Өнөөдөр манайд даяаршил гэдгээр гадаад хэлийг дэндүү шүтэх үзлийг төрийн бодлогын хэмжээнд тавин дэвэргэж байгаа нь зөөлөн хэлэхэд мунхаглал юм. Энэ нь манайх шиг жижиг улс орны хувьд ашигтайгаасаа хортой үр дагавар нь илүү байна гээд хэлчихвэл "эрдэм сурахыг хэрэггүй гэж хэлдэг эргүү толгой юу энэ чинь" гэж олон хүн гайхах л байх.
Гэвч хүн болгон эрдэм бүхнийг сураад байж чаддаггүй. Тэгээд ч гадаад хэл гэдэг хүн болгон сурах шаардлагатай "эрдэм" ч бас биш ээ. Монгол хүн болгон орчуулагч хийж амьдардаг болж болохгүй биз дээ. Гадаад хэл сурахгүйгээр гэгээрч чадахгүй, сайхан амьдарч чадахгүй гэж батлах хүн байхгүй байх аа.
Гэтэл өнөөдөр гадаад хэл шүтэх үзлийн цаана гадаад хэлгүй бол бараг хүнд тооцогдохгүй гэсэн гажуу сэтгэл зүй бий болж байна. Гадаад хэлгүй хүн ямар нэгэн ажил албанд орох, томилогдох эрх нь хаалттай шахуу болж байна. Тэгээд зөвхөн гадаад хэл сурцгаахын тулд хамаг мөнгөө үрж баран гадагшаа сургалтанд явах боллоо.
Наад зах нь монголчууд гадаад хэл сурах гэж хамаг цаг заваа бараад амьдралд хэрэгтэй бусад сурах юм аа сурч чадахгүй хоцорч байна. Бусад юмыг сурч амжаагүй хоосон толгой өөрийгөө бусдаас илүү гэдгээ биш юм аа гэхэд дутуугүй гэдгээ илэрхийлэхийн тулд хагас дутуу гадаад хэлээрээ гайхуулж, гадны юмыг сайрхан магтаж эхлэнэ.
Эцэстээ энэ нь нийгэмд гадагшаа сэтгэлтэй хүмүүсийг бэлдэж байна. Монголчууд эх орноосоо дайжих болсон нийгмийн сэтгэл зүйн нэг хэсгийг гадаад хэлийг, гадны соёлыг шүтэх энэ л төрийн бодлого, хөөрөгдөл бий болгож байгаа нь бодит үнэн билээ.
Үүний уршгаар монголчууд "хээрийн чонотой нийлсэн хотны нохой" гэх шиг харийнханд үйлчлэн зүтгэж, монгол орноо, монголчуудаа цөлмөн луйвардах санаанд хөтлөгдөх боллоо. Өөр юм сураагүй учраас хоолоо олж идэх арга нь тэр. Ийнхүү гадныхны халаасанд амьдралаа багтааж хардаг жижигхэн сэтгэлгээтнүүд дүүрэн боллоо.
Англи хүн монгол хэл сурах гэж гүйхгүй. Тэд өөрийн улс орондоо сайхан амьдарч байна. Монголчууд яагаад гадаад хэлгүйгээр сайн сайхан амьдарч болдоггүй юм бэ. Яагаад бид юм бүхнээ гадаадынханд худалдаж, бас гадаадынхнаас гуйж амьдрах ёстой юм бэ?!!!
О.Лхагвадорж
Эх сурвалж: “Алтан Чагнуур” сонин
Сэтгэгдэл(31)
Маш үнэн. Бид монгоол хэлээ маш сайн эзэмшиж байж гадаад хэл сонирхох хэрэгтэй. Өнөөдрийн дотоодын их дээд сургуулийн төгсөгчид ч монгол хэлээрээ албан бичиг хөтөлж сураагүй төгсөж байна шүү дээ. Энэ бол гутамшиг. Гадаадад сурсан нь бол бүр таг. Монголын төр олон нийтийн байгууллагууд чинь монгол хэлээрээ л албан хэргээ явуулна шүү дээ. Тэгэхээр цэвэр монголоор сэтгэж, боловсруулах чадвартай боловсон хүчин тун дутмаг байна. Гадаад хэл бол зөвхөн дэлхий дахины мэдээ мэдээлэлийг л олж авах хэрэгсэл юм.Дээр нь нэмээд харилцааны соёлд суралцахгүй бол хол явахгүй. Аль ч салбарт дээр дооргүй ганцхан харилцаа л дутагдаж байна.
Eh mongol bichigtee shiljmeer baina
Маш үнэн. Бид монгол хэлээ маш сайн эзэмшиж байж гадаад хэл сонирхох хэрэгтэй. Өнөөдрийн дотоодын их дээд сургуулийн төгсөгчид ч монгол хэлээрээ албан бичиг хөтөлж сураагүй төгсөж байна шүү дээ. Энэ бол гутамшиг. Гадаадад сурсан нь бол бүр таг. Монголын төр олон нийтийн байгууллагууд чинь монгол хэлээрээ л албан хэргээ явуулна шүү дээ. Тэгэхээр цэвэр монголоор сэтгэж, боловсруулах чадвартай боловсон хүчин тун дутмаг байна. Гадаад хэл бол зөвхөн дэлхий дахины мэдээ мэдээлэлийг л олж авах хэрэгсэл юм.Дээр нь нэмээд харилцааны соёлд суралцахгүй бол хол явахгүй. Аль ч салбарт дээр дооргүй ганцхан харилцаа л дутагдаж байна.
ynen ygiig garzaagyigeer ni hellee,Manaihan bygd gadaad heliig gaihyylah mayagtai hagas dytyy syrmaar bolson hazgai heltengyyd bolloo!!!yneheer sain syrsan hed ni orchyylagch bolj niigem ard tymendee gegeereld ni tys bolno,biz harin gadaad helgyigeer Mongolchyyd niigemiin byteegch baih ni ynen yzegdel ?enyyniig eneegiin ylas ter hemeeh heneetnyydiig hiij sanaj baigaa sigee byy byzarla!!!!gadaad helgyigeer deed bolobsrolgyigeer Mongol hyn amidarch chadna!!!!!!Mongoliin hyn amiin dotor egdyyzel mecheerheliig byy yysge?Mongol hyn gadaad helgyigeer ert yed ch amidarsan eneech amidrah bolno!!heterhii tyilsirch gadaad heleer heneetheen boli!!!!
Mongol bichgee butsaaj avchihaad iim yum yari!!!
ehleed mongol ezemshiy geed bga humus comment setgegdlee latin usgeer bish krill usger bichwel yasiin
Gadaad hel surna gedeg chin zui yosnii shaardlaga. Ali ch ulsad baidag bolovsroltoi hunii shalguur uzuulelt! Angli Amerik shig huchirheg bolchihood angli hel surahgui gej hel Mongolchuudad tedentei baritsaad baih yum yu ch alga, denduu hotsrogdson archaagui baina. Mongoliin bolovsroliin salbar bodlogo muu baigaa bolohoor huuhduud eh oronch bolovsrol olj eh helee buren ezemshij chadahgui bgaa yum.
Zuv vnendee Bol arai dendej bgaa udur bolgon barag hari vg nemegdej bn orcguulgiin tovchoo bh heregtei shineer orj irj bgaa vgnvvdiiig ochuulj olon niited zarlaj bdag ,,,,, bvh horoolol hari nertei bvh barilga tower bolchood bn dshee bid yag l hari ornii darlald bgaa met bolchood bn !!!!!!
Гадаад хэл сурах асуудал манайх шиг нийгмээрээ тархи нь хоосорсон улсд чухал биз.Түүнээс гадаадад монгол хэлийг сурах гэж балаайрахгүй л байх.
Бурхан Монголоор ярь гэсэн байхад бид л зөрүүдээрээ буруу мөөрөөд байх юм Гэхдээ гадаадад очиж жорлон цэвэрлэгчдэд хэрэгтэй байх
Yasan ch munhag humuus ve dee.Gadaad hel surah bol manaih shig hun am tsuutei, gadaad ornuudtai hariltsaj baij uls ornoo hugjuuleh shaardlagatai buurai ornii huvid amin chuhal zuil.Hun bur gadaad hel surah heregtei. Harin uls ornoo hugjuulj, Mongol gedeg ulsiin hugjil soeliig sudlah ni sonirholtoi, shaardlagatai boloh ued (hugjiltei uls ornii heliig l busad humuus surdag yum) l ta nar odoo mongol hel surch baij bidentei haristastgaa geh yum.Ter boltol zai ch bn lai ch bn.Harin gadaad hel surlaa geed eh hel hayagdah esgui.Unendee gadaad heleer oligtoi yarij ch chadahgui, eh heleeree ch yarij chadahgui humuus baih ni bn. Ene bol medleg bolovsrol yadmaghan hunii shinj bolhoos gadaad hel surhaar l eh hel hayagddag jam bish. Er ni ingej muguid muihar negniigee dagaj yamar ch bodolguigeer huilrah mayag manaihand bii boljee. Uuriin bodol gej ta buhend bnu?
Lhagvadorj guaid helhed, hun bolgon orchuulagch boloh gej gadaad hel surdaggui yum, gadaad hel sursan bolgon orchuulagch boldoggui yum. Orchuulagch gedeg bol zugeer neg helnii medlegtei hunii hiideg ajil bish, avyas chadvar, hudulmur shaardsan erhem mergejil. Gadaad hel surch baiga ahun bolgon orchuulagch boloh sonirholtoi baidag gej helj baigaa bol tanii uhaan medlegiig haramsaj halaglahaas uur yu helhev. Manai ornii heregtseenii buh buteegdehuunii diilenh olonh ni importiin buteegdehuun. Tanii umsuud suuj baigaa umdiig gadaad humuus eniig avaachee geed mongoloor biden ruu bichij, yaridag gej bodoo yu? Tanii suugaad yavdag autobusand chini hiideg shatahuuniig jisheelbel Oros ulsaas oruulj irdeg, orsuudtai mongoloor heleltseer hiideg gej bodoj bnu? Turulh heleer ni yariad, heden bor tsaasaa sarvaigaad, hoshuu devsej guigaad baihad l gediigeed hevtchihdeg humuusiig mongol heleeree yarina, tanai heleer yarihgui gevel Oros uls za za toglosiin geed shatahuun ugnu ej bodoj bnu?Jijig buurai ornii gadaad hel sain surch baij l uls ornoo hugjuuldeg yum. Terniihee hajuugaar eh helee sain surch, hadgalj hamgaalhad hen saad bolood baigaa yum?
Өөртэй чинь санал нэг байна. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд язгууртан Монголчууд эрт үеэс өөрийн үр хүүхдэд хөрш зэргэлдээ аймаг улсын хэлийг зааж сургадаг байсан нь өөрийн эрх мэдлийг өрөөлийн өмнө хамгаалахын тулд байсан болов уу.Харин бид чанартай сургалтыгл эрхэмлэх хэрэгтэй. Арго мэтийн хүнээр бол хэрэггүй биз дээ.
Үнэхээр өнөөдөр гадаад хэл гэж хошуураад мэргэжилгүй гадаад хэлтэнгүүд олширч байгаа нь үнэн шүү. Эрх баригчид ч үүнийг зориуд өөгшүүлж байна. Тэгээд гадаад хэл ч олигтой сурсан юмгүй, монгол хэлээ ч мэдэхгүй шахам залуус олширлоо. Гадаадынхныг дагаж зүүгдсэн, хүссэн болгоныг нь гүйцэлдүүлэхэд бэлэн биеээ үнэлэгчид улс орныг хөгжүүлнэ гэж юу байх вэ. Гадаад хэл гэж бүгд хошуурсны гайгаар гадныханд улс орны чухал хэрэгтэй баримт мэдээлэл цуглуулахад нь гадны тагнуулуудад туслагч нар л олширсон байх. Өөрсдөө ч мэдэхгүй тагнуулын гар хөл болж байгаа ш дээ. Хүн болгон гадаад худалдаа эрхлэдэггүй, тэгж ч болохгүй. Тиймээс үүнийг хүн болгон уншаасай, ухаараасай даа. Цагаа олсон хэрэгтэй зүйл тавьжээ. дэмжиж байна.
шаардлагагүйгээр олон гадаад хэл сурна, түүгээрээ гайхуулна гэдэг бол мунхаглал. ямар би үхэр шиг мөөрдөг, гахай шиг дуугардаг гэж байгаа биш, гол нь ашгаа л гаргах байна ш дээ.
Ейс ЕЙС!айм фэнк алсо! Вообщем правильно!Не хуй по иностранному гутарить!
hariin yum bolgoniig sarmagchlan duuraij baigaa amitadiig harahaar ineed hureed baidag yum,yag unendee ineed ch bish emgenel l dee.hichneen ch gadnii hel soyold suraltsdag bai, ehleed zaaval mongol huniig beldehgui bol ireedui hoich ue maani gadniihnii ashig sonirhold uilchildeg humuus bolj usuj baina
gadaad hel sursan mongol hun baidymuu?
байдаг байлгуйдээ юу гэж ор тас байхгуй байв гэж!Андестен?
?????????????????????
Lhagvadorj oo chinii zuv bna. Gehdee comment hiij bui humuus tuilshrah hereggui l dee.
Tuilyin zuv sanaa
Yah gej ingej hudlaa bie bieniihee zalhuu chanariig devergej tarhi ugaasan yum niitlej baidag yum be. Tegeed yah yum mongol gej uls ulam l haranhui buduulegeerei duusah yumuu. Buh l hogjiltei ornuudiin hun am ni angliar cholootoi yrij bna. Husvel ooroo songood 3 dahi helee surch bna. Aziin hogjiltoi solongos , yopon , odoo bidnii muulaad baidag hytadiin zaluuchuud bugd angli heltei bna. Arai l buruu zuild urialaad bga yum bishuu. Hogjie gevel heltei baih heregtei shuu. Zaluuchuudaa
Сайн байцгаана уу? Хүмүүс, хүн гэдэг өөр хоорондоо хэлээр л нэвтрэлцэж санаа, оноо, бодлоо хуваалцаж, ухаанаа нээлцдэг. Хүн алд бүрий өөрсдийн хэлтэй хэдий ч, өнөөгийн аж төрөлт, ахуй байдлаасаа үүдээд аль нэгэн хэлийг илүү түлхүүгээр хэрэглэж ашиглах оньсоо болгох хэрэгцээ шаардлага хэдийнэ бий болчихож. Хамгийн өргөн тархсан нь англи хэл, -олон колони улсынх нь үндсэн хэл болсон нь ч өргөн дэлгэр тархахад нь бас нэгэн хүчин зүйл болсон гэхийг үгүйсгэхгүй-,болохоор сонголт тунаад үлдчих. Ойр зуурынхаа өөрийн хэрэгцээг, мөн , харь орны хэн нэгэн өөрөөс тань тусыг эрж асууж сурагласанг нь хэлээд өгчихтэйгөө дайны хэлтэй байхад илүүдэхгүй л болвуу. Түүнээс төрөлх хэлээ, аж төрлөө, ахуй заншлаа орхигдуулан "тийм ийм школ-тай, ингэсэн тэгсэн хүмүүжилтэй" гэх нь хөгийн агаад инээдтэй, тэглээ гээд өөрөө хааччих ч үгүй, энэ талаараа уг язгуур нь тэс өөр юм чинь тэдэнд хариараа л байна, язгуур гаралдаа үлдэхээс цааш, дэнгийн эрвээхэй байж болоод яах ч юм билээ. Уг нь, харийн хэлийг төрөлх хэлтэйгээ хоршуулж судалж сураад Монгол Хүний оюу юу хэлж буйгаа тэрхүү хэлээр нь үгийг нь, учиг, тайллыг нь олоод өгүүлчихдэг болчихвол Тэнгэрийн умдаг атгачихлаадаа гэж өөрт хэлмээр байх юм. Юун гадны байтугай, өөрийн төрөлх монгол хэлээ сурахад минь энэ яваа нас минь хүрэхгүй юм байналээ, учир нь монгол хэлээр минь буугаад буйгаа "халтар хултар гадаад хэлээрээ" хэлчихэж чадахгүй л мөхөсдөөд байхаар ямар балдуушны би .... хэлтэй вэ, ...байхгүй ээ, төрөлххэлээ л сурах гээд ядаж явна.
төрөлххэлээ- төрөлх хэлээ.
Суурь шинжлэх ухааны номуудыг л эх хэл дээрээ болгоё. Техникийн шинжлэх ухааны Монгол-Англи-Орос-Хятад их толь бичигтэй болъё. Салбар салбараар нь шүү. Тэгэхдээ нэг хэсэг намын нөхөд биш жинхэнэ эрдэмтнүүд, тэр салбарын шилдэгүү, тэгэхдээ хэн олон одон медальтай , хэн хулхи их эрдмийн цолтой нь биш шүү, оролцоод 5-10 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлье. Тэр Монол хэлний 4 үсэг авахад зориулсан 4 тэрбум төгөрөгөө урьдчилгаа болгож санүүжүүлье!!!!! Монгол хэлнийхээ эрдэмтэн мэргэд,хэлний талын тэргүүлэх мэргэжилтнүүдээ, уламжлалаа сайн мэддэг ухаантнуудаа оруулъя!!!!!
yag unen, eh helee yaj sain surgah ve gej bodohiin orond gadaad hel surgahgui bolchihvol eh hel ni saijrana gej bodoj baigaa ni uneheer munhagiin shinj. Ene eh hel gej tseejee deldeed baigaa mundag humuus eh heleeree shinjleh uhaanii nomnuud bichih, yadaj orchuulaad bicheed mergejil ezemshih gej baigaa humuust hurgehed hen saad bolood baigaa yum?Mergejliin ihenh surah bichguud oros, angli hel deer baigaa shuu dee.Gadaad hel surahgui bol mergejil ezemshihgui, tegeed hutlultsuud mal hariulah yumuu bugdeeree?Nuguu surtei javhlan ch dagaad mal hariulaad yavahgui shuu dee, yag unendee.Mal hariulaad yavj baih hooronduur estoi hurshuud baitugai holiin ulsuud gazar nutgiig maani ezemdeed, bidniig malchidaa bolgoj ashiglah bailgui dee.
За ингэвэл ч мань мэт шиг хэл сурах авъасгүй нь эх орондоо гадааадаар ярьсангй гэж 2-р хүн болохгүй нь л дээ. Дэмжье!
модон хэлтэй юмуу?
зүгээр л өнөөгийн нийгэм нь тийм болчоод байгаа шүүдээ.урьд бид англи болон бусад хэлтэй хүмүүсийг гайхдаг байсан бол харин одоо хэлгүй хүмүүсийг гайхдаг болчоод байгаа ийм зүйл мэдэхгүй хаагуур явж байсан хүн бэ?гээл ад үзэх жишээний
Manai niigemd nen exnii eeljind nevtruulex shaaragatai baigaa bogood eroosoo zax zeeliin orchind xamgiin ix anxaardag zuil bol xarilcaanii soil ium