Монгол Улс 1924 оны Үндсэн хуулиар хамжлагат ёсыг халж, тусгаар тогтносон бүрэн эрхийг тунхаглан бэхжүүлсэн. 1940-1960 онд тухайн нийгмийнхээ хэрэгцээ шаардлагатай уялдуулан Үндсэн хуулиа шинэчлэн баталж байсан билээ. Харин 1992 оны Үндсэн хуульд энэ бүх уламжлал ямар нэг хэмжээгээр тусгалаа олж шинэ агуулгаар баяжиж орсон юм.
1992 оны Үндсэн хуулиар өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдлийн хуваарийг тогтоож, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай нь хамт зааж өгч нийгмийн жам ёсны харилцааг тусган бэхжүүлэн, нийгмийн харилцааны биет загвар болсноороо өмнөх үндсэн хуулиудаас чанарын болон хэв маягийн эрс ялгаатай болж чадсан юм.
1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний хамтын бүтээл юм. 1991 он бүхэлдээ Үндсэн хуулийг бүтээн боловсруулах жил байлаа. Сум, бие даасан аж ахуйн нэгж бүрээс сонгогдсон, 430 депутат тухайн сум, аж ахуйн дарга нартайгаа хамтран сонгогдсон тойргийнхоо бүх сонгогчтойгоо уулзалт хийж, тэдний хэлж ярьсан санал болгоныг нэгтгэн гаргасан. Улсын хэмжээнд таван бүсэд хэсэгчлэн уулзалт зөвлөгөөн хийж Үндсэн хуулийн талаар иргэдээс гаргасан саналыг нэгтгэн хуулийн төсөлд өөрсдийн санаа бодлоо хэлцгээж байлаа.
Тухайн үед Үндсэн хуулийн төслийг Улсын бага хурал 3-4 удаа, Ардын Их хурлын 429 депутат 70 гаруй хоног хэлэлцэж баталсан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай улс төрчид маш их ярих боллоо. Ер нь 1992 оны Үндсэн хууль боломжийн болсноороо 23 жил үйлчлээд Монголын нийгмийн тогтолцоог бэхжүүлж, ардтүмний зөвшилцлийн хамгийн чухал баримт бичиг болж 1992 оноос хойш ардчилсан засаглалын бат бэх суурийг бий болгож чадсанаар Үндсэн хууль анх дэвшүүлсэн зорилгодоо хүрч амжилттай хэрэгжиж байна.
Цаашид хөгжил дэвшлийн чиг хандлагатай нийцүүлж 23 жилийн туршлагадаа тулгуурлан, Үндсэн хуулийнхаа бүтцийг эвдэхгүйгээр харин улам бэхжүүлэх, улам боловсронгуй болгох үүднээс зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байж болох юм. Гэхдээ энэ асуудалд эрдэмтэд, ард иргэдийн санаа бодлыг бүрэн тусгаж, шинжлэх ухааны үндэстэй хянуур нямбай хандах хэрэгтэй. 1999-2000 онд Үндсэн хуульд оруулсан "Дордуулсан долоон өөрчлөлт’’-ийг мартах учиргүй. Үүнээс болж төрийн эрх мэдлийн хуваарилалтад гажуудал үүсч УИХ-аас засгийн газарт тавих хяналт алдагдаж цөөн хүн асуудлыг шийддэг болсон.
Жишээ нь, Үндсэн хуулийн 27-ын хоёрт УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэснээс 75 гэснийг 50 болгож өөрчилсөн, мөн хуулийн 27- ын зургаад УИХ-ын нийт гишүүний дийлэнх нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалтаас дийлэнх гэдэг ганц үгийг хассан. Үүнээс болж одоо УИХ-ын чуулган хагас жилд нэг удаа 50 хоног чуулахдаа 39 гишүүн ирснээр хүчинтэйд тооцогдон 20 гишүүн асуудал шийддэг болсон.
Үндсэн хуулийн 29-ийн нэгд “УИХ-ын гишүүн хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил албан тушаал хавсарч болохгүй” гэсэн дээр УИХ-ын гишүүн нь ерөнхий сайд засгийн газрын гишүүнээс бусад гэсэн зургаан үг нэмж оруулснаас УИХ-ын гишүүд нь ерөнхий сайд, засгийн газрын гишүүний үүргийг давхарлан гүйцэтгэх болсноос төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим, хариуцлагын тогтолцоо алдагдаж УИХ-аас засгийн газарт тавих хуулийн хяналт суларсан.
Мөн хуулийн 24-ийн нэгд “УИХ-ын дарга дэд даргыг УИХ-ын гишүүдийн лотооос нэр дэвшүүлэн саналаа гарган сонгоно” гэснийг УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно гэж өөрчилснөөр УИХ нэг дэд даргатай байхаа больж олон дэд даргатай ажиллах болсон зэргээс харахад УИХ-ын 76 гишүүн зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь хэн бүхэнд ойлгомжтой байна.
Үндсэн хуульд УИХ-ын үйл ажиллагааны гол хэлбэр нь чуулганы хуралдаан байхыг үндэс болгон жилийн нийт ажлын өдрийн 63 хувь буюу 150 ажлын өдөр хуралдаж байхаар заасныг 100 өдөр болгон өөрчилж түүний 60 хувьд нь байнгын хорооны хурал болгосон журам баталж, УИХ дахь нам эвслийн бүлгүүд нэг удаад тав хүртэл өдрийн завсарлага авах эрх олгосноор АН.МАН, “Шударга ёс” эвслийн бүлэг тус бүр таван өдрийн завсарлага авлаа гэж бодоход хагас жилд хуралдах 50 ажлын өдрөөс 15 өдөр нь болоод 35 ажлын өдөр л болно.
Үүний 60 хувьд нь Байнгын хороод, нам эвслийн бүлгүүд хуралдана гээд бодохоор чуулганы хуралдаан хагас жилд 14-15 өдөр, бүтэн жилдээ сайн бол 30 өдөр л хуралдах болж, “УИХ байнгын ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг зөрчиж, УИХ-д өргөн барьсан хуулиудаа баталж чадахгүй сар жилээр хойшлуулан хэдэн чуулган дамжуулж байна. Үүний баримт нь УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгаа архины эсрэг хуулийн төсөл өргөн бариад бүтэн жил өнгөрч байхад хаврын чуулганд хэлэлцэх хуулийн жагсаалтанд орсонгүй.
Харин урдуур нь мөрийтэй тоглоом казиногийн хууль орох гээд байна. Цаанаа архийг хамгаалсан бүлэглэл байх шиг байна гэсэн мэдэгдлийг хийхэд жирийн ард иргэд сонсоод үнэхээр харамсч байна. УИХ-ын гишүүдийн дотор архины бизнес хийж хөлжиж баяжаад ард иргэдийн саналыг архи мөнгө хоёроор худалдаж авдаг улаан цайм үйлдэл ард иргэдийн нүдэнд ил гарчихаад байгаа шүү дээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн XXI зүйлд “УИХ-ын гишүүн байна УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн сонгуулийн хууль баталчихаад УИХ-ын 76 гишүүний 48 нь тойргаас сонгогдож 28 нь намын нэрийн жагсаалтаар шууд орчихдог гажууд тогтолцоо бий болчихоод иргэд сонгох сонгогдох эрхээ бүрэн эдэлж чадахаа болилоо. Баримт нь 2012 онд Өвөрхангай аймгаас УИХ-д дөрвөн гишүүн байгаагийн хоёр нь намын жагсаалтаар хоёр нь шүүхийн тогтоолоор сууж жинхэнэ тойргоос сонгогдсон төлөөлөл байхгүй байна.
Өвөрхангайн тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар олонхийн санал авч сонгогдон аймгийн сонгуулийн хорооноос түр үнэмлэхээ авчихаад байхад нь АН-аас нэр дэвшээд ялагдсан Г.Батхүү, Д.Зоригт нар шүүхээр заргалдаж явсаар шүүхийн тогтоол гаргуулаад УИХ-д суучихсан юм. Шүүх зургаан мянган соногчийн саналаар давсан хүнийг хасчихсан байгаа нь манай Гучин-Ус сум шиг зургаан сумын нийт сонгогчдын тоотой тэнцэх санал гээд бодохоор арай дэндүү байгаа юм. УИХ- ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Батзандан нэгдлийн дарга нарын баталсан Үндсэн хуулийг түргэн өөрчилмөөр байна гэж хэлж байх юм.
Тэр нэгдпийн дарга нар гэдэг чинь хэн бэ? Тэр үеийн сум нэгдпийн дарга нар гэдэг бол одоогийнхоор сумын засаг дарга, Иргэдийн хурлын дарга, компани хоршооны дарга гэсэн гурван албыг хамт хашдаг иргэдийнхээ дунд амралт чөлөөгүй ажилладаг ард иргэдийнхээ ахуй амьдралыг нэвтэрхий сайн мэддэг хүн байсан учраас л ард иргэд нь өөрсдөө сонгож явуулсан хэрэг шүү дээ. Зарим нөхдийн хэлдгээр сум нэгдлийн дарга нар гэж ганц намын мэдлийн дархан эрхтэй хүмүүс байгаагүй юм. Жил бүр нэгдлийн гишүүддээ тайлангаа тавьж дахин сонгогддог.
Хэрэв муу ажилласан бол огцруулах, сонгохгүй байх эрх нь нэгдлийн гишүүдэд нээлттэй байсан юм. Ганц баримт дурьдахад 1958 онд Төгрөг сумын “Говийн хөгжил” нэгдэл аймгаас сонгуулахаар санал оруулсан хүнийг сонгохгүй хоёр удаа буцааж гурав дахь дээрээ өөрсдийн сонгох гэсэн хүнээ сонгож байсан амьд гэрч бий. Сум-нэгдлийн дарга нар нь аймгийн намын хороо АДХ-ын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөл гэсэн гурван газарт жил бүр ажлаа дүгнүүлдэг, хариуцлагагүй ажилласан бол аль ч байгууллага нь хариуцлага тооцож арга хэмжээ авдаг, ажпын хариуцлага алдсан бол аймгийн намын хорооны товчоогоор оруулаад ажпаас халдаг хатуу сахилга баттай байсан юм.
Харин идэвх санаачилгатай сайн ажиллаж ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн дарга нар бол олон жил тогтвор суурьшилтай ажиллаж сум орон, ард иргэдийнхээ ахуй амьдрал байдлыг арван хуруу шигээ мэддэг, ажлын баялаг туршлагатай хүмүүс байсан юм. Энэ ч чанараараа Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Ганцхан жишээ хэлэхэд Үндсэн хуулийн төсөлд мал сүргийн талаар үг ороогүй байсныг Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн тавд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг оруулж байлаа.
Гагцхүү ийм хүмүүс дутагдсанаас УИХ-аас батлан гаргаж байгаа зарим хуульд амьдралд нийцэхгүй, хэрэгжих чадавхгүй дахин дахин өөрчлөгдөөд байгаа юм. Тухайн үеийн АИХ-ын депутатуудын бүрэлдэхүүнд сум нэгдлийн дарга нараас гадна тэргүүний малчин тариаланчид шилдэг улс төрчид, эрдэмтэн хуульч, эдийн засагч, эмч багш бүх л талын мэргэжлийн хүмүүс багтсан 429 депутат 70 гаруй хоног хуралдаж анхны төслөөр “Их цааз” нэртэй орж ирсэн төслийг Үндсэн хууль болгосноос авахуулан хуулийн зүйл заалт өгүүлбэр нэг бүрээр нягтлан хэлэлцээд мэдэгтүн, сахигтун гэсэн үгээр төгсгөн баталсан билээ.
Гэтэл өнөөдөр бид бүхэн Үндсэн хуулиа бүрэн мэдэрч Үндсэн хуулийнхаа нөөц боломжийг бүрэн ашиглаж шавхан дайчилж, сахин хэрэгжүүлж чадаагүй байж өөрчлөхийг санаархаад байх юм. Үндсэн хуулийг сахин хамгаалж үндсэн хууль зөрчсөн ямар нэг үйлдэлд хориг тавьж засч залруулж байх үүрэг хүлээсэн Үндсэн хуулийн цэц ч энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. Апь нэг намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг өөрчлөн батлахын тулд намын анхан шатны байгууллагын бүх гишүүдээр хэлэлцүүлэн саналыг нь авч намын бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 1000 гаруй төлөөлөгчид хэлэлцэн баталж байхад Монгол Улсын Үндсэн хуулийгУИХ-ын 76 гишүүн хуралдаад өөрчилж болмооргүй байна.
Эдгээр бэрхшээл саадыг даван гарах ганц зөв гарц нь байнгын бус ажиллагаатай ард түмний төлөөллөөс бүрдсэн УИХ-ыг сэргээн байгуулах явдал мөн. Монголын парламент нь төрийн дээд эрхийг барих байнгын бус ажиллагаатай дээд танхим буюу УИХ, байнгын ажиллагаатай доод танхим буюу УБХ гэсэн хоёр танхимтай байх нь зохистой санагдана.
Үүний тулд:
1 УИХ-ын гишүүдийг сум.дүүрэг буюу тойрог бүрээс нэг хүнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог байвал ард иргэд өөрийнхөө таньж мэдэх чансаатай хүнээ нэг их намчирхахгүйгээр сонгож УИХ нь жинхэнэ ард түмний төлөөллөөс бүрдэх боломжтой болно. УИХ нь жилд нэг удаа хуралдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт ниигэм эдиин засгииг хөгжүүлэх үндсэн чиглэл төриин мөнгөний бодлого, төсөв санхүүгийн хууль түүний биелэлт зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байвал зохино.
2 Парламентын доод танхим буюу УБХ-ын гишүүдийг намуудад сонгогчдоос өгсөн саналын хувьд нийцүүлэн, намуудаас гаргаж ирсэн саналыг үндэс болгон УИХ-аас сонгон баталдаг. УБХ-ын гишүүдийг огцруулах, нөхөн сонгох эрх мэдэл гагцхүү УИХ-д байвал, байнгын ажиллагаатай УБХ-ын гишүүд ямар нэг тойргийн сонгогндоос хамааралтай улс төрийн барьцаанаас чөлөөтэй байж зөвхөн хууль тогтоох эрх мэдпийгхэрэгжүүлэх бүрэн бололцоогоор хангагдаж хариуцлага нь сайжирна.
3 Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлынхаа тайланг тавьдаг байвал зохино. Хэрэв ингэж чадвал УИХ, Ерөнхийлөгч хоёр бие биенийхээ дээр гарах гэсэн зөрчил, ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавихгүй, Үндсэн хууль зөрчөөд байна гэсэн маргаан эцэс болно.
4 УИХ-ын дарга, тэргүүлэгчид Засгийн газрын ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурор, ерөнхий шүүгчийг ерөнхийлөгчийн гаргасан саналыг үндэслэн УИХ-аас сонгон баталдаг байх нь зүйтэй.
5 Нутгийн удирдлагын хүрээнд иргэдийн хурлын төлөөлөгч аймагт 35 суманд суманд 20 хүн байгаа нь иргэдийн хуралд жинхэнэ ард иргэдийн төлөөлөл болох малчин, тариаланч, ажилчид бараг сонгогддоггүйгээс орон нутгийн хүрээнд шийдвэрлэх амин гол асуудлыг хэт цөөн хүн явцуу хүрээнд шийдвэрлэж байгааг өөрчлөн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч 70, сумын иргэдийн хурлын төлөөлөгч 40-өөс доошгүй хүн байвал зохистой юм.
Эдгээр зохицуулалтыг зөв хийж чадсанаар ард иргэд өөрсдийн төлөөллөөр дамжуулан төр засгийн шийдвэр гаргахад нөлөөлж, төр ард түмний холбоо сайжирна. Зарим нөхөд УИХ хоёр танхимтай болбол төр захиргааны төсөв зардал нэмэгдэнэ гэх юм. Миний бодоход УИХ-ын удирдлагын бүтцийг зөв тогтоож чадвал харин ч төр захиргааны удирдпагын зардалд хэмнэлт гарах боломжтой гэж үзэж байна.
Үүнд:
1. УИХ дээд, доод хоёр танхимтай болоход Үндсэн хуулийн цэц байх шаардпагагүй болно. Иймд одоогийн Үндсэн хуулийн цэцийн төсөв зардлаас хэтрүүлэхгүйгээр УИХ-ын дарга орлогч тэргүүлэгч зэрэг орон тооны хүмүүсийг ажиллуулж болно.
2. УИХ хоёр танхимтай болсон тохиолдолд байнгын ажиллагаатай доод танхим буюу УБХ заавал 76 гишүүнтэй байх шаардлагагүй 50-60 гишүүнтэй ажиллах бүрэн бололцоотой юм.
3. Жил дараалан, зарим жилд хоёр удаа ихээхэн зардал чирэгдэл болж явагддаг ард иргэдийг залхаасан олон сонгуулийн тоо цөөрч УИХ-ын сонгууль орон нутгийн сонгуулийг хамт явуулдаг болчихвол дөрвөн жилд ганц удаа л сонгууль болж ихээхэн зардал төсөв хэмнэх боломж байна. Үүнтэй холбогдуулан байнгын ажиллагаатай сонгуулийн ерөнхий хороог татан буулгаж зөвхөн сонгуулийн жилд тодорхой хугацаагаар сонгуулийн ерөнхий хороог байгуулан ажиллаж болмоор санагдах юм. Эрхэм төрийн түшээд, эрдэмтэн мэргэд та бүхэн аль нэг намын болон хувийн ашиг сонирхлоос зайлсхийж зөвхөн улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бодож зөв шийдэлд хүрч чадна гэдэгт итгэж байна
АИХ-ын депутат асан өндөр
настан Сосорын ПҮРЭВ
Сэтгэгдэл0
Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч