sonin.mn

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагналаар шагналаа.

Тодруулбал "Харанга" хамтлагийн дуучин  Х.Лхагвасүрэн, дуучин  Н.Төмөрхуяг  нар Монгол Улсын Гавьяат Жүжигчин боллоо. Мөн яруу найрагч Ц.Хулан,  СУИС-ын багш, МУСТА, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг нар Соёлын Гавьяат Зүтгэлтэн болсон байна.
Х.Лхагвасүрэн, Ц.Төмөрхуяг нарыг гавьяат болсонд олон нийт ихэд ам сайтай байгаа юм.

Э.Сарнай