сонин mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-р хэсэгт “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана” заасан юм. Иймээс ч СЕХ-ноос баталсан Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасны дагуу 4 сарын 30-наас 5 сарын 2 хүртэл гурав хоногийн хугацаанд  улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах учиртай.
 
Тэгвэл М.Тулгат даргатай Ардчилсан Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дотоод сунгаагаа цахимаар явуулж,  АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нарыг өрсөлдүүлсэн.
 
Үүнээс АН-ын дарга асан С.Эрдэнэ 1953.5 оноо авч, ялалт байгуулан АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.
 
 
Э.Мягмар