. Мөнгө авсан гэмт хэрэгтэндээ үйлчилсээр байвал нам байхгүй шүү. Ялангуяа хар тамхи, мансууруулах бодисны сүлжээний гэмт хэргийн мөнгөөр санхүүжих аваас нийгмийн эсрэг том ялтай шүү.
Erdene guaich estoi mundag UDIRDAGCH baih nee.XA XA ene AH odoo tarval taarna.Esvel Ardchilsan Xuvisgalt Ham geed neree oorchlood MAHamd negd
мөхөлрүүгээ л явж байна далд орвол таарна
Үнэн л бичиж
хөрөнгөт оронд ч ардчилал гэдэг юм нэр нүүргүй болсон америкийн өнгөт аристан харууд европ цагаачид тэмцээд рокфеллер ротьшилдыг дийлэхгүй тэд хөрөнгөө хамгаалж атом цөмийн бөмбөг хаяхаас буцахгүй байна Түүнээс биш ард түмнийг хамгаална гэсэн юм байхгүй Даяаршсан цагаачилж ирсэн гадаадынхан америкад үнэтэй гэж үү тэд бүх мөнгөө шулуулж мөлжүүлж дуусаад хар ажил шал угаах баас шээс цэвэрлэх баячуулын мөнгө олдог дарлаж мөлждөг зарц л болж байгаа ш дээ
Ali AN n tuhai yum bol.Hoyor jorlon uursdiiguu AN geed baigaa.Neg jorlond hoyor tasalgaa baij bolno.Neg nertei hoyor nam baij bolohgui.Jenko ajlaa ugch baigaad elbegdorj,batuuliin umhii jorlong nuraaj bulna gej naidaj baina.Ter jorlon dandaa ardchillyn daisnuudyg negtgeed zuvluh horoo geluu neg sejgiin yum baiguulsan bololtoi. Mongold ardchillyn ariun uzel sanaag bulshilsan jigshuurt novshnuud yu zuvluh bol. Dur esgesen huuramch ardchilal dongosch hulgai hiigchid or murgui arilah boltugai.
AN n buh erh medeltnuud bolovsrol nen doroi bolohyg tednii yarij bui balairlaas harj bolno. Dialektikiin huuliar AN n suirel ni namyn dotood ardchilal ugui bolj, toiron hureeegch tsunh barigchid uurlesnees bolson. Getel namyn suirlee kommunistuudaas bolloo gej soliorch yavaa ni suirliin shaltgaanaa olj harj chadahgui,chadahgui uchraas suirliig zogsooj chadahgui gedgiig haruulj baina. AN togtool us bolj huviraad umhiireed nogoorood zusen zuiliin haldvar taraagch nyan bakteri urjsen orchin bolson. Ariutgal hiigeed ch ashiglah bolomjgui boltloo buzartsan.Amerikchuud sanhuujuulj samuun degdeeh argaar tur ami oruulj boloh yum.Gevch ireedui baihgui. Hariin gar hul bolson bus jinhene undesnii ardchilsan nam uguilegdej baina
Баттулга, Элбэгдорж, Алтанхуяг нартаа л хэл. Энэ 3 н цөөвөрүүд АН г юу ч биш болголоо.
Элбэгдорж л жинхэнэ алуурчин хамгийн өөдгүй новш доо Түүний бөгс оюунгэрэл гэнэт хаашаа зугтсан вэ????хэ хэ хэ
Анх гадаадаас санхүүжин, эгнээндээ гэмт хэрэгтэн хулгайч, луйварчин хүмүүсийг нэгтгэсэн нам дандаа засгийнхаа эсрэг ажил хийж явсан болохоор хэзээч эв нэгдэлтэй байж чадахгүй.Шударга гишүүдээ ерөөсөө тоохгүй.
МОНГОЛЫГ ХОРЛОСОН НАМ.
Altsanhuyaag Baherdenee 2namaa huvaaj syiryyllee
АН хэрэггүй ээ, хэдэн хөгшин авилгалгалчдын нам
Цогтгэрэл Шинэ Ардчилсан нам гээд ч юм уу, салах хэрэгтэй! Тэгээд шинэ хучээр намаа бэхжуулээд явсан нь найдвартай!
AN xashaa yavdag yum ,nogoo gazar luu l yavna shdee,dandaa yl butex yumnuud.