sonin.mn

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа хаяанд ирчихээд байхад "Монгол туургатны 100 эрхэм"-д Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг оролцуулсан нь хууль бус явдал гэж баахан шуугилаа. Уг нь ч тус нэвтрүүлэгт аваргууд, Ерөнхйилөгч нараас мэр сэр орж л байгаа харагддаг.
 
 
Харин Ц.Элбэгдоржийн хувьд цаг хугацааны тохиол жаахан тиймхэн болж таарсан шиг байгаа юм. Мэдээж нэр дэвшигчийн хувьд Эбэ их л баяртайгаар нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авсан байж таарна. Харин Ардын уран зохиолч Б Лхагвасүрэн гуай маань л баахан гомджээ.
 
 
"Би юм хийе гэж л бодсон, хэн нэгнээс тэрбум төгрөг авах нь бүү хэл 50 мянган төгрөг ч аваагүй. Ядарлаа гэхэд хэдэн үг холбож бичээд хэвлүүлчихэд Монголын ард түмэн миний номыг аваад уншчихна" гэж ирээд л чин сэтгэлийн угаас гомдлын үгсийг чулуудаж суугаа харагдсан.
 
 
Ингэхэд байна аа, өвгөн зохиолчоо гомдоож байхаар Б.Бат-Эрдэнэ аваргыг ч гэсэн "Монгол туургатны 100 эрхэм"-д оролцуулчихвал ямар вэ. Цахиагийн хүү, намынхнаа энэ удаад дуугүй бай гээд аргалчихаа мэдэх байлгүй.
 
 
Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ганц ч үг унагахгүй гээд гарын үсэг зуруулаад авчих... Болохгүй юмгүй л санагдаад байгаа юм даа. Хэн хэндээ гомдолгүй... 
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"