sonin.mn

 

Ерөнхийлөгчийн сонгууль яригдаж эхлэх үед Жавхлан гавьяатын төлөө сэтгэл санаа зовж суусан хүн олон биз. Арга ч үгүй байх л даа. Сонгууль болохоор л өвчин нь сэдрэв үү гэмээр хийтэй юм ярьж олон түмнийг цочоодог болсон юм чинь.  Гэвч хаа очиж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гавьяат маань тун томоотой байлаа.
 
 
Үүнийг анзаарсан хэсэг нөхөд "Жавхлан ухаажаа юм болов уу эсвэл Ерөнхийлөгчийн сонгууль ч арай ахадна гэж өөрийгөө мэдрэв үү, эс бөгөөс тархиных нь түгжээг мулталдаг эрхэм найз нь үгүй болохоор чимээгүй өнгөрөв үү" гэж ярьж дуулдана. Үнэхээр ч эрхэм дуучин маань энэ удаагийн сонгуулиар нам жин өнгөрлөө. Өөрийнхөө хэр хэмжээгээ мэдсэн бол болоо доо.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"