Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль албан ёсоор эхлээд байна.
Энэ үед одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009 онд ялалт байгуулах үедээ дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэе. Биелсэн эсэхийг нь дүгнэх эрх таньд буй.
Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан Намаас нэрээ дэвшүүлэх хүсэлтээ илэрхийлж байгаагийн хувьд зохих хууль, дүрэм, журамд заасныг баримтлан дараах 5 чиглэлээр Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна.
Нэг : Шударга ёсыг тогтоогч Ерөнхийлөгч байна
Байдал ямар байна? Монголд шударга ёс алга. Албан тушаалтанд хууль үйлчлэхгүй байна. Баялгийн тэгш бус хувиарлалт гаарлаа. Нийт баялгийн 80 хувь нь хүн амын 10 хүрэхгүй хувьд төвлөрч байна.
Хүнд суртал, авлига хэрээс хэтэрлээ. Захиргааны зардал өслөө. Бий болж байгаа төгрөг тутмын талыг төрийн хүнд суртал залгисаар байна. Хөгжлийн ижил түвшинтэй орнуудаас манай төсөвт зардал дунджаар 2 дахин өндөр байна.
Зүй бусаар хөлжигсөд, түшмэдүүдийн дураар дургилт, хариуцлагагүй байдал зах замбараагаа алдлаа. Хүний эрхийн зөрчил газар авлаа. Хүнийг хүн гэж үзэхээ байлаа.
Яах ёстой вэ? Ерөнхийлөгчийн хувьд улс орондоо шударга ёс тогтоохыг тэргүүн зэргийн үүргээ гэж үзнэ. Төр нь иргэдээ дарамталдаг, айлгадаг байж болохгүй. Иргэддээ үйлчилдэг тусалдаг байх ёстой. Иргэдээ бууддаг төр биш, иргэдээ дээдэлдэг, энэрдэг төр Монгол оронд хэрэгтэй байна.
Авлигалтай тууштай тэмцэнэ. Авлига арилахгүй бол хөгжил ирэхгүй. Орлого нэмэгдэхгүй. Улс орны амьдрал дээшлэхгүй, өрсөлдөх чадвар өсөхгүй. Авлигаас учирч байгаа эдийн засгийн хохиролыг заавал төлүүлдэг болно. Төрөөс тэрбумтнууд төрдөг явдлыг таслан зогсооно. Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэх цаг болсон.
Дарга нарыг хууль биелүүлдэг болгоно. Хууль биелүүлж ажиллаж амьдрах нь нэр төрийн хэрэг болох ёстой. Иргэдэд энэрэнгүй, албан тушаалтанд чанга хуулийн орчин бүрдүүлнэ. Хэрэг маргааныг хүндрэл чирэгдэлгүй шийддэг болно. Жирийн иргэдийг гэмтэн зэмтэн, өөрсдийгөө хууль цааз гэж хардаг хөлдүү, ноён сэтгэлгээг өөрчилнө. Ардаа алагчилдаггүй хууль шүүхийн тогтолцоог дэмжинэ.
Аливаа хууль тогтоомж нь төрийг бус хүнийг хамгаалахад зориулагдах ёстой. Төрийн төвлөрсөн чиг үүргийг иргэдэд, хувийн хэвшилд, орон нутагт шилжүүлэх ажлыг санаачилж хүнд суртлын зардал дарамтыг хөнгөлөх бодлогыг тууштай дэмжинэ. Эрх зүйн болон улс төрийн иж бүрэн шинэтгэлийг эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс, үзэл санаанд нийцүүлэн хийхэд санаачлагатай, идэвхтэй, иргэнлэг байр сууринаас оролцоно.
Хоёр : Орон нутгийн хөгжлийг дэмжигч Ерөнхийлөгч байна
Байдал ямар байна? Монголд орон нутгийн бодлого бүрэн хаягдаад удаж байна. Тэнд иргэд нь эрхгүй, байгаль нь сүйдсэн, төр захиргааны байгууллага нь асуудал шийдэх чадамжгүй хэвээр байна. Орон нутагт улс төрийн эрх алга, эдийн засгийн эрх алга. Хөрөнгө санхүүгийн эрх алга. Тэдгээр эрхүүд дээшээ заасан сум мэт төвлөрсөн байна.
Төвлөрлийг дээрээс нь сааруулах гэж олон жил оролдлоо. Улам төвлөрөөд байна. Эрхийн шилжилт явагдсангүй. Орон нутаг, Монгол улс бүхэлдээ хөгжих эс хөгжихийн заагт байна.
Яах ёстой вэ? Хуулиар орон нутгаас булааж авсан эрхийг, хуулиар орон нутагт нь буцааж олгоно. Орон нутагт улс төрийн, эдийн засгийн болон хөрөнгө санхүүгийн эрхийг шилжүүлэхийг дэмжинэ. Иргэд нутаг орондоо байгаа баялгаа ашиглах, захиран зарцуулах, хяналт тавих эрхтэй байх ёстой.
Орон нутгийн хурлын эрхийг нэмэгдүүлнэ. Шаардлагатай төсвийн татаасыг бүхлээр нь, зарим татварын хувь хэмжээг төрлөөр нь орон нутагт шилжүүлнэ. Тэнд хөгжлөө төлөвлөх, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрээ олох боломжийг чөлөөтэй болгоно. Аж ахуйн нэгжийн бүртгэл, үйл ажиллагааны хяналтыг анхан шатанд шилжүүлнэ.
Иргэд, орон нутгаас гарч байгаа хийж бүтээх санал санаачлагыг үргэлж дэмжинэ. “Монголдоо үйлдвэрлэв” санаачлагыг ажил хэрэг болгоно. Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авахад иргэддээ хөнгөлөлт үзүүлэх бодлогыг дэмжинэ. Монгол сайн иргэнээ биш сайн бүтээгдэхүүн экспортолдог улс болох ёстой.
Орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Сум суурин газар бүрийг өөрийн давуу талаа ашиглаж хөгжихөд нь дэмжлэг үзүүлнэ. Монгол хүн хаана ч амьдарч байсан ялгаагүй иргэний хувьд нийгмийн харилцаанд ижил тэнцүү оролцдог, шаардлагатай үйлчилгээг ялгаа зааггүй авч чаддаг байх ёстой.
Улсын нийслэлд утааны, хөдөөд цөлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулна. Орон нутгийн эрх, хөгжлийн асуудал гэдэгт зөвхөн аймаг сум, хот тосгоны төдийгүй, Улаанбаатар хотын дүүрэг, хороо, хэсгийг, тэнд оршин суугч нийт иргэдийг хамруулж ойлгоно.
Гурав : Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байна
Байдал ямар байна? Ихэнх хүмүүсийн амьдрал тартагтаа тулж байна. Ажилгүйдэл өслөө. Ажил олдохгүй байна. Ядуурал хавтгайрлаа. Ядуу өрхийн тоо эрс өслөө. Өдөр ирэх тутам айл гэрийн амьдрал туйлдаж, юмны үнэ өсөж байна. Тэр тусмаа эхчүүд эмэгтэйчүүдийн үүрэх ачаа улам хүндэрлээ.
Хүмүүс айдастай байна. Үнэн үг хэлж, хариуцлага шаардвал ад үзэгдэж байна. Эрх мэдэлтнүүдийн эрх мэдлээ хамгаалах, түүнийгээ хадгалах, үргэлжлүүлэх гэсэн улайрал нийгмийн эрүүл эд эс бүхнийг сүйтгэж байна. Хүнд суртал, ядуурал, хариуцлагагүй байдлаас үүдсэн хямрал айл бүрийн амьдралд дарамт болж байна.
Төрийн бодлого оновчгүй, хүнд өгөөж муутай байна. Хүн ардын ихэнх нь төрийн хараа, бодлогоос мартагдсан хаягдсан байдалтай байна. Монгол улсын иргэдийн аюулгүй байдалд олон талын хор хөнөөл учирсаар байна. Иргэдийн хэрэглэж байгаа хүнс, эмийн бүтээгдэхүүнээс авахуулаад иргэдийн аюулгүй, эрүүл орчинд ажиллаж амьдрах бусад олон эрх бүдүүлгээр зөрчигдөж байна. Зарим нь бүр гамшгийн байдалд оржээ. Бид ийм байдлаар удаан явж болохгүй.
Яах ёстой вэ? Аливаа асуудлыг шийдэхэд ард түмнийхээ талд орно. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэгч байна. Шударга үнэний дуу хоолой болно. Зовж зүдэрч байгаа иргэддээ илүүтэй тусална. Иргэдийнхээ санал бодлыг сонсдог болно. Монгол хүн эрхээ ч шударгаар эдэлдэг, үүргээ ч шударгаар биелүүлдэг байх ёстой.
Монголын төр Монгол хүнээ үнэлэх цаг болсон. Монгол хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх цаг ирсэн. Хүн нэг бүрийг эрүүл байж боловсролоо дээшлүүлэхэд нь тусална. Хэрэгцээтэй мэргэжлээ эзэмшихэд нь тусална. Ажилтай болоход нь тусална. Төрийг хүний төлөө ажилладаг болгоно. Хүн ардаа албан тушаалтнуудын барьцаа, дарамтаас чөлөөлнө.
Хүн гэр бүлдээ ая тухтай, сэтгэл хангалуун, элэг бүтэн амьдрах ёстой. Гэр бүлийн аливаа хүчирхийллийг үл тэвчих зорилт тавьж ажиллана. Эхчүүд, эмэгтэйчүүдийн зөрчигдөж байгаа эрхийг нэн тэргүүнд хамгаална. Эмэгтэйчүүдийн гэр бүл, хамт олон, нийгэмд эзлэх байр суурийг бүх талаар бэхжүүлнэ. Алдарт эхийн одонгийн болзлыг зөөлрүлж, мөнгийг нэмэгдүүлнэ. Ахмадаа ачилсан, залуусаа дэмжсэн, хүүхдээ энэрсэн, ирээдүйг нь баталгаажуулсан бодлого явуулна.
Баян Монголын иргэд баян амьдрах ёстой. Сайхан амьдрах ёстой. Иргэддээ улс төрийн эрхийг нь ч, эдийн засгийн эрхийг нь ч бүрэн олгохын төлөө ажиллана. Бүтээлч, санаачлагатай хэсгийнхээ хийсэн бүтээсэн, өнгөтэй өөдтэй бүхнийг цөлмөдөг иргэдээсээ баян төр байж болохгүй. Бас нийтийн баялгийг сорогч улсаасаа баян Ерөнхийлөгч байж таарахгүй. Баялгийг эзэмшигч нь, бүтээгч нь, түүний үр шимийг хүртэгч нь ард түмэн байх ёстой.
Иргэддээ баялгаасаа хувь хүртэх, жинхэнэ ёсоор баялагтаа эзэн байх, санал бодлоо илэрхийлэх боломж олгоно. Өөрт ноогдох хувиараа дамжуулж амьдрал ахуйгаа өөд татах, хөрөнгөжих, баялгийнхаа захиран зарцуулалтад хяналт тавих эрхийг нээж өгнө. Ингэснээр төрийн бодлого, үйл ажиллагаа нээлттэй, ил тод болно. Иргэдийн эрхийн агуулга нэмэгдэнэ. Бүтээж бий болгох боломж нь тэлнэ. Монгол хүний үнэ цэн улам өснө.
Монгол хүний аюулгүй байдлыг Монгол улсын аюулгүй байдал гэж үзнэ. Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн салбарт улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийг урьдах жилээс нь хорогдуулахгүй, харин өсгөж үр дүнтэй төвөвлөдөг байхад анхаарч ажиллана. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд харш тийм байж болох үзэгдэл бүрийг судалж, засаж залруулах бодлого, үйл ажиллагааг тууштай явуулна. Энэ чиглэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг идэвхтэй чиглүүлж ажиллана.
Дөрөв. Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэгч Ерөнхийлөгч байна
Байдал ямар байна? Хаа сайгүй байгаль сүйдэж байна. Монголын хүн амын 40-өөс илүү хувь нь угаарын нөхцөлд амьдардаг боллоо. Газар нутгийн гуравны хоёроос илүү нь цөлжилтөд нэрвэгдлээ. Сүүлийн 10 жилд 8 мянга гаруй гол горхи, булаг шанд бүрэн ширгэж устсан мэдээ байна.
Хүний амьдрах орчин улам муудаж байна. Байгальтай хүйтэн цэвдэг харьцах дайралтууд саарахгүй байна. Байгаль орчинтой холбоотой түгшүүртэй мэдээнүүд зөвхөн Монголын биш дэлхий нийтийн асуудал боллоо. Монгол орны цөлжилт, хуурайшилт, шар шороон шуурга, Нийслэл хотын утаа бохирдолтын асуудал орчин цагийн гамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогдож байна. Байгаль орчинд ээлтэй, үр дүнтэй бодлого, үйл ажиллагаа үгүйлэгдсээр байна.
Яах ёстой вэ? Монгол газрын үзэсгэлэн, цэвэр дагшин байгаль, уул ус, ой билчээр, говь тал бол Монгол орны нэрийн хуудас. Унаган байгалиа сэргээж хойч үедээ өвлүүлэн үлдээхийг Монгол төрийн, монгол хүн бүрийн уламжлалт, язгуур бодлого гэж үзнэ.
Монгол нутгаа дэлхийд унаган төрхөө хамгийн сайн хадгалж үлдсэн байгалийн өв болгож, Монгол улсыг байгалиа хамгаалдаг, сэргээдэг, байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг орон болгоно.
Байгаль орчны шалгуурыг нэгдүгээрт тавьж, байгальд халтай, нөхөн сэргээх баталгаа байхгүй бол эдийн засгийн хувьд ямар ч ашигтай төсөл хөтөлбөрөөс татгалзана. Байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйл ажиллагааг хатуу цээрлүүлэх хуулийн үйлчлэлийг бодитой хэрэгжүүлнэ.
Байгалийг нөхөн сэргээхэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьжиргаанд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ.
Тав.Монголыг дэлхийтэй холбогч Ерөнхийлөгч байна
Байдал ямар байна? Монгол улсын гадаад бодлого нь аль ч засгийн үед харьцангуй тогтвортой, уламжлалт шинж чанараа хадгалж ирсэн. Ардчиллын жилүүдэд шинэ, бахархам, утга агуулгаар бас баяжсан. Гэвч ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө хийсэн монголчуудын түүхэн сонголт бүрэн үнэлэгдэж, үр шимээ бүрэн өгч чадахгүй байна.
Шинэ сонголтоо хэрэгжүүлэх гэж монгол хүн бүр зүйрлэшгүй их саад бэрхшээлийг даван туулж хоёр арваныг дамжуулан чадах чинээгээрээ зүтгэж байна. Монголын ард түмний энэ зориг төгөлдөр хичээл зүтгэл хилийн чанадад ч, хилийн дотор ч зохих түвшинд хүлээн зөвшөөрөгдөж эрчимтэй хамтын ажиллагаа, улс орны хөгжил дэвшлийн баталгаа болж хараахан чадаагүй байна.
Монгол улс сүүлийн жилүүдэд ардчилалтай ч юм шиг, ардчилалгүй ч юм шиг явж ирлээ. Ардчилсан хувьсгалынхаа ололтыг Монголын эрх баригчид хүлээн зөвшөөрдөг ч юм шиг, эс зөвшөөрдөг ч юм шиг ойлгомжгүй байдал үргэлжилсээр хорин жилийн нүүр үзлээ.
Ардчиллын ололт, эс ололт нь зөвхөн гадаад улс орон хурал уулзалт, айлчлалд зориулагдсан албан тушаалтнуудын нүүрний халхавч төдий зүйл байх ёсгүй. Юуны түрүүн бий болгосон ардчилалынхаа ололт амжилтыг Монгол улсын иргэд мэдэрдэг, түүний үр шимийг бодит байдлаар хүртдэг байх ёстой.
Яах ёстой вэ? Монголыг ардчилсан улс мөн гэдгийг хаана ч орчуулгагүй ойлгодог мэддэг болох ёстой. Ардчиллаар олсон монголчуудын ололт бол хүн төрөлхтний үнэт зүйлсэд зүй ёсоор багтдаг үнэтэй чухал бүтээгдэхүүн юм. Монголын ардчиллыг дэлхийн сонорт хүргэх ёстой. Үнэлүүлэх ёстой. Монгол улс бол иргэд нь эрх чөлөөтэй, төр нь нээлттэй, найрсаг гадаад бодлоготой орон.
Би зөвхөн Монголыг албан тушаалтны хувьд төлөөлсөн Ерөнхийлөгч биш ардчилал эрх чөлөөнийхөө төлөө, бүрэн эрхт, бие даасан байдлынхаа төлөө Монголын ард түмний хийсэн түүхэн сонголтыг амжилт ололттой нь, алдаа сургамжтай нь төлөөлдөг Ерөнхийлөгч байх болно. Монголыг хүн төрөлхтний хөгжил дэвшилд хамаатай, өөрийн гэсэн өнгө төрх, бахархалтай олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцогч орон болгохын төлөө чадах бүхнээ хийх болно.
Монгол бол бие даах чадвартай, боловсролтой, эрх чөлөөнд дуртай хүний нөөцтэй орон. Мөн байршлын болон байгалийн их нөөцтэй улс. Дээр нь сүүлийн хорин жил ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэлэмжид суурилсан бүс нутагтаа өвөрмөц, арвин туршлагатай бас тийм нөөцтэй орон. Монгол улс олон улс, бүс нутгийнхаа хэмжээнд боловсролын, технологийн, санхүүгийн, хөдөө аж ахуй, байгалийн гаралтай зарим бүтээгдэхүүний, дэд бүтцийн гээд олон төрлийн бодлого тодорхойлоход өөрийн байр суурьтай, нэр нөлөөтэй оролцох боломжтой орон.
Эдгээр нөөц боломж бол Монголыг дэлхийтэй холбох, дэлхийг Монголтой холбох хичнээн ч гүүрийг барьж босгоход хүрэлцээтэй түүхий эд. Монгол дэлхийд улам хамаатай болох ёстой. Ийм бодлого Монгол улсын үндэсний эрх ашигт нийцнэ. Үүнийг бодит ажил болгох нь Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийн бас нэг түүхэн үүрэг юм. Энэ үүргээ би чин сэтгэлээсээ ухамсарлаж хэрэгжүүлэх болно.
Мөрийн хөтөлбөрийнхөө товчийг Та бүхэнд танилцууллаа. Ерөнхийлөгчийн албыг би сандал суудал гэхээс илүүтэй миний үүрэх ёстой хариуцлага, хийх ёстой ажил гэж ойлгож байна. Ардчиллын жилүүдэд гарсан амжилт ололтыг бусадтай хуваалцах гэж би зүтгэхгүй. Харин алдаа завхрал байдал бол түүнийх нь төлөө хариуцлага хүлээх хүн нь би өөрийгөө мөнөөс мөн гэж үздэг.
Өчигдөр бид алдсан байж болно. Маргааш бид алдаагаа давтаж болохгүй. Бид өнгөрснийг залруулж чадахгүй ч ирээдүйнхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Хариуцлага гэдгийг би ажил гэж ойлгодог. Ачаа гэж ойлгодог. Сургамж гэж ойлгодог. Хэцүүг сөрж өөрийн бие, нэр төрийг бусдын төлөө золиослох үүрэг гэж ойлгодог. Хийх ёстой ажлаа гүйцээж хийх даалгавар гэж ойлгодог.
Өнөөгийн бид хойч үедээ сайхан амьдрал, хөгжилтэй орон хүлээлгэж өгөх үүрэгтэй. Бид эх орныхоо хэрэгтэй цагт нь хэрэгтэй ажлыг нь хийх ёстой. Би эх орондоо хэрэгтэй цагт нь зүтгэдэг идэвхтэй иргэн байхыг эрмэлзэж ирсэн. Би эх орондоо хэрэгтэй цагт нь тусалдаг Ерөнхийлөгч байх болно. Би Монгол хүнд хэрэгтэй цагт нь тусалдаг Монгол улсын Ерөнхиийлөгч байх болно.
Би дээр хөтөлбөртөө тусгасан таван чиглэлийг өнөөдөр миний эх оронд хэрэгтэй, миний ард түмэнд хэрэгтэй, миний хийх ёстой ажил гэж ойлгосон. Хүмүүс надад “Шударга ёс алдагдлаа” гэж хэлсэн. “Орон нутгийн бодлого хаягдлаа” гэж хэлсэн. “Ард түмэнтэйгээ амь нэгтэй бай” гэж учирласан. “Байгаль орчин сүйдлээ шүү” гэж захисан. “Ардчиллын үр шим хаана байна, түмэнд ойлгуулаач” гэж бичсэн. Би хийх ажлаа ард түмэндээ чихээ нааж явж олж авсан.
Ардчилсан Ерөнхийлөгч бол албан тушаалын өөрчлөлт гэхээс илүүтэй дүрмийн өөрчлөлт гэж надад ойлгогддог. Хууль дүрэм өөрчлөгдсөнөөр нийгэм өөрчлөгддөг. Хүний төлөө хуультай болж байж л хүнд суртлыг хална, хүний төлөө нийгэм бий болно. Иймээс ардчилсан Ерөнхийлөгч бол өшөө авагч байж болохгүй. Өөрчлөлтийг хуулийн хүрээнд, ард түмний эрх ашигт нийцүүлж хийх учиртай. Ардчилсан Ерөнхийлөгч бол ардчилал, эрх чөлөөг тордогч байх ёстой. Ахуй амьдралаа өөд нь татах гэж оролдож байгаа сая сая ажилсаг гарыг додомдон дэмжигч байх ёстой.
Аливаа сонгууль бол хүнтэй хийх өрсөлдөөн гэхээс илүүтэй асуудалтай хийх өрсөлдөөн. Өнөөдөр бидэнд авлигалыг арилгах өрсөлдөөн хэрэгтэй байна. Ядуурлыг түүх болгох сонголт хэрэгтэй байна. Монгол хүн бүрт шударга амьдрахад нь, сайхан амьдрахад нь туслах сонгууль хэрэгтэй байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол нэг Монгол нөгөөгөө ялах сонгууль биш. Нийт Монголчуудын ялалт амжилтын, хөгжил цэцэглэлтийн төлөөх сонгууль болох ёстой. Энэ бүс нутагт үлгэр жишээ үзүүлэхүйц сонгууль болох ёстой.
Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн ажил бол тухайн хүний чин хүсэл, үнэлэмжээс их хамаардаг. Надад Монгол Улсыг ардчилсан замаар хөгжүүлэх чин хүсэл байна. Төрийг бүх шатанд нь хүний төлөө үйлчлүүлэх чин хүсэл байна. Мөн Ерөнхийлөгчийн бас нэг чухал хариуцлага бол улс орныг зөв замд хөтлөгч, чиглүүлэгчийн үүрэг юм. Улс орон, ард иргэдийнхээ ажил амьдралыг зөв зүгт чиглүүлж, сайн үйлс рүү хөтөлбөл улс гүрэн хөгжинө, ард иргэдийн амьдрал ч дээшилнэ. Би улс орноо зөв замд, ардчилсан замд, хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхийлөгч байх болно. Эх орны маань дуудлага ч ийм байна. Би хичээж ажилланаа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
2009.04.02.
Ц.Элбэгдорж
Сэтгэгдэл0
yo yo edgeerees ni bielsen yum unendee alga daa. ooroo l baahan ard tumenii horongiig ursgaj delhiigeer neg tenesen dee.
Sonin.mn uneheer ELbegee tai ostei yumu? Dandaa odor bolgon l Elbegeeg myylsan yum bichij bhiin.Ene hunii nudend uzegdehgui ch setgeld medregdeheer tom alhamyydiig hiij bn. Delhiin yls ornii tuuhend tom ergelt hiideg 2 zuil bsan yum. 1. Dain..2.Awilgaliin ygiig ystgah bdag yum. Hogjson oron bolgon ene 2 shalgyyriig her dawaj garsnaas hamaarch hogjson bdag. Zarim yls dawaj garj chadlgui \ENbayar ah metiin humuus dyndaasni htasalj AWKA-g hogjuulsneer yag l ygandaa africa zarim yls.,,Rumenia geh met yls shig l boldog yum.. MAnia Eronhiilogchid bi setgel hangalyyn bgaa .odoo l niigem tsewershig gej dongoj ehlej bna. Awilgaliin ugiig tasdah alham hiij bgaad bi hywidaa Mongol ylsiin eronhiilogch zow bodoltoi zamtai hun bn gej dugnej bgaa.
Sonirhyylj helhed Enhbayar buyu MAN MAXN ued ene ylsad 2000 garui mongol zalyychyyd amidralaa deeshluuleh gej saihan tsag eh orond ni irtel ajillaj2barag l "tsagaachilsan" mongolchyyd ARDCHILSAN eronhiilogch garah ued buyu AWKa-tai temtseed irhed 70 % ni Monoglryygaa saihan tsag irlee gej byzsan daa. Mongol zalyychyyd zugeer l niigemee tsewerlej ooriin chadlaa ajillaj huchee sorij amidralaa deeshluuleh chin huseltei...Tanai ter AMN MAX AN geed bga taltsaj hun myylah bidend ooogt ahmaagui ...Tegheer iim l bnaa..Medeej ELbegee eronhiilogch Monogliin tuuhend bichhigdeheer tom ergelt 2 ydaa hiij bgaa hun.. hech guitsehgui....1. ARDchilal..2. Awka undes tasddah "Eh syyri"xerxen tsaashid urgeljileh zalyychyyd bidnii soongoltoos hamaarna. Tiimees bi hywida ARDchilsan eronhiilogchoo songnooo
байгаль орчиндоо ээлтэй гэнэ үү. бүх газар нутгаа гадныханд зарчихаад жинхэнэ утгаар нь байгаль орчноо сөнөөж байгаа биз дээ. ганц биелсэн нь Монголын газарыг олон улсад жуулчилж худалдана гэдэг нь биелсэн байна.
86.43.95.243 geed Irelandiin shavchruu uusaar baigaad uhaan sanaa ni buur gajig bolchihjee. Yaltan Elbegdorj ooroo hayasan chuluu ooriin tolgoin deer. Shorond yalaa edleh tsag ni irlee.
70 hudalch gedeg ni tov todorhoi bolson hun bol elbegdorj. tuuniig dahin 4 jil hudlaa yarihiig sonsmoorgui bna.
Estoi bidniig moligdson bn.Xuniig estoi deedeldgui xun shuu dee.Elbegeeg demgixgui shuu.xezee ch ugui
sanal neg bainaa bielesen negch zuil alga hudalch hunees saliyaa
hooson yarij, honzon sanagch elbegdorj-d heleh ug bol zugeer l zailaad og doo
Ганц ерөнхийлөгч ч биш УИХ-ын гишүүдийн ард түмэнд амласан амлалтыг ингэж жил бүр нэг бүрчлэн гүйцэтгэлээр нь гаргаж мэдээлж байх нь зөв. Худал амлагсдыг болон ашиг сонирхлын зөрчил,хуулийг уландаа гишгэчдийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татдаг болмоор юм. Аль болгон хугацааг нь хүлээх юм бэ.Ард бидний татварын мөнгөн дээр тарвалздагаа зогсоох цаг нь болсон.
Ovoo aviyastai hun shuu, odoo yu gej bidniig hoshigruulah bol..
Тав.Монголыг дэлхийтэй холбогч Ерөнхийлөгч байна yun delhiitei holboh hunii algaar nuuree taglyylchihaal zogsoj bdag biz dee
ha ha ha. Goyo hellee. Hoorhii min hunii saihan togs biye olj torooguidee. Huzuu baihgui, atiisan. Obamad saihan doosh ni chihuulsen dee.
Хулхидуулсан тэр компанийн захирал, Элбэгдорж хоёрын зөрчил өнөөдөр хүртэл үргэлжилдэг. Учир нь тэр компанийн захирал сүүлдээ УИХ-ын гишүүн болсон, нэг биш удаа УИХ-ын чуулган дээр хулгайч муурын тухай ярьсан байдаг. Хулгайч муур хаяагаар ороод ирэхээр хаалгаар хөөгөөд гаргана, хаяа хатавчаа битүүлээд хаалгаа хаачихаад байхад тооноор ороод ирдэг, хулгайч муураас бид салж чадахгүй байна гэж гудамжнаас ерөнхий сайд болсон Элбэгдорж руу дайрч байсан.
Хариуд нь Ц.Элбэгдорж түүнийг сайдын суудлаас нь огцруулсан. Ийнхүү Ц.Элбэгдорж М-Си-Эс-ийн буюу Зүүн хараагийн Спирт бал бурмын далд хувьцаа эзэмшигч, мөн Баярцогт бас нэг хувьцаа эзэмшигч нь, учир нь түүний аавын Товхон хаан компанийг Баярцогт маш хямд үнээр худалдан авсан Спирт-Бал-Бурамын улаан буудайн бэлтгэн нийлүүлэгч.
Сонсголон бармашийн төрийн өмчийн 30 хувийн хувьцааг баланснаас балансад танай компанид шилжүүлье, харин та спирт бал бурамын дуудлага худалдаанаас өргөдлөө татаад авчих гэхэд нь би за ч гээгүй, үгүй ч гээгүй бодож суух зуур тэрээр утсаа авч З.Энхболд дарга уу, Сонсголон бармашийн 30 хувийг эдний компанид шилжүүлэх засгийн газрын захирамжийг маргааш надаас аваарай, Спирт бал бурамын дуудлага худалдаанаас өргөдлийг нь татаад авчихаарай гэхэд нь цаанаас нь Та тэр компанитай тохирсон юм уу гэж асууж байгаа бололтой. Би тохирсон, одоо уулзаад сууж байна гэж хэлэхэд нь яах ч арга олдоогүй гэж ярьдаг юм. Би тэр үед их мөнгөтэй байсан, ямар ч үнээр хамаагүй Спирт бал бурамыг авахаар дансандаа 1.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн, түүнээс дээш үнээр ч хамаагүй би авна гэсэн бодолтой байсан. Тэр үед анхны дуудах үнэ нь 600 сая байсан гээд "Тэр шөнө гай нь ирсэн юм шиг утсаа салгаагүй... Зөвхөн дансанд нь 800-гаад сая төгрөг, агуулахын бараа нь бараг 2 тэрбум байсан. Спирт бал бурам бол маш ашигтай бизнес" хэмээн тэрбээр харамсан ярьж байсан.
Мянгуужингийн үлгэрээр ардчилалыг атийлгаж болохгүй.Атгигар ардчилалд тэнийх боломж олгож хайрлаач.
ok үнэн
ajil hiij bgaa khuniig bitgii muulaad ard tumnii tolgoig erguuleed baildaa deer uetei kharitsuulval gaigui l bolson ard tumen medej bgaa bailgui dee
za tiimee ajil hiij baigaa tanai Elbegdorj chin. 600 hujaa oruulj irj baigaa, hahuuliar hamag ajlaa shiidej baigaa, hun reketlej hils hergeer huniig shrond hiij baigaa, bohir mongo ugaaj baigaa, luivraar songuuli bulingartuulj baigaa tanai Elbegee chin. Hujaa hunii bogs dolooj amidrah saihan baigaa yum bailgui dee uher mongolchuud. Avarga naad neg atiisan huzuugui yumiig chin tsever darna. Iimerhuu hujaagiin zulbasaga demjeed yavj baigaa mongolchuudiig haraad orovdoh setgel toroh yum. Ta nar neeree ichij amidraachee. Elbedgorjiin moriin hotolboriin neg ni ch heregjeegui, zugeer hoshgiruulsaar irsen.
dandaa hudlaa yrih ym ur huuheduud ni aawaasaa ichdeggui ym baih daaa shudraga ys haana b.a aa haana mungu alban tushaaal b.a tend huuli bus ym b
энэ чинь эрдэнэбат биш үү
Гадаадад сая доллартай Баярцогт,17 тэрбүмын хэрэгт Алтанхуяг орооцолдсон асуудал хөтөлбөрийн биелэлт мөн гэдгийг харуулж байна...
ene elbegee odoo zaildaa. elbegee l bish bol odoo hench basan yahav chutgurch bsn yahav.
тийм шүү
onigoo
Одоо эрх биш Элбэгдоржийг таньсан байлгүй дээ Ерөөсөө л уран илтгэгч. Аль ТВ-ээр билээ асрамжийн газрын хүүхдүүдийг /өөрөө нэрийг нь мэддэггүй/ гэртээ авчирч шоу хийж гараад л сонгуулийнхаа ажлыг эхэлсэн.Ерөнхийлөгч гуай минь одоо болно. 4 жил бага хугацаа биш шүү. Та үнэхээр өөрөө л томорсон. Аливаа зүйлд хязгаар хэрэгтэй байдаг юм
үнэн шүү
Ёстой ард түмээн гээд хошгируулчихжээ.
үнэн шүү
Hehe, hun muulhaad ih l arga hereglej baina da, AH nuud.
Дархан цаазтай газарт очиж ховордсон ан амьтанг зоргоороо хяддаг, төсөв тэлээд төр нь данхайхын дээдээр данхайчихсан, ОТолгойгоо бараг бэлэглэчихээд байж байгаа хүн шүү дээ.
Halh-goliig SO nart zarj , hujaa nariig mash iheer ni mongold oruulsan hun, Amdorj bolson hun dee! Bat-Erdene-ii ner hundiig yaj unagay daa gej hor nairuulj suugaa hujaa daa!
ELBEGDORJ hudlaa gedegee 1000 udaa haruulsan. odoo boliy oo
AMLALTAA BIELUUSEN BAINA.DAHIJ TANIIG SONGONOO.AMJILT.
omhii hujaagiin booljis dolooj amidrah chamd saihan baina uu? Teg teg doloo, chamd elbegdorjiin booljis olj dolooh huvi zaya baihgui! Ha ha ha
Элбэгдорж гуай эх орныхоо баялгийг гадныханд худалдсан олгархиуд болон Засгийн газрын сайд чинь 70 хүнтэй ууланд мөргөж байгаа байдал,мөн төрлийн дүүдээ 17 тэрбумын тендэрийг өгсөн, Баярцогтын 1 сая долларын хадгаламж, батласан хуулиа өөрсдөө зөрчдөг,эрүүл мэнд, нисэх, татварынхны тэрбумын хэрэг гээд л... ичмээр үйлдлүүдэд та яагаад дуугарахгүй хамгаалаад байна. Та чинь ард түмэндээ ойрхон, шударга байна гээд байсан чинь хааччихав даа? Эдгээр үйлдлүүд бол таны ерөнхийлэгч байх үед болж байгаа явдал.Таны хүч,оюун хүрэхгүй байна.Дээр нь таны дор ажиллаж байгаа зөвлөх долдойнууд нь цаг үеэ мэдрэхгүй байна.Ёс зүй, эрүүл саруул ухаан хэрэгтэй байна.Хяналт хариуцлага нэхэж байна та бүхнээс.
зөв хэлжээ. нэгдүгээрт авлигатай тэмцэн гэсэнэ нь хөөрхий энхбаярыг онилж байжээдээ
Сайн байна уу, Элбэгдоржоо? За, тэгээд, сонин юутай вэдээ,..."байдал ямар байна даа" өөрөөр чинь.
байдал уу. ээ надаас одоо битгий асуугаад байлдаа сонгогдчихоод хэльеэ ард түмээн
ийм юм тавьж юу хийнэ хүмүүсийн дургүйг бүр их хүргэнэ ш дээ. Яах нуу одоо унахын хооронд хүмүүсээ бие биенээ хайрлая ккккккккккккк
ugui minii bodloor ene elbegee 4 jild harin ch hiigeed baigaa yum bish uu sonin.mn buunii nohoi
Дахиад нэр дэвшиж дэвшүүлж байгаа нь ямар учиртай юм болоо
Elbegee bol helsen amalsniihaa esreg ajillaj irjee er ni ch ingedeg gedgiig genen martamhia mongolchuud urandongodohoor huurtchihdag saihan ch ard tumen yumdaa
Íýã ë àæëûã ãàéã¿é õèéæ áàéíà.Òýð íü ÌÀÍ-í óãøèëòàé ýäèéí çàñãèéí òîì õýðýãòí¿¿äèéã ñàéõàí áàðüæ èäýæ áàéíà.Áàñ íýã àæëûã ìóó õèéæ áàéíà.ÀÍ-í óãøèëòàé ãýìò õýðýãòí¿¿äýä ÿë çàâøóóëæ áàéíà.ªºðººð õýëâýë íýã òàëûã áàüæ òóéëøðààä ¿íäýñòíýýý õàãàëàí áóòàðãàæ,á¿õ àðä ò¿ìíèé òºëººëºë áîëæ,¿íäýñíèé ýâ íýãäëèéã õàíãàí àæèëëàæ ÷àäàõã¿é àëäàà ãàðãàæ áàéíà.¯íäñýí ¿¿ðãýý õàíãàëòã¿é áèåë¿¿ëæ áàéíà ãýæ ¿çýæ áàéíà.
Элбэгдоржийн амлалт ам ерөнхийлөгч нэрэндээ яг тохирчээ. Авилгатай тэмцэнэ гэдэг нь Энхбаяр даргыг тамлан тарчилааж ард түмний дургүйг хүргэж сүрийг үзүүлсэн болж харагдаад өнгөрлөө. АН-н хулгайч луйварчид авилгачдаа 2 алтан аяганы хахуулаа хамгаалаад өнгөрч чаддаг гайхамшигийг харлаа. Үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болж чадаагүйгээ харин ч ил тодоор харууллаа. Ерөнхийлөгч Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн биелэлт үндсэндээ муу. Төрийн хүний уян хатан чанар байхгүй харгис хатуу ард түмнээ үл хүндэтгэсэн ёс зүйгүй байлаа.
дэмжиж байна сайн болжээ зөв онож хэлжээ