sonin.mn
МУМБАЙ. /NHK/. Энэтхэгт Кришна бурхны төрсөн өдрийг тэмдэглэн дөрвөн давхар барилгатай тэнцэхүйц өндөр “хүн пирамид”-ууд үүсгэжээ. 
Жил тутмын энэ наадам өнгөрсөн амралтын өдөр Энэтхэг Мумбай хотод болсон байна.
 
Кришна найзуудаараа хүн цамхаг үүсгэн тогоотой хоолыг хулгайлахыг оролдсон гэсэн домогт үндэслэн хүн пирамид үүсгэдэг уламжлалтай аж.
 
Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, пирамидууд нурснаар 30-аад хүн гэмтэж бэртжээ.
 
Оролцогчдын нэг нь, “Би болон манай багийнхан тогтвортой пирамид үүсгэхийн тулд хоёр сар гаруйн өмнөөс бэлтгэл хийж эхэлсэн. Ирэх жил энэ арга хэмжээнд дахиад оролцохыг хүсч байна” гэж ярьжээ.
 
Г.Доржханд
 
 
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг