Монгол Улсын Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал "Ард" санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягт хандан нээлттэй санаа илгээснийг нийгэм, олон нийтэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэн нийтэлж байна.
Ч.Ганхуяг аа,
Ард апп-ийн зарим үйлчилгээ нь байхгүй болсныг ажиглаад чамд хэдэн санаа хүргэе гэж бодсон юм.
Чиний Ард групп ялангуяа АрдКойн (токен) тойрсон “түйвээнийг” ажиглаад л байгаа. Аливаа шинэ зүйл амаргүй л байдаг. Хамгийн гол саад болох зүйл нь технологийн шийдэл биш, харин хүн өөрөө, түшмэлүүд байдаг. Тэд:
Нэгдүгээрт, “Мэдэхгүй юмаа байхгүй, чадахгүй юмаа болохгүй” гэж боддог хүмүүс. Тиймээс крипто мөнгө, блокчейн, биг дата, токен, цахим банкны үйлчилгээ, хиймэл оюун ухаан, нанотехнологи, 3D-принтинг гэх мэтийн нарийн ширийн мэддэггүй.
Үүний илрэл бол одоог хүртэл ямар ч тодорхой хуульгүй, баталсан ганц хууль нь ойлгомжгүй, дагаж мөрдөх журам нь иргэдийн эрх ашгийг дордуулсаар байгаа цахим санхүүгийн салбар. Хувийн хэвшлүүд нь санаачилга гарган, шинэ технологи, платформыг хөгжүүлээд байдаг. Мэдлэггүй төр нь арагш нь чангааж, эрх ямбаараа нухчаад байдаг.
Хоёрдугаарт, эдийн засагт бүхэлд нь нөлөөлөхүйц зоригтой шийдвэр гаргадаг хүмүүс шоронд яваад байгаа учраас дарга нар хаяагаа манах нь нийтлэг болсон. Хаяагаа манах сэтгэлгээтэй түшмэдийг ойлгох, тэвчээртэй байх хэрэгтэй гэж бодож байна.
Хаяагаа манагчид алдаатай, ард түмний эрх ашгийг дордуулсан хууль, журмаа сайжруулж, шинэчилж чадахгүй.
Манайдаа цахим санхүүгийн салбарыг зохицуулж байгаа гэх ганц хууль нь Үндэсний төлбөрийн системийн тухай хууль. Гэтэл үүнийг дагаж гарсан Цахим мөнгөний журам нь Банкны, Өрсөлдөөний тухай хуулийн нэлээд олон заалтыг зөрчөөд явчихсан харагдана лээ. Хууль батлагдаад 4 жил өнгөрч. Харин дэлхий дээр криптовалют, цахим мөнгөний салбар чиний хэлдгээр “түйвээж” байгаа. Манайд өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалт байхгүй, бахь байдгаараа.
Гуравдугаарт, блокчейн дээр тулгуурласан цахим мөнгө, токен зэрэг нь маш олон салбар, давхаргын амин эрх ашгийг хөндөж, ялангуяа дунд шатны түшмэлүүдийн гарын үсгээрээ олдог орлогын үүдийг хааж байгаа учраас ил, далд байдлаар тэд заавал эсэргүүцнэ гэдгийг санаж байгаарай.
Ер нь төрд ажиллаж байгаа түшмэлүүдийн дийлэнх нь аливаа юмыг болохгүй, бүтэхгүй талаас нь тайлбарлана. Харин болгож бүтээх, дэмжих үүднээс хөдлөх сонирхол тун бага байдаг. Уул нь аливаа шинэ юмыг уриалгахан хүлээж аваад болгож бүтээхийн төлөө тэд цалин аваад сууж байгаа л даа. Гэтэл эсрэгээр нь сүрдүүлсэн, анхааруулсан мессэжийг тарааж, бүр албан ёсоор мэдэгдэл, сэрэмжлүүлэг болгон гаргаж харагдсан.
Хэрвээ чи анзаарсан бол хуулиар зохицуулж өгөөгүй салбараа “Хууль бус” гэж нэрлээд, чичлээд байх. Монголбанкны нэгэн мэдэгдлээс иш татбал... “Криптовалют, токен зэрэг виртуаль хөрөнгө нь цахим мөнгөний шинжийг агуулдаггүй учир Монголбанкны хяналт зохицуулалтад хамаардаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа....” хэмээн дурдчихаад Ардын цахим мөнгө, АрдКойны үйлчилгээнээс “Сэрэмжил” гэсэн агуулгыг шидсэн харагдсан.
Дөрөвдүгээрт, цахим шилжилт түгээмэл хандлага боллоо гэдгийг эрх биш хүлээн зөвшөөрч, тэр ч байтугай Ерөнхий сайд нь тунхаглан зарлаад, тун удахгүй бүх юм “E-Монгол болно” гэж яриад байгаа.
Миний ойлгож байгаагаар чи УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын хүмүүстэй уулзаж, төслөө танилцуулсан байлгүй. Болохгүй, бүтэхгүй гэсэн хүн гараагүй байх аа. Тэр ч байтугай наад нөхөд чинь доош нь үүрэг өгсөн ч байж магадгүй. Тэгээд болчихлоо, бүтчихлээ гэж ойлгож сууж байгаа бол худлаа шүү.
Манай орчин үеийн дарга нарт байдаг нийтлэг дутагдал бол гүйцэтгэлийн хяналт гэж байхгүй. Үүрэг өгөөд л мартана. Эсвэл дэвшилтэт зүйлийг дэмжиж байгаа дүр эсгээд гар хараад суучихна. Аливаа том стратегийн чанартай асуудлаа олж хараад, түүнийгээ бариад нухаад, болгох бүтээх талаас нь хүн хүч, хөрөнгө мөнгөний бололцоогоо дайчлан ажиллана гэж байхгүй болсон. Эхлүүлсэн юмаа дуусгана гэж үгүй. Дуусгалаа гэж байгаа ч дандаа сүүлтэй юм үлдээнэ.
Ер нь стратегийн сэтгэлгээ, чадамж муутай хүмүүс өдөр тутмын урсгал ажилдаа их дуртай. Жижиг сажиг асуудлуудтай зууралдаж, ялангуяа гарын үсгээрээ хүний хувь заяаг шийдэж байх нь тэдэнд асар их эрх мэдэлтэй, өөрийгөө үнэхээр том дарга гэсэн дуршил төрүүлдэг юм. Товчхондоо, төрийн албанд суралцаагүй, түүний уламжлал, утга учрыг огт мэдэхгүй хүмүүс (цүнх баригч нар) гэнэт дарга болдгийн гай.
Тавдугаарт, цар тахал цахимжих трэндийг улам хүчилж өглөө. Цахимжиж буйн хамгийн том илрэл нь санхүү, тэр тусмаа банкны салбар. Үнэхээр ч гар утаснаасаа гүйлгээ, төлбөр тооцоо хийгээд байх хичнээн амар. Элдэв янзын салбар, газар гэж гүйхгүй.
Гэтэл өдрийн хязгаарлалт гэх мэт хоригийг хүнд сурталтнууд заавал олж тогтооно. Түүнийгээ “Ард иргэд тэнэг учраас хамаагүй мөнгөө зарцуулчихна. Харин бид ухаантай, ард түмэндээ их хайртай учраас хэн, хэзээ, хэдийг зарахыг бид мэднэ” гэж хандаж байгаа нь тэр.
Жишээ нь, Цахим мөнгөний журам гээч нь. Ард түмний хэрэглээг хязгаарлаж, нэг удаа 20.000- 1.000.000 төгрөг, өдөрт 3 сая төгрөгийн гүйлгээ хийх лимит тавьчихаад байршуулсан мөнгөө хэрэглэгч хэдэн арван удаа хувааж авах, олон улсад хэзээ ч байхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй үйл ажиллагааг тулгажээ. Миний эрэлт хэрэгцээг надаас илүү түшмэлүүд мэдэж байгаа нь тэр.
Зургадугаарт, Үйлчилгээний байгууллагууд харилцагчдадаа өгдөг урамшууллын оноонд “хувьсгал” хийж АрдКойныг гаргаж, түүгээр юуг хийж болдгийг өнгөрсөн хугацаанд харуулж байгааг чинь ажигласан. Ард аппликейшний хэрэглэгч 1 саяд хүрч яваа гэх. Энэ түйвээнийг чинь Монгол даяараа, төр засгаараа сонссон, дуулсан, харсан.
Чи 1 сая харилцагчтай боллоо гээд л байгаа. Тун сайн. Гэхдээ элдэв юм болбол чамайг л барьж иднэ шүү. “Зохицуулах байгууллага нь ийм, тийм шийдвэр гаргасан” гэж мянга тайлбарлаад нэмэргүй. Хэн ч сонсохгүй. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бүгд цахимжуулахын төлөө боловч хэн ч хариуцлага хүлээхгүй. Бүгд уснаас хуурай гарна. Тиймээс ялангуяа АрдКойнтой холбоотой, “Энэ бол урамшууллын оноо” гэдгээ сайн тайлбарлаарай. Ер нь цаашид гадаад зах зээлдээ илүү анхаарах нь зөв шүү.
Шинэ санаачилга, шинэ платформыг чинь олон зуун мянган монголчууд дэмжиж, итгэн хөрөнгөө оруулдаг. Тиймээс цахим үйл ажиллагааныхаа аюулгүй байдлыг надаар хэлүүлэлтгүй анхаарч байгаа биз ээ.
Долдугаарт, нэг сүрхий өрсөлдөгч гараад ирлээ гэж банкууд бодож магад. Тэд чамтай хамтрах ашигтайг бүрэн хүлээн зөвшөөрөх болоогүй. Цахим шилжүүлэлт ярвигтай, хөрөнгө хүч шаардна. Жишээ нь, арилжааны банкууд одоогийн байгаа систем, технологидоо өчнөөн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа. Тэрнээсээ гэнэт татгалзаад шинэ хөрөнгө оруулалт хийх хэцүү. Тэднийг ойлгож болно. Гэсэн хэдий ч санхүүгийн цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд чинь банкууд л түшиг болох байх шүү. Ер нь төр гэхээсээ арилжааны банкуудтай хамтран ажиллах арга замаа сайн хайгаарай. Үйл ажиллагааны чинь аюулгүй байдал, баталгаа, хөгжлийн гарцуудын нэг энэ.
Наймдугаарт, Амьдралд нийцэхгүй байгаа, явахгүй байгаа элдэв хоригийг цуцалъя гэхлээр түшмэлийн бяр бяд, хамаг хүч чадал, хязгааргүй боломж нь гэнэт илрээд гараад ирдгийг чи мэдэж байгаа. “Хаанаасаа хаалгач” гэдэг үгийн утгыг чи бүрэн утгаар нь ойлгож байгаа байх аа.
Чиний хүслээр, практикаар, зүйн шаардлагаар бол төр засаг, хууль сахиулагчид цаг минуттай
уралдан хөгжиж буй цахим шилжилт, цахим санхүүгийн салбар, тэр дундаа цахим үйлчилгээг тодорхой, ойлгомжтой болгох, өрсөлдөөн, банк банк бус санхүүгийн байгууллагад тэгш бусаар хандсан хууль журмаа сайжруулах, хууль тогтоогчид, хэрэгжүүлэгчид өөрсдөө мэдлэгтэй болох тухай гэж ойлгож байгаа.
Одоохондоо яаж зохицуулахаа мэдэхгүй байгаа учраас хууль, хүнд суртлын саад тотгор, хорио гайгүй байгаа нь энэ юм. Чи л “Зөндөө хориг саад байна” гэж бодож байгаа байх. Энэ бол юу ч биш. Дөнгөж “цэцэг” нь. “Жимс” нь өшөө болоогүй байгаа шүү гэдгийг анхаараарай.
Ёсдүгээрт, мэргэжлийн их, дээд сургуулиудтай хамтран ажиллахыг санал болгож байна. Хийж хэрэгжүүлж байгаа ажил, санаа оноогоо мэргэжлийн их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгаж өгөх нь өнөөгийн цахим шилжилт, цахим санхүүгийн эрин үеийн зүй ёсны шаардлага. Тиймээс захиалгаар судалгаа, сургалт хийлгэ. Чиний ирээдүйн боловсон хүчин бас хэрэглэгчид эндээс гарна шүү.
Энэ бүгдийг хэлээд байгаа нь тун зөв зүйтэй санааг чинь буруу өрнүүлээд, гутаагаад хаях байх гэж санаа зовсных шүү. Чиний энэ том төсөл буруу явбал цахим санхүүгийн шилжилт хэдэн жилээр хойшлох болно. Зогсохгүй л дээ, гэхдээ цаг алдана. Эдгээрийг бас анхаарна биз ээ.
Ерөнхий сайд, түүний багийнхан цахим хөгжлийг зорилгоо болгож бүр Цахим хөгжлийн яам байгуулна гэж амласан байна билээ. Эрх биш энэ зорилгоо гүйцээе гэвэл чиний хөгжүүлж буй салбар, санаачилга, түүчээг анхааралдаа авч, дэмжих нь баараггүй л байх учиртай.
Жич: Танай Ард дэлгүүрээр зарагдаж буй "Төрийн алба: Сорилт" гэсэн миний номыг үзэг харандаа бариад зураад сайн унш. Цахим шилжилт, шаардлага, зарим улсын туршлага, орчин цагийн төрийн алба ямар байх талаар бичсэн.
Р. Амаржаргал
Сэтгэгдэл0
Ардчилсан гамингуудыг буудан хороох юмсан.
Ардын намын эсэргүүнүүдийг бас буудан хороох юмсан
Амихандаа Ганхуягаа сурталчилаад байгаа юм уу
Төрийн банк тэтгэврийн картаар 400000 төгрөг авах хязгаар тавьчихаад байдаг.
амаржаргал өвөө хоосон хуцахаас бүтээлч нэгэн огт бишээ. энэ ардлилалынхан монголыг булшилхаас өөр юу ч хийж чадахгүй нь нэгэнт батлагдсан шүү.
орос хятад 2 том гүрэн ардчилалыг мэдэхгүйдээ л орохгүй байв гэж улс орныг задалж сүйрүүлдэг тогтолцоо гэдгиийг мэдээд л орохгүй байгаа манайх ан юугаа ч мэдэхгүй хэдэн сөөсгөр банди гарч ирээд энэ улсыг самарч өгсөн дөө ямар ч бэлтгэлгүй энэ ардчилал гэгчид пал хийтэл унасан одоо босч чадахаасаа өнгөрөх байхаа босохыгл бодох хэрэгтэй байна тэхгүй бол сөнөлөө монголчууд хүн бүр ухаарч нэгдэх хэрэгтэй байна хэдэн хэсэг бол болж орилолдоод юуг ч өөрчилж чадахгүй энэ олигархууд улс орныгмаань зарж идээд дэндүү хүчирхэгжсэндээ үндсэн хуулиа өөрчилхөөс эхлэх тогтолцоогоо өөрчлөх өөс эхэлнэ шүү
Amarjargal guai yamar mundag um bichee ve.Cool,awesome n brilliant. Barag nadad heregtei, denduu saihan budaa idmeer, belen hool ugluu. Bi bur gantsaardaad bsn um. Bi nuguu tsahim hugjild 1 billion olj irne geed dahin dahin bicheed bdg hun b. Neeree l Tur Zasgaas sonirhoe, uy um be, mongold ashigtai um uu, ugui um uu gesen avia, hun gardaggui um.Uuniig Ta mash sain bichjee.Bagarllaa. Tsahim Sanhuu minii tolgoid bas baigaa. But to tell the truth its very vague. Today I can't even enter the banks in-person because they are full of elders who are in big line to get their pension. They don't care a bit about Pandemic or Draconian Quarantine. Banks don't answer at all online or get phone receivers so I have to head to there by myself. This is EMongolia in Reality. Hahaha.
Нэрнээс цаашгүй ардчилал монголыг бушилна гэж юу байхав одоогийн засаг чинь л булшлах гэж бна даа
Ugaasaa shine yum ehleh hetsuu.
Оркууд хараал зүхлээ уралдуулсугай
Коин, Урамшуулалын токен 2 оо ялгахгүй эргүү ямар зөвлөгөө өгөх нь тодорхой.
Цээжээ дэлдэж худлаа амалж орилж хашгирахаас өөр юмгүй “зоригтонгуудыг” сонгож биширч байхаар Амаржаргал мэт олон талын мэдлэг боловсролтой, жинхэнэ хөгжлийн гарцыг шинжлэх ухаанчаар гаргалгаа хийх чадвартай оюунлаг хүмүүсээ дэмжиж байж л бид урагшилна даа. Даан ч энэ энгийн логикийг маш олон хүн ойлгохгүй юм даа. Хэзээ нэг бүх юм байх ёстой байрандаа орж бид урагшлах бол оо. Хурдан л болоосой
Таньд Баярлалаа. . Онц. Амар Сайдаа. .
Сайн санааны үзүүрт тос
ӨМХИЙ ЭЛБЭГЭЭГИЙН АРД ХАМАГ ХОРНЫ ЭЗЭН ГЭМГҮЙ ЦАРАЙЛСАН ЛАЛРЫН ПСДА АМАРЖРГЛ
Эргүүлүүд гайхна
Амаржаргал гуай аргагүй л дэвшилт үзэлтэй их юм үзэж уншсан, шинэлэг үзэл бодолтой, эдийн засгийн ухаанаар мэргэжсэн том хүн байна.
дайсан гэвэл эсрэг хүн дайх гэвэл юм дамжуулахыг хэлнэ үг зүйгээ бодоорой нөхдөө!!