sonin.mn
Африкийн холбоо Мали улсын гишүүнчлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ холбоонд Африкийн орнууд нөлөөлдөггүй бөгөөд хуучин метрополисууд ялангуяа Франц улс чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Мали улсын тухай шийдвэрийн ард Макрон байгаа нь гарцаагүй. Мали улс радикал исламчлалд шилжвэл цэргээ татахаа Францын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Нэмж дурдахад, Эммануэль Макрон Малиг уламжлал ёсоор нөлөөний бүс гэж үздэг. Түүгээр ч барахгүй тус улсад болсон эрх мэдлийн өөрчлөлтийг төрийн эргэлт гэж хүлээн зөвшөөрөөгүй. Малийг 2013 оноос хойш удирдаж байсан Ибрахим Боубакар Кейтаг өнгөрсөн зун огцруулсан.
 
 
 
Эрх мэдэл одоо Малигийн хойд хэсэгт тусгай хүчнийг удирдаж байсан хурандаа Ассими Гоитад шилжжээ. Үүний зэрэгцээ, Гоита төрийн эргэлт хийсний дараа төлөвлөсөн ёсоор ирэх оны хоёрдугаар сард ардчилсан сонгууль явуулахаа амласан. Эдгээр үйл явдал Францын удирдагчдыг гайхашруулж, Макронд сорилт болсон.
 
 
 
Тэрбээр 2022 оны сонгуульд өрсөлдөх учир Африкийн асуудлаас болж нэр хүндээ унагаахыг хүсэхгүй байгаа. Тиймээс Мали Францын хувьд Африк дахь томоо-хон занга болж байна. Франц бусад улсыг ч мөргөлдөөнд татан оруулсан. Исламист бүлэглэлүүдийн эсрэг “Бархан” ажиллагааг эхлүүлж, 2014 онд даалгавар амжилттай хэрэгжсэнийг зарлан “ялалт” -аа тэмдэглэсэн. НҮБ-ын мэдээлснээр энэ ажиллагааны үеэр 240 гаруй энхийг сахиулагч амь үрэгдсэн байна.
 
ФРАНЦЫГ ШАХАЖ, “ОРОСУУД ИРЖ БАЙНА”
 
Мали улсын нийслэл Бамако хотын олон мянган оршин суугч Францын эсрэг, Оросыг дэмжсэн хандлага гаргах болжээ. Залуучууд Оросын Элчин сайдын яамны ойролцоо тогтмол цугларч, Москва хөндлөнгөөс оролцохыг уриалж байна. Мөн ОХУ-ыг дэмжсэн уриа лоозон бүхий ухуулах хуудас түгээмэл болжээ. Барууныхан үүнийг “Путиний явуулга”, “Кремлийн хуйвалдаан” зэргээр тодорхойлдог. 2020 оны төрийн эргэлтийг Москва зохион байгуулсан гэх хуйвалдааны онолыг ч гаргасан. Тэр ч байтугай цэргийн зарим эрх мэдэлтнийг Оросын зэвсэгт хүчний зохион байгуулсан сургалтын хөтөлбөрөөр бэлтгэсэн хэмээн харддаг. Гэхдээ төрийн эргэлтийн гол удирдагч хурандаа Гоита Флоридад бэлтгэл хийж, олон жилийн турш АНУ-ын армийн тусгай хүчинтэй нягт хамтран ажиллаж байсан юм. Өнгөрсөн жилүүдэд тохиолдсон бүх зовлон бэрхшээл, террорист бүлэглэлүүдийн халдлагад маличууд Парисыг буруутгадаг. Энэ бүхэн Макроныг сандаргаж, барууныхан “Африк дахь Оросын тэлэлт” -ийн талаар илүүтэй ярих болжээ. Олон жилийн дайны хөлд нэрвэгдсэн ард түмэн Оросын арми Сирид амжилттай ажиллагаа явуулсныг жишээ болгох нь аргагүй. Гэхдээ тэдний хувьд бүр ч ойрын тод жишээ бол Төв Африкийн Бүгд найрамдах улс дахь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд Оросын цэргийн сургагч багш нарын оролцоо юм. Сахелийн бүс дэх Францын урт хугацааны, огт ашиггүй даалгавар, Төв Африкийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Оросын мэргэжилтнүүд цаг хугацаа хожсон. Хэрвээ Макрон Оросын хөндлөнгийн оролцоог дурдвал Москвад ялагдсанаа зарласантай адил. Түүнчлэн Африкийн стратегидаа төөрөлдсөнөө ч хүлээн зөвшөөрөх болно. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараахан 2017 оны арваннэгдүгээр сард Уагадугогийн их сургуулийн оюутнуудад үг хэлэхдээ, шинэ үзэл баримтлалаа танилцуулсан. Үнэн хэрэгтээ энэ илтгэл нь Франкафрикийн тогтолцоог үгүйсгэх бас нэг баталгаа болсон юм. Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олланд Франкафрикаг орхиход харамсах зүйлгүй гэж мэдэгдсэн удаатай. Харин Макрон Хар тивийг Франко, Португал, Англи хэлээр хуваах зарчмуудыг баримтлахгүйгээ амлаж ардчилал, засаглалын эрх, сонгогдох эрх мэдлийн тухай ярьжээ. Гэвч Мали болон хөрш зэргэлдээ улс орнуудад болсон зэвсэгт мөргөлдөөнд татагдан орохдоо Макрон эдгээр зарчмыг умартсан байв. Тэрбээр Чад улсын Ерөнхийлөгч агсан Идрис Дебигийн оршуулгын ёслолд оролцохдоо тэс өөр зүйл ярьжээ. Макрон Парисын хяналтад байсан улс оронд засгийн эрх мэдлийг динамикаар шилжүүлэхийг зөвшөөрсөн юм. Макроны дэмжигчид үүнийг “Францын Чад улс дахь гол ашиг сонирхол нь ардчилал биш харин тогтвортой байдал юм” гэж зөвтгөдөг. Тиймээс “цахилгаан вакум” -аас зайлсхийх хэрэгтэй гэж үзсэн. Гэхдээ энэ бол Малид болсон төрийн эргэлтийн баталгаат үг юм. Чад Парист үнэнч хэвээр байгаа бол Малийн цэргийн удирдагчид Орост найдаж байна. Өөрөөр хэлбэл “Африкийн ардчилал”-ын төлөөх Францын тоглолт өндөрлөж, “Оросууд ирж байна” гэх сандрал эхэллээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин