Аугаа Их Эх Орны дайны Аугаа Их Ялалтын ой болж байна. Дайнд жанжин, цэргийнхэн байлдаж ялалт авчирдаг гэж олон хүн ойлгодог ч дайны ялалтад эрдэмтэд асар их үүрэг гүйцэтгэж, ялалтыг оюун ухаанаараа дархалдаг юм. Энэ тухай товч өгүүлсү…
Усан онгоцыг соронзон минээс хамгаалах
Дайны эхний өдрүүдэд Зөвлөлтийн хэд хэдэн том хөлөг онгоц немцүүдийн тавьсан соронзон минээс болж сөнөжээ. Далайн бүх орц гарц дүүрэн мина. Ингээд Ленинградын Физик-техникийн хүрээлэнгийн академич А.П.Александров тэргүүтэй физикчдэд усан онгоцыг соронзон минаас хамгаалах үр ашигтай арга боловсруулах үүрэг өгчээ. Хожим А.П.Александров ЗХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч болсон.
Эрдэмтэд усан онгоцны хамгийн эмзэг хэсэг-залуурын ойролцоох соронзон талбайн талбайг 10 дахин багасгах арга олжээ. Улмаар Зөвлөлтийн флотын бүх усан онгоцон дээр соронзонгүйжүүлэх төхөөрөмж суулгах энэ ажлыг зохион байгуулжээ.
2 сарын дараа 1941 оны 8 дугаар сар гэхэд зөвлөлтийн усан флот, флотилийн том жижиг бүх усан онгоц дайсны соронзон минаас бүрэн хамгаалагдаж чадсан байна. Энэ нээлт нь олон зуун усан онгоц, хэдэн мянган усан цэргийн амь насыг найдвартай хамгаалж чадсан гайхамшигтай бүтээл болжээ.
Цэргийн нисэх хүчин
Байлдааны нисэх онгоцны моторын хүчин чадлыг нэмж, хурд, маневрыг сайжруулж болох боловч чичиргээ үүсч онгоц агаарт гэнэт эвдэрдэг флаттер гэх үзэгдэл шийдвэрлэшгүй зовлон болжээ. Зохион бүтээгчид яаж ч оролдоод гацчихаад байсан тул математикч нарт ханджээ. Академич М.В.Кельдышийн тэргүүлсэн математикчид чичиргээнээс болж флаттер үүсдэг зүй тогтлын математик загвар гаргаж, түүнийг арилгах аргыг олжээ. Энэ аргыг хэрэглэснээр Зөвлөлтийн нисэх хүчин онгоцныхоо хурд, найдвартай байдал, маневрлах чадварыг олон дахин нэмэгдүүлж чаджээ. “Оросын онгоц бөх” гэдэг яриа эндээс үүссэн бөгөөд одоо ч гэсэн энэ аргыг шинэ онгоц зохион бүтээхэд ашигладаг гэнэ. Академич М.В.Кельдыш хожим ЗХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч болж, ЗХУ-ын сансрын хөлгийн математик тооцооны суурийг тавьжээ.
Нисэх онгоц зохион бүтээгч С.А.Лавочкин, А.И.Микоян, С.В. Ильюшин, В.М. Петляков, А.С. Яковлев, Н.Н.Поликарпов, А.Н.Туполев М.И. Гуревич нарын суутнуудыг олон хүн мэдэх учраас энд ярьсангүй.
Нисэхийн бөмбөг
1943 оны эхээр цэргийн инженер И.А.Ларионов кумулятив-бөөгнөрүүлсэн (хурц чиглүүлсэн) үйлчилгээтэй нисэхийн бөмбөг бүтээж, удалгүй үүний онолын үндэслэлийг академич-механик М.А.Лаврентьев гаргажээ. Германчууд танкын шаантагласан дайралтаар оросын армийг сүйрүүлдэг байж. Гэтэл танкны хамгийн эмзэг газар нь дээд буюу оройн хэсэг байлаа. Шинэ бөмбөг дэлбэрэх үед түүний металл хэсгүүд 1 секундэд 10 км-ийн хурдтай маш нарийн олгойдож танкийн хуягийг цөм цохидог ба энэ нь зүйрлэвэл ваар сав хийх нялцгай шаврыг усны хүчтэй урсгал нэвт цохиж байгаатай төстэй байжээ.
Курскийн тулалдаан эхлэхийн өмнө германы танкууд давшилтад орох гэж олноороо бөөгнөрөөд байсан үед нисэх хүчний бөөгнөрүүлсэн цохилт хийж чиглүүлсэн үйлчилгээтэй шинэ бөмбөгийг хэдэн мянгаар нь асгажээ. Шинэ бөмбөг овор багатай, ердөө 800-900 грамм жинтэй учир контейнерт хийж бөөнөөр нь хаядаг байв. И.А.Ларионов, М.А.Лаврентьев хоёр Төрийн шагнал хүртжээ.
Их буу
1942 оны эхээр Зөвлөлтийн арми 76 мм-ийн шинэ их буу хэрэглэж эхэлсэн нь Дэлхийн II дайны шилдэг их буугаар шалгарчээ. Энэ болон бусад олон их бууг Сталины 4 удаагийн шагналт, техникийн цэргийн хурандаа-генерал, нэрт зохион бүтээгч В.Г.Грабин бүтээжээ.
“Катюша” хэмээн алдаршсан БМ-13 тийрэлтэт миномётыг бол ярих юм биш. Катюшагийн пуужин 42,5 кг жинтэй, 1,5 м урт, 8 км холын тусгалтай. Катюшийн 1 хороо 8-10 секундэд 384 пуужин харваж, 100 га талбайд байгаа бүх амьд хүч, техникийг устгаж чаддаг байв.
1941 оны 7-р сард Сталин дайсны танкийг сөнөөж чадах, хямд, хөнгөн, хүчтэй, явган цэрэг хэрэглэх зэвсэг хийх үүрэг өгчээ. Алдарт зохион бүтээгч В.А.Дегтярёв, С.Г.Симонов, А.А.Дементьев нар ердөө 17 хоногийн дотор танк эсэргүүцэх нэг цэнэгт ПТРД буу зохион бүтээжээ. Өмнө нь дайсны танкийн өөдөөс гранат, шатаах шингэнтэй лонх шидэж, голдуу танкны дор орж, өөрөө хамт дэлбэрдэг байсан бол энэ алдарт зэвсэг гарснаар дайсны танкыг 500-800 м зайнаас устгадаг болжээ.
Энэ нь монголчуудын киноноос сайн мэдэх “урт голт танк эсэргүүцэгч” юм. 7-р сард үүрэг өгсний дараа 8 сар гэхэд зөвлөлтийн арми энэ буугаар хангагдаж чадсан байна. Москвагийн хамгаалалтад их үүрэг гүйцэтгэжээ.
Радиотехникийн хэрэгсэл
Дайны жилүүдэд учирдаг нэг зовлон нь радио нэвтрүүлэгч болон радио дамжуулагчийн зай байлаа. Зай нь их том, амархан дуусдаг. Зай дуусвал холбоо барих боломжгүй. Энэ асуудлыг шийдэх үүргийг академич А.Ф.Иоффе-гийн багт өгчээ.
Тэр эрдэмтэд партизаны отрядад зориулсан радио дамжуулагчийн дулааны цахилгаан генератор бүтээжээ. Тэр нь цэргийн хээрийн тогооны (котёл) ёроолд бэхэлсэн хэдхэн термо элементээс бүрдэж байлаа. Холбоочин цэрэг тогоондоо ус хийж түүдэг гал дээр халаана. Ус тогоог хөргөнө, харин түүдгийн гал халаана. Температурын энэ зөрөөнөөс холбоо барих хэмжээний цахилгаан гарна. Энэ хялбар аргыг хэрэглэснээр оросын партизанууд холбоо барина гэж санаа зовохоо байжээ. Өмнө нь бол “Төв”-өөс зай ирэхийг хүлээж холбоогүй хэдэн сараар гацдаг байв.
Радиолокаци
Дайсны онгоцыг алсаас илрүүлнэ гэж бас нэг зовлон гарч иржээ. Эхэн үедээ дайсны онгоцыг “нүдэнд харагдтал” хүлээдэг, эсвэл дууг нь “чагнадаг” байв. Энэ арга үнэхээр хоцрогдсон байлаа. Ингээд академич А.Ф.Иоффе-гийн санаачлагаар академич Л.И.Мандельштамм, Н.Д.Папалекси, В.А.Фок нар ажиллаж гарчээ. Тэд ахар богино хугацаанд цаг уурын нөхцлөөс үл хамааран дайсны онгоцыг алсаас илрүүлэх радиолокацийн системийг бүтээжээ.
Академич Ю.Б. Кобзаревын бүтээсэн радиолокацийн шинэ станц дайсны онгоцыг 100-145 км зайнаас “хардаг” болов. Үүнээс хойш оросын хотууд дайсны онгоцноос айхаа больжээ. Радио локацийн станцын ачаар Москвагийн тэнгэрт дайсны 1300 онгоцыг амдан угтан устгасан байна.
Металлург ба металл судлал
Их бууны болон бусад төрлийн буудлагын зэвсгийн гол төмрийг хамгийн хатуу бөгөөд бөх гангаар хийдэг. Технологи ажиллагаа ихтэйгээс гадна асар их мөнгө хөрөнгө зарна. Энэ хүнд асуудлыг академич Л.В.Верещагин болон түүний баг шийдвэрлэжээ.
Тэр эрдэмтэд металлын кристал бүтцэд өндөр даралтаар үйлчлэх замаар их буу, миномётийн гол төмрийг олон дахин бат бөх болгох аргыг нээжээ. Ингэснээр зөвлөлтийн их буу, миномётийн эдэлгээний хугацаа уртасч, буудлагын алслалт олон дахин нэмэгджээ. Хамгийн гол ололт нь “чанар муутай” ганг зэвсгийн үйлдвэрлэлд өргөн ашиглах боломж бий болжээ.
ШУА-ийн сурвалжлагч гишүүн В.П.Вологдин өндөр давтамжийн гүйдлээр ган хатаах шинэ арга гаргажээ. Ингэснээр оросын танкийн үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж, ямар ч гангаар танк хийдэг болов. Танк гаргах хөдөлмөрийн бүтээмжийг 30-40 дахин нэмэгдүүлж чадсан гайхамшиг бүтээжээ.
Академич Е.О.Патон флюс давхаргын дор металлыг автоматаар хурдан гагнах аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр 35 мм зузаантай ган хавтанг гар аргаар хийснээс 30 дахин хурдан гагнах болж, ажиллах хүчийг 90 гаруй хувиар хэмнэжээ.
Амьдралын замд оруулсан хувь нэмэр
Бүслэлтэд орж, эх газраас таслагдсан Ленинградыг Ладог нуурын мөсөөр холбосон амьдралын замыг найдвартай болгох үүргийг Ленинградын Физик-Техникийн Институтэд өгсөн байна. Академич П.П.Кобеко-гийн баг Ладог нуурын мөсөн хучлагын механик шинж чанарыг (мөсний бат бөх чанар, эвдрэх хэмжээ, ачаа даах чадвар, мөс хагарах нөхцлүүд г.м.) судлан үзээд мөсөн дээгүүр авто цуваа явах хөдөлгөөний дүрмийг боловсруулжээ. Үүний ачаар нуурын мөс цөмөрч, машин живэх явдал бүрэн зогсож, “амьдралын замын” найдварт чанар нэмэгджээ.
Хуягласан шил
Дайны эхэн үед зөвлөлтийн нисгэгчид олноор үрэгдсэний гол шалтгаан нь онгоцны удаанд биш харин оросын онгоцууд “цонхны шил”-тэй байсанд оршиж байлаа. Энэ асуудлыг профессор И.И. Китайгородский авч, ахар богино хугацаанд буюу 1942 оны сүүлээр жирийн шилнээс 25 дахин бат бөх шил гарган авчээ. Үүнийг хэрэглэснээр оросын нисгэгчид айх аюулгүй “харж” нисэх болжээ.
Үүний зэрэгцээгээр академич С.И.Вавиловын удирдсан Нарийн Механик, Оптикийн Институт зөвлөлтийн арми, нисэх хүчин, флотыг алсын зай хэмжигч, бүх төрлийн дуран, шумбагч онгоцны перископоор бүрэн хангаж байлаа.
Химийн хамгаалалтын Институт
Академич Г.С.Ландберг хорт утааны шинэ баг болон шүүлтүүр бүтээсэн нь тухайн үедээ хамгийн шилдэг нь байв. Ландсберг дайны зориулалттай 201 бүтээл хийсэн гайхам амжилт гаргажээ.
Улмаар химич эрдэмтэд хамгаалалтын даавуу ВКШ-151, галаас хамгаалах ТОЗ даавуу хийсэн ба энэ материалаар танкчдын хувцсыг хийдэг болж олон мянган танкчны амь насыг аварчээ. Одоо ч эдгээр материалаар бүх төрлийн хамгаалалтын хувцас хийдэг байна. Эрдэмтэд Германаас авчирсан зарин гэх хот бодисийг шинээр гарган авах гэж өөрсдийн хийсэн хувцсыг өмсөн биечлэн туршиж байлаа.
Гал шүрших-шатаах хэрэгсэл
Мөн Институтэд шинэ төрлийн гал шүрших-шатаах бодис үүрэг өгчээ. Энэ үүргийг богино хугацаанд амжилттай биелүүлснээр нэн үр ашигтай шатаах шингэн бүтээжээ. Зөвлөлтийн арми Эх орны дайны жилүүдэд энэхүү шатаагч шингэнээр дайсны 55,1 мянган хүн, 3294 танк, өөрөө явагч, 2292 автомашин, 11.947 галын цэгийг устгажээ.
Утаан хөшиг
Металл ховор байсны улмаас хямд төсөр утаат гранат хийх шаардлага гарчээ. Ингээд эрдэмтэд голдоо шатаах нүхтэй, металл их биегүй, асар их утаа гаргадаг шинэ гранат болон утаа гаргадаг аппарат хийжээ. Ялангуяа гол мөрөн гатлах десантын ажиллагааны үед утаан хөшгийг өргөнөөр хэрэглэх болов. Свирь, Неман, Баруун Буг, Висла, Одер, Дунай мөрнийг гатлахад утаан хөшиг их тус болжээ. Улмаар утаан хөшгөөр Горький, Саратов, Куйбышев зэрэг олон хотыг дайсны бөмбөгдөлтөөс утаан хөшгөөр халхалж чаджээ.
1943 онд гэхэд л зөвлөлтийн 6 хот, 3 төмөр замын зангилаа, 6 төмөр замын гүүр, 54 гармыг утаан хөшгөөр найдвартай хамгаалжээ. Энэ хугацаанд дайсны 2900 онгоц нисэн ирж, эдгээр объект руу 2000 гаруй фугасын бөмбөг хаясан атлаа ердөө л 12 объектод бага зэргийн гэмтэл учруулжээ.
Нийтдээ 1941-1945 онуудад 680 объектыг утаан хөшгөөр хамгаалсан ба тэдгээр объект руу дайсан 33 мянган бөмбөг хаясан боловч ердөө л 80 удаа л онож чаджээ. Хэрэв утаан хөшиггүй бол хохирол үлэмж их байх нь мэдээж хэрэг.
Улмаар 1943 онд профессор Л.С.Боришанский, Д.С.Лайхтманов нар утааны эх үүсвэрээс гарах утаан хөшигний талбай, уртыг олох математик томъёо гаргаснаар зөвлөлтийн цэргийн давшилт болгонд утаан хөшиг өргөн хэрэглэх болсон нь маш олон цэргийн амь насыг хамгаалжээ.
Биологи болон анагаах ухаан
Москвагийн ИС-ийн профессор Б.А.Кудряшов хэдхэн секундын дотор цус бүлэгнүүлж тогтоох “тромбин” эмийг бүтээснээр олон зуун мянган цэргийг цус алдаж үхэхээс сэргийлж чаджээ.
Биохимич С.Е. Северин донорын цусыг маш удаан хадгалах аргыг боловсруулжээ.
Физикч П.Г.Стрельков цус шүүх шүүлтүүр шинээр хийж технологи гаргаснаар олон мянган хүний амь насыг аварчээ.
Бүслэгдсэн Ленинградын Хавсарга Химийн эрдэмтэд стрептоцид, сульфидин, никотины хүчил, глюкоз зэрэг ховор эмийн бөөний үйлдвэрлэлийг зохион байгуулжээ.
Ленинградын Ойн техникийн Институтын эрдэмтэд түлэгдэлт, хөлдөлт, галт зэвсгийн шархыг эмчлэх тос гарган авч бөөнөөр үйлдвэрлэж байлаа.
Свердловскийн эм химийн заводын эрдэмтэд сульфамидын бэлдмэлийн үйлдвэрлэлийн шинэ технологи гаргаснаар удаан эдгэдэг, идээлж үрэвсэн шархыг хурдан эдгээх “Постовскийн тос”-ыг гаргажээ.
1942 онд Туршилтын Анагаах Ухааны Институтын микробиологич К.В.Ермольева зөвлөлтийн анхны пенициллиныг бүтээж, хэдэн сая цэргийн амь насыг аварчээ.
Хөдөө аж ахуй
Москвагийн ИС-д үржил сайтай тагтааны шинэ үүлдэр гаргаснаар зөвлөлтийн арми шууданч-холбоочин тагтаагаар дутахаа байжээ.
Академич В.С.Пустовойт Сибирийн хүйтэн нөхцөлд ургаж чаддаг төмсний 3 сорт, наран цэцгийн шинэ 33 сорт гаргаснаар ургамлын тосны хэмжээг жилд 150 мянган центнерээр нэмэгдүүлжээ.
Л.В. Катин-Ярцев, Л.И.Иванов нар ган болон хүйтэнд тэсвэртэй төмсний 2 сорт гаргаж, төмсний ургацыг хэд дахин нэмэгдүүлжээ.
А.А. Краснюк өвөлжих хөх тарианы “Волжанка” сорт гаргаж, га-ийн ургацыг 2,7 центнерээр нэмэгдүүлжээ.
П.П.Лукъяненко асгардаггүй, налдаггүй улаан буудайны шинэ сорт гаргаснаар ургац алдалтыг ихээхэн бууруулж, хэдэн сая тн талх тариа хэмнэжээ.
А.П.Шехурдин зусах улаан буудайны шинэ сорт гаргаж, гантай нөхцөлд ч өндөр ургац авах болжээ. Хожим энэ үндсэн дээр монголчуудын сайн мэдэх, ганд тэсвэртэй алдарт “Саратов” сорт гарчээ.
Байлдааны үед окоп, траншей, цэрэг, техникийн өнгөлөн далдлалт болгосон өвс, ургамал, бут сөөг, мөчир дорхноо шарлан гандаж “тэмээнээс тэмдэгтэй” болж илт ялгардаг зовлон гарч иржээ. Ингээд Ленинградын Ботаникийн Институтын эрдэмтэд тасалж авсан өвс, ургамал, мөчрийн ногоон өнгийг 2-3 сар удаан хадгалах арга нээжээ. Энэ аргын ачаар зөвлөлтийн армийн окоп, цэрэг, техникийн “мөнхийн” өнгөлөн далдлалт хийснээр хохирлыг олон дахин багасгажээ.
Зөвлөлийн геологичид өмнө нээсэн ордын нөөцийг нэмэгдүүлэх, улс орны дорнод хэсэгт шинэ ордууд олох үүргийг нэр төртэй биелүүлж, эх орондоо үнэтэй гавъяа байгуулжээ.
Ленинградын Бүх Холбоотын Ургамал Судлалын Институтын 28 эрдэмтэн дэлхийн үрийн санг хамгаалан хэдэн арван тн үр тарианаас 1 ширхэг ч үр идэлгүй, бүгдээрээ өлсгөлөнгөөр амь үрэгджээ. Харин дэлхийн үрийн сан бүрэн бүтэн үлдсэн байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2021 оны 5 дугаар сарын 01.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Сэтгэгдэл0
Оросын суурь шинжлэх ухаан бол агуу л даа.
Нобелийн шагналттай Зөвлөлт Оросын эрдэмтэд 31 байхад Америк 388,Англи 133,Герман100 гаран бий.
Оросын 31 Нобелийн шагналтнуудаас 5 нь зохиолчид, 2 нь Горбачев шиг билэг тэмдэгийн Энх тайвны шагналтнууд. Үлдсэн 26 шагналтнуудаас нь талаас илүү нь орос биш еврей үндэстний хүмүүс байгаа.Орос агуу гэдэг бол Орос буриадуудын Монголчуудын тархийг угаадаг савангийн хөөс.
Nobeliin shagnal bol uls tor mash ih orson shagnal shuudee. Ene talaar jaahan yum unshaad uzeerei, uls torjson shagnal.
Nobeliin shagnal zvgeer uls toriin zevseg ch de.. baruuniihan oorsdoogoo l shagnaj baidag zvils ch de..
амээркийн шинжлх ухоон гоцрогдсон бүдүүлэг бнаа. Тэдний бакцийнээр тариулсан олон хүн бурхан болжээ.
..204 aguu orosiig muuldag huuhuuzuu gui u???
Энд Нобелийн шагнал ярьсан хүн алга. Зүгээр л дайны үед эрдэмтэд Эх орондоо ямар их тус хүргэдэг тухай ярьсан. Яахаараа ингэж хадуурч, балайрч, солиорч байдгийм ?! Судлаач Х.Д.Ганхуяг.
Хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлаалаа. Монголд салбар бүрээс эрдэмтэд гарч ирэх нь үнэхээр хэрэгтэй боловч монгол эрдэмтдээ гаргаж ирэх тал дээр олигтой ажиллахгүй байгаа нь харамсалтай.
очин 202.131.248.166 34 минутын өмнө ОХУ-н ерөнхийлөгч Б.Ельцинийг дагаж айлчлалаар очсон оросын Төрийн Думын гишүүнд хандаж америкийн нэг сенатор,-Бид та нарыг эдийн засгаар ч,цэрэг зэвсгээр ч дийлэхгүй байсан юм шүү дээ. Та нар харин жинсэн өмд,кока кола хоёрт л өөрсдөө буугаад өгчихлөө гэж хэлсэн түүхтэй. Энэ бол нөхцөл байдлыг мэддэг хүний үнэлэлт юм. ЗХУ хүч мөхөсдөөд ,коммунизмын үзэл санаа худлаа байснаас болоод ялагдсан гэж зарим иргэд бодож эндүүрч явдаг.Үгүй юм. Харин ардчиллын дараа ОХУ доройтон мөхөхөд хүрсэн. Яг манайд 1990 оноос хойш болсон шиг сүйрэл болсон. Ельцин бол ОХУ г тарааж дууссан шүү дээ. Харин ямар их хувь заяагаар Путиныг гаргаж ирсэн юм бүү мэд. Мөнх Тэнгэр ивээсэн ч байж мэднэ.ОХУ г бүрмөсөн дуусгах төгс бодлого жүүдүүдэд байсангүй. Тэд түргэдсэн. Хориг арга хэмжээ авсан нь оросуудын хувьд ухаарах алтан боломж болж одоо тэд өөрсдөө бүхнийг өөрийн хүчээр хийж эхэллээ.Янкуудын оронд хятадууд байсан бол Манж гүрнийг оргүй мөхөөсөн шиг бүрэн сөнөөх байсан. Орос азтай.
Одоо ч дрон зэвсэглэлд нэвтрээд оросын зэвсгийг 10-0 дандаа сүйрэлд хүргэж байна. Америк, израйлын зэвсэг дэлхийд шинэ дэглэм тогтоож байна.
OROSIN ARD TUMEN BOL AGUU Orosig muulaad baigaa nuhur 204 ta uuriiguu bolovsruul bas yuml bol muulj baidag adgiin zangaa zas
Одоо Спутник-V -г л ххрчих. Дэлхийн 64 орны 3,4 тэрбум хүнд хийх болж. Манай мэдлэг муутай, дутуу мэргэжил эзэмшсэн юмнууд аль 11 сард захиж аваад өдийд бүх хүнээ вакцинжуулсан байх алтан боломжийг алдчихаад сууж байна.
Haarvaard togsson tom baadag garuud chin oros metiig toohguishdee.
Ганаа судлаач уг нь тун дажгүй Ингээд л бидэндээ гоё гоё юм танилцуулж байл даа
Zarimdaa tes hundlun uls turjuud yavchih ni zov lontoi bolohoos ih yum unshsan dajgvi gar daa.
жүүдүүд өнгөтэй өөдтэй хийсэн болгоныг жүүд хийсэн гэнэ эрдэмтэн болгоныг манай жүүд гэнэ орос хүн ойьоргондоо ельцин архины димийрэлээс орсыг сүйтгэсэн ельциныг тойрсон жүүдүүд сүйтгэснийг путин тогтоож чадсан 20 жил путин орсыг цэрэгийн аж үйлдвэрийн орон болгож босгох гэж өдөр шөнөгүй ажилласан ПУТИНЫГ орос орон бүх насаар нь дархлах ёстой украйныг порошенко ахметов коломайский гэх мэтийн жүүдүүд дуусгаад мотор сичи онгоцны моторын үйлдвэрээ хятадт зарлаа одоо атомын станц орсын түшгүй америк түлш хийх гээд дэлбэрэх гээд байна орсоос салсан ЗХУ-ын 16 медведь одоо медвежёнок болчихлоо РСФСР белорус гэсэн хоёр бавгай байж л байна украйн том баавгай байсан юм ёстой гурван баавгай байсан шүү украйны оронд хятадыг аваад гурвалсан морь хөлөлчихлөө
Goyo medeeleld ugsund bayarlalaa Tani bichseniig unshih durtai
Ардчилсан капиталист баян монголчууд бол тэнэг ядуу иван оросуудыг тоохгүй. Хайрт америк бас барууны ах нараа шүэн биширч амьдарч байна.
Мундаг байна
Herwee zohion bvteej chadahgvi bol GULAGT ochno mash olon hvn ochson do
sonin niitlel baina
орос хэдийдээ энэ сум ганхуягийн агуу эх орон нь болоов солиорч дуусахгүймаа
Судлаач Ганхуягт баярлалаа. Судлаач хүн олон талын мэдээлэлтэй бөйдаг. Сонирхсон сэдвээрээ л бичдэг байх. Энэ их улс төрийн халуурлын үед сонирхолтой юм уншлаа.
ОХУ-н ерөнхийлөгч Б.Ельцинийг дагаж айлчлалаар очсон оросын Төрийн Думын гишүүнд хандаж америкийн нэг сенатор,-Бид та нарыг эдийн засгаар ч,цэрэг зэвсгээр ч дийлэхгүй байсан юм шүү дээ. Та нар харин жинсэн өмд,кока кола хоёрт л өөрсдөө буугаад өгчихлөө гэж хэлсэн түүхтэй. Энэ бол нөхцөл байдлыг мэддэг хүний үнэлэлт юм. ЗХУ хүч мөхөсдөөд ,коммунизмын үзэл санаа худлаа байснаас болоод ялагдсан гэж зарим иргэд бодож эндүүрч явдаг.Үгүй юм. Харин ардчиллын дараа ОХУ доройтон мөхөхөд хүрсэн. Яг манайд 1990 оноос хойш болсон шиг сүйрэл болсон. Ельцин бол ОХУ г тарааж дууссан шүү дээ. Харин ямар их хувь заяагаар Путиныг гаргаж ирсэн юм бүү мэд. Мөнх Тэнгэр ивээсэн ч байж мэднэ.ОХУ г бүрмөсөн дуусгах төгс бодлого жүүдүүдэд байсангүй. Тэд түргэдсэн. Хориг арга хэмжээ авсан нь оросуудын хувьд ухаарах алтан боломж болж одоо тэд өөрсдөө бүхнийг өөрийн хүчээр хийж эхэллээ.Янкуудын оронд хятадууд байсан бол Манж гүрнийг оргүй мөхөөсөн шиг бүрэн сөнөөх байсан. Орос азтай.
Манай ардчилагч нар ч гэсэн бас л жинсэн емд,beatles ийн пянз,усээ урт ургуулахыг л эрх челее гэж ойлгож далдагна биз дээ ?Унэн чанартаа бусдын хийж бутээснийг амаа олохгуй гударч ,улсыг зарж урж дуусгаж бна шдээ
Оросууд Польш руу 1939 онд довтолсноор нь дэлхийн дайнд орсныг мэдэх үү
Орсууд биш гитлер дайрснаар дайн эхлэсэн орсууд саад болсон бол өөр байх байсан байж болох юм
1932--1939 онуудад япон манжийн квантуны арми монголын хилийг зөрчиж тагнуул туршуулхийж монголын шар хар феодалын бослогыг дотроос нь гарган уурвагчдийг элсүүлсээр байгаад монголын засгийн газар 1937 онд японы цөөвөртэй нийлсэн монголчуудыг устгах шалтгаан болсон Япон ГИТЛЕР ХОЁР дорноос нэг нь өрнөөс довтлох гэрээтэй байсан ЯПОН гаднаас хатгаж бослого гаргаад МОНГОЛЫН ДОТООДТОО зөрчилтэйг ашиглан 1939 онд халх гол хасан нуураар довтолсон Зөвлөлт монголын цэрэгт хиар цохиулсан дахиж зүглэж зүрхлээгүй АМЕРИКИЙн пийр харбар усан боомтууд руу камекадзе хийж ялаад дараан нь америкаар хоёр атомдуулаад мэдрэлгүй болсон ЗХУ гитлерийн 270 дивизийг ялж хилээс гаргасан дахиад гитлер ёвропийн орноос 270 дивиз цуглуулан бүрдүүлж герман хүрэх замыг хааж хориглон тулалдсаар рейхстаг дээр орсын туг мандуулж хэзээч герман дээрээ дархан нухна гэдгээ үзүүлэв украйн балтийн гадаадын уяаны жингэрүүд орсыг боорлон хуцсан ч
Одоо ч дрон зэвсэглэлд нэвтрээд оросын зэвсгийг 10-0 дандаа сүйрэлд хүргэж байна. Америк, израйлын зэвсэг дэлхийд шинэ дэглэм тогтоож байна.
Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл. 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана).
Сайхан мөрөөд. Хурай хурай
Шинэ үндсэн хууль. Зургаадугаар зүйл. 5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Хуучин ашиглуулж болно гэсэн заалт Монгол улсын нутаг дээр монголчууд өөрсдөө орж ч болохгүй хориотой бүсүүд үүсгэж газар нутгийн бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6.Газрын хэвлий дэхь баялгийг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниуудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд тавиас дээш хувь эзэмших хувь хүн болон гадаадын компаниуудтай хамтарсан уул уурхайн компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Ийм замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгийг ард түмэндээ хүртүүлэнэ.
Шинэ үндсэн хууль. Арван зургадугаар зүйл. 10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Тайлбар: Нам гэдэг байгуулага хасагдсан. Монгол улсын хүн ам цөөн учир эрх мэдэлд хүрч баяжих сонирхолтой нэгдсэн хүмүүс нам гээчийг байгуулж хоосон амлалт өгөх зэрэг бүхий л зүй бусын аргаар төрийн эрхэнд гаран, өөрсөддөө тохируулсан хууль батлуулж оршин тогтондог аюул монгол улсад бодитоогоор нүүрлэдэг
Шинэ үндсэн хууль. Хорин нэгдүгээр зүйл. 1.Улсын Их Хурал нэг танхимтай, энэ танхимийг ард түмнээсээ сонгогдсон зуун найман төлөөлөгч бүрдүүлэнэ. Тайлвар: Энд УИХ ын гишүүн гэсэн ойлголтыг ард түмний төлөөлөгч гэсэн үгээр орлуулав. (Цаашид УИХ дахь төлөөлөгч) 4.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн тойргоос нэр дэвшигдсэн иргэдээс төлөөлөгчийг сонгох журмаар явуулана. Тайлбар: Тухайн тойрогтоо танигдсан монгол улсын иргэнийг нийт ард түмний төлөөлөгч болгон УИХ д сонгоно. 5.Улсын Их Хурал дахь төлөөлөгчийг Монгол улсын хууль зөрчсөн, ёс зүйн дутагдал гаргасан, манлайлагч үүргээ умартаж ажилдаа хойрго хандсан тохиолдолд эргүүлэн татна.
их хурлын депутат ардын хянан шалгах хороо ардын төлөөлөгчдийн шүүх яам батлан хамгаалах яам эрүүлийг хамгаалах яам ардын гэгээрлийн яам хэрэгтэй байна компани болсон яам хэрэггүй арилжааны нэртэй хувийн банкны оронд улсын банк хэрэгтэй байна уул уурхай үйлдвэр завод бүгд улсын баймаар байна улсыг улс хөгжүүлдэг НАЦИОНАЛИЗАЦИИ
Тун сайхан мэдээ бэлтгэсэн бн. Яах вэ, физикт "соронзон талбай"-г "соронзон орон" гэдэг л дээ... Гэхдээ ойлгомжтой бн. Харин Ладог нуурын мөсөн замын туршлагыг манай Хөвсгөлд ашиглавал зүгээр бх аа. Танд баярлалаа.
Orchuulsanaa heleed eh survaljaa tavij baildaa Umdundunduu l tavihiin ene uvgun
энэ хөгшин хуучин орос сурталд тархи толгойгоо угаалгасан яг тэр үеэрээ сэтгээд орсоор уншаад бахархаад байдаг өөрт нь бол сайхан байдаг байх харин одооний залууст энэ нь их хор уршигтай дайнд ганц орос л шинжлэх ухаантай байсан тэр л ялж байсан гээд ойлгуулчих нь асар хортой 1945 онд Америк Англичууд ханиадны вакцин /Александр Блеминг /хөгжүүлж гаргасан мөн Пеницилин , цусны ийлдэс судсаар хийсэн ,1941 онд тийрэлтэд хөдөлгүүр 1940 онд електрон тооцоолох машин , Радарын төхөөрөмж гарсан гээд дэлхийн ш/у хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр бодож бичих хэрэгтэйшдээ дандаа хуучин үзэл сурталжсан соц сэтэхүй,,,, яана даа элийрсэн зөнөсөн судлаач гэж байсан тэр нь болж байгаа юм байна даа
Одоо ч дрон зэвсэглэлд нэвтрээд оросын зэвсгийг 10-0 дандаа сүйрэлд хүргэж байна. Америк, израйлын зэвсэг дэлхийд шинэ дэглэм тогтоож байна.
хаха зөвлөлтийн заан хамгийн том гэдэг школтойгоо яваа хүн дээ наад ганхуяг чинь харин тархи угаалт талдаа бол тасархай байсаан нурж унаад 30 жил өнгөрөөд байхад ганхуяг мэтийн толгойноос орос барааны савангийн үнэр гараагүй л байна
zaalgaj, bugdeeree uur ornii Erdemted turuulj neesniig gadaad deed surguulias hoish l medej bilee
центр
Манайд бол ёсолж байсан удирдагч нь армиа хаяд зугтаадаг бололтой . Юун шинжлэх ухаан түүн дорвол нэг сайн шанаа өгөхөө л шууд хийчихнэ дэ . Нэг иймэрхүү НАМ дагсан долдой нар нь асар хурдан баяждаг . юм хийсэн хүн нь дампуурдаг .үйлдвэржилт инженерчлэл шинхлэх ухаан гэж огт ойлгодоггүй бүр хүсдэггүй сайдууд улсын толгойд гарчихсаан мандуулж байна шүү бүүр
Одоо ч дрон зэвсэглэлд нэвтрээд оросын зэвсгийг 10-0 дандаа сүйрэлд хүргэж байна. Америк, израйлын зэвсэг дэлхийд шинэ дэглэм тогтоож байна.
Гайхалтай !
орсын зах хязгаарт байсан орсыг үзэхгүй европийн холбоонд орохыг хүсдэг мөн туркаар геноцид хийлгэж нэг сая хүнээ алуулсан АРМЯН туркийн байягтракт алуулах нь хэнд хэрэгтэй юм
ОРОСЫН ЭРДЭМТЭДИЙН ХИЙСЭН ЗҮЙЛ ИХ. ДААНЧ ЗЭВСЭГ БОЛ НУУЦ ХАРИН БУСАД ЗҮЙЛЭЭ ЭРХ АВДАГГҮЙ МЭДЭЭЛДЭГГҮЙГЭЭС БОЛЖ НИЙТЭД ТАРДАГГҮЙ. БАС АНУ ЗЭРЭГ НЬ АЛБААР ДООШ ХИЙЖ МЭДЭЭЛДЭГГҮЙ ЮМ.
Одоо ч дрон зэвсэглэлд нэвтрээд оросын зэвсгийг 10-0 дандаа сүйрэлд хүргэж байна. Америк, израйлын зэвсэг дэлхийд шинэ дэглэм тогтоож байна.
Ганаадаа баярлалаа. Эрхэм нөхөр минь биеэ бодож бүтээлээ ихээр хийгээрэй. Сүүлчийн могикануудын нэг чамд хувийн зүгээс эрүүл энх , сайн сайхныг хүсье.
күүл мистер ганаа
зөвлөлт украйны мотор сичигийн онгоцны ПД-15 моторыг хятад 3 сая доллараар хятадт зарсан буцаад украйны ерөнхийлөгч зарахаа болилоо гээд улсын болгож хятадын компанид хориг тавьсан Америк хятадын талд орж мотор сичийг авсан компанид давхар хориг тавьсан турк угаасаа нэг сая армян алж геноцид хийсэн гэж армян америкаар тогтоол гаргуулсан байдаг турк азаруудыг шашин нэгтэйгээр түлхэж армян руу довтолсон байрагтрак дрон өгсөн ИХ оросын зах хязгаарт бага ястныг хооронд нь дайтуулахыг хүсээгүй дрон орсод байгаа л байлгүй 4 моторт пд15 хийгээд зуу зуун кг тэсрэх бөмбөг зүүгээд автоматаар нисгэж байлдаанд оруулахад болохгүй юу байх вэ орос одоо ПД-35 хийсэн гэнэлээ нисдэг дроны сургуулыг орос армянд байгуулж өгсөн байхаа хүүхдүүд хийнэ шүү дээ
Энэ хуй чинь сонин дэлгэж,радио мушгихад л Оросыг магтан дуулж байдаг байсан социализмын үеийг харин санагдуулчихлаа.
Сайхан. мэдээлэл байна. Баярлав.
Нобелийн шагнал олголт ч улс төр их ордог юм шүү дээ
Орос угаасаа агуу байсан одоо харалдаа америк оосыг яаж ч чадахгүй энд тэнд очоод муу хэлхээс өөрийг чадахгүй шээсээ гоожуулаал явж бна үгийг нь тоох улс улам цөөрөөд л холбоотон герман франц хоёр нь хүртэл тоохгүй орстой хамтраад л бна
Монголд Оросын гар хөл болж ирсэн буриадууд та нарт орос бол баас ч амттай биз дээ.
МАНАЙ УЛСАД ОГТ ХАМАА АЛГА
хамаатай манай монголд бүр хамаатай оросгүйгээр калмык тува буриад монгол төсөөлөх аргагүй манай монголыг хар л даа орос гүйгээр төсөөлөх аргагүй хятад гэх байхдаа 240 жил манж хятадын боолчлолд байсан монгол дуртай байх уу японы довтолгоонд амь насаа алдаж үлдсэн монгол нь зөвлөлт орсын цэргийн хүчээр амь гарч эх оронтойгоо үлдсэн ачийг хэн ч үгүсгэхгүй оростой союзный улс болох ёстой Гадаадын дайснуудад хамаагүй монголын ард түмэнд заахгүй
Оросууд монголд, халх голын байлдааны ажиллагааны үеэр артиллер, катюш, гранатууд гээд олон зэвсгээ туршиж ашигласан түүхтэй.
Нобелийн шагнал бол АН-ыхан МАН-ы хүмүүст шагналаа өгдөггүйтэй адил зүйл шүү дээ.
Орос агуу бишдээ америкууд холбоотнууд нь чацгаа савируулаад гөлөг царайлаад сууж байх уу. Оросын зэвсэг техникийг гүйцэх зэвсэглэлийг хаана ч бүтээж чадаагүй л байна. Одоо сансраас хиймэл дагуулд цохилт өгөхөд бэлэн болсон. Энэ нь америкуудад үхлийн цохилт юм. Америкууд Оросын пуужинг гуйж сансрын станц руугаа оочер харж байж нисч байгаа. Тэгэхэд Оросууд Сансрыг эзэгнэсэн хүчтэй зэвсэгтэй болчихсон байх жишээтэй. Ганц цохилт өгөхөд Америкийн бүх цөмийн хошуу ажилгүй болж бүх анги нэгтгэл ямар ч холбоогүй болно гэсэн үг
Ганхуягтайгаа Москва руугаа явж Оросуудадаа үхэр тэнэг өмхий гээд доромжлуулж дээрэлхүүлцгээ.
Монгол минь хэзээ сурдаг , суралцдаг болноо , их дээд сургууль нэртэй мөнгө олх арга болсон , засаг төр хаа бнаа ,!! Сүрьеэ , утаа , бэлгийн өвчинг уг нь шийддэг шинжлэх ухаан нь бна , монголд л алга
танк устгагч ПТРД бууг оросууд анх бүтээсэн гээд байгаа юм уу Гитлертэй хамт Польшийг хувааж эзэлсэний дараа Польшийн ПТРД бууг олзолж хуулаад хийсэн бүтээл шүү тэр үедээ Польшийн ПТРД хамгийн шилдэг нь байсан
оросууд дандаа баруунаас хулгайлж авчихаад өөрснөө нээж олсон гэж худлаа сурталдаг ганцхан устөрөгчийн бөмбөг л орос хүний нээлт байсан байдаг дуулддаг