sonin.mn
-Хоёулаа анх урлагт хөл тавьж байсан үеэс яриагаа эхэлж, өнөөдөртэй холбох уу, эсвэл өнөөдрөөс эхлээд бага нас уруугаа явах уу?
 
-Аливаа зүйлийг анхнаас нь эхэлсэн дээр байх. Урлагт бүр бага долоон настайгаасаа орж ирсэн. 1982 онд “Ардын язгуур урлагийн наадам” гэж болдог байлаа. Аав минь энэ наадамд Баянхонгор аймгаас намайг хөтөлж ирж байлаа.
 
Би тэр наадмаас мөнгөн медаль авсан. Тэр цагаас хойш л урлагийн хүн болж, түүнд шимтэх болсон. Харин 1990 онд дунд сургуулиа төгсөөд Багшийн сургуулийн Хөгжмийн ангид ирж суралцсан юм.
 
 
-Тухайн цагт Хөгжмийн цагаан толгой зааж байсан багш нар хэн байв?
 
-Бүр анх Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд байхад дуу хөгжмийн багш гэж хүн байсан. Багшийн сургуульд ирэхэд Ч.Сангидорж, Б Бямбабаяр гээд мундаг хөгжмийн зохиолчид хөгжмийн онолын цагаан толгой заасан.
 
Хөгжмийн сургуулиа төгсөөд Баянхонгорын Гурванбулаг сумандаа очиж дөрвөн жил багшилсан даа. Миний төрсөн нутаг байгаа юм,
 
 
-Өнөөх “Бурхангүй газрын бумба” гэгчээр суманд байгаа хөгжмийнхөн шүлгээ ч бичээд, дуугаа ч дуулдаг. Таны хувьд мөн л ийм байсан биз дээ?
 
-Миний хувьд шүлэг бичнэ гэж юу байх вэ. Харин шинэ залуу сэхээтний хувьд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулахаас эхлээд юм юм л үзэж байсан. Ингэж байх үедээ анхны уран бүтээлээ хийж байлаа. Хамгийн анх манай сумын тамгын газрын ажилтан н.Шаравсамбуу гэдэг хүний бичсэн нутгийн тухай шүлгэнд ая хийсэн дээ.
 
Тэгээд л их мундаг хөгжмийн зохиолч гээд өөрийгөө бодчихсон хот уруу явлаа. Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур”-т оролцох гэж байгаа нь тэр. Зам зуур Улаанбаатар луу явж байх даа бараг л “Морин хуур” наадмын тэргуүн ззлээд явж байгаа юм шиг л бардам нийслэлд хөл тавилаа.  Миний энэ дууг МУГЖ У.Далантай дуулсан юм. Гэтэл юун түрүүлэх, анхны шатнаасаа хасагдсан даа.
 
 
-“Их санасан газар есөн шөнө хсссон” гэдэг болжээ. Энэ наадмаас их зүйл бодоо биз. Наадмаас нутаг буцсан уу?
 
-Яах вэ, энэ наадмаас нутаг буцаад явсан. Нутагт очоод сайхан сайхан уран бүтээлчидтэй хамтраад уран бүтээл хийсэн.
 
 
-Сумын бүжиг гэж сайхан зүйл байдагсан. Үүнд бас гол үүрэг гүйцэтгэнэ биз?
 
-Түүнийг чинь би л зохион байгуулна. Манай сум чинь төвлөрсөн гэрэл цахилгаан байхгүй. Бүжиг болоход “Хонда”, “Ямаха” мотор асаагаад л бүжиглэнэ. Мотор унтарна, гарч гүйгээд л, хөгжим, мотор хоёрын дунд л тостой хүн гүйнэ дээ, Уг нь залуу хүн ганц нэг охид бүсгүйчүүдтэй бүжиглэмээр байдаг.
 
Үнэндээ завгүй учраас боломж гардаггүй байсан. Бүжиг тараад ч уулзаж чадахгүй. Хөгжим хэрэгслээ хурааж байтал хүмүүс тараад явчихна. Ер нь аливаа арга хэмжээ болоход би л явна. Тухайн цагт дарга даамлууд урлаг соёл сайн ойлгохгүй. Хөгжим техник муу гээд асуудал зөндөө байсан. Харин үүний хүчинд гайгүй зүйлд суралцсан байх гэж боддог.
 
 
-Хөдөөд бурхан болж байсан хүн яагаад гэнэт хүрээний хүн болчихов?
 
-Ерөнхийдөө “Морин хуур”-аас очоод л Улаанбаатарын хүн болохоор шийдээд ажилдэа гарлаа ч гэж хэлэлгүй бараг оргох шахам хотод ирсэн. Хотод ирээд знэ хорооллын “Эрдмийн ундраа” цогцолборт нзг жил багшлаад СУИС-д элсэн суралцсан.
 
Энэ л үедээ гайгүй яруу найрагчидттай уулзаж, тэр хэрээр уран бүтээл маань ганц нэг радиод бичүүлж эхэлсэн. Анх МУГЖ Х.Болормаагийн дуулдаг “Элээх Тавилан’ -г бичиж олны хүртээл болгоод гайгүй урам орсон. 
 
 
-Танай ангийнхан юм уу даа, Дундговь яваад нэг будилсан дурсамж байдаг. Энэ тухай хуучлаач?
 
-Би өмнө нь Хөгжмийн сургуульд суралцсан, хөдөөд дөрвөн жил ажиллачихсан гээд СУИС-д гайгүй нэр хүндтэй. Оюутнууд Баска ахаа ийм дуу өгөөч үүнийг ч нэг үзээд өгөөч гэдэг байсан үе. Гэтэл нэг удаа одоо энэ дуучин Г.Эрдэнэтунгалаг нарын хэдэн залуучууд “Баска ахаа бид хэд Дундговьд тоглох гэсэн юм.
 
Та хамт явж хөгжим тоглоод өгөөч” гэхгүй юу. Тухайн үед тав, 10 төгрөг өгье л гээ биз. Манай хэд ч Тээврийн товчоон дээрээс нэг “УАЗ- 69” машин хөлсөлж ирээд л, Г.Эрдэнтунгалагын ээмэг бөгжийг ломбардаж шатахууны мөнгөтэй болоод Дундговь уруу гарлаа шүү.
 
Гэтэл мань жолооч Төв аймгаас урагш гарч төөрөөд шаварт суусан. Тоглолт тэр орой нь болох ёстой атал ингээд өнгөрсөн юм
 
 
-Тэгээд тоглолтоосоо хоцорсон улс нутаг буцсан уу?
 
-Хоцрохгүй яах вэ. Гэхдээ буцаагүй. Бүтэн нэг хоног алдаж очсон чинь хүмүүс билетээ буцаагаад мөнгөө авчихсан. МУГЖ “Морины” Г.Батбаяр, дуучин Т.Батсайхан нар очоод тоглох гэж байна. Бид хэд ч “Г.Батбаяр ах аа бид эхлээд тоглоё” гэлээ.
 
Г.Батбаяр ах ч “Тэг ээ тэг миний дүү нар” гэхгүй юу. Хэрдээ л Г.Батбаяр ахаас түрүүлж тоглох юм бол хүн үзнэ гэж бодохгүй юу. Харин тоглолт эхэлтэл 13-хан үзэгчтэй. Нэг юм тоглолтоо дуусгаад гараад иртэл үүдэн дээр бөөн хүмүүс театрт орох гээд бужигнаад дайрч байна. Г.Батбаяр ахын тоглолтыг үзэх гэж байгаа нь энэ.
 
 
-Тухайн үед юу бодогдож байв?
 
-Одоо яах вэ дээ. Үнэнийг хэлэхэд хүн алдар нэртэй байх гэдгийн утга учрыг л сайн ойлгосон доо.
 
 
-Алдар нэр гэснээс үеийн чинь уран бүтээлчдээс нэлээдгүй хүмүүс төрийн хайр хишиг хүртлээ. Таны хувьд юу бодож байна?
 
-Бүгдэд нь баярлаж явдаг. С.Жавхлан, Т.Баясгалан нар бол нийтийн дууны үнэлэмжийг өндөрт гаргаж ирсэн гавъяатай улс. Алийн болгон эстрад, попынхон үнэлүүлээд зохиолын дуучид үнэгүй байх ёстой юм. Энэ хоёр бол энэ үнэлэмжийг өндөрт гаргаж ирсэн сайн ч дуучид гэж боддог. Манай Ч.Бат-Эрдэнэ ч нийтийн дууны менежмент гэж юу байдгийг харуулсан хүн.
 
 
-Анх уран бүтээл хийж байхад дуучид дуу голж хөгжмийн зохиолчид дуучнаа голох гээд юм юм байдаг. Таны хувьд?
 
-Би нэлээд хожуу Д.Алтантүлхүүрийн “Тэр л хэвээрээ” шүлэгт ая хийгээд дуучдад сонсгосон чинь цаадуул маань голоод болдоггүй. Тэгэхээр нь “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж бодоод гэр бүлийнхээ хүнтэй хамтраад дуулсан. Энэ дуу маань харьцангуй олонд хүрч, хит болсон. Үүнд бас их урам авч дуулах болсон доо. Урьд өмнө би дуулдаггүй шахам байсан.
 
 
-Оюутан байх даа ч дуулж байгаагүй хэрэг үү?
 
-Үгүй, өөрөөсөө айгаад, өөрийгөө голоод огт дуулдаггүй л байсан юм.
 
 
-Гэр бүлийн чинь хүн урлагийн хүн байх сайхан хэдий ч сөрөг тал бас байна биз?
 
-Манай гэр бүлийн хүнийг Ц.Түмэнжаргал гэж Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин хүн бий. Гэр бүлээрээ уран бүтээлч байх нь уран бүтээлд эерэг нөлөөлнө. Үүнийгээ ингэ, энэ нь ийм байна гээд бие биеэндээ тустай байдаг,
 
Уран бүтээл дээр маргах, тэр дундаас юм олж авах гээд ололттой тал бий. Харин хоёулаа урлагийн хүн болохоор энд тэнд тоглолтоор явах үед ар гэрийн амьдрал хоцрох гээд байдаг.
 
 
-Уран бүтээл төрөх агшин гэж бий. Сэрхийтэл ороод ирэх ч юм уу, эсвэл бүр эсрэгээрээ байдаг юм шиг ээ. Өөрийн тань хувьд ямар үед уран бүтээл хийх вэ?
 
-Миний хувьд бусад шиг гэнэт онгод орж ирээд хөгжим дээр суугаад гэх ч юм уу, эсвэл зүүдэндээ бичээд гэх юм байхгүй. Яруу сайхан шүлэг уншихад өөрөө аяндаа ороод ирдэг. Сайн шүлэг өөрөө аялгуутай байдаг гэж боддог. Ерөнхийдөө миний уншсан шүлэг надад ямар сэтгэгдэл төрүүлнэ. Тэр хэмжээгээр аялгуу төрдөг.
 
 
-Таны дуулсан хоёр шаргын дуу ард түмний дунд их түгж байна. Энэ дуу хэрхэн төрсөн тухай яривал сонин байх?
 
-Би ийм сайхан хийморьтой хүлгийн тухай дуу зохиож өөрөө дуулсан даа сэтгэл өндөр байдаг. Намайг энэ дууг дуулсан жил шарга азарга түрүүлсэн. Мөн дараа жил бас л түрүүлсэн. Энэ жил ч түрүүллээ. Миний уран бүтээл ч хийморьтой сайхан байна.
 
Тод манлай уяач Л.Эрдэнэчулуун ах цолны найраа хийгээд хүмүүс урихгүй юу. Үүнд Агваан ах уригдаад чухам юу авч очихоо мэдэхгүй. Бодож, бодож ер нь хоёр шаргын тухай шүлэг бичээд авч очъё гэж бодсон юм билээ. Өөрөө огт шүлэг бичдэггүй нөхөр найран дээр нь хоёр шаргын тухай 
 
“Энгүй хурдан хос шарга 
Их наадмын түрүү шарга 
Эрдэнэчулууны унаган шарга 
Эрсдэж хальсан хайран шарга” гээд уншихгүй юу. 
 
 
-Агваан гэдэг хүн овөрмөц бэлэгтэй очжээ. Та өөр тэр найранд очсон хэрэг үү?
 
-Их сайхан бэлэг болсон. Би тэр найранд очоогүй. Тэнд цугласан уяач эрчүүд нулимс унагасан юм билээ. Найранд гадна дотны зочид олон очсон байснаас хаанахын ч гэлээ консулын нэг эмэгтэй байж байгаад гайхсан гэдэг. Шүлэг уншихад эрэгтэй хүмүүс бараг ихэнх нь нулимс унагаж байдаг.
 
Энэ их том найрагч байна гзж бодоод Л.Эрдэнэчулуун ахад Агваан ахтай уулзуулж өгөхийг хүссэн гэсэн. Үүний дараа Агваан ах надад “Нэг ийм шүлэг байна. Ая бод” гэсэн. Би ч шүлгийг нь уншаад ая ч дороо ороод ирсэн. Харин Агваан ах еөр дуучнаар дуулуулах гээд би ч өөрөө дуулна гээд дуулсан даа.
 
 
-Харин их уяач маань яаж хүлээж авсан бэ?
 
-Дуугаа бичүүлээд, бүр бэлэн болгоод дүрсжүүлэх санаатай Л.Эрдэнэчулуун ах руу утасдсан юм Би танихгүй л дээ. Мань хүн “Ах нь морио барьчихсан жаахан зав зай муутай л байгаа даа.
 
Яах вэ ажлын дундуур бол зураг хөрөг авч болох юм” гээд дуртай хүлээж авсан. Ингэж л төрсөн дуу даа. Энэ дуу төрсөн цагаас хойш шарга азарга гурав ч түрүүллээ. Энэ хэрээр ч дуу маань моринд дуртай ард түмний дунд түгж байна.
 
 
-“Авьяас бол эмзэглэл” хэмээн их Д.Намдаг хэлсэн байдаг. Уран бүтээлч хүний хувьд эмзэглэх ч юм уу, бухимдахаараа яаж тайтгарах вэ?
 
-Би бухимдах, эмзэглэх үедээ нам гүмийг сонгодог. Хүнтэй хэрэлдэхийг огт хүсдэггүй. Болж өгвөл тойроод явдаг. Хүн муулахыг бүр ч хүсдэггүй. Эмзэглэж, бухимдсан үедээ нам гүм орчинд сайхан яруу найргийн ном унших бас л сайхан тайтгарал өгдөг дөө. Би ер нь уран бүтээл хийхдээ ч намуун орчинг сонгодог. Бужигнаад, дуу чимээтэй байгаа газарт огт болдоггүй юм.
 
 
-Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Тэгэхээр онөодөр уран бүтээлийн зөвлөгөө авдаг багш нар бий биз дээ?
 
-Байлгүй яах вэ. Ч.Сангидорж, Б.Бямбабаяр, Т.Сэр-Од гээд байна. Т.Сэр-Од бид хоёр уг нь Багшийн сургуулийг хзмт төгссөн ч манай хүн чинь хойно урьд боловсрол эзэмшсэн хүн. Тиймээс “Би нэг ийм юм хийлээ, сонсооч” гээд очиж зөвлөгөө авна. Бидний хувьд ангийн анд ч, мөн уран бутээлийн анд, багш ч гэж ойлгож болно.
 
 
-Таны энэ хөгжим дууны авьяас мэдрэмж удамынх байлгүй?
 
-Манай аэз дэрс сугалж нүхлээд цоор хөгжим хийнэ. Хулсан хуур гээд хөгжмүүдийг өөрөө хийгээд л өөрөө тоглоно. Энэ бол хөгжмийи их мэдрэмж юм. Аавын маань энэ авьяас надад өвлөгдөж иржээ. Ээжийн талынх ч тэр бүгд нутагтаа найр наадамд урилгатай дуучин хумүүс байдаг.
 
Манай ээжийн нэг ах гэхэд л аймгийнхаа театрт дуучин байх жишээтэй. Намайг тэр “Ардын яэгуур урлагийн наадам”~д долоон настай оролцох гэж байхаа аав маань хүмүүс унтсан хойгуур шөнө дөлөөр босгоод л дуулуулна.
 
Бүр хоёр гурван цагаар дууллуулна. Би залхаад, намайг ингэж залхаах нь юунд хэрэгтэй юм гож боддог байлаа. Ингээд л наймдугаар анги төгсөөд хуваарийн дагуу аав минь дэмжээд сургуульд явуулсан даа.
 
 
-Дээр бид хоёр сургуупийн тухай ярьж байгаад орхиж. СУИС-ийн ангийн оюутнууд, багш нарын тухай дурсвал?
 
-Би СУИС-ийн Уртын дууны ангид Ц.Дэлгэр багшийн удирдпзгад суралцсан Маиай багшийн шавь нар гэж олон сайхан алдартай дуучид байна даа. Манай анги гэхэд л одоо энэ ид дуулж байгаа Л.Банзрагч, Л.Болдбаатар, Г.Эрдэнэтунгалаг, н.Цэнджав, н.Батболд гээд олон сайхан уран бүтээлчид байна.
 
 
С.Ууганбаяр
 
Эх сурвалж: