УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар:
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт;
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/-д хийсэн дүгнэлт;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хэлэлцлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хоёр заалтад бүхэлд нь хориг тавиад байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд тухайн заалтыг түдгэлзүүлдэг хуультай. Гэвч УИХ энэхүү хоригийг хэлэлцэн, хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэн шийдээгүй байхад Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл түдгэлзсэн хуулийн заалтыг баримтлан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн гэсэн үг.
Нөгөө талаар МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 болон 5 дугаар зүйлийн 5.4 дээх заалтуудыг Цэц, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасантай холбогдуулан УИХ хүлээн авч уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг заалтуудыг бүрхэгдүүлж, өмнө тодорхой заасан асуудлуудыг хуулийн заалтаас авсан нь төөрөгдөл бий болгож байна гэж үзлээ.
Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус сонгууль болох нь гэж дүгнэлээ. Түүнээс гадна УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг өөрчлөн дахин тамга хийх эрх олгосон нь хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргавал сонгууль хойшлох нөхцөл бүрдэж болох асуудлыг ч хөндлөө.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуульчийн мэргэжлийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг өмнөх хуулиас илүү нарийвчлан зохицуулахыг зорьжээ. Хуульчийн шалгалт өгөх хүсэлтэй иргэнийг шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг иргэн эс зөвшөөрсөн тохиолдолд шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Хуульчдын холбооны ерөнхийлөгчид гомдол гаргана. Хуульчдын холбооны ерөнхийлөгч гомдлыг эцэслэн шийдвэрлэхээр тусгасан.
Энэ нь ганц хүний үзэмжээр асуудал шийдэгдэх учир дутагдалтай. Тиймээс ганц хүн биш багаараа шийдвэрлэдэг байх нь зөв гэж Бүлгийн гишүүд үзлээ. Мөн хуульчийн шалгалтын даалгавар хэсэгт даалгаврыг хэрхэн нууцлах, шалгуулагчийн нэрийг кодлох зохицуулалт байгаа ч бодлогын шалгалтыг хэрхэн дүгнэх зохицуулалт орхигдуулсан. Энэ нь тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй талаар гишүүд санал хэлэв. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг АН-ын бүлэг дэмжлээ.
Түүнчлэн бүлэг Үндсэн хуулийн Цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтэд Эрүүгийн хуулийн зарим заалт Үндсэн хуульд заасан хүний эрх эрх чөлөө, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зэрэг зарчмыг зөрчсөн байна гэж үзжээ. ҮХЦ-ийн дүгнэлтийн талаар гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
Харин Засгийн газраас дөрөвдүгээр сарын 1-нд ирүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн дүгнэлтийг хэлэлцээд энэхүү дүгнэлтэд орсон тоонууд хэт ерөнхий эдийн засгийн хөгжлийн зүг чиг заагч байж чадахгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс илүү нарийвчлан судлаж дүгнэлт гаргахаар шийдвэрлэв.
УИХ дахь АН-ын бүлгийн ажлын алба
Сэтгэгдэл0
Та нар Ан юм уу цаана чинь байгаа элбэгдорж,батүүл,эрдэнэ,баярцогтын талынхан Ан юм уу. Эхлээд энийг нэг тийш болгохгүй бол нэг намаас хоёр нэр дэвшигч гарчихаад байна.Бүртгэх бол дараагийн асуудал. Үүнийгээ шийдчихээд дараагийн асуудалдаа ор.Эрх зүйн мэдлэгтэй хүн хогнууд юм шиг байх юм.Гэсэн атлаа яриад байгаа чинь гудамжны архичдын түвшнээс хэтрэхгүй шог юм байх юм. Ичээч та нар.Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингуудын өмхий жорлон Ан үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замар ор мөргүй тонилох болтугай.
Ядаж хуулийн дагуу амьддарч сурах ёстой.Маныг дагаад чиний амьдрал сайхан байж болно.Эх орноо хар дүрс эсгэсэн ардчилал амьдрал цагдаагаар айлгасан улс.үр хүүхэд чинь ямар амьдрал хүлээж байна.нэг талд нь зиндаархсан баячууд тэднийг дагасан алиа салбадай нар бөгс долоож цүнх барисан шимэгчид намчид.нөгөө талд нь бор зүрхээрээ бизнес эрхлэгчид ажилчид малчид дундаж сэхээтнүүд төрийн халамжаар амьдагсад.одоо амар дундаж гэж байхгүй 2жилийн хорионд дамдуурсан.бид Энэтхэг Бразил шиг амьдармааргүй байна.Бид Норвеги Шведь шиг амьдармаар байна.Яагаад гэвэл бид 3хан саяуулаа????
эргүү мал минь өнөөдрийн хэдэн төгрөг чинь дараа нь чамд хор болно
Энэ нээрэн сайхан гаруудаа. Урвагч шарвагч, албан тушаалын төлөө аав, ээжээ худалдагч, АНУ-ын хулхиудтай нийлэгч, архичин, ард иргэдээ аюулт вирусээс аврахын эсрэг ажиллагч гээд сонин сонин гарууд байх юм. Одоо яанаа та минь.
СЕХ хууль зөрчиж нэр дэвшигчдийг бүртгэсэн учир энэ нэр дэвшигчид хүчингүй юм. Хориг таьвсан асуудлыг УИХ шийдээгүй байхад хууль зөрчиж нэр дэвүүлсэн СЕХ-ын удирдлагуудыг эгүүлэн татах ёстой.
С.Эрдэнэ гэх хуурамч Дамбийжа-г нэр дэвшүүлсэн гэмт хэрэг бузар явдал боллоо. Сонгуулийг хүчингүй болгох хэргийг СЕХ үйлдлээ. Сонгууль хүчингүй болох нь мэдээж боллоо.
Ed nar gahain toroi zandanshatart huurtaad olsgolongoo zogsooson aldaagaa odo l oilgoj bna teneg garuud
Эд өлссөн гэж чамд хэн хэлсэн юм? Эд нар өөрсдөө юу?
Ардын нам цаана чинь хятадын коммунист намтай нэг учир битүүлэг холбоотой бнаа , цаагуураа хэнд удирдуулаад хэний эрх ашгийг хамгаалж бна вэ
Өө энэ хэдэн хутган үймүүлэгчид Ганбаа Алтанхуяг гэдэг урвагчид нэмэгдчихэж Тэгэхээр үнэн юм гэж яаж байхав
Би бол Алтанхуяг дэмжиж бна
Н.Алтанхуяг өөрийн эрх ашиг зөрчигдвөл намаа хоролдог зуршилтай 2004 оны УИХ сонгуульд нэр дэвших гэж Алтангадас фракц байгуулж намаа хорлож байсан бол одоо ерөнхийлөгчид дэвшихын тулд намаа хоёр хуваан хорлож байна
MAH бол Хятадын харяатай нам болхоор хооронд АН хооронлдоо алалцууж сэтгэл нь амараа биз.Манайд сонгуул болхоор эрээнийхэн МАН өгөөрөө гээд хятадууд донгосоод бдаг юм бна лээ.
Өөр нэртэй нам байгуулчих цаадуулчинь бут цогхигдноо.Эрдэнэ ,Батүүлийг дэмжих хүмүүс одоо байхгүй.
Лаларуудаа үхэж далд орооч
МАН Тар СӨХ татан буулга хууль бус сонгуулиа боль Дээд шүүхийг татан буулга 7 минутанд баталсан хуулиа дахин эргэж хар