сонин mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах юм.

 

Үүнтэй холбоотойгоор "Зөв хүн-Электорат" эвслийн удирдлагууд, нэр дэвшигч Д.Энхбат нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат: "Монголчууд бид нам харгалзахгүйгээр нэгэн зүгт харж чадвал хөгжил дэвшил хялбар ирнэ. Энэ ажлыг манлайлах хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Би энэ ажлыг хийхээр сэтгэл шулуудаж энэ залуучуудын саналыг хүлээн авсан. Өнөөдөр СЕХ нэр дэвшигчээр бүртгэж авлаа. Сонгуулийн сурталчилгааг хуулийн хугацаанд эхлүүлж амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна." гэв.

С.Сарнай