Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.
Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм.
2021 оны 04 дүгээр сарын 08-ны байдлаар нийт 12,780 хүн өвчилсөн. 7,481 хүн эдгэрсэн бол хэвтэн эмчлүүлж байгаа 2,637 хүний 14-ийнх нь бие маш хүнд, 74 нь хүнд, 373 нь хүндэвтэр, 2,176 нь хөнгөн байна. Батлагдсан тохиолдол:
- Улаанбаатар 10,544
- Архангай 125
- Баянхонгор 45
- Булган 65
- Говьсүмбэр 13
- Дархан-Уул 176
- Дорноговь 56
- Дорнод 2
- Завхан 14
- Орхон 165
- Өвөрхангай 157
- Сүхбаатар 54
- Сэлэнгэ 283
- Төв 374
- Увс 4
- Ховд 91
- Хөвсгөл 48
- Хэнтий 17
- Энхсаран 48
- ХӨСҮТ 37
- Цэргийн төв эмнэлэг 23
- ЭНЭҮТ-II 2
- Зөөвөрлөгдсөн 428
- 9 хүн өөрийн хүсэлтээр эх орондоо эмчлүүлэхээр буцсан.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёрдахь тунд хамруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Иргэн бүрт таван зуун мянга өгөхийг шаардаж байна.
bitgii dawar
ЭНЭ ТӨСӨВТ ХАМААГҮЙ ЭХ ОРНЫ БАЯЛАГИЙН ШИМ ЭРЧИ М ХҮЧ УСНЫ ТЭГЛЭСЭН АСУУДАЛ Ч ЭХ ОРНЫ ХИШИГ ДУУГАЙ Л ГУДАР
Одоо дахиж хөл хорио тогтоохгүй гэж худлаа ярин ард түмнийг мэхлэн хуурч ажил амьдралыг хохироогоод байгаа УОК Сумьяабазар нарт хатуу хариуцлага тооцье..Худлаа ярин цуурхал нийтэд тарааж хүн хохироох нь хуультай биз дээ.
Үлдсэн 700,000- ийг хэзээ өгөх вэ???
хаха
Баттулга бүтэн жил гуйж байж мөнгө өгөхөөр боллоо
Ерөнхийлөгчид огт хамаагүй Ерөнхий сайд өгнө гэж байна Ерөнхийлөгч 200-г өгнө 800-д нь талх чихэр тарааж өгнө гээд мөрөөдөөд бүтээгүй Их сайн арга хэмжээ боллоо Оюун-Эрдэнэ залуу хүгний хийморь өөр юм Амжилт хүсье.
Вакзинжуулалтад хамрагдах иргэдийнхээ хоёр дахь вакзинжуулалтыг хийгээд 10 хоночихвол учир байна. Үүнийг л хэрэгжүүлэхийн төлөө бүхнийг зориулах хэрэгтэй. Одоо нэгэнт өвчний халдвар их болсон учир хатуу хөл хорио тогтоох нь үр дүн багатай. Харин хүн бүр хичээхээс л хамаарах байх. Халамжаар амьдарч улс оронд хэрэг болдоггүй хүмүүсийн хэлсэн зоргоор мөнгө тараагаад байвал энэ улс чинь яах болж байна. Харин үүнийг далимдуулж судалгааг маш нарийн хийж, халамжийн хэмжээг эрс бууруулах нь э/з сэргэхэд ихээхэн нэмэр болно. Халамж ярьж,одон тэмдэг, мөнгө тараадаг удам муут хулгайчдыг сонгодог явдлыг зогсоох хэрэгтэй!!!
орос вакцин хэзээ орж ирэх юм болоо хийлгэх гэсэн юмсан
САНГИЙН ЯАМ ХАМГИЙН ХҮНД СУРТАЛТАЙ ГАЗАР ШҮҮ, ЕРӨНХИЙ САЙДАА. Гүйцэтгэлд нь сайн хяналт тавиарай, Тэгэхгүй бол ТНБДаргаасаа эхлээд шан харамж нэхээд эхлэдэг,хогнууд ....
Ерөнхийлөгчийн 2 жил өгье гэж мэрийсэн сая төгрөгөөс 300 -г өгч байна даа , за яахав чамлахаар чанга атга ... Оюунэрдэнэ ухаантай хүү 100 жилийн ойгоор 700 - г өгнө биздээ ... Е ба О хоёр ХОДИ гэсэн шүү - үнэн болж таарлаа . За тэгээд тэтгэвэрийнхэн нөгөө АЛАГЧЛАГДСАН НЭГ САЯ - ыгаа энэ сард авна - башийгаад явчихна ааа ... Харин Е - д Баттулга Оюуэрдэнэ хоёр тунавал Оюу хүүг , Баттулга , Хүрэлсүх хоёр тунавал Баттулгыгаа сонгоно шүү - олон түмэээн ...
yumni une tngert garnaa yandaa togrog tcaas bolnoo
Дансийг нь банк хаачихсан хүмүүсийн 300000 оруут банк авахаар яах болж байна?
Одоо дахиж хөл хорио тогтоохгүй гэж худлаа ярин ард түмнийг мэхлэн хуурч ажил амьдралыг хохироогоод байгаа УОК Сумьяабазар нарт хатуу хариуцлага тооцье..Худлаа ярин цуурхал нийтэд тарааж хүн хохироох нь хуультай биз дээ.
нарны гүүр энх тайвны гүүр хооронд цирк чиглэлд 23 1 31 сургууль драмын театр 3 орос сургууль хотын төвийн бусад газар машин хэрэглэхгүй гүйж орох явган хүний зам нарны гүүр энх тайвны гүүр хоорондуур зам гаргаачээ сумчабазараа ----------------маш олон удаа яриж байна шүү дугуйн зам давхар байвал сайн хашаа бариад хаасан газруудыг задалж хүн явдаг болгоочээ
дорнот хэнтийн буриадууд хариуцлагатай байхад сэлэнгийн буриадууд болиочээ эсвэл ачаа тээвэр хийж байсан бухиадуудыг хөөгөөд шинков дуракууд орсон юм уу замын үүдийн хужааг сэлэнгэд карантийлсан юм уу улаан үдийн буриадууд улаанбаатар сэлэнгийн замыг хуулж хаях ямарч шаарлагагүй байсан гэж бичсэн байна лээ
Оюунтолгойгийн түр байршуулсан мөнгөөр наадаж бн уу , байгалийн баялаг өөрөө өөрийгөө гаргаад ачаад явах уу ???? Тэр боловсруулалт олборлолт татвар гэрээгээ сайжруулах дээрээ ажлаасай , Мөнгө тараах амархан , дараа нь яаж наад мөнгөө олох уу , !!! Монголыг ийм попроо л хөгжүүлэхгүй бнаа
Урьд нь монгол арбитр дээр ялагдсан ш , бас л попроод бсан , гадны шүүх шударга , та нарын хажууд ажлаа мэргэжлээ мэддэг хүмүүс бгаа , илүү дутуугүй ялагдана , гэрээгээ сайжруулах гээ л толгой мэдлэг шаарддаг ??? Хийсэн юм алга , бөөн бархираа попроо !!! Аиерик төгссөн гэж хэдэн нүх бөглөөд тэнцээд гарч ирэх амархан жинрэн амьдралд хэрэгжүүлэх чадваргүй хоосон толгой , монгол бүр хөөтэй хөиөрсөн тогоонд бнаа