Тахиа анхдагч уу, өндөг үү? Хүн амьдрахын тулд иддэг үү, идэхийн тулд амьдардаг уу? Энэ мэт хариулахад бэрх, хоржоонтой асуултуудаар хааяа хийх ажилгүй ганихрах толгойгоо гашилгах гоё байдаг юм. Үгийн сүлжээ бөглөж байгаа юм шиг янз янзын юм энэ муу тархинд орж ирнэ шүү дээ.
Хоолны талаар манай монголчуудын ойлголт огт өөр байдаг гэдгийг юуны өмнө онцолъё. Өлсөхийн зовлон үзээгүй учраас тэр юм. Ер нь зовлон үзээгүйн зовлон гэж байдаг бөгөөд өлсөхийн зовлон үзээгүйн зовлон нэн их. Бидний хувьд зовлон үзэхгүй байхын шалтгаан ч их байсан.
Наад зах нь дайн байлдааны хөлд нэрвэгдэж, байгалийн гамшиг гэдгийг жинхэнэ агуулгаар нь амссан ард түмэн биш. Дээр нь бэлчээрийн мал аж ахуйтай, зээр тарвагаа нудраад идчих эрхтэй, ах дүүс, амраг садангаа орхиж гээдэггүй ёс заншил гээд өлсөхгүй байхад нөлөөлсөн зүйл их бий.
Үнэнийг хэлэхэд зах зээлийн гэгдэх 1990-ээд онд ч өлсөөгүй. Өдгөө бүр ч өлсөхгүй байгаа. Малынхаа толгой шийрийг хуйхлаад идэж чадахгүй залхуурахдаа хөдөөгиин гуу жалгаар нэг тараагаад шидчихсэн байх нь элбэг. Ер нь хүнсний зах, дэлгүүрүүдээр ороход идэх уух юмны сонголт тун өргөн болсон доо.
Алим, төмс л гэхэд айхтар олон төрөл харагддаг юм. Харин харьяалал нь хэр зөв байдгийг бүү мэд. Наад зах нь хэзээ ч чихрийн нишингэ, цагаан будаа зэргийг тарьж байгаагүй, тарилаа гэхэд ургах ямар ч байгаль цаг уурын нөхцөлгүй хойд хөрш Орост ургуулж тарьсан гэх элсэн чихэр, цагаан будаа худалдаж буйг хараад гайхдаг л юм.
За тэр ч яахав, гол асуудап маань энэ биш. Харин миний хэлэх гээд буй зүйл гэвэл хүнсний нэр төрөл, хэмжээ дамжаа бус хүн төрөлхтөн сүүлийн үед үе үе өлсч байх хэрэгтэйг анхааруулах болсныг давхар анхааруулах явдал. Янз бүрийн л шалтгаан байдаг бололтой.
Хүнс тэжээлийн таргалуулдаг бодис олширсонтой ч холбоотой юм байх. Хүний бие организмд тусах өвчин хуучтай ч холбоотой юм ихээхэн ярих болж. Хүнс тэжээл гэхээсээ илүү удаан үйлчилгээтэй хор гэмээр юмнууд ч хойно урдаас ихээхэн орж ирдэг бололтой гээд шалтгааныг нь тоочвол цөөнгүй тоо гарах төлөвтэй.
Тиймээс товчхон хэлэхэд дэлхийн эмч нар байг гэхэд өглөөдөө буцалсан ус ууж, бөөр зүрхээ хааяа баярлуулахын зэрэгцээ, өөхтэй мах, өнөөх хатуу нөхөр хоёроор үе үе үхтэл "зоддог" элэг ходоод хоёроо амрааж байхын ач тусыг ихээхэн ярих болсон байна шүү гэдгийг хилчиддээ дуулгая.
Мөн бага зэрэг өлсч байгаад аяга дүүрэн хоол зооглохын аз жаргал гэж бас байдгийг хэлье. Саяхан л гэхэд, миний бие Дадалын хилийн отрядын Ононгийн заставын хилчидтэй өдөржин мориор шогшсоны дараа хээрийн нөхцөлд модон дотор хэрхэн оройн зоог барьсан тухайгаа сонин болгон дуулгая.
Тэд хоёр томоохон гуалин зэрэгцүүлэн тавиад дунд нь хаа сайгүй хөглөрөх хуурай мөчир цуглуулан хоромхон зуур гал үүсгэв. Ингээд дээр нь тогоогоо тавингаа хөлдүү мах гаргаж ирэн хурц иртэй жижигхээн сүхээр цавчиж жижиглэх зуураа хэрчсэн гурилтайгаа хамт хийнгээ голд нь атгасан гараас арай том хэмжээтэй мөс тавиад таглаж буй харагдсан юм.
Гэтэл 20 хүрэхгүй минутын дараа хоолны үнэр ойгоор нэг түгж, хээрийн зоог бэлэн болон төмөр аяга дүүрэн цуйван миний гарт ирлээ. Амт гэж ёстой янзтай байсан даа. Энд мэдээж өглөөнөөс хойш хэлэн дээрээ юм тавиагүй маань ч нөлөөлөө биз. Хээрийн гал дээр хилчид хийсэн болоод ч илүү амттай байсан биз.
Ер нь миний амьдралдаа идсэн хамгийн амттай хоол тэр цуйван байсан. Тиймээс бид түүндээ, "Хилийн цэргийн жавхаа" хэмээх нэрийг өгсөн юм. Мөн надад энэ цуйван хааяа өлсч бай, тэгвэл хоол илүү амттай байдаг юм гэсэн сануулгыг давхар өгсөн билээ.
Хоол амттай байх сайхан, амттай байгааг мэдрэх түүнээс хамаагүй илүү сайхан гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй биз ээ. Тиймээс хааяа өлсч байя л гэж уриапъя даа.
Хурандаа Д.Баасанжаргал
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин
Сэтгэгдэл0
Hoorhon hiitlel ve, Mongolchuud olsoj uzeegui davruu uls shu, tiim bolohooroo hodolmorch bus bolson gej baigaa
Hurandaa baasanjargal ulsuj dee,huurhii gej
Муу эр идснээ гэдэг , Гэдэс нилээн томтой цүндийз шалхайсан тавориш биз, Ийм л нөхөд түйиэр тавьдаг байх нь, аяга хоолноос эх орноо өгөх золигнууд байна л даа, Ямар дуу хуур биш Хоолонд "Хилийн цэргийн жавхаа" гэж нэр өгөхдөө ч яахав дээ, Түлсэн галаа унтраасан л байгаа даа Бурхан минь
Чм мөн өөлөх юм аа олов оо. Ёстой үнэн гэдэг л энэ Баасанжаргал гэдэг хүний бичсэн зүйл. Чи ч өлсөж үзээгүй новш байна даа
Хээрийн хоол цайны үнэр ханхалтал бичсэн байна.Санаа авхал хэрэгтэй юм шиг.Өлссөн цагт зүсэм талх ч амттай байдгыг зарим үхрүүд төсөөлөхгүйдээ чааваас.Сонирхолтой нийтлэл байна амжилт.
Нэгдугээрт ил гал дээр хийсэн хээрийн хоол яаах аргагуй илуу амттай байдагнь диван галавт баталгаатай зуйл!2-рт Одоржингоо юм идэлгуй явж байгаад гэнэт их юм идэж ходоодоо дуургэ гээд ухуулаад байдаг чинь ёстой буруу!Хуний ходоод ернь орчин уеийн гастроэнтерологийн ШУ-ны олон улсын тал талаас узэж хянасан тогтолцооноос одорт 3 удаа биш 5-6 удаа жижиг хэмжээгээр бага бага поорцоор хоолоо (2-3 цагийн зайтай) жижиглэн идвэл эруул мэндэд маш сайн ялангуяа 45-аас дээш насны настай хумуус.Энэ бол ходоодны шуус болон хоол боловсруулах хэд хэдэн торлийн ферментууд хуний биенд уусэн дотоод тогтолцоог хянаж байдагтай холбоотой.Харин олсголонгийн талаар бол европ америкийн натурпат эмч нарын орчин уеийн зовлолгоогоор 7 хоногт 1 одрийг бутэн мацаг барьж зовхон минеральны ус уун гэдэс дотроо цэвэрлэн эмчилгээний мацаг барьж байхнь туйлын эруул мэндэд ашигтай.Энийг тогтмол хийвэл 7 хоногт 1 одор буюу сард 4 одор жилд 48 одор та хоол идэлгуй тогтмол дотор гэдэс ходоодоо цэвэрлэж байвал яваандаа ур дунгээ огно гэдэгнь тодорхой!
Хилийн цэргийн турж үхэх гэсэн усан гүзээтэй хурандаагийн яриа юм уу?
olsoj uzeegui hun hoolnii bolon amidraliin;hunchanariin amtiig medehgui oilgohgui.yadarch olsson hunii nud nuuriig haraad ch mederehgui. ene niitleliig unshaad ch oilgohgui.
Хүн үнэн сэтгэлээсээ сургамжтай, хэрэгтэй дурсамж хэлж байхад зөрүүд илжиг шиг юм бичих юм. Тэр лав хужаа байх.
сайхан шүү энэ хорвоо чинь тэр чигээрээ аз жаргалыг амтлуулагч шүүв гол нь мэдрэх мэдрэхийн тулд бас жаахан тэсвэр тэвчээр хөдөлмөр гарганааа
Баска минь чин минь зөнөлөөд байна даа.Муу хүн идснээ гэдэг наад албанд чинь хийх ажил их байна даа. Сонинд ийм балай юм бичиж цуйвангийн мөнгө олдог биш юм бол чиний цалин хангалттай байх гэж бодож байна. "Босго тотго" 80жилийн түүхийг гутайсан кино хийж чи хурандаа авсан гэлүү,юм үзээгүй ганц хилд яваад идсэн хоолоо магтаад салага /оросоор гоожуур/ байна даа чи залуучуудад суудлаа тавьж өг дээ
яг үнэн. архичин нөхөр дөө. бичсэн юмтайгаа ижил мал. хүн бүхний бөгс долоосоор хурандаа болсон гэж байгаа. эрэлийн эрдэнэбатын хошногыг олон жил долоосон эр дээ.
х/а Баска х/а Пушкин х/г Сүндэв энэ нөхөд л нөхөд л хилд авилга тогтоож Дээд авдаг хүн нь Н.Энхбаяр байлаа.Одоо энэ Баска Баб төгссөн гэнэлээ би 86 оных ийм гөлөг байдаг гэж одоо харж байна.Баска хор битгий найруул Чи одоо хүүхэд байх таьвьж өг
эш чаавасдаа энэ муугаар бичиж байгаа хүмүүс мөн ч өрөвдөлтэй амьтад юм даа.Эр хүн явсан газрынхаа сонин хачнас хуваалцаж байхад ийм хариу бичиж байх ч гэждээ.Иймэрхүү хирснүүд Монголд олон байгаа учраас хүний мөс чанар муудаад байгаа юм.Тамд очвол таарсан новшнууд монголоос зайлаасай