sonin.mn
Эдийн засагч Д.Жаргалсайхан нэгэн нийтлэлдээ "Монгол Улс хорин жилийн турш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжээд байгаа тухай бид ярьдаг. Гэтэл лавлаад сайн харсан чинь бид алсаар даялан тойрсоор нэгэн том цагираг зам туулж, социализмдаа буцаад ирчихсэн санагдана" хэмээжээ.
 
Уг нь социализм аль эрт баяртай болчихсон биш бил үү. Гэхдээ бодох л асуудал. Д.Жаргалсайхан эдийн засагч худлаа залах гэж лав үгүй. Социализмд буцаад ирчихсэн ч юм бил үү?
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин