Хурдан морины уралдаан зөвхөн зун болдог гэдэг сэтгэлгээ эрт дээрээс өөрчлөгдөж, улирал харгалзахгүй уралдуулдаг уламжлал тогтоод удаж буй. Түүнийг нь зохион байгуулэх эрх бүхий сум, аймгийн уяачдын холбоодууд гэж хэдэн бэлтэй уяачдаас бүрдсэн бүлэг байх юм.
Уяач нэртэй "баячуул" осолтойг нь мэдсээр байж бяцхан хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг анхаарах нь битгий хэл хаа хамаагүй цэргийн баяраар хүртэл морь уралдуулж, хүүхдийн эрүүл мэндээр наадахав дээ.
Саяхан нэг өдөр хоёр ч газар сум, аймгийн алдарт уяачид цолоо мялаалгаж 2-З насны морьд уралдуулан наадацгаажээ. Дээрх уралдаануудыг сумын уяачдын холбоодууд зохион байгуулж, бай шагналд нь мотоцикль, бас бус бэлэг дурсгалын зүйл, мөнгө төгрөг ч дагалдуулжээ.
Зөвхөн Өргөөтийн талд болсон уралдаанд л гэхэд их нас, шүдлэн хоёр насны 110 гаруй морь уралдсан бол Хоршоололд болсон их нас, шүдлэн, хязаалан насны 90 гаруй морь уралджээ. Хаврын хавсарга шуурганаар морь, хүүхдээ туйлдуулж зүдрээсэн уяачид маань бас дахиад 200-аад хүүхдийн эрүүл мэндийг хайхраагүй нь мэдээж.
Гэтэл зөвшөөрөлгүй болсон хоёр ч уралдаанд аймгийн хүүхдийн төлөө байгууллагаас нэг ч хүн очиж ажиллаагүй л байгаа юм даа. Уяачид нь өөрсдөө хүүхдүүдээ хамгаалахгүйгээр унаачийг хичнээн аюулгүй байлгах гээд ч тус болохоос эс ус болох нь илүүтэй.
Улс, бүс, их хурд наадмуудад хамгаалалтын хэрэгсэл өмсүүлж, хүүхэд хамгаалал гэж үзүүлдгээс биш бусад уралдаан хэнд ч хамаагүй болдог нь нууц биш Ам нээхээрээ хүүхдийн хамгаала." гэж ярьж суудаг нөхдүүд хаа сайгүй өрнөж буй зөвшөөрөлгүй уралдаанд хүрч очиж чадахгүй байгаа нь ч бас гашуун үнэн.
Дайран дээр давс" гэгчээр хожим нь ямар сөрөг үр дагавар гарахыг мэдэхгүй "сохроор" хүүхдээ эрсдэлтэй алхам хийлгэдэг эцэг эхчүүд ч нэгийг бодмоор л байгаа юм Энэ мэтээр бүр сүүлдээ хүүхдийнхээ үсний найранд хүртэл наадам хийх нь холгүй болсон, хүлэг морио дээдэлж хүүхдийн амийг үнэгүйдүүлсэн эрх мэдэлтнүүдэд шуудай гурил, хувцас, хичээлийн хэрэгсэл төдийхнөөр хууртагдсан эцэг эхчүүдэд хариуцлага тооцох цаг болжээ.
Г.Жавар
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин
Сэтгэгдэл(12)
Эцэг эх яах вэ, хүүхдээ мөр бүтэн болог, хэдэн хийл гурилын мөнгө олог гэсэндээ морь унуулдаг байх. Хэт олон уралдааныг, түүний дотор өвлийн уралдааныг хориглох хэрэгтэй байхгүй юу. Монголд төр засаг гэдэг юм байхгүй болохоор цөөн тооны баячууд том халхгар дээлээ өмсөөд хэнд ч дийлдэхгүй дархан амьтад болжээ. Тэд хүүхэд адуу хоёрыг айхавтар тамлаж, олон аминд хүрч байна. Уяачдын ихэнх нь, тэдний ар тал нь төрд алба хаадаг нэртэй олигархууд байна. Гаваагийн Батхүү, Улаан, Цэнгэл гэх мэт морины нуруун дээр гарч үзээгүй шахам, морь уяж сойх талаар А ч үгүй "алдар гавъяат, манлай цуут уяачид" энэ бүхнийг далд зохион байгуулж өөгшүүлж байхаа болимоор юм.
heden jiliin daraa mori uraldah gedeg torol n eriin 3 naadmaas hasagdah yum bna. ta nartai ta nargui 1000 jil uraldaad bolood irsen yum. oorsdiinhoo sum hiidiin barilgaiig ustgana, odoo oorsdiinhoo syooliig oorsdoo ustgah geed dairah yum, oor shiid olooch teneguudee
92.224.189.159d yunii chini soyoloo ustgaj baina gej harin hunii ami nasiig uneguiduulehee boli gej baihad chi mal mini uyach bish biz dee uhsendee umguuluud baigaa yum sum hiidiig cham shig durakuud orosuudtai niilj ustgasan baih ni ugee bodoj helj bai za mal mini
stengel ulaan huduuniih harin moel uyah gedeg n yu l bol oorsdiinhoo huuhduudeer unuulahgui yasiin be
ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн шийдвэр гаргах юм даа. Одоо бол цаг дулаарч, халтиргаа гулгаа, шавар шавхай гайгүй болж байгаа цаг. Ид хүйтнээр засгийн газарын шийдвэрээр гээд л баахан уралдуулчихаад одоо яана гэж ийм шийд гаргаж байгаа юм бол? Үнэн тэнэг.... Хорих байсан бол 4 сарын 1 хүртэл ч юм уу хорих байсан юм.
ULAAN BATHUU ONON DAVAAHUU NARAAS EHLEED HUUHDIIN AMI NAS ERUUL MENDEER ZUGAATSAJ NER HUND MUNGU TUGRUGUU HIIDEG ALDART UYACHID HARITSLAGA HULEEH DURGUI BAILGUI YAHAV.GEHDEE TED HARIUTSLAGA HULEEH YOSTOI.BATHUU DAVAAHUU HOYOR GEHED JIJEG DAVJAA ZUUN TAL ZUGIIN GOLDUU UGSHILTAI ZEER SHIG MORIDUUDAA UNAAD URALDAH HEREGTEI.UNAACH HUUHDUUDIIN NASIIG ZUGEER ARVAN ZURGAA BOLGO.TEGVEL HURDAN TURGEN GEJ GAIHUULAH MORIDUUDTAI ALDART UYACHID BUGD BUDAA BAIHGUI YU.ARAB ERLIIZEES AIDAG MONGOL GEJ BAIDAGGUI YUM.TOM HUN UNAAD TEDNEES ILUU DAVHIDAG MONGOL MORID ODOO GALSHAR DARIGANGA NUTGIIN JIJEG PONI MORIDUUDAD ALUULJ ODOO DUUSLAA.MONGOL HUUHED,MONGOL MORIIG HUUHDIIN NASIIG NEMSENEER L ODOO AVARNA.UGUI BOL HOJIGDONO.
Хулгайч нарын наадам болсий ш д. Ардын морь түрүүлсэн гэж дуулсангүй олон жил болжээ. Жилд ганц удаа улсын наадмаар уралдуулдлаг тэгэхдээ16 гаас дээш насны хүүхэд унаж уралддаг хууль гаргаач. Тэгвэл энэ улс орны хөгжилд ямарч ач холбогдолгүй тэнэгрэл зогсох байх өө. Уг нь аз од цог хиймороо сэргээдэг цэнгэл юм гэсэн ш д. Одоо ч тэнэгрэл болж дээ.
уламжлал гэждээ миний мэдэх л ойрмогхоноос л энэ өвлийн уралдаан гэдэг хаа сайгүй бий боллоо л доо түүнээс өвлийн уралдаан гэж байгаагүй уралдсанч манай нутагт л лав "морь цохино" гэж санаа нийлсэн хэдэн хүн томчуул нь өөрснөө унаад богино зайд уралддаг тохиолдол байсан юм. хойшид хэрэв өвлийн уралдаан болдог юм бол 18 наснаас дээш насны хүн унаж байвал яасан юм бэ ер нь өвлийн уралдааныг зогсоох нь зүйтэй. харин зуны уралдаанд уламжлалаа хадгалан хүүхдээр унуулах нь зүйтэй юм болгон дээр ийм тийм эрх ашиг гээд байвал уламжлал маань устах нь ихээхэн цаашилбал улс маань устах аюул ойрхон ирлээ шүү дээ өөрөөр хэлбэл манжийн хойноос орох нь
ХОЛ ЗАЙД МОРЬ Ч ЗОВЖ БАЙГАА. ХҮҮХЭД УНАЖ УРАЛДДАГИЙГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. УЛАМЖИЛАЛ ГЭЭД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ. 20 ХҮҮХЭД БУРХАН БОЛЧИХСОН БАЙХАД ЧИХ НЬ ДҮЛИЙ ЮМ ШИГ ГОДИЛ ОРГИСОН МУУСАЙН НУДАРГАН БАЯЧУУД НААД АДСАГАА ӨӨРСНӨӨ УНАЖ УРАЛДДАГ ЮМ БАЙГАА БИЗ. НАС НАСНЫ АНГИЛАЛААР НЬ ЗАЙГ 2 ДАХИН ОЙРТУУЛЖ, ТОМ ХҮН УНАЖ УРАЛДДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХДИЙН ЭРХ АШГИЙГ МОНГОЛД ДЭЭД ЗЭРГЭЭР ЗӨРЧДӨГ. УНАЖ БЭРТСЭН ХҮҮХДИЙН ТОО АСАР ИХ БАЙДАГ. ТЭДНИЙ ИХЭНХ НЬ ТАРХИНЫ БЭРТЭЛТТЭЙГЭЭР НАСААРАА ЗОВДОГ. ЭМЧИЛГЭЭ АВАХ НЬ ХОВОР. БЭРТЭНГИ НЬ АМЬДРАЛЫНХ НЬ ТУРШИД ЗОВООЖ, ТАХИР ДУТУУЧУУДЫН ЭГНЭЭНД ОРУУЛЧИХДАГ. ТОМЧУУД МОРИО УРАЛДУУЛАХ ДУРТАЙ ЮМ БОЛ ӨӨРСНӨӨ ДУРТАЙГААРАА УРАЛД. ЭРИЙН ХОЁР НААДАМ БОЛГОСОН Ч ЯАДАГ ЮМ. ЕР ТЭГЭЭД Ч БӨХ ГЭЖ ХЭДЭН САГСУУ, ДОПИНГ УУЧИХСАН ЭЛИЙ БАЛАЙ БООВОН ЧИХТНҮҮДИЙГ ҮЗЭХ СОНИРХОЛ Ч АЛГА. НААДМААР САЙХАН ГЭРТЭЭ ХУУШУУРДААД АЙРГАА УУГААД СУУХ Л САЙХАН БОЛЖ. СУРЫН ХАРВАА ХАРИН Ч ШУДАРГА САЙХАН СПОРТ.
uuch medehgui bj ih hustah yuma ta nar
harin chi yu meddegtee yum boloo malaa
Yoo pisda ugaasaa l utgiig n alduulchihsan naadam biz dee.buhchuud n gej heden buurunhiii sogtuu agsam tavisan aimag dov jalga yarisan shaamruud.mori n gej buun heruul heden bayjmaar aydsan garuudiin zugaa bolson huuhduud unen hereg deeree adguusnaas n hyamdhan ami.harvaa n baidag ugui n medegdehgui shaham deer ued l utgaaraa bolj baisan baih.odoo ch dee.endsen huuhdiin ar gert hangalttai nuhun tulbur,bertej gemtsen huuhduudiig nasaar n tetgeh heregtei huuli zohiohgui bol heden yadarsan huduunii ar geriihniig n shamirtal n moligdoj baigaa baih daa.uursdiinhuu huuduudiig uralduulval yah boldoo lalruud