sonin.mn
"Чингис хаан" хамтлагийн тоглолтын талаарх хэвлэлийн хурал "On’n Off production event hall"-д боллоо.
 
Хэвлэлийн бага хурлын үеэр Ардын Жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн хамтлагч Д.Жаргалсайхан: "Монгол улсын тусгаар тогтнолын нэг хэсэг болсон рок поп урлагтай амьдралаа холбож ирсэн хэсэг хүмүүс "Чингис Хаан" нэрийн дор 30 гаруй жил уран бүтээлээ хийж байна. Бидний үед Эзэн хааныхаа тухай уншиж судлах бүү хэл нэрийг нь ч хэлж чаддаггүй байлаа.
 
 
Монголын их түүхийн талаар дэлхийн сонорт хүргэсэн агуу Их хааны тухай Монгол хүн дуулхаас биш өөр улсын хамтлаг дуучид тэр бүр хэлж хүргэж чадахгүй байх гэж бодож уран бүтээлийн шинэ хуудсаа нээж байсан.
 
 
Баруун Германд "Чингис Хаан" гэж хамтлаг байдаг. Англид "Хубилай Хаан" гэж хамтлаг байдаг. Мөн Англид "Хархорин" гэж рок хамтлаг ч бий. Гэхдээ монголын өнгөрсөн түүхийг монголчуудаас илүү дуулна гэж би итгэдэггүй. Энэ утгаараа "Чингис Хаан" нэрийг нуруун дээрээ үүрч ирсэн. 10 гаруй жилийн дараа үзэгч олондоо зориулж тоглох гэж байгаадаа маш их баяртай байна." гэв.
 
 
 
 
 
Сонирхолтой нь "Чингис хаан" хамтлагийн ахлагч, Ардын Жүжигчин Д.Жаргалсайхан хэвлэлийн бага хурлаа "Чингисийн баатрууд" дуугаа дуулж эхлэн, "Тамирчны алдар" дууг дуулж төгсгөсөн юм.
 
"Чингис Хаан" хамтлагын "XXI ЗУУН" тоглолт 9-р сарын 16-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа тоглогдоно.
 
 
М.Чой