ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх есдүгээр сард болох Төрийн Думын сонгуулийг угтан “Нэгдсэн Орос” намын жагсаалтын хувилбарыг танилцууллаа. Ерөнхийлөгчийн санал болгосон жагсаалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг нэрлэжээ. Тэрбээр “Нэгдсэн Орос” намыг үүсгэн байгуулагчдын нэг юм. Харин хоёрт Гадаад хэргийн сайд Сергей Лавров, гуравт Коммунарка дахь 40 дүгээр эмнэлзүйн эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко, дөрөвт Бүх Оросын Ардын фронтын штабын дарга Елена Шмелева, тавд Анна Кузнецоваг нэр дэвшүүллээ. Шмелева Владимир Путиний сонгуулийн штабын даргаар ажиллаж байв. В.Путин тэднийг улс төрд шинэ хүмүүс ч туршлагатай, “хүнд жингийнхэн” гэж тодорхойлжээ.
Харин “Нэгдсэн Орос” намын дарга Дмитрий Медведев, Ерөнхий сайд Михаил Мишустин, Ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Турчак нар жагсаалтад багтаагүй болно. “Нэгдсэн Орос” бол ОХУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад гол үүрэг гүйцэтгэдэг улс төрийн хүчин. Жагсаалтыг намын их хурлаар эцэслэн батлах юм. Ажиглагчдын таамагласнаар В.Путин намын дарга Медведевийг өөрчлөх бодолгүй байна. Тэрбээр 2011, 2016 оны сонгуульд “Нэгдсэн Орос” намын жагсаалтыг тэргүүлж байв. Энэхүү жагсаалтыг 2007 онд В.Путин тэргүүлсэн юм.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу гадаад харилцааны яамны сайд Сергей Лавров бол ах дүү Орос Монголын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлэг дэмдэг болсон ард түмний үнэнч хүвгүүд юм
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
монголд байсан хүн байхгүй болчихоод байдаг чинь хүн хулгайлж бөөрийг нь авч зараад байдаг юм байна Энэ ч хужаа солонгос япон америк ажиллагаа юм бишүү Орсын риа новости сонин монголд маш их хэмжээний гадаадын тагнуул хүн хулгайлдаг тухай бичсэн байналаа манай тагнуулын төв газар оростойгоо нийлж ажлаачээ