Ухаангүй “өрөвдөлт” ямар гай авчирч болдгийг, ер нь манай төрд ямар ухаангүй этгээдүүд сууж, тэдний ухаангүй явдлын гай цаашид улс орныг ямар гамшиг руу түлхэж болохыг ойрхи хэд хоногийн “улс төржсөн” үйл явдал олон нийтэд харууллаа.
Хийрхэл хөөрөгдсөн “өрөвдөх” ажиллагаа
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай байлдагч 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус ангийн салаан даргын үүрэг гүйцэтгэгч согтуу даргадаа зодуулж амиа алдаж. Үнэхээр харамсалтай хэрэг. Тиймээ, ийм харамсалтай хэрэг зөвхөн армид ч биш газар сайгүй, бүр Төрийн ордон дотор, Яамны байранд, Засаг даргын тамгын газарт ч гардаг болсныг бүгдээрээ мэдэж байгаа.
Замын гарцаар гарч явсан бяцхан охиныг согтуу жолооч дайраад амийг нь бүрэлгэдэг, насанд хүрсэн эр хамтран амьдрагч бүсгүйнхээ нялх үрийг зодож хөнөөдөг, хийх юмаа олж ядсан залуус хамт архидаж, наргиж зугаацаж байгаад муудалцаж бие биенээ цааш харуулдаг болтлоо нийгмийн ёс зүй, хүмүүсийн зан авир доройтчихоод байгаа.
Өдөр бүр шахам яригдаж дуулддаг энэ мэт гэмт хэргийн золиос болж, бас янз бүрийн осолд орж, түүнчлэн амиа хорлож хорвоог орхигсдын тоо нь дайн байлдаантай улс орныг санагдуулам болсон нь эмгэнэлтэй, тэдний хойноос гашуудан үлдэж байгаа бүхэн өрөвдөлтэй.
Яагаад улс оронд ийм эмгэнэлт байдал улам бүр газар аваад байна вэ? Энэ асуудлыг Монголын Төр хамгийн түрүүнд анхаарч арга хэмжээ авах ёстой. Тэр тусмаа Төрийн дээд эрхийг барьж байгаа УИХ энэхүү эмгэнэлт байдлын нөхцөл шалтгааныг арилгахын тулд бүхнийг хиймээрсэн. Тийм эрх, боломж аль аль нь УИХ-д л бий.
Гэтэл улс орны энэ эмгэнэлт байдлыг хумсын төдий ч үл тоож явсан УИХ-ын гишүүд гэнэтхэн зодуулж амиа алдсан цэргийг “өрөвдөн” бухимдаж, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хүний эрхийн дэд хороог яаралтай хуралдуулав. Тэрхүү хуралдаа Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарыг дуудан авчирч ээртэл байцаан “айлгаж”, ард түмэнд нээлттэйгээр “хурц хэлэмгий хэл амаа” гайхуулцгаав.
ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг УИХ-ын гишүүний асуултанд хариулахдаа “... Хүн хүч хүрэлцээгүй байна. 66 хувийн хүний нөөцтэй ажилладаг. Сүүлийн хэрэг бид нарын ажлыг эрчимжүүлэхэд түлхэц өгсөн. ... Хүний амь настай холбоотой асуудал гэхээсээ илүү ёс зүйгүйн асуудлаар таван жилийн хугацаанд судалгаа хийсэн. Хамгийн оргил үе 2018-2019 онд гарсан”, “Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй...” гэх зэргээр, уг нь цэрэг, армийнхаа хүндхэн асуудлууд бүхий нөхцөл байдлыг ойлгуулах санаатай ярьсан нь үгний өө хайж байсан УИХ-ын гишүүдэд өөрсдийгөө ард иргэдэд “товойлгон” харагдуулах сайхан боломж олгов.
“УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Та маш буруу ярьж байна. Сүүлийн хүн амиа алдахад ажлаа эрчимжүүлж байна гэж ярьж байна. Яагаад олон хүн амиа алдаж байж эрчимжүүлэх ёстой юм бэ. 2018 онд оргил үе гэж ярих буруу.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Цэрэг дэглэхэд байшин сав, хүн хүч ямар хамаатай юм. Асуудал ярихаар байшин сав, хүн хүч ярина.” гэх мэтээр өөрсдөө ЗХЖШ-ын даргаас “ухаанаар илүү” гэдгээ харуулцгаав.
Мэдээллийн олон янзын сувгаар энэ бүхнийг үзэж сонссон, уншсан ард иргэдийн цэрэг армийн талаархи таагүй бодол ч улам лавширч, олон хүн цахим сүлжээгээр ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг гэх залуугийн хэлсэн ярьсныг буруутган “Ядуу хүмүүс буруутай гэнээ” гэх зэргээр дамжуулан “сэвцгээв”.
Уг нь ЗХЖШ-ын дарга залуугийн хэлж ярьсан үгнээс “Улс орны өнөөгийн нөхцөл байдал нь нийт ард иргэдийг сэтгэл, сэтгэхүйн ядууралд оруулж, улс орноо бодох хүнгүй, эх орноо хамгаалах эр цэрэггүй болж мэдэх нь байна шүү! Зөвхөн армийн удирдлага үүнийг засах боломжгүй шүү! гэсэн агуулга сонсогдож байсан. Харамсалтай нь үүнийг ухаж ойлгож, ухаарч сэхээрч байгаа УИХ-ын гишүүн байсангүй.
Хүний эрхийн дэд хорооны хурлын зорилго, үр дүн юу байв
Уг нь УИХ-ын Хүний эрхийн дэд хороо энэ асуудлыг авч хэлэлцэж байгаагийн хувьд улс төр, эдийн засгийн болоод нийгмийн сэтгэл зүйн нөхцөл байдалд ул суурьтай үнэлэлт дүгнэлт өгч, өргөн хүрээнд харж, судалгаа тооцоотой, бодлогын дорвитой шийдвэр гаргах учиртай байлаа.
- Ер нь цэргийн албан хаагч гэдэг ямар шалгуураар, хэрхэн сонгогдож, бэлтгэгдсэн, ямар хүн байх ёстой вэ?
- Хугацаат цэргийн албаар дамжуулж залууст ямар мэдлэг мэргэжил, ур чадвар, эзэмшүүлж, юунд сургаж дадуулах ёстой вэ?
- Цэргийн албан хаагчийн чадвар, ёс суртахуун, нийгэмд үнэлэгдэх үнэлэмж ямар байх ёстой юм бэ?
- Цэргийн алба хаасан хүн нийгэмд ямар үнэлэмжтэй байх, тэр үнэлэмжийг төрөөс хэрхэн бий болгох вэ?
- Тэр бүхэнд хэр хэмжээний хүч хөрөнгө, хугацаа үе шат шаардлагатай вэ?
Наад зах нь эдгээр асуудлыг Төрийн бодлогын үүднээс тодорхойлж байж сая тухайн салбарыг хөгжүүлэх, гэм дутагдлыг арилгах асуудал шийдэгдэх болно.
Гэвч тэгэж харж, үнэлж, дүгнэх чадвар, ул суурьтай авч үзэх Төрийн байгууллагын “зангарга” даанч байсангүй. Хурлыг зохион байгуулж буй УИХ-ын дэд хорооны бүтэц, бүрдэл, гишүүдээс төрийн хүний ноён нуруу, сэтгэл ухаан ч харагдсангүй. Даанч жулдацгааж байв.
Сүр ихтэй явагдсан ч шийдвэрлэх асуудал нь даржин дууссан тус хурлаас гаргасан зөвлөмж, чиглэлийн чанартай тогтоолыг нь харвал, Дэд хорооны хуралдсан зорилго нь ердөө л ЗХЖШ-ын даргыг авч хаях, түүгээр дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарах “ажлыг” харлуулах л явдал байж үү дээ! гэсэн бодол төрүүлж байсан нь ганц нэг хүнээр тогтоогүй байхаа!
Харин хурлын үр дүн бол тун ч хурдан гарч, цэргийн алба, цэргийн албан хаагчдыг үзэн ядах уур амьсгалыг нийгэмд огшоож чадсан.
Тэгээд ч зогссонгүй нийгэмд өдөөгдсөн уур хорсолтой зэрэгцээд дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хааж байсан хоёр байлдагч харуулын даргаа буудан хөнөөгөөд зугатсан хэрэг гарав. Хатуухан хэлбэл УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны нээлттэй хуралдаан энэ гэмт хэргийг өдөөсөн сэдэл, турхирсан нэг хүчин зүйл болсон байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Өнөөдөр Монголын Төрийн дээд эрхийг баригч УИХ ийнхүү, пивоны газар цугласан халамцуу этгээдүүд хөлчүүрхэн донгосох шиг, үүрэг хариуцлагын өчүүхэн ч ойлголт, ухамсаргүй этгээдүүд юу дуртайгаа дураар чалчиж суудаг, цаг нөхцөөх газар болтлоо үйл ажиллагаа нь дампуурч, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал руу “хутга далайн” солиорох боллоо.
Цэрэг эрс нь армиасаа дайжиж, эх орноо хамгаалах эр цэргийн үүргийг ял шийтгэл гэж үзэж, жигшин зэвүүцэх хүртэл нь нийгмийн сэтгэл зүйг өдөөн турхирч, өөгшүүлэн дэвэргэж суугаагаа төрийн ажлыг явуулж байна гэж ойлгодог ухаан муутай “улс төржигчдийн” цуглуулга болсон энэ УИХ-ыг нэн даруй тараах шаардлагатай болжээ.
Дашрамд нэмэж дурьдахад энэ бүх буруу хазгай явдлын уг үндэс нь Монгол Улсын Үндсэн Хууль юм шүү!
О.Лхагвадорж
Сэтгэгдэл0
Тэр буудуулж үхсэн дарга өөрөө цэргүүдээ их тарчлаан зовоосны улмаас цэргүүд нь түүнийг үзэн ядаж буудаж алсан тодорхой. Тэр дарга өөрийн буруугаас болсон.
Хууль шүүхийн өмнөөс чи шүүхгүй ээ.цэргийн даргын 3 нялх хүүхэд өнчин хоцорч байгаа шүү.Ганц жилийн алба хаачихаж чадахгүй нусан буунууд 3 нялх хүүхдийг насан турш нь тэжээх хэрэгтэй.Юм болгон дарга нарт буруу байдаггүй.Цэргийн албаны эрх үүрэг гэж байдаг.Хувь хүний ухамсарын доройтол гэж энэ байх.
1жилийн цэргийн алба зөв хаачихаж чадахгүй ухамсаргүй тэнэгүүд бас цэргийн зэвсэг аваад хаана хүрнэ гэж явсан юм бол доо.Дайны үе бол шууд өчиггүй буудуулах хүмүүс байна.1940 оны цэргүүд 5 жил алба хааж байж.Түүнээс хойш 3 жилийн алба хаадаг байсан.Жинхэн хатуужил цэргийн хүн болоод бие бялдарын болоод сэтгэл зүйн хувьд хүчирхэг эрчүүд цэргээс таалагддаг байж дээ
өөрийнхөө даргыг биш дайснаа бууд гэж тэр бууг өгсөн. дайсандаа баригдаад тамлуулаад эх орноосоо урвбал энэ бол дайсны буруу гэж хэлэх үү. ямар зорилготой ямар газар гэдгийг мэдэх үү цэрэг гэж. буу бариулаад дайсннаас биднийг хамгаал, үгүй бол дайсны өөдөөс амиа ч хайрлалгүй тэмц гэж даалгаад үүний дагуу тангараг өргүүлдэг газар.
бас амиа өргөөд ч болов хамгаал гэж даалгасан улсын дархан хилийг хамгаалалтгүй орхиод даргыгаа буудаж алаад зэвсэгтэй оргоно гэдэг ямар ч шалтгаанаар зөвтгөх эд биш шүү. хатуу газраа хатуу хайрлах газраа хайрлана шүү.
Tsergiin hvniig umuuruh hereggvi l baidiimdaa! Er ni l boldoggvi,bodlogo gvi,bolovsrolgvi uls baidag.
Яаж ингэж хэлж чадаж байна. Монгол цэрэг дэлхийд данстай шүү. Мэдлэгтэй боловсролтой байгаад дэлхийд үнэлэгдсэн юм шүү. Өөрсдөө юу хийж бүтээсэн хүмүүс ингэж ярьдаг байнаа
цэргийн хэнийг ч буруутгах өмөөрөх шаардлагагүй афганд явж байсан орос цэрэг мөн ч ширүүн шүү монголын цэрэг юу ч хийхгүй байна нөгөө төмөр кзам бариж байсан хаясан уу одоо ажилдаа гарах болоогүй юуу баруун бүсийн хилийн застав дээр 45 оноос хойш маш олон хүн баатарлагаар амиа алдсан түүнийг дурсах эх орон ч үзэл болгох юм бичигдсэн үү үгүйээ хөшөө дурсгал сум аймагт нь байна уу сурталчилж байна уу гүйээ монгол орон даяар мянганы төмөр зам хөндлөн босоо тавимаар байна алга байна баруун аймгаас хил хүртэл төмөр зам тавих ёстой юу тавих ёстой социализмын үеийн бал даргын төсөл шүү дээ улс орноо батлан хамгаалах Одоо бусад улст уусаж дайн гарахгүй гэж үзэж байвал барилга техникийн цэрэг болговол яасан юм бэ
Тэр Ганзориг генерал маш ЗӨВ хэлсэн ш дээ , ард түмэн дэмжиж байгаа - цаашид дэмжинэ : - 1 \ хугацаат цэргийн алба хаах хугацааг нэг жил биш 2 -3 жил болгомоор байна , - 2\ хугацаат цэргийн албанд зөвхөн амьдралын түвшин доогуур айлын буюу малчид , ажил албагүй хүмүүсийн хүүхдүүд явж байгаа нь ҮНЭН \ сайн дураар цөөн тооны хүмүүс явдаг байхыг үгүйсгэхгүй \ , - 3 \ хүгацаат цэргийн албыг МӨНГӨӨР хаадагийг болиулах хэрэгтэй гэлэг ҮНЭН , - 4\ сайд , дарга нар болон нударган баячууд хүүхдүүд ээ хугацаат цэргийн алба хаалгадаггүй - гадаад , дотоодын нэртэй их , дээд сургуулиудад явуулчихдаг нь ҮНЭН ... Тэр генерал ийм л утгатай үнэн үг хэлнэ билээ . Харин УИХ - ын эрхэм гишүүд үүнийг ухаалгаар хүлээн авч , бүрэ н эрхийнхээ хүрээнд зөв талаас нь шийдвэрлэе гэхийн оронд " зохион байгуулалттай " юм шиг тэр генерал руу улангасан дайрч байгаа нь ёстой өөрсдийнх нь хэлдгээ " улс төржиж " байгаа
гадаадт зориуд явуулж хэдэн дээд сургууль төгсгөөд нас нь хэтэрхээр орж ирдэг шүү дээ бүх хүний эрхийг хүндэлж эрх тэгш байх ёстой мөнгөөр хаах нь хөрөнгөтний эх орон ч үзэлгүй гадаадыг шүтсэн бусармаг хүмүүс болж байгааш дээ монгол хүн улам жижгэрч төлөг шиг болж байна хүн бүр тэгш шудрага байяа цэргүүдийн дунд бие биеэ хянах шүүмжлэх системийг ил тод болгох нь зүйтэй
юм шиг харагдсан шүү ... Ерөнхийлөгчид сургамж " чиглэл" өгсөн УИХ -ын " дэд хорооны " энэ үйл явдлыг санахаар ард иргэд " яс хавтайж " байна гэж шивнэлдэцгээж байна билээ ...
Зэвсэгт хүчин, арми бол нийгмийн салшгүй нэг хэсэг бөгөөд түүний тольт тусгал юм.
Энэ ёстой үнэн үг бна. Нийгмээрээ л ийм болсных.
Мэргэжлийн армитай болмоор Энэ УИХ бодлогыг нь гаргамаар
Одонтуяа Алтанхуяг нар хүн загнахдаа их гаргуун байна. Миний бодоход Ганзориг генералын хэлдэг нь зөв. Учир нь хүүхэд залуучуудын суурь боловсрол хүмүүжилд хэн буруутай юм төр засаг буруутай. Энэ олон гэр бүл салалт,гэр бүлийн хүчирхийлэл, сургууль завсардалт,архи тамхи хар тамхины хэрэглээ ...гэх мэт
Tesver n aldagdaad byydsan bx. Tsergiinxen ixenx n mulgyy malnyyd bdag , xalax xeregtei, selgee xiij bj oorchlogdono. Byydyylj bj l ycaan syyx buz
халаад яах юм. чам шиг тэнэг л оронд нь очно
Үнэхээр цөвүүн цагт мөнгөтэй үл мэдэгчид төрд гарсан.Хүний эрх яригчид гадаад бүүр АНУ сэтгэхүйтэй англи хэлтэй л бол мэргэжил падьгүй болсон хэдэн сэтгүүлч бөх бизнесүүд улс орныг авч яваа нь харалган сохор улс төр шүү дээ.Монголд хүний амь үнэмлэмж уландаа гишгэгдэж цөөн монголчууд өөрөө өөрийгөө устгаж хууль баталах хэрэгжидэггүй цаг цалин үрсэн ард түмнээ дарамталсан гадны бодлогыг хэрэгжүүлэгч болсон.Бараг 1000 шахам хуультай худлаа цаас.
Hvvhdee hvmvvjvvleh heregtei zarim ni oorsdoo diilehee bgaad 1 jil ch gesen nvd chih amar geed alband yavuuldag ail bdag shvv zasrah bh geed
tser armi bohirdson gazar shirongoos dutah ym bhgui 2tsereg tamlaj alaad bhaar iim hereg hiisen bh amid uldehiin tuld daanch tsergiin shuuheer haaltai hiij uneniig nuuh bh iim hereg uzegdel bolson huuhduud humuujleh mandai ug undseeree oorchlolt ooruulah tsag bolson tsaash tugee d
МУ-ын төрд байгаа удирдлагууд буруу дэвээд байна даа.
Уг нь ЗХЖШ-ын дарга залуугийн хэлж ярьсан үгнээс “Улс орны өнөөгийн нөхцөл байдал нь нийт ард иргэдийг сэтгэл, сэтгэхүйн ядууралд оруулж, улс орноо бодох хүнгүй, эх орноо хамгаалах эр цэрэггүй болж мэдэх нь байна шүү! Зөвхөн армийн удирдлага үүнийг засах боломжгүй шүү! гэсэн агуулга сонсогдож байсан. Харамсалтай нь үүнийг ухаж ойлгож, ухаарч сэхээрч байгаа УИХ-ын гишүүн байсангүй.
Наад зах нь эдгээр асуудлыг Төрийн бодлогын үүднээс тодорхойлж байж сая тухайн салбарыг хөгжүүлэх, гэм дутагдлыг арилгах асуудал шийдэгдэх болно. Гэвч тэгэж харж, үнэлж, дүгнэх чадвар, ул суурьтай авч үзэх Төрийн байгууллагын “зангарга” даанч байсангүй. Хурлыг зохион байгуулж буй УИХ-ын дэд хорооны бүтэц, бүрдэл, гишүүдээс төрийн хүний ноён нуруу, сэтгэл ухаан ч харагдсангүй. Даанч жулдацгааж байв. Сүр ихтэй явагдсан ч шийдвэрлэх асуудал нь даржин дууссан тус хурлаас гаргасан зөвлөмж, чиглэлийн чанартай тогтоолыг нь харвал, Дэд хорооны хуралдсан зорилго нь ердөө л ЗХЖШ-ын даргыг авч хаях, түүгээр дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарах “ажлыг” харлуулах л явдал байж үү дээ! гэсэн бодол төрүүлж байсан нь ганц нэг хүнээр тогтоогүй байхаа!
О.Лхагвадорж таньд асуудлыг зөв талаас нь үнэлж цэгнэж байгаад баяр хүргэе. ИХ-н гишүүдээ та нат н.Лхагвадорж шиг бодож сэтгэ, тарихаа ажиллул. Даанч жулдаж байна, байдаг шүү. Ийм байхад монгол улсад юу хөгжил дэвшил, харин ядуурал, гуйланчлал, гутрал үргэлжилсээр байна.
Хулгайн дон шуугилсэн балайнууд мэргэн цэцнээ гайхуулж байхын оронд монгол цэргийн амь бие,эруул мэндэд халдсан гэмт хэргийг эх орны эсрэг эх орноосоо урвасан гэмт хэрэгт тооцдог болго ! Хуулийг амьдралын янз бурийн харилцааг зохицуулах гэж гаргадаг биз дээ ? Тэрнээс энэ балай авгай нарыг хун загнуулах гэж ИХ д суулгаагуй
1921 оноос өмнө монголчууд тусгаар тогтнолгүй хилгүй цэрэггүй манжид хятадуудад дарлуулсан хүүлүүлсэн мөлжүүлсэн хир бөөс хуурсан яр тэмбүүндээ баригдсан боловсролгүй бичиг үсэг тоо мэдэхгүй нийтээрээ ядуу гуйлгачин шарын шашинд тархиа угаалгасан харанхуй ирээдүйгүй өрөвдөлтэй хүмүүс байснаа мартаагүй биз дээ. Ийм өрөвдөлтэй хувь тавилантай байхад чинь оросууд ирж хятад манжийг монголоос хөөн зайлуулж монголыг хилтэй цэрэгтэй тусгаар тогтнолтой болгож монголчуудыг бөөс хуурс яр тэмбүүнээс нь салгаж боловсролтой мэдлэгтэй болгож монголыг аж үйлдвэржсэн үйлдвэрлэгч орон болгосон шүү.
одоогийн америкжисан монгол орсын гавъяа зүтгэлийг дурсахыг хүсэхгүй үнэлэхийг хүсэхгүй баруунжсан гоомоо лесби хар тамхичин архичин янхдууд хүний оронцог байлгахыг хүс ч байна монголд юу байна юу ч байхгүй барисныг устгасан хайран ажил албатай амины малтай байсан монгол нэгдэлтэй хамтралтай фермтэй хоршоолсон нэгдлийн даргатай тариалангийн газартай тариачидтай сангийн ажахуйтай машин тракторын станцтай худаг устай байсан хаа байнаа миний нэгдэл сайхан хөгжсөн гэж нэгдэл саа дарга нар өрсөлддөг байлаа цэргээс ирэхэд ажил бэлэн ОДОО МОНГОЛ МӨХӨЖ БУЦААД МАНЖхятадын дарлалд хараанд орсоор барахгүй гадаадын олон улсын байгууллагын хараанд оржээ социализмын үед хятад хүртэл айж байсан ш дээ 70 000 цэрэгтэй байсан
Ер нь монгол хэнтэй байлдах, хэнээс хамгаалах гэж цэрэг арми байлгадаг юм. Оросоос уу, Хятадаас уу ?. Армиа татан буулгаад зарчимын хувьд хилийн цэрэгтэй л байвал болоо юм биш үү.
Маш зөв өнцгөөс нь хүнд ойлгогдохоор бичсэн байна баярлалаа олон хүн уншаасай
Энэ өгүүлэл үнэнийг гаргаж тавьжээ.Одоо ер нь цэрэг армийн бүрэлдүүнийг хооронд нь турхирах янзтай.Цэрэг даргыгаа буулчихаад манаж байсан эх орныхоо хилийг хаяад явж байгаа нь зөөлөн хэлбэл урвалт хатуу хэлбэл тангарагт зааснаар төрийн хуулийн цээрлэл хүртэх хэмжээ юм.Гэтэл сошиалаар дарга зодсон байх болж гэх шахуу сэвж байна.Энэ юу гэсэн үг вэ.Засаг төрөө доромжлоно,одоо байтлаа хилээ эзэнгүй хаяж тусгаар тогтнолоосоо ухрах нь ээ.Үүнийхээ гүн учрыг мэдэж байгаа хүн ховор нэг их хүний эрх ярьсан улс.Тусгаар тогтнолгүй болбол,ядуурлын туйлд очвол тэр хүний эрх чинь ямар тус өх нь вэ.
Яг үнэн
Монголчууд аа, Сүүлийн 30 жилд манай сонгуульд оролцогсдын дийлэнх Монгол Улс, Монгол үндэстний эрх ашгийн эсрэг ноцтой хэрэг өдүүлсэн , үйлдсэн этгээдүүд олноороо шургалсан ( тэдний тодорхой хэсэг нь " даалгавартай орж ирсэн хятад, солонгосуудын хүүхдүүд байх магадлалтай ! ) МАХН, МАН, АН ( МҮАН, ИЗНН -д мэдэгдсэн ганц нэг байгаа ) -дад харалганаар итгэн дагаж , сонгуулийн сурталчилгаанд нь оролцон нийгмийн мэдлэг дорой, ухамсар муутай хэсэгт нөлөөлж ирснээрээ дээр дурдсан намынхны УЛС ОРНЫГ УРУУДУУЛАН ДОРОЙТУУЛСАН гэмт үйлдэлд оролцчихсоноо ухаарч энэ АЛДААГАА НЭН ДАРУЙ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ !!! Үүний тулд нэн түрүүнд намууддаа байгаа ЭХ ОРНООСОО УРВАГЧДЫГ эгнээнээсээ хөөж ЦЭВЭРЛЭЦГЭЭ !!! Тэднийг шүүхэд өгч улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд бүх хөрөнгийг нь хурааж , зохих ялыг нь эдлүүлэх хэрэгтэй !!! ЭХ ОРОН, НАМААСАА УРВАСАН этгээдүүдийг байлгаад албан тушаалыг нь үргэлжлүүлэн хашуулах, эсвэл дахин томилох, УИХ-ын гишүүн болгох , гадаадад элчин сайд , зөвлөх гм- ээр томил
Улсын их хурлын өнгөрсөн жилийн сонгуульд баахан авгай хүүхнүүдийг урилгаар оруулж нэрийг нь дэвшүүлж мэдлэг боловсрол муутай авгай хүүснүүд нь намийн нэрээр гараад ирсэн одоо ч юу болж байгаа яахаач мэдэхгүй мунгинасан баахан хүүхнүүд байна. Монгол улсад үнэхээр эрдэм боловсролтой чадвартай сэхээтнүүд огт байхгүй болсон юм уу? Үнэхээр Монгол төрийн гутамшиг эмгэнэл юм даа. Ийм хүмүүсээр удирдуулаад бид хаана очиж төгсөх болоо!!!
Энэ алба гээ л хүний эрүүл мэнд сэтгэхүйд муу нөлөөтэй хортой байж болохгүй биз дээ !!! Цэрэг л нэртэй болохоос бараг хүүхдүүдээрээ хүмүүсээс ямар ч их тэвчээр зодуурын ая нэхдэг юм бэ !!! Өөрсдөө яваад өөрсдийгөө хүиүүжил , хүнийг ал хяд бгаа хүмүүс яав ч эрүүл биш !!
тэр Анужингийн дайрч бгааг ээ, хүүхэд эмэгтэйчүүд зодуулж тамлуулж алуулж бхад ганц үг дуугардаггүй хүн, тодрох гэж оролдож бгаан бх даа
Монголчууд аа, Сүүлийн 30 жилд манай сонгуульд оролцогсдын дийлэнх Монгол Улс, Монгол үндэстний эрх ашгийн эсрэг ноцтой хэрэг өдүүлсэн , үйлдсэн этгээдүүд олноороо шургалсан ( тэдний тодорхой хэсэг нь " даалгавартай орж ирсэн хятад, солонгосуудын хүүхдүүд байх магадлалтай ! ) МАХН, МАН, АН ( МҮАН, ИЗНН -д мэдэгдсэн ганц нэг байгаа ) -дад харалганаар итгэн дагаж , сонгуулийн сурталчилгаанд нь оролцон нийгмийн мэдлэг дорой, ухамсар муутай хэсэгт нөлөөлж ирснээрээ дээр дурдсан намынхны УЛС ОРНЫГ УРУУДУУЛАН ДОРОЙТУУЛСАН гэмт үйлдэлд оролцчихсоноо ухаарч энэ АЛДААГАА НЭН ДАРУЙ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ !!! Үүний тулд нэн түрүүнд намууддаа байгаа ЭХ ОРНООСОО УРВАГЧДЫГ эгнээнээсээ хөөж ЦЭВЭРЛЭЦГЭЭ !!! Тэднийг шүүхэд өгч улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд бүх хөрөнгийг нь хурааж , зохих ялыг нь эдлүүлэх хэрэгтэй !!! ЭХ ОРОН, НАМААСАА УРВАСАН этгээдүүдийг байлгаад албан тушаалыг нь үргэлжлүүлэн хашуулах, эсвэл дахин томилох, УИХ-ын гишүүн болгох , гадаадад элчин сайд , зөвлөх гм- ээр томил
Huurhii 2 tsereg amidral ingeed duuslaa hairan zaluu nas gehdee yahav daraa daraagiin olon aaviin huu ter angid ochij ter yaragchin dargiin gariin shuus bolohoos umnu tseverleed ugluu duu buhel buten amidralaarai zolos hiij armid jaahan ch gesen tseverlgee hiilee dee