sonin.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын удирдлагад хандаж “хайрын захиа” илгээсэн билээ. Уг захидалдаа “Бид хамт байсан, цаашдаа хамт байна. Та нартаа хайртай шүү” гэсэн. Энэ захидлыг хүлээж аваад МАН шаардлага тавьсан. Анхны шаардлага нь Ардчилсан нам ард түмнээсээ уучлал гуй.

Бид нэгдүгээрт улс орны удирдах чадваргүй эдийн засгийн хүнд байдалд оруулснаа гаргах чадалгүй байгааг хэл гэсэн. АН-ынхан арай хэцүү санал байна гэхээр нь МАН-ынхан нэгдүгээр тулгалтаасаа түр татгалзсан.

Хоёрдахь нь, сандал ширээ суудал гэж ярихгүй. Үндсэн хуулийг өөрчилье. Сонгуулийн хуулийг удахгүй баталъя. 2016 оны сонгуульд ухаалаг хар машины тооллогыг хүссэн нэр дэвшигчид хүссэн газраа гараар тоолъё гэсэн саналуудыг тавьжээ.

Үүнийг бүгдийг нь зөвшөөрч хайрын захидлын харилцан тохиролцоонд хүрсэн байна. Хэрэв тохиролцооноосоо буцвал дуртай өдөр, дуртай цаг мөчдөө МАН засгийн газраас гарах болно гэдэг үгийг мөн бичгээр авчээ.

Энэхүү тохиролцооны цаана Баабар, С.Баяр нарын санал санаачилгууд Рио Тинто компанийн захиалга явагдаж байгаа юм.

Рио Тинто Оюутолгойн 34 хувиар өнөөгийн Монголын эрх баригчдад 34 жилийн тайван амьдралын баталгаа, 20 жилийн засгийн эрх, 20 жилийн ухаалаг хар машины сонголтыг хийж, Монголд аз жаргалтай амьдралыг хангуулах тохиролцоог хийсэн байна.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин