ШИНЭ намын удирдлагууд өнөөдөр дараах гурван асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал тус намын удирдлагууд:
1.Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон төр, хувийн хэвшлийн хамтарсан бүлэглэлүүдийг зарлаж, хариуцлага тооцох асуудлаар УИХ-д шаардлага хүргүүлэх,
2.“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийг хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх,
3.Эдгээр шаардлагын хүрээнд 10 дугаар сарын 03-ны Мягмар гарагт 11-15 цагийн хооронд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулах тухайгаа тус тус мэдэгдсэн юм.
ШИНЭ намын мэдэгдэлд: "Сүүлийн жил гаруйн хугацаанд Монголчуудын анхаарлын төвд байгаа "Нүүрсний хулгай”-н асуудлаар ард иргэд, иргэний нийгмийн байгууллагыг ил тод, бодьтой мэдээллээр хангах Улсын Их Хурлын ерөнхий хяналтын сонсголыг яаралтай явуулахыг ШИНЭ нам шаардаж байна Сонсголоор 2023 оны 01 дүгээр сарын сарын 19-ний өдрийн "Нүүрсний тээвэрлэлт, эксиорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 08 дутаар тогтоолд тусгасан асуудлаас гадна ард түмэн, олон нийтийг төөрөгдүүлээд байгаа, гэмт хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй дараах есөн асуудлаар нотлох баримтын хүрээнд бодьтой хариулт өгөхийг шаардаж байна. Үүнд:
1.Нийт хэдий хэмжээний нүүрс хулгайд алдагдаад байгаа талаар;
2.Тавантолгойн уурхай дээр давуу эрхтэй үйл ажиллагаа явуулдаг ‘TTJVCO"ХК-ийн эзэн нь хэн болох, ямар албан тушаалтан энэ компанид давуу эрх олгодог талаар;
3.Тавантолгойн уурхай дээр төр, хувийн хэвшлийн хичнээн Нүүрс угаах үйлдвэр баригдаж, үйл ажиллагаа явуулж байгаа талаар, тэдгээрийн өмчлөлийн талаар;
4.2012 оноос хойш "Чалко”компанитай хямд үнээр нүүрс нийлүүлэх гэрээ байгуулснаар нийт хэдий хэмжээний алдагдал хүлээсэн талаар/5 тэрбум ам доллар/;
5.Оффтейк гэрээнээс орж ирээгүй нийт мөнгөний тоо хэмжээний талаар /Алдагдсан 2.5 тэрбум ам.доллар/;
6.Гаалиар хоосон гараад, буцан орж ирсэн авто машинуудын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаж, ямар хариуцлага тооцох талаар;
7.Тавантолгойн уурхайгаас Мөргөцөг алга болсон хэрэгт хэнд, ямар хариуцлага тооцсон галаар;
8.Төмөр зам барихтай холбоотойгоор нийт хэдий хэмжээний алдагдал хүлээсэн талаар/1 тэрбум ам доллар/;
9.УИХ-ын гишүүн Т.Доржхандын зарласан 640 сая ам долларын алдагдлын талаар тус тус Улсын Их Хурлын ерөнхий хяналтын сонсгол яаралтай зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж өгөхийг шаардаж байна." гэсэн байна.
Н.Отгон
Сэтгэгдэл0
Автобусны мөнгө цавчиж идсэн Сумьяабазарыг огцруулах асуудал МАН дотор яригдаад эхэлжээ..