sonin.mn
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж өндөрлөлөө.
 
Уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.
 
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Ингэснээр Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болж байна.
 
С.Сарнай