сонин mn
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг сонгогдсонд тооцсон СЕХ-ны шийдвэрийг АН хүлээн зөвшөөрсөн байна.
 
 
 
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэхдээ, “СЕХ өнөөдөр эцсийн дүнгээ гаргалаа. Хэдийгээр хууль бус үйлдлүүд гарсан ч АН-ын удирдлагууд ярилцаад Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчийг сонгогдсонд тооцсон СЕХ-ны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна.
 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд ард түмэндээ хандаж хэлсэн үг амлалтаа мартахгүй байж, төрийн тэргүүний хувьд хариуцлагатай ажиллаарай гэж захиж байна. Сонгуулийн үед миний бие янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Гэхдээ миний илэрхийлж байсан байр суурь бол шударга ёсыг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх монголын ард түмний хүсэл юм. Монголд парламентын засаглал, ардчилал, хүний эрх чөлөөг дэмжинэ гэдгээ У.Хүрэлсүх амлалтадаа нэг биш удаа дурдсан. Энэ амлалтадаа хүрнэ гэдэгт тань итгэж байна” гэлээ.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг